- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ХОВД АЙМАГ БУЛГАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН "ӨВӨЛЖӨӨ, ХАВАРЖААНЫ БЭЛЧЭЭРИЙГ ЗУНЫ УЛИРАЛД МАЛААС ЧӨЛӨӨЛӨХ ХУГАЦАА ТОГТООХ ТУХАЙ" ЗАХИРАМЖ
ХОВД АЙМАГ БУЛГАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2026 оны 5 дугаар сарын 06-ны өдөр
Дугаар А/90
Бүрэнхайрхан
Өвөлжөө, хаваржааны бэлчээрийг зуны улиралд малаас чөлөөлөх хугацаа тогтоох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.7 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Багуудын иргэдийн саналыг үндэслэн бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, талхлалтаас урьдчилан сэргийлэх, зорилгоор өвөлжөө, хаваржааны бэлчээрийг зуны улиралд малаас чөлөөлөх хугацааг жил бүрийн 06 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 25-ныг хүртэл хугацаанд тогтоосугай.
2.Өвөлжөө, хаваржааны бэлчээрийг зуны улиралд малаас чөлөөлж, тогтоосон хугацаа шаардлагыг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу зохих хариуцлага тооцож, арга хэмжээ ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосугай.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч, малчин болон мал бүхий иргэдэд мэдээлэл хүргэж ажиллахыг багийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Б.ГАНТУЛГА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх