- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар дүгнэлтийн тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2026 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 59
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар дүгнэлтийн тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт "Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Төр нь ... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.", Долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч ... мөн.", Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын "... хөрөнгө шударгаар олж авах, ... өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. ...", мөн зүйлийн 8 дахь заалтын "... үр шимийг нь хүртэх эрхтэй. ..." гэсэнд нийцээгүй байна." гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх