- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОММИССЫН ДҮРЭМ
ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОММИССЫН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нь 1930-1950-иад оны эхэн үе,1960-аад оны үед улс төрийн хилс хэрэгт татагдаж хэлмэгдсэн хүмүүсийн асуудлыг үргэлжлүүлэн судалж цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах төр, засгийн байгууллага мөн.
2.Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын зорилт нь улс төрийн хэрэгт татагдаж шийтгэгдсэн хүний хэргийг шалгаж шийдвэрлүүлэх, цагаатгагдсан хүн, түүний гэр бүлийнхэнд тэтгэвэр, тэтгэмж олгуулах, хэлмэгдэгсдийн талаар судалж түүхэн үнэнийг тогтоох, нэр төрийг сэргээх ажилд холбогдох байгууллага, хүмүүсийг өргөн оролцуулах ажлыг зохион байгуулахад оршино.
3.Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нь үйл ажиллагаандаа БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1990 оны 56, БНМАУ-ын Ардын Их Хрлын Тэргүүлэгчдийн 1989 оны 69, 1990 оны 119, 191 дүгээр зарлиг, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 69 дүгээр тогтоол болон БНМАУ-ын бусад хууль тогтоомж, энэ дүрмийг удирдлага болгоно.
4.Тус комисс нь 1960-аад оны үед намын эсрэг бүлэг гэгчид холбогдон улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэн хүмүүсийн асуудлыг МАХН-ын зохих байгууллагын шийдвэр гарсны дараа авч үзэж байна.
5.Комисс нь үйл ажиллагаагаа явуулахдаа тухайн асуудалтай холбогдол бүхий олон нийтийн байгууллагын санал, дүгнэлтийг харгалзаж байна.
6.Комисс эрх хэмжээнийхээ асуудлаар БНМАУ-ын хууль тогтоомжид нийцүүлэн тогтоол гаргаж, биелэлтийг нь хангуулна.
7. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нь тогтоогдсон журмаар хийсэн тамга, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр.Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын үүрэг, эрх
8. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а/ улс төрийн хэрэгт шийтгэгдэгсдийн хэргийг шалгаж шийдвэрлэх талаар Засгийн газрын дэргэдэх Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар, Улсын прокурорын газар, Улсын дээд шүүхээс хийж байгаа ажилтай тогтмол танилцаж байх;
б/ цагаатгагдсан хүмүүсийн намтар түүх, нийгэм, улс төрийн үйл ажиллагааг судлах, нэр төрийг сэргээх ажлыг тэдгээр хүмүүсийн амьдарч ажиллаж байгаа, хэрэв нас барсан бол урьд нь амьдарч ажиллаж байсан аймаг, хот, яам, улсын хороо, тусгай газрууд болон холбогдох байгууллагаар хийлгэх ажлыг зохион байгуулах;
в/ улс төрийн хилс хэрэгт шийтгүүлээд цагаатгагдсан хүмүүсийн БНМАУ-ын баатар, ардын болон улсын гавьяат цол, одон медаль, цэргийн дээд цолыг сэргээх асуудлыг эрэлт хүсэлт ийг нь үндэслэн судлан шийдвэрлүүлж байх;
г/ ард иргэдээс хэлмэгдэгсдийн асуудлаар гаргасан өргөдөл, эрэлт хүсэлтийг хүлээн авч барагдуулах ажлыг зохион байгуулах;
д/ улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлээд цагаатгагдсан хүмүүсийн хураагдсан эд хөрөнгө, тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон эрэлт хүсэлтийг холбогдох байгууллагууд хэрхэн шийдвэрлэж байгаад хяналт тавих;
е/ цагаатгалын ажлын явцыг олон түмэнд мэдээлэх ажлыг зохион байгуулах;
ж/ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын мөнхжүүлэх талаар гарч байгаа саналыг судлан зохих арга хэмжээ авахуулахаар эрх бүхий байгууллагад оруулах.
9. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс дор дурдсан эрх эдэлнэ:
а/ улс төрийн хэрэгт хилс шийтгэгдэгсдийг цагаатгах асуудлаар БНМАУ-ын Ерөнхийлөгч, төрийн эрх барих дээд байгууллага, засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг яам, улсын хороо, тусгай газар, аймаг, хотын гүйцэтгэх захиргаанд шалгаж, тэдгээрийн биелэлтийг хангуулах;
б/ үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах мэдээ судалгаа, баримт бичиг, тодорхойлолт, бусад материалыг яам, улсын хороо, тусгай газар, аймаг, хотын гүйцэтгэх захиргаа, холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдээс шаардан гаргуулж авах;
в/ улс төрийн хилс хэрэгт татагдаж хэлмэгдсэн хүмүүсийн асуудлыг үргэлжлүүлэн судалж цагаатгах ажлыг орон нутагт удирдан зохион байгуулах салбар комиссыг аймаг, хотын Ардын хурлын Тэргүүлэгчдийн дэргэд байгуулж ажиллуулах;
г/ хэлмэгдэгсдийн талаар судалж, түүхэн үнэнийг тогтоох, нэр төрийг сэргээх зэрэг асуудлаар салбар комисс, ажлын хэсэг байгуулж ажиллуулах;
д/ улсын комиссын аппаратын орон тоо, цалингийн санг батлах;
е/улсын комиссын аппаратын ажилтнуудыг ажилд томилох, ажлаас чөлөөлөх;
ж/ улс төрийн хэрэгт хилс шийтгэгдэгсдийг цагаатгахтай холбогдсон асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтны сонсгол мэдээллийг хэлэлцэж зөвлөмж, заалт чиглэл өгөх.
Текст томруулах
A
A
A