A

A

A

Бүлэг: 1979
Засгийн Газрын 2002 оын 141 дүгээр тогтоолын хавсралт

ШИЛМЭЛ ХЭЭЛТҮҮЛЭГЧ ДЭД ХӨТӨЛБӨР
 
 
 Нэг. Өнөөгийн байдал
 
1. 2001 оны улсын хэмжээний мал тооллогын дүнгээс үзэхэд буур 3.9, азрага 99.7, бух 28.4, хуц 83.4, ухна    64.2 мянга, бүгд 279.7 мянган хээлтүүлэгч байгаа нь нэг хээлтүүлэгчид ингэ 22, гүү 7, үнээ 30, эм хонь, ямаа 65-67 ногдож хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо алдагдсан байна. Өнгөрсөн онд явуулсан үзлэг, аттестатчиллаар хээлтүүлэгчийн 17.2 хувь нь жишигт тэнцээгүйн дотор бухны 28.0 хувь, хуц, ухны 18.0-15.7 хувь нь стандартын бус байсан нь хээлтүүлэгч мал дутагдалтайн зэрэгцээ чанарын хувьд ч өнөөгийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна. Улсын хэмжээгээр 110-аад мянган хээлтүүлэгч нэмж сүрэг сэлбэх шаардлагатайгаас 2001 онд 37.3 мянган хээлтүүлэгч шинээр тавьсан нь хэрэгцээний 34,5 хувьтай тэнцэж байна. Улсын хэмжээнд сүрэг сэлбэх хээлтүүлэгч бойжуулахад 815.0 мянгаас доошгүй тооны цөм сүргийн хээлтэгч шаардлагатай бөгөөд одоогийн байдлаар 160 гаруй мянга дутуу байна. Нийт малд өндөр ашигт малын эзлэх хувийн жин буурч, нутгийн үүлдрийн малын ашиг шим багасах хандлагатай байна.
 
2. Засгийн газрын 1997 оны 105 дугаар тогтоолоор баталсан Малын чанар, үржлийн ажил, үйлчилгээг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэлээд ажил хийгдэж байгаа ч хөтөлбөрт заагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг бүхий мэргэжлийн албадын бүтэц, тогтолцоо бүрдэж чадаагүй, хөрөнгө санхүүгийн эх үүсвэр байхгүйгээс тавьсан зорилгоо бүрэн биелүүлж чадахгүй байна.
 
Хоёр. Хээлтүүлэгчийн чанар, хангамжийг сайжруулах боломж
3. Хээлтүүлэгч малын чанар, хангамжийг сайжруулах дараахь боломжууд байна:
      3.1. Малын төрөл, ашиг шимийн чиглэлээр өөр хоорондоо ялгаатай 40 гаруй үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омог, хэвшлийн малын генофонд бүхий 650.0 гаруй мянган хээлтэгч байна;
      3.2. Үржлийн өсвөр мал бойжуулан зах зээлд нийлүүлэх үүрэг бүхий 50 шахам үржлийн аж ахуй, ферм ажиллаж жилд дунджаар 20.0-25.0 мянган үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулан борлуулж байсан туршлага бий;
      3.3. Үржлийн ажлыг зохион байгуулах дадлага, туршлагатай мэргэжилтэй боловсон хүчний зохих нөөцтэй;
      3.4. Малын удмын сангийн үндэсний төвд арвин ашиг шимт хээлтүүлэгчийн 400 гаруй мянган тун үрийн сан байгаагаас гадна 6.0 мянга гаруй гойд ашиг шимт малын генефондын нөөцийг ашиглах боломж байна. 
 
Гурав. Хээлтүүлэгч малын чанар, хангамжид нөлөөлж байгаа зарим сөрөг хүчин зүйл, бэрхшээл
 
4. Хээлтүүлэгч малын чанар, хангамжид дараахь сөрөг хүчин зүйл нөлөөлж байна:
      4.1. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржлийн ажил, үйлчилгээг гардан хэрэгжүүлэх мэргэжлийн үйлчилгээ,  зохицуулалт эзэнгүйдсэн;
      4.2. Малчид хээлтүүлэгч малын чанар, тохирооны ач холбогдлыг дутуу үнэлж, хайнга хандаж байгаа;
      4.3. Төв, орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд малын чанар, үржлийн ажил, үйлчилгээний талаар гарсан хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэхгүй байгаа;
      4.4. Хэрэглэгч, үйлдвэрлэгчдийн эрэлт хэрэгцээ, нөөц, боломжийн талаархи мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдээгүй.
 
Дөрөв. Хөтөлбөр боловсруулах үндэслэл
 
5. Мэргэжлийн байгууллага, эрдэмтэд мал сүргийн чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулах үндсэн нөхцөл нь цөм сүргээс жишигт тэнцсэн хээлтүүлэгч бойжуулан хээлтэгч, хээлтүүлэгчийн зохистой тохироог бүрдүүлэх явдал гэж дүгнэж байгааг үндэслэн энэхүү дэд хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн болно.
                                               
Тав. Хөтөлбөрийн зорилго
 
6. Улсын хэмжээнд мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүрэлцэхүйц тооны жишигт тэнцсэн хээлтүүлэгчийг ашиглаж нийт малын чанар, үржил-ашиг шим, удамшлын чадавхийг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэхэд дэд хөтөлбөрийн зорилго оршино.
 
Зургаа. Хөтөлбөрийн зорилт
 
7. Хөтөлбөрийн зорилгыг дараахь зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ:
Нэгдүгээр зорилт: Малын төрөл, ашиг шимийн чиглэлийн онцлогт тохирсон хээлтэгч, хээлтүүлэгчийн зохистой тохироог улсын хэмжээнд бүрдүүлэх;
Хоёрдугаар зорилт: Цөм сүргийг бүрдүүлэн жишигт тэнцсэн хээлтүүлэгч бойжуулж үржилд ашиглах замаар нийт мал сүргийн чанар, үүлдэрлэг байдлыг дээшлүүлэх;
Гуравдугаар зорилт: Төрөл, зүйл, үүлдэр, омгийн хувьд мөхөхөд хүрч байгаа мал, амьтны үр, хөврөл үрийг авч генийн санд нөөцлөх, хээлтүүлэгч мал, үр, хөврөл үрийг импортлох замаар удмын санг хамгаалах, малын ашиг шимийг сайжруулахад туслалцаа дэмжлэг үзүүлэх.
 
Долоо. Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
  
8. Нэгдүгээр зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
8.1. 2005 онд улсын дунджаар ердийн хээлтүүлгийн нөхцөлд 1 хээлтүүлэгчид оногдох ингэ 20, гүү 9, үнээ 20, эм хонь, ямаа 35 болгож хээлтэгч, хээлтүүлэгчийн хэвийн тохироог бүрдүүлэх;                                         8.2. Хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог 8.1-д заасан хэмжээнд хүргэх тооцоог бүс нутаг, аймаг, сум бүр жил бүр хийж зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
 
9. Хоёрдугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
9.1. Аймгийн малын үржлийн албад болон 57 сум (хавсралт 1)-д цөм сүргийн үржлийн мал бойжуулах өрх, фермерийг сонгон гэрээний үндсэн дээр ажиллуулах;
9.2. Аймгийн малын үржлийн албаны цөм сүргээс шилмэл хээлтүүлэгч бойжуулж үүлдэр, омог, хэвшлийн малын цөм сүрэг бүхий 51 сумын хээлтүүлэгчийг нөхөн сэлбэх;
9.3. 51 сумын цөм сүргээс хээлтүүлэгч бойжуулж бусад сумын цөм сүргийн хээлтүүлэгчийг нөхөн сэлбэж байх;
9.4. Удмын сангийн сүрэгт сайжруулагчаар ашиглах хээлтүүлэгч бойжуулах мал бүхий иргэд, аж ахуйн нэгжийг  шалгаруулж сумын мэргэжлийн ажил, үйлчилгээний нэгжийн захиалгын дагуу гэрээгээр өсвөр хээлтүүлэгч бойжуулах.
 
10. Гуравдугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
10.1. Тооны хувьд цөөрч удмын сан нь алдагдах хэмжээнд хүрээд байгаа зарим үүлдэр, омог, хэвшлийн мал, амьтны удмын санг хамгаалах, сэргээхтэй холбогдсон арга хэмжээг хэрэгжүүлэх;
10.2. Сүүний үүлдрийн үхэр, каракул, нарийн, нарийвтар ноост хонь, Өнжүүл ямаа, цаа бугын удмын санг хамгаалах, сэргээхтэй холбогдсон арга хэмжээг гадаадаас хээлтүүлэгч импортлох замаар хэрэгжүүлэх;
10.3. Саалийн чиглэлийн цэвэр үүлдрийн үнээг зохиомол болон гардан аргаар хээлтүүлж өсвөр хээлтүүлэгч бойжуулан борлуулах;
10.4. Төв, суурингийн ойролцоох малчдын үнээнд арвин ашигт шимт бухны гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг явуулах.
 
11. Мал бүхий иргэд, малчид дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
      11.1. Ердийн нийлүүлгийн үед нэг хээлтүүлэгчид оногдох хээлтэгчийн тоог энэ хөтөлбөрийн 8.1-д зааснаас доошгүй хэмжээнд хүргэж жил бүр сэлбэж байх;
      11.2. Малчид шаардагдах хээлтүүлэгчээ сумын мал үржлийн ажил, үйлчилгээ хариуцсан нэгж, мэргэжилтэнд захиалж, гэрээний дагуу стандартын шаардлага хангасан хээлтүүлэгч авах;
      11.3. Цөм сүрэг бүхий малчин гэрээ, захиалгын дагуу жишигт тэнцсэн өсвөр хээлтүүлэгч бойжуулан борлуулах;
      11.4. Малын жин, ноос, ноолуур, сүүний гарцыг тодорхойлж үржил, ашиг шимийн бүртгэл хөтлөх;
      11.5. Охин хурга, ишгийг нийлүүлгийн үед эх сүргээс тусгаарлан маллаж, цаг бусаар мал төллөх, нас гүйцээгүй мал хээлтүүлэгт оруулахаас сэргийлэх;
      11.6. Хээлтүүлгийн зохистой хугацааг мөрдөх, хээлтүүлэгчийг айл хооронд сольж ашиглан, сүргийг цус ойртохоос сэргийлэх ажлыг мэргэжилтний заавар зөвлөмжийн дагуу хэрэгжүүлэх.
 
12. Аймаг, сумын Засаг даргын Тамгын газар дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
 
      12.1. Хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж дутагдах хээлтүүлэгчийг цөм сүрэг бүхий иргэд, аж ахуйн нэгжээр бойжуулуулах, бусад аймаг, сум, багаас олж нийлүүлэх ажлыг зохион байгуулах;
 
      12.2. Жишигт тэнцсэн хээлтүүлэгч бойжуулах цөм сүргийг тухайн нутаг дэвсгэртээ шилж сонгон баталгаажуулах ажлыг зохион байгуулах; 
      12.3. Сумын хэмжээнд хээлтүүлэгчийн үзлэг, ангилалт явуулж шаардагдах шилмэл хээлтүүлэгчийн хэрэгцээг жил бүр төлөвлөж ажиллах, 2005 он гэхэд хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог хэвийн хэмжээнд хүргэсэн байх;
      12.4. Жишигт тэнцсэн өсвөр насны хээлтүүлэгч бойжуулан зах зээлд борлуулах цөм сүрэг бүхий аж ахуйн нэгж, айл өрхтэй гэрээний үндсэн дээр хамтран ажиллах;
      12.5. Нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд үржлийн шилмэл хээлтүүлэгчийн үзэсгэлэн, дуудлага худалдаа тогтмол зохион байгуулж сурталчлах, мал сүргийн чанарыг сайжруулах хөдөлгөөнийг өрнүүлэх.
 
