- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ, 1995 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХАНГАН БИЕЛҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ, 1995 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХАНГАН БИЕЛҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1995 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 168
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээг нэмэгдүүлж үр ашиг, чанарыг дээшлүүлэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, үргүй зарлагыг багасгах, орлогын нэмэгдэл эх үүсвэр бий болгох замаар төсвийн ачааллыг багасгах хийгээд үндсэн хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалтыг сайжруулахад хүч анхаарлаа төвлөрүүлж, тодорхой үр дүнтэй арга хэмжээ авч ажиллахыг сайд, тусгай газрын дарга, бүх шатны Засаг дарга, төрийн өмчийн болон төсөвт байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригчдад даалгасугай.
2.Төсвийн урсгал тэнцлийг сайжруулах, орлогын зарим тасалдлыг нөхөх, санхүүжилтийн нэмэгдэл хэрэгцээг хангахтай холбогдуулан дор дурдсан зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Улсын татварын ерөнхий газрын дарга Л.Пүрэвдорж, Улсын гаалийн ерөнхий газрын дарга Б.Шаравсамбуу, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай:
а/аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс энэ оны эхний есөн сард төсөвт төлбөл зохих бүх төрлийн орлогын дутууг энэ оны 10 дугаар сарын 1-ний дотор бүрэн төлүүлэх;
б/бүх шатны төсөвтэй харьцдаг татвар төлөгчийн болон импортын барааны татварын ногдуулалт, төлөлтөд тавих хяналтыг сайжруулж, татвараас зайлсхийх, татвараа нуун дарагдуулах явдалтай шийдвэртэй тэмцэхийн хамт илэрсэн зөрчлийг тухай бүр нь арилган олон нийтэд мэдээлж байх.
3.Сангийн сайд Э.Бямбажавт даалгах нь:
а/дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсч буй хийгээд импортоор оруулах зарим барааны тоо хэмжээ төлөвлөснөөс нэмэгдэхээр байгааг харгалзан холбогдох татвар төлөгчдөд татварыг бүрэн ногдуулж, төлүүлэхийн хамт Эрдэнэт концерноос орох орлогыг 5 тэрбумаас, гааль, худалдааны татвараар орох орлогыг 2 тэрбумаас доошгүй төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр 1995 оны төсвийн тодотголд тусгах;
б/улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг болох тусгай сангуудын бүрдүүлэлт, зарцуулалтын байдлыг хууль хяналтын холбогдох байгууллагатай хамтран шалгаж, сангийн хөрөнгийг нэгдсэн бодлоготойгоор оновчтой ашиглах талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх.
4.Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын хүрээг өргөжүүлэх, энэ талаархи хууль тогтоомжийг мөрдүүлэх ажлыг эрчимжүүлэх, цалин хөлс нэмэгдэж байгаатай уялдан өсөх шимтгэлийг бүрэн ногдуулж, төлүүлэх замаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн бүрдүүлэлтийг сайжруулах ажлыг эрчимтэй зохион байгуулахыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожав, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Сангийн сайд Э.Бямбажав нарт даалгасугай.
5.Замын сангийн бүрдэлтэд дүн шинжилгээ хийж, тус санд бензин, дизелийн түлшний албан татварын тухай хууль гарахаас өмнөх хугацаанд орох ёстой байсан орлогыг нөхөн төвлөрүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран авахыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Р.Сандалханд даалгасугай.
6.Монголын харилцаа холбоо компанийн хувьцааны тодорхой хэсгийг гадаадын сонирхогч байгууллагад худалдах замаар 2 тэрбумаас доошгүй төгрөгийг энэ оны 9, 10 дугаар сард багтаан Өмч хувьчлалын сангаар дамжуулан улсын төвлөрсөн төсөвт оруулахыг Монгол Улсын Шадар сайд, Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын дарга Л.Энэбиш, Дэд бүтцийн хөгжлийн сайд Р.Сандалхан нарт даалгасугай.
7.Энэ оны төсвийн орлого бүрдүүлэх, түүний дотор Японы Засгийн газраас үзүүлсэн буцалтгүй тусламжаар ирэх барааны татан авалтыг түргэтгэх, зээл тусламжаар авсан барааны орлогыг төсөвт оруулах талаар урьд өгсөн үүргийн биелэлт хангалтгүй байгааг Эрчим хүч, геологи, уул уурхайн сайд Б.Жигжид, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Өөлд, Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.Цогт, Дэд бүтцийн хөгжлийн сайд Р.Сандалхан нарт анхааруулж, гадаадын зээл тусламжаар нийлүүлэгдэх бараа, түүнийг борлуулсны орлогыг бүртгэж тооцох ажлыг сайжруулахын зэрэгцээ энэ тогтоолын хавсралтад заасан орлогыг төсөвт оруулах арга хэмжээ авахыг холбогдох сайд, тусгай газрын дарга, Засаг дарга нарт; энэхүү арга хэмжээний биелэлтийг нэгтгэн дүгнэж 9 дүгээр сарын 25-ны дотор Засгийн газарт танилцуулахыг Сангийн сайд Э.Бямбажав, Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.Улаан нарт даалгасугай.
8.Өмч хувьчлалын ажлыг эрчимжүүлэх замаар Өмч хувьчлалын сангийн орлогыг 0,5 тэрбум төгрөгөөс доошгүйгээр нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ цаашид бэлэн мөнгөөр хувьчилж болох төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг энэ оны 10 дугаар сарын 15-ны дотор багтаан гаргаж зохих шийдвэр гаргуулахыг Монгол Улсын Шадар сайд, Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын дарга Л.Энэбишид даалгасугай.
9.Дор дурдсан асуудлыг боловсруулж Засгийн газарт оруулахыг Эрчим хүч, геологи, уул уурхайн сайд Б.Жигжидэд даалгасугай:
а/эрчим хүчний үйлдвэрүүдийн найдвартай ажиллагааг хангаж, өртөг зардлыг хямдруулах, өр авлагыг барагдуулан санхүү, төлбөрийн чадварыг сайжруулах, дулаан, цахилгааны эрчим хүчний эзэнгүй борлуулалтыг таслан зогсоох, шугамын алдагдлыг багасгах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран тодорхой арга хэмжээ авч, дүнг эрчим хүчний үйлдвэрлэлийн үр ашгийг цаашид дээшлүүлэх саналын хамт 1995 оны 10 дугаар сард;
б/эрчим хүчний үйлдвэрлэлийн бүтцийг шинэчлэх мастер төлөвлөгөөг энэ оны 11 дүгээр сард.
10.Төсөвт байгууллагуудын халаалтыг цаг агаарын байдалтай уялдуулан уян хатан байдлаар зохицуулах замаар түлш, халаалтын зардлыг хэмнэж ажиллахыг Эрчим хүч,геологи,уул уурхайн сайд Б.Жигжид, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
11.Төсвийн зарлагыг хэмнэх шаардлагын үүднээс дор дурдсан нэмэгдэл арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсүгэй:
а/төсвийн орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлэх, төсөвт зардлыг хэмнэх боломжийг төсвийн шууд болон төвлөрүүлэн захирагч нэг бүрээр тооцож үзсэний үндсэн дээр төрийн албан хаагчдын шинэчлэн батлагдсан цалингийн сүлжээг мөрдүүлэхтэй холбогдон нэмж шаардагдах зардлын орон нутгийн төсвөөс гаргах хувь хэмжээг аймаг, нийслэл нэг бүрээр ялгавартайгаар тогтоож, энэ оны төсвийн тодотголд тусгахыг Сангийн сайд Э.Бямбажавт даалгасугай;
б/гадаад албан томилолтын төлөвлөлтийг оновчтой болгох, түүний үр өгөөжийг сайжруулах, зардал хэмнэх, томилолтод тавих хяналтыг чангатгах арга хэмжээ авахыг сайд, тусгай газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай;
в/энэ оны сүүлийн дөрвөн сард ногдох түлш, шатахуун, аж ахуйн эд хогшил худалдан авах зэрэг төсвийн материаллаг зардлаа 20 хүртэл хувиар хэмнэхийн зэрэгцээ цаашид төсвийн төлөвлөгөөнд тусгагдсанаас гадуур төсвийн хөрөнгөөр хурал, зөвлөлгөөн хийх, ой тэмдэглэх, сан байгуулах, орон тоо, зардал нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авахгүй байхыг бүх шатны төсвийн захирагчдад үүрэг болгосугай;
г/албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх талаар урьд гарсан шийдвэр, түүний хэрэгжилтийн байдлыг хянан үзэж, цаашид элдэв төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг цөөрүүлэх, арилгах талаар тодорхой санал боловсруулж 1996 оны 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Сангийн сайд Э.Бямбажав, Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.Улаан,Хууль зүйн сайд Н.Лувсанжав нарт даалгасугай.
12.Гадаад орнуудад суугаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчдийн газруудын байршлыг хянан үзэж оновчтой болгох, тэнд ажиллагчдын ажлын ачааллыг нягтруулах үндсэн дээр орон тоог цөөрүүлэх, боломжтой тохиолдолд нэг гэр бүлийн хүмүүсийг томилох зэргээр зардал хямдруулах талаар санал боловсруулж 1995 оны 0О дугаар сард Засгийн газарт танилцуулахыг Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн, Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.Цогт,Сангийн сайд Э.Бямбажав нарт үүрэг болгосугай.
