A

A

A

Бүлэг: 1979

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар А/623

Улаанбаатар хот

Журам батлах тухай

  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.5 дахь заалт, Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 195 дугаар тушаалаар баталсан "Барилгын ажлын аюулгүй ажиллагааны Үлгэрчилсэн журам"-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын шаардлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах "Нийслэл дэх барилгын ажлын аюулгүй ажиллагааны журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд барилгын үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдэд журмыг сурталчлан таниулах, мөрдүүлэх, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (С.Энхбаяр)-т, дүүргүүд дэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч (Т.Даваадалай)-д даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАР