- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Зарим Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2026 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 12
Төрийн ордон, Улаанбаатар хот
Зарим Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6, 25.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Пүрэвжавын Ганзоригийг Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар, Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхланг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар тус тус сонгосугай.
2.Монгол Улсын Их Хурлын гишүүн Бадрахын Найдалааг Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргын, Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Сандаг-Очирыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.
3.Энэ тогтоолыг 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх