- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙГ ЭРСДЭЛИЙН ЗЭРГЭЭР АНГИЛАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ
ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2026 оны 8 дугаар сарын 04-ний өдөр
Дугаар А/136
Улаанбаатар хот
Эмнэлгийн хэрэгслийг эрсдэлийн зэргээр ангилах журмыг батлах тухай
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дах заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Эмнэлгийн хэрэгслийг эрсдэлийн зэргээр ангилах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангаж, эмнэлгийн хэрэгслийг эрсдэлийн зэргээр ангилах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газар (Р.Энхсүрэн), Эмийн бүртгэлийн хэлтэс (Т.Мөнхтуул), Эмнэлгийн тоног төхөөрөмжийн салбар зөвлөл, Эмнэлгийн хэрэглэгдэхүүний салбар зөвлөл, Лабораторийн оношилгооны хэрэгслийн салбар зөвлөлд тус тус үүрэг болгосугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргаа, удирдлагын газар (Т.Хонгорзул)-т даалгасугай.
4.Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/125 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.АЛТАНЦЭЦЭГ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх