- Нүүр
- Сайдын тушаал
- ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, ХОЛБОГДОХ ЗАРДЛЫН ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /"Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх үйлчилгээний төлбөрийн хэмжээ"-г нэгдүгээр, "Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны зардлын жишиг"-ийг хоёрдугаар хавсралтаар/
САНГИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2026 оны 8 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар А/194, А/268
Улаанбаатар хот
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, ХОЛБОГДОХ ЗАРДЛЫН ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх үйлчилгээний төлбөрийн хэмжээ"-г нэгдүгээр, "Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны зардлын жишиг"-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт даалгасугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2013 оны 247 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан "Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх үйлчилгээний төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишиг"-ийг хүчингүй болсонд тооцсугай.
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх