- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН "МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ" ТОГТООЛ
ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 09
Туул
Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай
Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай сумын Засаг дарга Д.Батсуурийн мэдээлэл, өргөн мэдүүлсэн төсөл, түүнд Хурлын Эдийн засаг, төсөв санхүүгийн хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын 2025 оны жилийн эцэст тоологдсон малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай.
Тэмээ 0
Адуу 0
Үхэр 0
Хонь 0
Ямаа 0
2.Сумын 2026 оны төсөвт Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн 100,000,000 (нэг зуун сая) төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг 2020-2023 оны малын тоо толгойд ногдуулсан татварыг төлөөгүй малчин, мал бүхий иргэдийн татварын өр 201,951,100 (хоёр зуун нэг сая есөн зуун тавин нэгэн мянга нэг зуу) төгрөгийг төвлөрүүлж Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8-д заасан зориулалтаар зохих журмын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга (Д.Батсуурь)-д даалгасугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, төсөв санхүүгийн хороонд үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлийн 7224 дугаарт бүртгэлтэй сумын ИТХ-ын 2025 оны 02 сарын 18-ны 08 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх