- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- АЖЛЫН ЗУРАГ АВАЛТ ХИЙХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ /ТЕГ-ын даргын 2018 оны А/68 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
/ТЕГ-ын даргын 2018 оны А/68 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
ҮТЕГ-ын даргын 2008 оны 220 тоот тушаалын 3 дугаар хавсралт
АЖЛЫН ЗУРАГ АВАЛТ ХИЙХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Татварын ерөнхий хуулийн 52 дугаар зүйлд заасан ажлын зураг авах үйл ажиллагааг татварын улсын байцаагч уг хуулийн 29.1.4-д заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
1.2. “Ажлын зураг авалт” гэдэгт татвар төлөгчийн төлбөл зохих татварын хэмжээг тодорхойлох, үйлдвэрлэл, ажил үйлчилгээний хэмжээ, зардлыг тогтоох зорилгоор татвар төлөгчийн тодорхой хугацаанд явуулж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээ, бүтээгдэхүүн, түүнд зарцуулсан түүхий эд, материал, мөнгөн хөрөнгө, ажиллагсдын тоо, хөдөлмөрийн бүтээмж, үйлдвэрлэлийн горим зэрэгт ажиглалт хийн бодит байдлыг тогтоох үйл ажиллагааг ойлгоно.
1.3. Татвар төлөгч Татварын ерөнхий хуулийн 18.1.1, 8.1.3, 18.1.13, 18.1.14-д заасан үүргээ биелүүлээгүй нь татварын албанаас ажлын зураг авалт хийх шийдвэр гаргах үндэслэл болно.
1.4. Ажлын зураг авалтын үр дүнг бодитой болгох үүднээс зураг авалтын давтамж, хугацааг татварын алба тогтооно.
1.5. Ажлын зураг авалт хийх татварын улсын байцаагчийг тухайн татварын албаны дарга томилно.
Хоёр. Ажлын зураг авалт хийх хэлбэр, арга
2.1. Ажлын зураг авалтыг дараах хоёр хэлбэрээр хийнэ. Үүнд:
2.1.1. Татвар төлөгчид урьдчилан мэдэгдэж;
2.1.2. Татвар төлөгчид урьдчилан мэдэгдэхгүй.
2.2. Татвар төлөгчид урьдчилан мэдэгдэж ажлын зураг авалт хийх тохиолдолд уг татвар төлөгчийг байлцуулна.
2.3. Татвар төлөгчид урьдчилан мэдэгдэхгүйгээр ажлын зураг авалт хийх тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 50.1.1-д заасан шаардлага хангасан хөндлөнгийн гэрчийг байлцуулна.
2.4. Ажлын зураг авалт хийхдээ дараах хоёр аргыг хослуулан буюу дангаар нь хэрэглэж болно. Үүнд:
2.4.1. Ажиглалтын арга;
2.4.2. Асуулгын арга.
2.5. Ажиглалтын аргыг үйлдвэрлэл, ажил үйлчилгээ хэрхэн явагдаж буйг бодит байдал дээр ажиглан, тэмдэглэл хөтлөх байдлаар хийнэ.
2.6. Асуулгын аргыг үйлдвэрлэл, ажил үйлчилгээний талаар үйлчлүүлэгч, нийлүүлэгч, тухайн татвар төлөгч, ажлын байранд ажиллагсдаас асууж, тодруулах байдлаар хийнэ.
Гурав. Ажлын зураг авалт хийх
3.1. Татварын улсын байцаагч нь “Ажлын зураг авалтын удирдамж” /цаашид удирдамж гэх/ боловсруулж, уг удирдамжийн дагуу ажлын зураг авалт хийх бєгєєд тєлєвлєгєєг татварын албаны дарга батална.
3.2. Удирдамжид дараахь асуудлуудыг тусгана. Үүнд:
3.2.1. Үйлдвэрлэл, ажил үйлчилгээний технологийг татвар төлөгчид байгаа холбогдох баримт бичгийн дагуу тогтоох;
3.2.2. Ажлын зураг авалтад хамрагдах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний хүрээг тодорхойлох;
3.2.3. Ажлын зураг авалт хийх хугацаа, давтамжийг тогтоох;
3.2.4. Ажлын зураг авалт хийх арга, хэлбэрийг тодорхойлох;
3.3. Ажлын зураг авалтын үед тэмдэглэл хөтлөнө.
3.4. Ажлын зураг авалтанд оролцсон этгээдүүд тэмдэглэлд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулна. Оролцсон этгээд тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзвал энэ тухай тайлбарыг тэмдэглэлд тусгана.
3.5. Ажлын зураг авалтын тайлан бичнэ.