13. Аймаг, сумын малын үржлийн алба, нэгж нь дараахь үйл ажиллагаа хэрэгжүүлнэ:
 
      13.1. Аймаг, сумын хэмжээнд дутагдах болон зах зээлд нийлүүлэх хээлтүүлэгчийн тооцоог малын төрөл, ашиг шимийн чиглэлээр нарийвчлан тооцож, аймаг, бүс нутаг, улсын хэмжээнд мэдээлж, эрэлт-хэрэгцээ-нийлүүлэлтийн нэгдсэн сүлжээ бий болгон ажиллах;
      13.2. Цөм сүрэг, үржилд ашиглаж байгаа хээлтүүлэгч, гойд ашиг шимт малын ашиг шим, үржлийн чанарыг тодорхойлж гэрчилгээ олгон баталгаажуулах, үржил, ашиг шимийн бүртгэл хөтлүүлэх, ашиг шимийн гарц, чанарын мэдээллийн сан бүрдүүлэх;
      13.3. Гойд ашиг шимт хээлтүүлэгчийг шалгаруулах, үнэ хаялцуулан худалдах ажлыг зохион байгуулах; 
      13.4. Цөм сүргийн малтай сум, баг, өрхөөс сүрэг сэлбэх өсвөр хээлтүүлэгч бойжуулах захиалгыг жил бүр авч, гэрээтэй ажиллах;
      13.5. Өөрийн эзэмшилд байгаа цөм сүрэгт үржлийн ажил, үйлчилгээ явуулан хээлтүүлэгч бойжуулж бүс нутаг, сумын цөм сүргийн хээлтүүлэгчийг сэлбэх.
 
      14. Улсын мал эмнэлэг, үржлийн газар дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
                14.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, төсөл боловсруулах, захиалга хэрэгжүүлэх;
                14.2. Малын ашиг шимийн мэдээллийн сүлжээ болон санг ажиллуулж, мэдээллээр хангах;
                14.3. Үржлийн ажлын чиглэлээр бүс нутаг, аймаг, сумдад сургалт, семинар зохион байгуулах;
                14.4. Улсын хэмжээнд гойд ашиг шимт малыг шалгаруулах, үржлийн малын үзэсгэлэн, дуудлага худалдаа зохион байгуулах;
      14.5. Сүмбэр, Жаргалант, Орхон, Ерөө, Хангай, Талын цагаан хонь, Алатау, Семминтал, Хар тарлан, Сэлэнгэ үхэр, Өнжүүл ямаа, Цаа буга зэрэг төрөл, зүйл, үүлдэр, омгийн хувьд мөхөхөд хүрч байгаа мал, амьтны удмын санг хамгаалах арга хэмжээг зохион байгуулах.
 
15. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараахь үйл ажиллагааг явуулна:
      15.1. Хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусгуулах, дотоод, гадаадын зээл, тусламжид хамруулах ажлыг зохион байгуулах;
      15.2. Цөм сүргийн хээлтүүлэгч бойжуулах талаар ирүүлсэн төслийг шалгаруулж эргэн төлөх нөхцөлтэй зээл олгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж хэрэгжүүлэх;
      15.3. Гадаад орноос арвин ашиг шимт мал, амьтан, тэдгээрийн үр, хөврөл үр, мал хээлтүүлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг импортлоход албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлүүлэх.
 
Найм. Хөтөлбөр хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт
 
16. Хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүргийг Хүнс, хөдөө аж ахуйн яам хариуцна.
 
17. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Хүнс, хөдөө аж ахуйн яам, аймаг, нийслэл, сум, дүүрэг бүр боловсруулж мөрдөн үр дүнг жил бүр тооцож ажиллана.
 
