A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЭРҮҮЛ АХУЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГДҮГЭЭР ҮЕ ШАТНЫ (2005-2007 ОН) АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Бүлэг: 1979
Засгийн газрын 2005 оны 75 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЭРҮҮЛ АХУЙН ОРЧНЫГ   САЙЖРУУЛАХ  ҮНДЭСНИЙ  ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГДҮГЭЭР ҮЕ ШАТНЫ (2005-2007 ОН) АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
 
 
Үйл ажиллагаа
Хэрэгжүүлэх
хугацаа
Хариуцах
байгууллага
I. ОУХБ-ын конвенцид нэгдэн орох, олон нийтэд
 сурталчлах талаар
1.Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Аж үйлдвэр, худалдаан дахь хөдөлмөрийн байцаан шалгах газрын тухай 81, Хөдөлмөрийн эрүүл ахуйн албаны тухай 161 дүгээр конвенцид нэгдэн орох асуудлыг боловсруулах
 
2006
НХХЯ,ГХЯ,
МҮЭХ, МАОЭНХ
2.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн үйлдвэрлэлийн орчны тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 155 дугаар конвенцийн орчуулгыг хянан сайжруулж, дахин хэвлүүлэх
 
 
2006-2007
НХХЯ, ГХЯ,
ХЗДХЯ, МҮЭХ, МАОЭНХ
3.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн үйлдвэрлэлийн орчны тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 155 дугаар конвенцийн хэрэгжилтийн тайланг жил бүр гарган,  УИХ, Хүний эрхийн үндэсний комисс, олон нийтэд мэдээлж хэвших
 
2006-2007
НХХЯ, ГХЯ,
МҮЭХ, МАОЭНХ
4.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн үйлдвэрлэлийн орчны тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 155 дугаар конвенцийн талаар ойлголт өгөх сургалт,сурталчилгааг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах
 
2006-2007
НХХЯ, ГХЯ,
ХЗДХЯ, МҮЭХ, МАОЭНХ, ТББ
П. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн
эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар
5.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хуулийн төсөл боловсруулах асуудлыг судлах
2006 оноос
НХХЯ, ХЗДХЯ,
МҮЭХ, МАОЭНХ
6.Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулах
 
2006
НХХЯ, ХЗДХЯ,
СЯ
 
7.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр боловсруулж,эхний шатыг хэрэгжүүлэх
 
2006-2007
НХХЯ, ХЗДХЯ,
СЯ, УМХГ, МҮЭХ, МАОЭНХ
8.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн  стандартыг шинээр болон шинэчлэн боловсруулж, мөрдүүлэх
2006-2007
 
НХХЯ, СХЗТ
 
 
9.ОУХБ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн  удирдлагын системийн удирдамж (ILO-OSH 2001)–ийг үндэслэн, аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх удирдамж боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх
 
2006-2007
НХХЯ, холбогдох яамд, МҮЭХ, МАОЭНХ, ТББ
10.Уул уурхай, эрчим хүч, барилга, тээвэр, холбооны салбарын машин, тоног төхөөрөмж, аюултай бодисын  аюулгүй ажиллагааны дүрэм,  журмыг шинээр болон шинэчлэн боловсруулах
 
2006-2007
НХХЯ,
холбогдох яамд, УМХГ
11.ОУХБ, ДЭМБ-ын «Силикоз өвчнийг устгах» хөтөлбөрт хамрагдах, Тоосжилтыг багасгах, урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжүүлэх
 
2006-2007
НХХЯ, ЭМЯ, ТЭХЯ, БХБЯ
Ш. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах талаар
12.Аж ахуйн нэгж, байгууллагын  хөдөлмөрийн нөхцөлийг аттестатчилах
2006-2007
НХХЯ, УМХГ, аймаг,
нийслэлийн Засаг дарга,
МҮЭХ, МАОЭНХ
13.Эрсдэл өндөртэй аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл гарч байгаа шалтгаан нөхцөлийг судлах
2006-2007
НХХЯ, МҮЭХ,
МАОЭНХ, ТББ
14.Хөдөө аж ахуйн салбар, жижиг, дунд үйлдвэрлэл, албан бус сектор /гэрээрээ хөдөлмөр эрхлэгчид, эмэгтэйчүүд, хүүхэд, залуучууд, тахир дутуу хүмүүс/-т хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах асуудлыг судлах
 
2006-2007
НХХЯ, ХХААЯ, ҮХЯ
 
15.Ажлын байрны нөхцөлийн үнэлгээ хийдэг лабораторийг шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангах, ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх
 
2006-2007
УМХГ, НХХЯ
16.Мэргэжлийн өвчин судлал, эмнэлэг хөдөлмөрийн магадлал төвийг Үндэсний төв болгон өргөтгөх, амбулатори, поликлиник эмнэлэг сувиллын бүтэцтэй болгох асуудлыг боловсруулж, шийдвэрлүүлэх
 
2006-2007
НХХЯ, ЭМЯ
IҮ. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн, статистик, мэдээлэл, судалгаа, шинжилгээг өргөжүүлах талаар
17.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар төрийн болон  төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг мэдээллээр хангах боломж бүхий мэдээллийн сүлжээ байгуулах, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах арга хэмжээ авах
 
2006-2007
НХХЯ, МҮЭХ,
МАОЭНХ, ТББ
18.Томоохон аж ахуйн нэгж, байгууллага,төрийн бус байгууллагын дэргэдэх мэдээллийн төвийг түшиглэн мэдээлэл хүргэх, сургалт явуулах арга хэмжээ авах  
 
2006-2007
НХХЯ, МҮЭХ,
МАОЭНХ, ТББ
19.Улсын хэмжээний үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний  мэдээ цуглуулах, дүн шинжилгээ хийх нэгдсэн  аргачиллыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэй боловсруулах
 
2006-2007
НХХЯ, ҮСГ,
ОУХБ
20.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тодорхой асуудлаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран судалгаа хийж, шийдвэр гаргагчид, олон нийтэд хүргэх
2006-2007
НХХЯ, МҮЭХ,
МАОЭНХ
21.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн  асуудлаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачдын хамтлагийг Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг түшиглэн байгуулах арга хэмжээ авах
 
2006-2007
НХХЯ, ЭМЯ, БСШУЯ
22.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар хийгдсэн судалгаа, шинжилгээний ажил, энэ талаархи төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн мэдээллийн сан бий болгох
 
2006
НХХЯ, ЭМЯ, БСШУЯ
23.Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл ипортоор оруулж ирдэг, энэ талын үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээ авах
 
2007
УМХГ, НХХЯ, МАОЭНХ, ТББ
Ү. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалт,
сурталчилгааны тогтолцоо бүрдүүлэх талаар
24.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлаар сургалтын хөтөлбөр,ашиглахад хялбар сургалтын материал, сургагч багш нарт зориулсан аргачлал боловсруулах
 
2006-2007
НХХЯ, МҮЭХ,
МАОЭНХ, ТББ
 
25.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх  сургалтыг төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх
2006-2007
НХХЯ, МҮЭХ,
МАОЭНХ, ТББ
26.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажлын арга зүй,  уг асуудлыг  шийдвэрлэх практик аргуудыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн сургалтыг ажилтан,ажил олгогчдод ажлын байран дээр нь явуулах механизм бүрдүүлэх
 
2006 оноос
НХХЯ, МҮЭХ,
МАОЭНХ,
аймаг,
нийслэлийн Засаг дарга
27.Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны WISE, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны POSITIVE хөтөлбөрийн сургалтад хамрагдах аж ахуйн нэгж, байгууллагын хүрээг өргөжүүлэх
2006 оноос
МҮЭХ,МАОЭНХ,
ТББ
28.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаархи ойлголт, мэдлэг олгох  чиглэлээр бүх шатны сургуулийн сургалтын хөтөлбөрт    тусгах асуудлыг боловсруулж, шийдвэрлүүлэх
 
2006 оноос
БСШУЯ, НХХЯ
 
29.Олон улсын "Үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдсэн ажилтны дурсгалыг хүндэтгэх өдөр" жил бүрийн 4 дүгээр сарын 28-нд  үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулж байх
 
Жил бүр
НХХЯ, МҮЭХ,
МАОЭНХ, ТББ
30.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлаар үндэсний 7 хоногийн компанит ажил зохион байгуулж хэвшүүлэх
 
Жил бүр
НХХЯ, МҮЭХ,
МАОЭНХ, ТББ
ҮI. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн
   бүтэц, зохион байгуулалт, хяналтыг
 боловсронгуй болгох талаар
31.Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц бий болгох асуудлыг судалж  шийдвэрлүүлэх арга хэмжээ авах
 
2006-2007
НХХЯ,СЯ
32.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал эрхэлсэн орон нутгийн болон аж ахуйн нэгж, байгууллагын чиг үүргийг  боловсронгуй болгох арга хэмжээ авах
 
2006-2007
НХХЯ, СЯ,
аймаг, нийслэлийн Засаг дарга
33."Эрүүл ажлын байр" санаачилгыг өрнүүлэн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан болон тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг үнэлж, урамшуулах журам тогтоох
 
2006-2007
НХХЯ, МҮЭХ,
МАОЭНХ, МҮХАҮТ, ТББ
34.Төрийн болон олон нийтийн хяналтын зохистой хослол бүхий хөдөлмөрийн хяналтын тогтолцоо бий болгох
2006-2007
УМХГ, НХХЯ
35.Хөдөлмөрийн хяналтын үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн техникийн туслалцааны хэрэгцээг тодорхойлох
 
2006-2007
УМХГ, НХХЯ
ҮП. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн гурван
талт түншлэлийн механизмыг үндэсний болон
 салбарын түвшинд бэхжүүлэх
36.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн гурван талт үндэсний  дэд хорооны гишүүдийн чадавхи бэхжүүлэх сургалт зохион байгуулах
 
2006-2007
НХХЯ, МҮЭХ, МАОЭНХ
37.Аймаг, нийслэлийн түвшинд  хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хоёр болон гурван талт салбар хороод байгуулах асуудлаар уулзалт,ярилцлага зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх
 
2007
НХХЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга,
МҮЭХ, МАОЭНХ
38.Салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын хамтын гэрээ, хэлэлцээрт  хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн систем  нэвтрүүлэх асуудлыг тусгах  сургалт зохион байгуулах
 
2006-2007
НХХЯ, МҮЭХ,
Салбарын ҮЭ-ийн холбоод