Дөрөв. Ажлын зураг авалтыг хийх татварын улсын байцаагчийн үүрэг
4.1. Ажлын зураг авалт хийх татварын улсын байцаагч дараах үүргийг хүлээнэ:
4.1.1. Татвар төлөгчийн төлбөл зохих татварын үнэн зєв хэмжээг тодорхойлох;
4.1.2. Шаардлагатай баримт материалыг бүрэн цуглуулах;
4.1.3. Ажлын зураг авалттай холбогдох бичиг баримт, тооцоог хууль ёсны бүрдэл болгох;
4.1.4. Ажлын зураг авалтанд төрөл бүрийн хэмжих хэрэгсэл, фото болон дүрс бичлэгийн аппарат ашиглаж, шаардлагатай тохиолдолд холбогдох салбарын мэргэжлийн байгууллагын мэргэжилтэнг оролцуулах;
4.1.5. Ажлын зураг авалтын үр дүнд цуглуулсан материал нь татвар төлөгчид жишгээр татвар ногдуулах үндэс болох тул татварын улсын байцаагч цугларсан материалыг бүх талаас нь нягтлан үзэж өөрсдийн гаргаж буй дүгнэлт саналыг нотлох бүхий л баримт, дүрс зураг зэрэг нотолгооны чанартай зүйлийг баримтжуулж авах.
4.1.6. Татварын улсын байцаагч нь Татварын ерєнхий хуулийн 17.1.7.-17.1.10.-т заасан татвар тєлєгчийн эрхийг хүндэтгэн үзэх.
Тав. Ажлын зураг авалтын үр дүн
5.1. Ажлын зураг авалтын үр дүнд дараах баримтыг бүрдүүлсэн байвал зохино:
5.1.1. Ажлын зураг авалтын тэмдэглэл /хавсралт-1/;
5.1.2. Шаардлагатай тохиолдолд мэргэжилтний дүгнэлт /хавсралт-2/;
5.1.3. Ажлын зураг авалтын үр дүнд цуглуулсан бусад материал;
5.1.4. Ажлын зураг авалтын тайлан.
Ажлын зураг авалт хийхэд баримтлах журмын хавсралт-1
АЖЛЫН ЗУРАГ АВАЛТЫН ТЭМДЭГЛЭЛ
20... оны ...сарын ….-ны өдөр № …………….………… хот
Татварын албаны нэр
Татварын улсын байцаагчийн нэр
Татвар төлөгчийн овог, нэр
Татвар төлөгчийн регистрийн дугаар
Татвар төлөгч байгууллагын нэр
Татвар төлөгчийн дугаар
Татвар төлөгчийн хаяг
Ажлын зураг авалт хийсэн зүйлийн нэр, байршил
Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 4 дэх заалтыг удирдлага болгон доорхи ажлын зураг авалтыг хийв.
Ажлын зураг авалтанд дараахь этгээдүүд оролцов:
1. Уг зүйлийг эзэмшигч / овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/
2. Түүний хууль ёсны төлөөлөгч / овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/
3. Хөндлөнгийн гэрч / овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/
4. Хөндлөнгийн гэрч гэрч / овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/
5. Мэргэжилтэн /оролцсон бол/
Ажлын зураг авалтанд оролцогч хөндлөнгийн гэрч нарт ажлын зураг авалтын үйл ажиллагааг эхнээс нь дуусталхи хугацаанд анхааралтай ажиглан харж, хожим ажлын зураг авалтын талаар ямар нэгэн гомдол санал, маргаан гарахад ажлын зураг авалтын талаар үнэнч шударгаар гэрчлэх үүрэгтэйгээр оролцож байгааг сайтар ойлгуулав.
Хөндлөнгийн гэрчийн гарын үсэг: 1.
2.
Ажлын зураг авалтыг 20... оны ...дугаар сарын ...-ний өдрийн ....цагт.....минутаас эхлэн 20... оны ...дугаар сарын ...-ний өдрийн ...цаг...минут хүртэл нийт .... цаг ... удаагийн давтамжтайгаар хийв.
АЖЛЫН ЗУРАГ АВАЛТЫН ЯВЦЫН ТАЛААР:
/ тодорхой, дэлгэрэнгүй бичих/
АЖЛЫН ЗУРАГ АВАЛТААР ИЛЭРСЭН ЗӨРЧИЛ:
АЖЛЫН ЗУРАГ АВАЛТААР ИЛЭРСЭН ЗӨРЧЛИЙГ ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ:
Ажлын зураг авалтын тэмдэглэлтэй танилцсан хүний санал, хүсэлт:
Ажлын зураг авалт хийсэн татварын улсын байцаагч: / гарын үсэг, тэмдэг/
Ажлын зураг авалтанд оролцсон этгээдүүд: /гарын үсэг, тамга, тэмдэг/
Хөндлөнгийн гэрч / /
Хөндлөнгийн гэрч / /
Мэргэжилтэн / /
Эзэмшигч / /
Хууль ёсны төлөөлөгч / /
Ажлын зураг авалт хийхэд баримтлах журмын хавсралт-2
АЖЛЫН ЗУРАГ АВАЛТТАЙ ХОЛБОГДОЛТОЙ
МЭРГЭЖИЛТНИЙ ДҮГНЭЛТ
20... оны ...сарын ….-ны өдөр № …………….………… хот
Татвар төлөгчийн овог, нэр
Татвар төлөгчийн регистрийн дугаар
Мэргэжилтний овог, нэр
Мэргэжлийн байгууллагын нэр
Татвар тєлєгчийн ........................ үйл ажиллагаатай холбогдуулан доорхи дүгнэлтийг гаргаж байна.
Дүгнэлт гаргасан мэргэжилтэн / /
Текст томруулах
A
A
A