A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 07 дугаар зарлигийн хавсралт

 

 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИРҮҮЛЖ БАЙХ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Д/д

Мэдээ, мэдээллийн агуулга

Ирүүлэх

Үндэслэл

Байгууллага, албан тушаалтан

Хугацаа

1

Төрийн байгууллагын удирдах албан тушаалтны цэргийн бэтгэл, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний бүртгэл, давтан бэлтгэл, сургалтын байдал

Дайчилгааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт

Батлан хамгаалах яам

Хагас жил тутам

2

1.Монгол Улсын Төрийн цэргийн бодлгын хэрэгжилт

2.Улс орныг батлан хамгаалахад зайлгүйшаардагдах материаллаг нөөцийн бүрдүүлэлтийн байдал

Батлан хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт

Батлан хамгаалах яам

Хагас жил тутам

3

Зэвсэгт хүчний дайчилгааны нөөцийн бүрдүүлэлтийн байдал

Дайчилгааны тухай хулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт

Зэвсэгт хүчний жанжин штаб

Хагас жил тутам

4

Батлан хамгаалах хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж, тэдгээрийн заалт, батлагдсан баримт бичгийн хэрэгжилтийн байдал, өгсөн үүрэг чиглэлийн биелэлт, авсан арга хэмжээ, үр дүн

Ерөнхийлөгчийн тухай хулийн 13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг

Батлан хамгаалах яам

6 дугаар сарын 1,

12 дугаар сарын 20

5

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж, тэдгээрийн заалт, батлагдсан баримт бичгийн хэрэгжилтийн байдал, өгсөн үүрэг чиглэлийн биелэлт, авсан арга хэмжээ, үр дүн

Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг

Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, дотоодын цэргийн дарга

6 дугаар сарын 1,

12 дугаар сарын 20

6

Цэрэг татлагын дүн

Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг

Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Дотоодын цэргийн дарга

Жилд 2 удаа

7

Цэргийн сургалт бэлтгэлийн дүн

Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 4 дэх эхсэг

Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Дотоодын цэргийн дарга

Сургуулийн жилийн шатны шалгалтын төгсгөлд

8

Олон улсын цэрэг-улс төр, цэрэг-стратегийн мэдээлэл

Зэвсэгт хүчний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт

Зэвсэгт хүчний жанжин штаб

Долоо хоног, сар, улирал тутам

9

Сарын ажлын үр дүнгий танилцуулга

Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 14 дэх хэсэг

Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Дотоодын цэргийн дарга

Сар бүрийн 5-ны дотор

10

Хилийн цагийн байдлын мэдээлэл

Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

Хил хамгаалах Ерөнхий газар

Долоо хоног тутам

11

Шуурхай мэдээ /цэргийн тагнуулын, хилийн зөрчлийн болон бусад/

Ерөнхйилөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Дотодын цэргийн дарга

Шаардлагатай үед

Тайлбар: Сарын ажлын үр дүнгийн танилцуулгад

1.Хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт, түүнд хийх үнэлгээ, дүгнэлт

2.Цэргийн удирдлагын дээд /төв/ байгууллагын сарын ажлын төлөвлөгөөний биелэлт, үр дүн

3.Төсвийн санхүүжилт, зарцуулалт, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл

4.Бие бүрэлдэхүүний ахуй хангалтын байдал

5.Цэргийн алба, сахилгын байдал

6.Дараа сарын үйл ажиллагааны зорилтыг тусгасан байвал зохино.