A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1997 оны 29 дүгээр зарлигийн хавсралт


 

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТНЫ ҮНЭМЛЭХИЙН ТАЙЛАЛ


Монгол Улсын төрийн шагналтны үнэмлэхийн хавтасыг 36х16 см хэмжээтэйгээр арьсаар хийнэ.
Хавтасны нүүрэн дээр 6.4 см диаметртэй 12 гр цэвэр мөнгөн очирыг зөрөлдүүлэн урлаж, очир уулзсаны голд 2.4 см диаметр бүхий ногоон пийцүү чулуун дээр төрийн соёмбыг алтдан суулгана.
Очирын доод хэсэгт "Монгол Улсын төрийн шагналтны үнэмлэх" гэсэн үгийг 30х1 см хэмжээгээр, нэг мөрөөр шигтгэн хэвлэнэ.Хавтасны дотрыг бүдэг өнгийн торгомсог материалаар бүрж хавтасны нугалгаан дээр үнэмлэхийг тогтооход зориулсан Монгол Улсын төрийн далбааны өнгөтэй хоймслон томсон торгон утас бэхлэнэ.
Үнэмлэхийн дотор хуудас нь 35х30 см хэмжээтэй, алтан шар өнгөтэй, дундуураа нугалаатай байна.
Үнэмлэхийн дотор хуудсыг хүрэн өнгийн түмэн насан хээгээр хүрээлж бат бэхийн билгэ тэмдэг болсон суварган суурь дээр таван ухааны бэлгэдлийг бүдэг өнгөөр дэвсгэр болгон зурна.
Үнэмлэхийн дотор хуудасны дээд тал нь цулгуй бөгөөд доод тал дээр нь 

 

---------------------------овогтой----------------------------
------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------
гарамгай бүтээл туурвисан учир Монгол Улсын
Ерөнхийлөгчийн 1997 оны 9 дүгээр сарын .......ны
өдрийн .....-р зарлигаар Монгол Улсын төрийн
шагнал хүртээв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди
гэсэн бичгийг хар өнгөөр хэвлэсэн байна.