- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- 2001 ОНД ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАЛТ ХИЙХ, ХУВЬЧЛАХ БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ
Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 35 дугаар тогтоолын хавсралт жагсаалт /хавсралт №3/
2001 ОНД ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАЛТ ХИЙХ, ХУВЬЧЛАХ БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ
№
|
Аж ахуйн нэгж, байгууллагын нэр
|
Өөрчлөн байгуулалт хийх ба хувьчлалын бэлтгэлийг хангахад баримтлах чиглэл
|
1
|
Хар төмөрлөгийн үйлдвэр
|
Өнөөгийн хүнд байдлыг арилгаж, цаашдын хэвийн ажиллагааг хангах нөхцөлөөр үйлдвэрийн удирдах үйл ажиллагааг удирдлагын гэрээгээр гүйцэтгүүлэх.
Удирдлагын гэрээгээр ажиллах этгээдийг уралдаант шалгаруулалтаар сонгоно.
|
2
|
ТЭЦ-3
|
Бие даасан төрийн өмчит хувьцаат компани болгож бүтцийн өөрчлөлт хийх
|
3
|
ТЭЦ-4
|
|
4
|
Дарханы цахилгаан станц
|
|
5
|
Эрдэнэтийн цахилгаан станц
|
|
6
|
Цахилгаан эрчим хүч дамжуулах, түгээх сүлжээний газрууд
|
|
7
|
Эрчим хүчний их засвар хийдэг нэгж, хэсэг
|
Цахилгаан станц болон дамжуулах сүлжээний их засвар хийдэг нэгж, хэсгийг тусгаарлан компанийн хэлбэрт шилжүүлж хувьчлах ажлыг эхлэх
|
8
|
"АЗЗАН" ХК
|
Төвийн болон Баруун бүсийн авто замын засвар, арчлалтын нэгтгэл болгон салгаж зохион байгуулах
|
9
|
"Дорнод Авто зам" ХК
|
Зүүн бүсийн авто замын засвар, арчлалтын толгой компани болгон өөрчлөн зохион байгуулах
|
10
|
"Архангай Авто зам" ХК
|
Авто замын засвар, арчлалтын хэсгийг тусгаарлан Зүүн, Төв, Баруун бүсийн толгойлох компанийн бүрэлдэхүүнд шилжүүлэн зохион байгуулах. Авто зам барилгын хэсгийг хуучин хэлбэрээр нь ажиллуулах
|
11
|
"Алтайн зам" ХК
|
|
12
|
"Хөвсгөл-Автозам" ХХК
|
|
13
|
"Завхан Улбаа" ХК
|
|
14
|
"Эрдэнэ зам" ТӨҮГ
|
Төрийн өмчит хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж, хувьчлалын бэлтгэл ажлыг хангах
|
15
|
Замын цагдаагийн газар
|
Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, сургалт зохион байгуулах, шалгалт авах, жолоочийн мэргэжил олгох үйл ажиллагааг Авто тээврийн газарт, авто замын аюулгүй байдал, авто зам дээрх үйлчилгээтэй холбогдсон үүргийг Авто замын газарт тус тус шилжүүлэх
|
16
|
"МЦХ" ХК
|
Шуудан, цахилгаан холбооны газрын харилцаа холбооны суурь сүлжээний улс, хот хоорондын холболтын байгууламжаас бусад хөрөнгийг дахин үнэлэн, "Монголын цахилгаан холбоо" ХК-д шилжүүлж, төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдсон тооцоо, судалгаа хийж, хувьчлах бэлтгэл ажлыг хангах
|
17
|
Нарны зайн үйлдвэр
|
Шуудан, цахилгаан холбооны газрын бүтцээс салган, бие даасан төрийн өмчит хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх
|
18
|
"Монгол Даатгал" ТӨҮГ
"Түшиг даатгал" ТӨҮГ
|
Олон улсын хэмжээнд нэр хүнд бүхий, санхүүгийн чадавхитай, даатгалын үйл ажиллагааг амжилттай явуулж ирсэн туршлагатай хөрөнгө оруулагчид уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах чиглэл баримтлан хувьчлалын бэлтгэлийг хангах.
|
19
|
"Бэрх-Уул" ТӨҮГ
|
Чандаганы нүүрсний уурхайн хамт хувьцаат компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зохион байгуулж, Бэрх-Уул тосгоны нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх асуудлыг тусган хувьчлалын бэлтгэлийг хангах
|
20
|
"Монголболгаргео" ХХК
|
Төрийн эзэмшлийн хувийг Монголын талын оруулсан хөрөнгийн хэмжээгээр шинэчлэн тогтоох, хувьцаат компанийн хэлбэрт оруулах зэрэг асуудлыг шийдвэрлэж, Болгарын талтай тохиролцон хувьчлалын бэлтгэлийг хангах
|
21
|
"Монгол-Амикаль" ХХК
|
Монголын талаас хөрөнгө оруулахтай холбогдон үүссэн өрийн асуудлыг шийдвэрлэж, Америкийн талтай тохиролцсоны үндсэн дээр төрийн эзэмшлийн хувийг хувьчлах бэлтгэл ажлыг хангах
|
22
|
Хөтөл дэх "Цемент шохойн үйлдвэр" ТӨҮГ
|
Төрийн өмчит хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж, хувьчлалын бэлтгэлийг хангах
|
23
|
Эрүүл мэнд, боловсролын салбар
|
"Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл"-д заасны дагуу гадаад, дотоодын нэмэлт хөрөнгө оруулалт хийх болон гэрээний үндсэн дээр ажиллуулах эрүүл мэнд, боловсролын байгууллага, үйлчилгээний нэр төрлийг сонгох ажлыг төрийн захиргааны төв байгууллагууд хамтран зохион байгуулах
|
24
|
Биеийн тамир, спортын төв ордон
|
Зориулалтынх нь дагуу ашиглах нөхцөлөөр удирдлагын гэрээгээр ажиллуулах. Удирдлагын гэрээгээр ажиллах этгээдийг уралдаант шалгаруулалтаар тогтооно /Удирдлагын гэрээгээр эд хөрөнгө, хөрөнгийн эрх хувийн өмчид шилжихгүй/.
|
25
|
"Цав" ТӨҮГ
|
Өр авлагын асуудлыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагууд хамтран шийдвэрлэх
|
_ _ оОо _ _
Текст томруулах
A
A
A