- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ӨМНӨГОВЬ АЙМАГ СЭВРЭЙ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
ӨМНӨГОВЬ АЙМАГ СЭВРЭЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2026 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр
Дугаар 9/04
Сайншанд
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сэврэй сумын малын тоо толгойн албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоосон тогтоолыг холбогдох газарт хүргүүлэн бүртгүүлж, олон нийтэд сурталчлан танилцуулж, батлагдсан хувь хэмжээний дагуу төсөвт төвлөрүүлэх, тайлагнах ажлыг зохион байгуулахыг Засаг дарга (Б.Батсайхан)-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 14/02 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ч. ОГТБИШ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх