A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 3 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 56

Улаанбаатар хот

АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ /Их сургуулийн хотхон байгуулах ажлыг удирдах/

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Их сургуулийн хотхон байгуулах ажлыг удирдах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, их сургуулийн хотхон байгуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай.

2. Их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх бодлого боловсруулан 2010 оны 4 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн хэрэгжүүлэхийг их сургуулийн хотхон байгуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг Ё.Отгонбаярт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР