- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Үндэсний татварын албанд кассын машин хэрэглэгчийг бүртгэх журам
ҮТЕГ-ын даргын 2001 оны 146 тоот тушаалын 1-р хавсралт
Үндэсний татварын албанд кассын машин хэрэглэгчийг бүртгэх журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Үндэсний татварын албанд кассын машин хэрэглэгч /иргэн, аж ахуйн нэгж, байгууллага/-ийг бүртгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Харъяалагдах татварын алба, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсээсээ кассын машин хэрэглэх тухай мэдэгдэл авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Монгол улсын нутаг дэвсгэрт кассын машин худалдах, түүнд засвар, үйлчилгээ хийхээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагаас /цаашид “Борлуулагч” гэх/ кассын машин худалдан авч гэрээ хийсний дараа харъяалагдах татварын албанд бүртгүүлнэ.
3. Кассын машин борлуулагч эрх бүхий байгууллага нь кассын машиныг татварын албанд бүртгүүлэх зорилгоор дараахь ажлыг урьдчилж гүйцэтгэсэн байна:
3.1.1. Кассын машины техникийн паспортод бичигдэх зүйлүүдийг шалгаж /үйлдвэрлэсэн он, үйлдвэрийн дугаар, үйлдвэрлэгч улсын болон байгууллагын нэр/ баталгаажуулах
3.1.2. Кассын машин зохих журмын дагуу ажиллаж байгаа эсэх, тасалбар дээр бичигдэх зүйлүүд /иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэрийг оруулах/ бүрэн, тод бичигдэж байгааг шалгаж баталгаажуулж албан ёсны тодорхойлолт гаргасан байх.
3.1.3. Кассын машины лацдах зориулалттай газар нь лацдах
3.1.4. Хэрэглэгчтэй засвар үйлчилгээний гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн байх.
Хоёр. Өргөдөл хүлээн авах
2.1. Кассын машин хэрэглэгч нь батлагдсан загварын дагуу харъяалагдах татварын албанд өргөдөл гаргана. Өргөдөлд кассын машины паспорт, кассын машин худалдах, түүнд засвар үйлчилгээ хийх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагатай хийсэн гэрээний хувийг хавсаргасан байна.
Гурав. Кассын машиныг бүртгэх, гэрчилгээ олгох
3.1. Кассын машины бүртгэл хариуцсан татварын улсын байцаагч кассын машин хэрэглэгчийн өргөдлийг хүлээн авч, санах ойн байгууламжийн үзүүлэлтийг тэмдэглэж, тухайн кассын машины зориулалтын хэсэгт тависан лацыг шалгана.
3.2. ҮТЕГ-т кассын машины нэгдсэн бүртгэлийн бааз бий болгоно. Аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар/ нь бүртгэгдсэн кассын машины мэдээг батлагдсан маягтын дагуу дараа сарын 5-ны дотор ҮТЕГ-т ирүүлнэ. Бүртгэлийн баазад иргэний хувьд регистрийн болон иргэний үнэмлэхийн дугаар, кассын машин ашиглах байнгын байрлал, үйл ажиллагааны чиглэл, хаяг, харилцах утас, аж ахуйн нэгж, байгууллагын хувьд гэрчилгээний регистрийн дугаар, кассын машин ашиглах байнгын байрлал, үйл ажиллагааны чиглэл, хаяг, харилцах утсыг тодорхой тусгана.
3.3. Татварын алба иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдлийг хүлээн авч хянасны дараа шаардлага хангаж байгаа тохиолдолд ажлын 3 хоногийн дотор шийдвэр гаргана.
3.4. Бүртгүүлсэн кассын машин тус бүрд татварын албанаас кассын машины бүртгэлийн гэрчилгээ, мөнгө хураагчийн дэвтэр олгоно.
Дөрөв. Бүртгэлд өөрчлөлт оруулах
4.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь кассын машинаа солих буюу бусдад шилжүүлэхдээ кассын машины бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэх, ашиглалтаас хасах тохиолдолд тухайн харъяалагдах татварын албандаа өргөдөл гаргаж бүртгэлээс хасуулж, кассын машины бүртгэлийн гэрчилгээгээ хураалгана.
4.2. Кассын машины ашиглалтын хугацаа дууссан тохиолдолд татварын албаны бүртгэлээс хасч болно. Ашиглалтын хугацааг кассын машин худалдсан аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан техникийн дүгнэлтийг харгалзан сунгаж болно.
4.3. Кассын машины бүртгэлийн гэрчилгээг тухайн кассын машиныг байнга ашиглах ажлын байранд хадгална. Кассын машины бүртгэлийн гэрчилгээ нь татварын алба болон бусад эрх бүхий байгууллагын шалгалтын явцад үзүүлэх баримт болно.
4.4. Кассын машины бүртгэлийн гэрчилгээ нь татварын албанд тухайн кассын машин бүртгэлээс хасагдсанаас хойш 3 жилийн дотор хадгалагдана.
4.5. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд татварын улсын байцаагч зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулна.
Текст томруулах
A
A
A