A

A

A

Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ

2026 оны 5 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар А/136

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төмөр замын тээврийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17, 11.2-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрх олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төмөр замын тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, төмөр замын тээврийн үйл ажиллагаанд оролцогч этгээдэд даалгасугай.

3.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газар (Б.Артур), хяналт тавьж ажиллахыг Төмөр замын тээврийн бодлого зохицуулалтын газар (Х.Итгэлт)-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам, тээврийн сайдын 2026 оны А/74 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН