- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ
Засгийн газрын 2005 оны 25 дугаар
тогтоолын хавсралт
ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ
ХОРООНЫ ДҮРЭМ (Энэ хавсралтыг 2011-11-16-ны 323-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Жендерийн тэгш байдлын Үндэсний хороо /цаашид хороо гэх/ нь жендерийн тэгш байдлыг хангах асуудлаархи үндэсний хэмжээний орон тооны бус зөвлөлдөх байгууллага мөн.
1.2. Хорооны үндсэн зорилго нь жендерийн тэгш байдлыг хангах асуудлаар бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Жендерийн тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс гаргасан үүсгэл санаачилгыг дэмжих, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад оршино.
1.3. Хороо нь үйл ажиллагаандаа Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгоно.
1.4. Хороо нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
1.5. Хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд холбогдох байгууллага түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй.
2.2. Хорооны бүрэлдэхүүнийг Үндэсний хорооны дарга батална.
2.3. Хороо нь шаардлагатай бол дэд хороо, тодорхой асуудлаар зөвлөл, ажлын хэсэг болон жендерийн шинжээчдийн бүлэг байгуулан ажиллуулж болно. Тэдгээрийн ажиллах журмыг хороо батална.
2.4 Хороооны дарга нь Ерөнхий сайд, дэд дарга нь Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх байна /Энэ хэсгийг Засгийн газрын 2006 оны 237 дугаар тогтоолоор өөрчилсөн/.
2.5. Хорооны өдөр тутмын ажлыг Үндэсний хорооны ажлын алба (цаашид "Ажлын алба" гэх) хариуцан гүйцэтгэх бөгөөд хорооны нарийн бичгийн даргын үүргийг ажлын албаны дарга гүйцэтгэнэ.
2.6 Ажлын албаны даргыг Хорооны дарга томилж, чөлөөлнө /Энэ хэсгийг Засгийн газрын 2006 оны 237 дугаар тогтоолоор өөрчилсөн/.
2.7. Хороо хагас жил тутам хуралдана. Шаардлагатай бол хорооны дарга ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.
2.8. Хороо нь ажлаа хагас, бүтэн жилээр төлөвлөнө.
2.9. Хороо нь ажлаа жил бүр Засгийн газарт тайлагнана.
3.1. Хороо нь дараахь эрхтэй байна:
3.1.1. аймаг, нийслэлийн салбар хороо, ажлын албаны үйл ажиллагаанд хяналт тавьж зөвлөмж, чиглэл өгөх;
3.1.2. жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр зарцуулж байгаа хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих;
3.1.3. аймаг, нийслэлийн салбар хорооны тайланг хэлэлцэж, үйл ажиллагаанд нь дүгнэлт өгөх.
3.2. Хороо нь дараахь үүрэгтэй байна:
3.2.1. жендерийн тэгш байдлыг хангах асуудлын хүрээг тодорхойлж, жил бүрийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах саналыг холбогдох байгууллагад уламжлах;
3.2.2. жендерийн тэгш байдлын асуудлаархи хууль тогтоомж, энэ чиглэлээр тус улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтийн талаар зөвлөмж гаргаж, Засгийн газар, холбогдох байгууллагад санал оруулах;
3.2.3. жендерийн асуудлыг үндэсний хэмжээний хөтөлбөр, төсөл, салбарын бодлого, төлөвлөлтөд тусгах чиглэлээр санал гаргах;
3.2.4. жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр зарцуулж байгаа хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх талаар санал гаргаж холбогдох байгууллага, албан тушаалтанд хандах;
3.2.5. аймаг, нийслэлийн салбар хороодын үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад дэмжлэг үзүүлэх.
4.1. Хороо нь дараахь эх үүсвэрээс санхүүжинэ:
а/хөтөлбөр, төслийн санхүүжилт, хандив тусламж;
б/бусад.
5.1. Үндэсний хороо нь орон нутагт салбар хороотой байна.
5.2. Салбар хороог аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын дэргэд ажиллуулна.
5.3. Салбар хороо нь Үндэсний хорооноос гаргасан зөвлөмж, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулж, биелэлтэд хяналт тавина.
5.4. Салбар хорооны бүрэлдэхүүн, дүрмийг тухайн шатны Засаг дарга батална.
5.5. Салбар хороо нь ажлаа Үндэсний хороо болон тухайн шатны Засаг даргад тайлагнана.
5.6. Салбар хороо нь ажлын тайлангаа хагас жил тутам Үндэсний хороонд ирүүлж байна.
___оОо___
Текст томруулах
A
A
A