13.Эдийн засгийг зах зээлийн тогтолцоонд шилжүүлэх явцыг түргэтгэх, бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төсвийн тэнцлийг сайжруулах зорилгоор бодлогын чанартай дор дурдсан арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй:
а/хөдөө аж ахуйн салбарын бүтцийг боловсронгуй болгох иж бүрэн арга хэмжээг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх, үүнтэй холбогдсон хөтөлбөрийн нөхцөл, шаардлагыг биелүүлэх бэлтгэлийг хангах арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Өөлдөд даалгасугай;
б/олон улсын валют, санхүүгийн байгууллагуудын туслалцаатайгаар арилжааны банкуудын үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн чадавхийг нь сайжруулах, чанаргүй зээлийг хорогдуулах талаар Монгол банктай хамтран хийж байгаа ажлыг ойрын үед дуусган, түүний үр дүн, цаашид хийх ажлын талаар тодорхой саналыг энэ оны 4 дүгээр улиралд Засгийн газарт оруулахыг Сангийн сайд Э.Бямбажавт үүрэг болгосугай;
в/ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг Дэлхийн банк, бусад дэмжигч олон улсын байгууллага, гадаад орнуудын туслалцаатайгаар болон дотоодынхоо нөөц боломжийг дайчлах замаар хэрэгжүүлж, уг хөтөлбөрийн хүрээнд хүн амын эмзэг хэсгийг ядуурлаас хамгаалах, ажлын нэмэгдэл байр бий болгох арга хэмжээ авахыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожавт даалгасугай;
г/эрүүл мэндийн салбарын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг гүнзгийрүүлж, үр ашгийг нь нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг Азийн хөгжлийн банкны техникийн туслалцаатайгаар боловсруулан 1996 оны 4 дүгээр сард багтаан Засгийн газарт оруулахыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Сангийн сайд Э.Бямбажав нарт үүрэг болгосугай;
д/Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн техникийн туслалцаатай хэрэгжүүлж буй төслийн хүрээнд төв, орон нутгийн төрийн захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох,удирдлагын чадавхийг дээшлүүлэх, захиргааны зардал хорогдуулах чиглэлээр боловсруулж буй бодлогын баримт бичгийг энэ оны 10 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Л.Энэбишид даалгасугай;
е/шинжлэх ухаан, боловсролын зарим байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгон өөрчлөх, төсөв зардал хэмнэх талаар боловсруулсан материалыг эцэслэн хянаж энэ оны 9 дүгээр сард багтаан Засгийн газарт оруулахын хамтаар цаашид шинжлэх ухаан, боловсролын байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийх чиглэл боловсруулан зохих журмын дагуу гаргахыг Шинжлэх ухаан, боловсролын сайд С.Төмөр-очирт даалгасугай;
ж/төв, орон нутгийн төсвийн орлогын баазыг өргөтгөх, татварын системийг боловсронгуй болгох, татвар хураалтыг сайжруулах, үйлдвэрлэл, үйлчилгээ, дотоодын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжиж идэвхжүүлэхэд чиглэсэн төсөв, татвар, санхүүгийн уян хатан механизм бүрдүүлэх иж бүрэн саналыг Монгол банктай хамтран боловсруулж энэ оны улсын төсвийн тодотгол, ирэх оны төсвийн болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн төсөлтэй хамт танилцуулахыг Сангийн сайд Э.Бямбажав, Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.Улаан нарт үүрэг болгосугай.
14.Улсын төвлөрсөн төсвөөс гурил, тэжээлийн үйлдвэрүүдэд олгосон зээлийн төлөгдөөгүй үлдэгдлийн зарим хэсгийг улсын нөөцөд таваарын үр тариа нөөцлөх замаар төлүүлэх арга хэмжээ авч, үр тарианы нөөцийн санд улсын төвлөрсөн төсвөөс олгох хөрөнгийг 700 сая төгрөгөөс доошгүй хэмжээгээр бууруулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Өөлд,Сангийн Нсайд Э.Бямбажав нарт даалгасугай.
15.Улсын хэмжээнд өр, авлага барагдуулах хоёр сарын зохистой ажлыг зохих бэлтгэлийг хангасны үндсэн дээр энэ оны 10 дугаар сарын 15-наас эхлэн хууль, хяналтын байгууллага, Төлбөрийн үндэсний зөвлөлтэй хамтран зохион байгуулж, дүнг Засгийн газарт танилцуулахыг Сангийн сайд Э.Бямбажав, холбогдох сайд, тусгай газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.УЛААН
Сангийн сайд Э.БЯМБАЖАВ
Текст томруулах
A
A
A

1995 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр |
Улаанбаатар хот |