- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 217
Улаанбаатар хот
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааг зогсоож, "Хөдөө аж ахуйн корпорац" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид нэгтгэсүгэй.
2.Төрийн өмчит компанийг өөрчлөн байгуулсантай холбогдуулан дараах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газaр (Б.Цэнгэл)-т тус тус даалгасугай:
2.1."Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн бусад хуулийн этгээдтэй байгуулсан гэрээг дүгнэж, шаардлагатай зарим чиг үүргийг "Хөдөө аж ахуйн корпорац" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүтэц, орон тоо, цалингийн санг нэмэгдүүлэхгүйгээр шилжүүлэх, дүрэмд холбогдох өөрчлөлт оруулах, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох болон зохион байгуулалтын бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
2.2.эд хөрөнгө, өр төлбөр, авлага, архив, албан хэргийг шилжүүлэх, хүлээлцэх ажлыг зохион байгуулах.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн өмчит хуулийн этгээд байгуулах тухай" Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 185 дугаар тогтоол, "Төрийн өмчит хуулийн этгээдийн нэрийг өөрчлөх тухай" Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 256 дугаар тогтоол, ""Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм батлах тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 234 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх