- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- СОГТУУРУУЛАХ УНДАА ҮЙЛДВЭРЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭС СОГТУУРУУЛАХ УНДААНЫ НЭР, САВЛАЛТЫН ХЭМЖЭЭГ АВАХ, ҮҮНИЙГ ТАТВАРЫН ХЯНАЛТАНД АШИГЛАХ ЖУРАМ /ТЕГ-ын даргын 2018 оны А/68 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
/ТЕГ-ын даргын 2018 оны А/68 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
СОГТУУРУУЛАХ УНДАА ҮЙЛДВЭРЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭС СОГТУУРУУЛАХ УНДААНЫ НЭР, САВЛАЛТЫН ХЭМЖЭЭГ АВАХ, ҮҮНИЙГ ТАТВАРЫН ХЯНАЛТАНД АШИГЛАХ ЖУРАМ
1. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага нь үйлдвэрлэсэн согтууруулах ундааны нэр, савлалтын хэмжээг “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу татварын албанд мэдэгдэнэ.
2. Согтууруулах ундааны үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжуүд согтууруулах ундааны нэр, савлалтын хэмжээг уг согтууруулах ундааг үйлдвэрлэж эхлэхээс 15 хоногийн өмнө энэхүү журмын 1 дүгээр хавсралтаар гаргаж, харъяалагдах татварын албанд мэдэгдэнэ.
3. Согтууруулах ундаа үйлдвэрлэгч нь үйлдвэрлэж байгаа согтууруулах ундааны нэр, савлалтын хэмжээ харъяалагдах татварын албанд мэдэгдэхдээ уг
согтууруулах ундааны хаяг шошгоны 2 эх хувийн хамт ирүүлнэ.
согтууруулах ундааны хаяг шошгоны 2 эх хувийн хамт ирүүлнэ.
4.Татварын алба нь согтууруулах ундаа үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн мэдэгдсэн согтууруулах ундааны нэр, савлалтын хэмжээг энэхүү журмын 2 дугаар хавсралтаар гаргаж, 1 хувь хаяг шошгын хамт, түүнийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ҮТЕГ-ын Татварын хяпалт шалгалтын хэлтэст ирүүлнэ.
5.Татварын хяналт шалгалтын хэлтэс нь согтууруулах ундааны хаяг шошгыг альбом, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн нэр, тэдгээрийн үйлдвэрлэж буй согтууруулах ундааны нэр төрөл, савлалтын хэмжээг харуулсан улсын хэмжээний нэгдсэн мэдээллийн сан бий
болгоно.
болгоно.
6.ҮТЕГ-ын Татварын хяналт шалгалтын хэлтэс нь татварын албадаас ирүүлсэн согтууруулах ундааны нэр, савлалтын хэмжээ, хаяг шошгыг хүлээн авч нэгдсэн мэдээллийн санд оруулна.
7.ҮТЕГ-ын Татварын хяналт шалгалтын хэлтэс нь согтууруулах ундааны нэр, савлалтын хэмжээний мэдээллийн нэгдсэн санг улирал бүрийн дараа сарын 10-ны
дотор аймаг, нийслэл, дүүргийн татварын албадад хүргүүлнэ.
дотор аймаг, нийслэл, дүүргийн татварын албадад хүргүүлнэ.
8. Татварын алба согтууруулах ундаа үйпдвэрлэгч, борлуулагч /хүнсний дэлгүүр, бөөний төв, бар, ресторан гэх мэт/ аж ахуйн нэгжүүдэд татварын хяналт шалгалт хийхдээ мэдээллийи нэгдсэн санг ашиглана.
9. Татварын алба нь худалдаанд байгаа согтууруулах ундааны үйлдвэрлэгчийн нэр, хаяг шошго. нэр төрөл, савлалтын хэмжээ нь мэдээллийн нэгдсэн санд байгаатай тохирч байгаа эсэхийг тулган шалгана, Хэрэв мэдээллийн нэгдсэн санд байгаа үйлдвэрлэгчийн нэр, хаяг шошго, нэр төрөл. савлалтын хэмжээтэй тохирохгүй байгаа бол холбогдох хууль, тогтоомжийн дагуу хураан авч улсын орлого болгоно. Хураагдсан согтууруулах ундааг улсын орлого болгохдоо ҮТЕГ-ын даргын 2001 оны 84 тоот тушаалаар батлагдсан "Онцгой албан тэмдэггүй болон хуурамч тэмдэг бүхий архи, дарс, тамхийг улсын орлого болгох журам"-ын дагуу гүйцэтгэнэ.
10. Согтууруулах ундаа үйлдвэрлэгч нь шинэ нэр төрлийн согтууруулах ундааг үйлдвэрлэх, савлалтын хэмжээг өөрчлөх, шинэ хаяг шошго хэрэглэж эхлэхээс өмнө энэхүү журмын 1, 2 дугаар зүйлд заасны дагуу харилцагч татварын албанд заавал мэдэгдэнэ. Согтууруулах ундаа үйлдвэрлэгч нь татварыи албанд мэдэгдсэнээс өөр нэр төрлийн согтууруулах ундаа үйлдвэрлэх өөр хаяг шошго хэрэглэх, өөр хэмжээгээр савлахыг хориглоно.
11.Татварын алба нь согтууруулах ундаа үйлдвэрлэгчийн үйлдвэрлэж байгаа согтууруулах ундааны нэр төрөл, савлалтын хэмжээ болон хэрэглэж байгаа хаяг шошго нь татварын албанд мэдэгдсэнтэй тохирч байгаа эсэхийг тогтмол шалгаж хяналт тавина.
12. Энэ журмыг зөрчсөн этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулна.
Текст томруулах
A
A
A