18. Хөтөлбөрийн хэрэгжилтийг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт жил бүрийн 1 дүгээр сард багтаан, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2 дугаар сарын 15-ны дотор Хүнс, хөдөө аж ахуйн яаманд тус тус тайлагнана. Хүнс, хөдөө аж ахуйн яам тайланг нэгтгэн жил бүрийн эхний улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.
                               
Ес. Хөтөлбөрийн санхүүжилт
 
19. Хөтөлбөр хэрэгжүүлэх зардал нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
      19.1. Улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс хөтөлбөр хэрэгжүүлэхэд олгох хөрөнгө;
      19.2. Мал хамгаалах сангаас хөтөлбөр хэрэгжүүлэхэд хуваарилах хөрөнгө;
      19.3. Гадаад орон, олон улсын байгууллагаас малын үржлийн арга хэмжээ, удмын санг хамгаалахтай холбогдуулан олгож байгаа зээл, тусламж;
      19.4. Иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын хандив тусламж;
      19.5. Эргэн төлөгдөх нөхцөлөөр олгох төсвийн зээлийн хөрөнгө;
      19.6. Мал бүхий иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгө.
 
20. Хөтөлбөр хэрэгжүүлэхэд нийтдээ 4180.7 сая төгрөг шаардагдана.
 
Арав. Хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа
 
21. Энэхүү хөтөлбөрийг 2002-2005 оныг дуустал хугацаанд хэрэгжүүлнэ.
 
Арван нэг. Хөтөлбөр хэрэгжсэнээр гарах үр дүн
 
22. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүн гарна:
      22.1. Улсын хэмжээгээр хээлтэгч, хээлтүүлэгчийн зохистой тохироо бүрдэж, жишигт тэнцсэн сайн чанарын хээлтүүлэгч малтай болно;
      22.2. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн ялангуяа, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх биологийн баталгаа сайжирна;
      22.3. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдэд түшиглэсэн үндэсний үйлдвэр сэргэж мах, ноос, ноолуур зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдэх боломж дээшилнэ;
      22.4. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа "Малын чанар, үржлийн ажил, үйлчилгээг сайжруулах", "Ноолуур", "Ноос," "Цагаан хувьсгал", "Хүнсний хангамж, аюулгүй байдал-хоол тэжээл" хөтөлбөрүүд хэрэгжих баталгаа сайжирна;
      22.5. Малын чанар, үржил, ашиг шим, удамшлын чадавхийн талаар улсын хэмжээний бүртгэл мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болж үйл ажиллагаа нь тогтмолжино;
      22.6. Малчин өрхийн орлого нэмэгдэнэ. 
 
Арван хоёр. Хөтөлбөрийн шалгуур, үзүүлэлт
 
23. Хөтөлбөрийн хэрэгжилтийг тавьсан зорилт, үйл ажиллагаа нэг бүр хэрэгжсэн байх шалгуураар, хөтөлбөрт дэвшүүлсэн болон жил бүрийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ бүрийн тоо, чанарын үзүүлэлтээр үнэлнэ. Хөтөлбөрийн хавсралтад заасан үзүүлэлт хэрэгжсэн байна.
24. Хөтөлбөрийн хэрэгжилтийн шалгуур, хүрэх түвшин буюу үзүүлэлтийг жил бүр оны эхэнд Хүнс, хөдөө аж ахуйн яам тогтоон явцад нь хяналт-шинжилгээ хийж, жилийн эцэст үнэлж байна.
 
