- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙН ТОДОРХОЙЛОЛТ
Засгийн газрын 1997 оны 104 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙН ТОДОРХОЙЛОЛТ
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙН ТОДОРХОЙЛОЛТ
1.Монгол Улсын иргэний үнэмлэх нь 10х7 см хэмжээтэй, нэг хуудастай байх ба үнэмлэхэд эзэмшигчийн зургийг буулгаж, бүх төрлийн бичлэг хийгдсэний дараа нь тусгай төхөөрөмжөөр халааж хоёр талаас нь наасан 11х8 см хэмжээний өнгөгүй, нийлэг хавтастай байх бөгөөд түүний 4 өнцөг ялимгүй мөлгөр байна.
2.Иргэний үнэмлэхийн нүүрэн талын баруун болон зүүн хэсэг нь цайвар цэнхэр, голын хэсэг нь шаравтар уусмал суурь өнгөтэй, баруун дээд өнцгөөс доош 20 мм, баруун талаас 10 мм зайнаас бүх чиглэлд нарийн зураасан цацраг хэлбэрийн усан хээгээр давхар чимэглэгдсэн байна.
.3. Үнэмлэхийн дээд талаас 1,5 мм зайд 8 мм өргөнтэй баруун талаас зүүн тал хүртэл байрлах суурь өнгөнөөс арай тод усан хээгээр дүрслэгдсэн тууз дотор 4 мм өндөртэй, хар, цагаан хүрээ бүхий хөх өнгөөр бичигдсэн "МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ" гэсэн бичлэг байна.
4.Үнэмлэхийн зүүн талаас 2 мм, дээд талаас 12 мм зайд үнэмлэх эзэмшигчийн зургийг буулган байрлуулах 40х30 мм хэмжээтэй нарийн цэнхэр хүрээ бүхий цагаан суурь байна.
5.Үнэмлэхийн нүүрний баруун дээд талаас 11 мм, баруун талаас 6 мм зайд байрласан зөвхөн хэт ягаан туяа хэрэглэх тусгай тоног төхөөрөмжөөр шалгахад тодрон харагдах 16 мм өндөр, 8 мм өргөн шар өнгийн соёмботой байх ба үнэмлэхийн хоёр талаас наасан өнгөгүй нийлэг хавтас нь гэрлийн хүчийг ашиглан хувилахад өнгө нь хувирах тусгай зориулалтын түрхэцтэй байна.
6.Үнэмлэхийн нүүрэн талын "МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ" гэсэн бичлэгийн доод талд үнэмлэхийн сери, дугаар, үнэмлэх эзэмшигчийн овог, эцгийн /эхийн/ болон өөрийн нэр, төрсөн аймаг, хот, сум, дүүрэг, яс үндэс, хүйс, эзэмшигчийн гарын үсэг байх ба тэдгээрийн доод хэсэгт тусгай төхөөрөмжөөр уншигдах тэмдэглэл бичигдсэн байна. Зургийн доод талд регистрийн дугаар бичигдэнэ. Үнэмлэхийн сери нь аймаг, нийслэлийн нэрийг товчилсон 2 үсэг, дугаар нь 7 оронтой байна.
7.Үнэмлэхийн ар тал нь нүүрэн талын нэгэн адил шар цэнхэр уусмал суурь өнгөтэй, түүний зүүн талаас 50 мм, дээд талаас 35 мм буюу төвөөс цацраг хэлбэртэй нарийн зураасан усан хээгээр давхар чимэглэгдсэн байна.
8.Үнэмлэхийн арын зүүн талаас 43 мм, доод талаас 27 мм зайд 26 мм өндөр, 14 мм өргөнтэй соёмбо байрлах бөгөөд түүнийг тойрсон бүдэг хүрээ бүхий усан хээгээр давхар чимэглэсэн байна.
9. Соёмбоны дээд талд баруун, зүүн талаасаа тус бүр 8 мм, дээд талаасаа 3 мм зайд байрласан 82 мм урт, 12 мм өргөн, 3 тал нь угалзан хээ бүхий чимэглэл дотор "МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ НЬ ТУС УЛСЫН ХАРЬЯАТ ИРГЭН БОЛОХЫГ ГЭРЧЛЭХ АЛБАН ЁСНЫ БАРИМТ БИЧИГ МӨН" гэсэн Монгол Улсын иргэний үнэмлэхийн тодорхойлолт бичигдсэн байна.
10.Соёмбоны харалдаа хоёр талд буюу үнэмлэхийн дээд талаас 16 мм, баруун, зүүн талаас тус бүр 5 мм зайд Монгол үсгээр "Монгол Улс" гэсэн хоёр үгийг таслан бичсэн байна. Соёмбо, үнэмлэхийн тодорхойлолт бичигдсэн чимэглэл, "Монгол Улс" гэсэн үг нь шар өнгөөр бусад бичлэг нь хөх өнгөөр тус тус зурж бичигдсэн байна.
11.Үнэмлэхийн тодорхойлолтын доод талд үнэмлэх олгосон байгууллага, огноо, хүчинтэй байх хугацаа, үнэмлэх эзэмшигчийн оршин суугаа хаяг, тусгай төхөөрөмжөөр уншигдах тэмдэглэл бичигдсэн байна.
12.Үнэмлэх эзэмшигчийн оршин суугаа хаягийн хөдөлгөөнийг тухай бүрт хийх боломж бүхий тусгай наах хэрэгслийг ашиглана. Тусгай наах хэрэгсэл дээр хаягийн хөдөлгөөнийг тэмдэглээд наахад өмнөх бичлэг аяндаа уусч арилдаг технологи хэрэглэнэ.
----оОо----
Текст томруулах
A
A
A