A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 153 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
1. Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлыг боловсронгуй болгох талаар нэмэлт, өөрчлөлт оруулах;
 
                                                                2003 онд НХХЯ, ХЗДХЯ
2. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж, шийдвэрлүүлэх;
                                                                2002-2004 он НХХЯ, СЭЗЯ, ХЗДХЯ
 
3. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 81, 161 дүгээр конвенц, зөвлөмжид нэгдэн орох асуудлыг судалж, шийдвэрлүүлэх;
                                                                2002-2004 он НХХЯ, ГХЯ, ХНХУХА
 
4. Төрийн өмчит хуулийн этгээдийн ажилтны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг улсын төсөвт тусгах эрх зүйн зохицуулалт бий болгох асуудлыг боловсруулж, шийдвэрлүүлэх;
                                                2001-2004 он СЭЗЯ, НХХЯ
5. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартуудыг Хөдөлмөрийн тухай хууль, олон улсын стандартуудтай нийцүүлэн шинэчлэх, шинээр боловсруулж мөрдүүлэх;
                                                                2001-2003 он НХХЯ, СХЗҮТ
 
6. Ажлын тусгай хувцас, бие хамгаалах хэрэгслийн стандартыг боловсруулж батлуулан мөрдүүлэх;
                                                                2001-2002 он НХХЯ, СХЗҮТ
7. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн төв, орон нутгийн байгууллагын бүтцийг боловсронгуй болгож, боловсон хүчнээр бэхжүүлэн, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
 
                                                2001-2002 он НХХЯ, ДБЯ, ХХААЯ, ЭМЯ, ҮХЯ
8. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хяналтыг захиргааны хяналтын чиг үүрэг гүйцэтгэдэг албадын үйл ажиллагаатай уялдуулан зохицуулж, хөдөлмөрийн хяналтын үр нөлөөг дээшлүүлэх;
                                                                2002-2003 он НХХЯ, ХНХУХА
9. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэргэшсэн ажилтан бэлтгэх асуудлыг боловсруулж шийдвэрлүүлэх;
 
                                2001-2004 он БСШУЯ, НХХЯ, ЭМЯ
10. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын тогтолцоо бий болгох асуудлыг боловсруулж хэрэгжүүлэх;
 
                                2002 он БСШУЯ, НХХЯ, МҮЭХ, МАОЭНХ
11. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлыг холбогдох их сургууль, коллежийн сургалтын төлөвлөгөөнд оруулах асуудлыг шийдвэрлэх;
                                                                2002-2003 он БСШУЯ, НХХЯ
12. Ерөнхий боловсролын сургуулиудад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн анхан шатны мэдлэг, дадал олгох асуудлыг сургалтын төлөвлөгөөнд оруулах асуудлыг боловсруулах;
                                                                2002-2003 он БСШУЯ, НХХЯ
13. Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын байцаагч, мэргэжилтнийг гадаад, дотоодын сургалт, семинарт хамруулах, туршлага судлуулах, мэргэшлийг дээшлүүлэх арга хэмжээ авах;
                                                                2001-2004 он НХХЯ, ХНХУХА
14. Улсын иргэний хамгаалалтын газрыг түшиглэн байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол, аваариас урьдчилан сэргийлэх, хамгаалахад хүн амыг бэлтгэх, сургах төв бий болгох асуудлыг шийдвэрлэх;
                                                                2002-2003 он БХЯ, СЭЗЯ, БСШУЯ
15. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэдээллийн төвийг материаллаг бааз, боловсон хүчнээр бэхжүүлэх арга хэмжээ авах;
 
                                                                2002-2003 он НХХЯ, ХНХУХА
 
16. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний мэдээг үндэсний статистикийн мэдээнд оруулах асуудлыг шийдвэрлэх;
 
                                                                2001-2002 он ҮСГ, НХХЯ
17. Хөдөлмөрийн талаархи хууль тогтоомж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартын эмхтгэл, гарын авлага, материалаар аж ахуйн нэгж, байгууллагыг хангах, олон нийтэд сурталчилах ажлыг өргөжүүлэх;
                                                                2001-2004 он НХХЯ, МҮЭХ, МАОЭНХ
18. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний шалтгаан нөхцөлийг нарийвчлан судалж, холбогдох арга хэмжээ авах;
 
                                                                2002-2003 он НХХЯ, ЭМЯ, ДБЯ, ҮХЯ
19. Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах санал боловсруулж, шийдвэрлэх;
 
                                                2002-2003 он НХХЯ, ЭМЯ, УНДЕГ, МӨСЭХМҮТ
20. Үйлдвэрлэлийн осол гаргаагүй аж ахуйн нэгж, байгууллага болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажлыг үлгэр жишээчээр зохион байгуулсан ажилтанд урамшуулал олгох;
 
                                                                2001-2004 он НХХЯ, МҮЭХ, МАОЭНХ
21. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хяналтын ажилд төрийн бус байгууллагын ажилтныг орон тооны бус байцаагчаар ажиллуулах;
 
                                                                2001-2002 он НХХЯ, ХНХУХА
 
22. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орон тооны бус байцаагчийг сургах ажлыг зохион байгуулах;
 
                                                                2001-2003 он НХХЯ, МҮЭХ, МАОЭНХ
 
23. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зарим асуудлыг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх;
                                                                2001-2004 он НХХЯ, МАОЭНХ
 
24. Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартын шаардлага хангуулах арга хэмжээ авах;
                                                                2002-2004 он НХХЯ, ХНХУХА
25. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийг хэмжилтийн багаж хэрэгслээр хангах;
 
                                                2002-2003 он НХХЯ, СЭЗЯ, ХНХУХА
26. Тоосжилт, хорт утаа, хий ихтэй болон химийн бодис хэрэглэдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад хэмжилт, судалгааны лабораторитой болох ажлыг зохион байгуулах;
 
                                                                2001-2003 он ДБЯ, БОЯ, МАОЭНХ
 
27. Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын силикоз өвчнийг бүрэн устгах олон улсын 2000-2030 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
 
                                                    2001-2002 он НХХЯ, ЭМЯ, МҮЭХ, МАОЭНХ
28. Ажлын байрны нөхцөлийн үнэлгээ хийх лабораторийг бие даалган ажиллуулах, шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг шийдвэрлэх;
 
                                                                2002-2003 он НХХЯ, СЭЗЯ, ХНХУХА
29. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх ажлыг зохион байгуулах;
 
                                                                2001-2004 он НХХЯ, ДБЯ, ЭМЯ, ҮХЯ,
                                                                ХНХУХА, РТХЭГ, МҮЭХ, МАОЭНХ
 
30. Уул уурхай, геологи, эрчим хүч, барилгын салбарын байгууллагуудад "Тоосжилтыг багасгаж, бууруулах хөтөлбөр" боловсруулан хэрэгжүүлэх;
                                                                2002-2004 он НХХЯ, ДБЯ, ЭМЯ
 
31. Аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр аттестатчилах ажлыг хоёр үе шаттайгаар зохион байгуулах.
 
                                                                2002-2004 он НХХЯ, ХНХУХА, ЗДТГ
 
-----оОо-----