----оОо----
 
 
Хөтөлбөрийн хавсралт
 
ЦӨМ СҮРЭГ БҮРДҮҮЛЖ ХЭЭЛТҮҮЛЭГЧ БОЙЖУУЛАХ АЙМАГ, СУМ
 
Бүс нутаг
Аймаг
Сумын нэр
Үржүүлэх үүлдэр, омог
Хээлтэг-чийн тоо
Бойжуулах хээлтүүлэгч
Бүгд
2003
2004
2005
Цөм сүрэг бүрдүүлж хуц бойжуулах аймаг, сум
 
 
 
 
Баруун бүс
Увс
Малчин
Баяд
7.8
1.6
1.7
1.8
5.1
Зүүнговь
Баяд
6.8
1.4
1.5
1.6
4.5
Баян-Өлгий
Дэлүүн
Керей
13.5
2.7
2.8
2.9
8.4
Ховд
Булган
Торгууд
4.5
0.9
1.0
1.1
3.0
Дарви
Сутай
8.6
1.7
1.8
1.9
5.4
Завхан
Эрдэнэ-хайрхан
Сартуул
7.3
1.5
1.6
1.7
4.8
Алдархаан
Сартуул
5.5
1.1
1.2
1.3
3.6
Говь-Алтай
Бугат
Говь-Алтай
6.8
1.4
1.5
1.6
4.5
Цээл
Говь-Алтай
7.5
1.5
1.6
1.7
4.8
Бүгд
68.3
13.8
14.7
15.6
44.1
 
 
Хангайн бүс
Хөвсгөл
Ренчинлхүмбэ
Дархад
4.0
0.8
0.9
1.0
2.7
Цагаан-Уул
Цагаан-уул
4.5
0.9
1.0
1.1
3.0
Архангай
Хотонт
Монгол
5.0
1.0
1.1
1.2
3.3
Цахир
Тамир
1.5
0.3
0.4
0.5
1.2
Бүгд
15.0
3.0
3.4
3.8
10.2
 
 
Төвийн бүс
Сэлэнгэ
Цагааннуур
Хангай*
0.2
0.04
0.05
0.06
0.15
Орхон
Орхон*
0.2
0.04
0.05
0.06
0.15
Ерөө
Ерөө*
0.3
0.06
0.07
0.08
0.21
Төв
Баянцагаан
Монгол
6.0
1.2
1.3
1.4
3.9
 
Жаргалант
Жаргалант*
0.2
0.04
0.05
0.06
0.15
Бүгд
6.9
1.38
1.52
1.66
4.56
 
Зүүн бүс
Хэнтий
Хэрлэн
ТНЦ*
0.3
0.06
0.07
0.08
0.21
Дорнод
Хөлөнбуйр
Барга
3.0
0.6
0.7
0.8
2.1
Сэргэлэн
Үзэмчин
8.0
1.6
1.7
1.8
5.1
Сүхбаатар
Эрдэнэцагаан
Үзэмчин
8.0
1.6
1.7
1.8
5.1
Бүгд
19.3
3.86
4.17
4.48
12.51
Нийт дүн
109.5
22.04
23.79
25.54
71.37
Цөм сүрэг бүрдүүлж ухна бойжуулах аймаг, сум
 
 
 
Баруун бүс
Увс
Өлгий
Өлгийн улаан
6.0
1.1
1.2
1.2
3.5
Баян-Өлгий
Баяннуур
Уулын бор
0.8
0.1
0.1
0.1
0.3
Ховд
Алтай
Алтайн улаан
6.0
1.1
1.1
1.2
3.4
Завхан
Дөрвөлжин
Завханы буурал
9.0
1.6
1.7
1.8
5.1
Говь-Алтай
Бугат
Монгол
2.3
0.4
0.5
0.6
1.5
Алтай
Монгол
2.6
0.5
0.6
0.6
1.7
Цээл
Монгол
3.0
0.5
0.6
0.6
1.7
Бүгд
29.7
5.3
5.8
6.1
17.2
 
 
Хангайн бүс
Хөвсгөл
Төмөрбулаг
Эрчмийн хар
7.8
1.4
1.5
1.6
4.5
Баянхонгор
Шинэжинст
Залаа жинс-тийн цагаан
8.0
1.4
1.5
1.6
4.5
Бөмбөгөр
Монгол
2.4
0.4
0.5
0.6
1.5
Баацагаан
Монгол
2.0
0.4
0.5
0.6
1.5
Бүгд
20.2
3.6
4.0
4.4
12.0
 
Төвийн бүс
Төв
Заамар
Монгол
0.3
0.1
0.1
0.1
0.3
МААЭШХ
Монгол
0.3
0.1
0.1
0.1
0.3
Нөхөрлөл
Монгол
0.2
0.1
0.1
0.1
0.3
Өмнөговь
Булган
Говь гурван-сайхан
1.0
0.2
0.3
0.3
0.8
Ханхонгор
Монгол
0.8
0.2
0.2
0.2
0.6
Цогт-Овоо
Монгол
0.8
0.2
0.2
0.2
0.6
 
 
Баяндалай
Монгол
0.8
0.2
0.2
0.2
0.6
Бүгд
4.2
1.1
1.2
1.2
3.5
Зүүн бүс
Хэнтий
Галшар
Монгол
2.0
0.4
0.5
0.5
1.4
Сүхбаатар
Баяндэлгэр
Баяндэл-гэрийн улаан
8.0
1.4
1.5
1.6
4.5
Бүгд
10.0
1.8
2.0
2.1
5.9
Нийт дүн
64.1
11.8
13.0
13.8
38.6
Цөм сүрэг бүрдүүлж бух бойжуулах аймаг, сум
Баруун бүс
Увс
Тэс
монгол
2.0
0.24
0.3
0.3
0.84
Завхан
Их-Уул
Монгол
2.0
0.3
0.3
0.3
0.9
Бүгд
4.0
0.54
0.6
0.6
1.74
 
 
Хангайн бүс
Хөвсгөл
Цагаан-Уул
Монгол
2.2
0.26
0.26
0.75
1.27
Булган
Сэлэнгэ
Сэлэнгэ
1.7
0.2
0.3
0.5
1.0
Архангай
Тариат
Сарлаг
3.0
0.3
0.3
0.3
0.9
Өвөрхангай
Уянга
Сарлаг
8.9
1.0
1.0
1.0
3.0
Бүгд
15.8
1.76
1.86
2.55
6.17
Төв бүс
Сэлэнгэ
Орхонтуул
Сэлэнгэ
2.3
0.27
0.27
0.27
0.81
Бүгд
2.3
0.27
0.27
0.27
0.81
 
Зүүн бүс
Дорнод
Чойбалсан
Дорнод талын улаан
4.5
0.5
0.5
0.5
1.5
Сүхбаатар
Түмэнцогт
Дорнод талын улаан
2.7
0.3
0.4
0.5
1.2
Бүгд
7.2
0.8
0.9
1.0
2.7
Нийт дүн
29.3
3.37
3.63
4.42
11.42
Цөм сүрэг бүрдүүлж буур бойжуулах аймаг, сум
Баруун
Говь-Алтай
Төгрөг
Хос зогдорт
0.2
0.014
0.014
0.014
0.042
Говийн бүс
Өмнөговь
Мандал-Овоо
Ханын хэцийн хүрэн
1.2
0.08
0.08
0.08
0.24
Ханбогд
Галбын говийн улаан
0.6
0.042
0.042
0.042
0.126
Нийт дүн
2.0
0.136
0.136
0.136
0.408
Цөм сүрэг бүрдүүлж азрага бойжуулах аймаг, сум
Баруун
Увс
Тэс
Тэс
0.3
0.05
0.05
0.05
0.15
Зүүн
Хэнтий
Галшар
Галшар
0.6
0.1
0.1
0.1
0.3
Төв бүс
Төв
МААЭШХ
Хурдан удмын адуу
0.1
0.02
0.02
0.02
0.06
Нийт дүн
1.0
0.17
0.17
0.17
0.51
Ерөнхий дүн
205.9
37.516
40.726
44.066
122.308
*-нарийн, нарийвтар ноост хонь
 
 
----оОо----