- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УСНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР ЭХНИЙ ЭЭЛЖИНД ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 1999 оны 43 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт
УСНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР ЭХНИЙ ЭЭЛЖИНД ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
УСНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР ЭХНИЙ ЭЭЛЖИНД ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
№
|
Хэрэгжүүлэх арга хэмжээ
|
Хуга-
цаа
|
Хариуцах
байгууллага
|
1.
|
Усны тухай хуульд усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын асуудлыг зохицуулахтай холбогдсон зарим нэмэлт, өөрчлөлт оруулах
|
1999-
2000
|
БОЯ, ДБХЯ
ЭМНХЯ,
ХААҮЯ
|
2.
|
Усны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг боловсронгуй болгосны үндсэн дээр усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн мөрдүүлэх
|
1999
|
БОЯ,аймаг нийс- лэлийн ЗДТГ
|
3.
|
Усны нөөц ашигласны төлбөрийн орлогын тодорхой хувийг усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах арга хэмжээнд зарцуулах эрх зүйн механизмыг боловсронгуй болгох
|
1999-
2000
|
БОЯ,СЯ
|
4.
|
Томоохон хот суурингийн цэвэрлэх байгууламжуудын үйл ажиллагааг сайжруулах, санхүүгийн хувьд бие даалгах үндсийг бүрдүүлэх үүднээс бохирдуулагч нь төлбөр төлөх зарчмыг нэвтрүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх
|
1999-
2000
|
СЯ, БОЯ,
ДБХЯ,айм-гуудын ЗДТГ
|
5.
|
Усны нөөцийг хэмнэлттэй ашигласан, экологийн цэвэр технологи нэвтрүүлсэн үйлдвэрлэл үйлчилгээг тэтгэн урамшуулах эдийн засгийн механизмын оновчтой хэлбэрийг боловсруулж хэрэгжүүлэх
|
2000-
2001
|
БОЯ, ДБХЯ,
ЭМНХЯ,
ХААҮЯ
|
6.
|
Усны анхан шатны болон улсын тоо бүртгэл хөтлөх ажлыг зохион байгуулж усны мэдээллийн төв санд тусгах
|
1999-2001
|
СЯ,БОЯ,ДБХЯ, ЭМНХЯ, ХААҮЯ
|
7.
|
Гол, горхи, булаг, шандын эхийг тохижуулах, мод, бут сөөг тарих, ургамалжуулах замаар усны нөөцийн байгалийн нөхөн сэргэх чадавхийг сайжруулах арга хэмжээг зохион байгуулах
|
1999-
2001
|
БОЯ,аймаг нийс-лэлийн ЗДТГ
|
8.
|
Хөрш орнуудтай хилийн усыг зохистой ашиглах, хамгаалах талаархи хамтын ажиллагааг өргөтгөж, нөөц, чанарын хяналт шинжилгээ, мэдээллийн системийг хамтран бүрдүүлэх арга хэмжээг зохион байгуулах
|
1999-
2001
|
БОЯ, холбогдох аймгуудын ЗДТГ
|
9.
|
Төвлөрсөн усан хангамж, ариутгах татуургын системийн барилга байгууламжийг барьж дуусгах, өргөтгөх, шинэчлэх арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэх
|
1999-2002
|
ДБХЯ, БОЯ
|
10.
|
Улаанбаатар, Улаангом, Улиастай, Мөрөн, Өлгий, Ховд зэрэг хот суурины гэр хорооллын усан хангамжийн үйлчилгээг сайжруулж, усны хүрэлцээг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх
|
1999-2002
|
ДБХЯ, Нийслэлийн ЗДТГ
|
11.
|
Хөдөөгийн хүн амын усан хангамжийг сайжруулах чиглэлээр, ялангуяа усны эх үүсвэрийн асуудал хүндрэлтэй байгаа 20 гаруй сумын усан хангамжийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх
|
1999-2000
|
ДБХЯ, аймгуудын ЗДТГ
|
12.
|
Ус сувгийн барилга байгууламжийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор бүсчилсэн ашиглалт, засвар, хангамжийн газрыг хэд хэдэн аймагт бий болгох
|
1999-2001
|
ДБХЯ, айм-гуудын ЗДТГ
|
13.
|
Ус сувгийн инженерийн байгууламжийн найдвартай ажиллагааг өөрийн орны хүчээр хангах, импортын хараат байдлаас гаргах, сэлбэг материал, багаж, тоног төхөөрөмж үйлдвэрлэх жижиг дунд үйлдвэрүүдийг барьж байгуулах
|
1999-2001
|
ДБХЯ, айм-гуудын ЗДТГ
|
14.
|
Нүсэр хийцтэй, өртөг өндөртэй худгийг бага оврын гүний болон гар худгуудаар солих, тэдгээрийг ашиглахад тохиромжтой гар ус өргүүрээр тоноглох
|
1999-2000
|
ДБХЯ,
ХААҮЯ
|
15.
|
Хөдөөгийн усан хангамжийг сайжруулах зориулалттай худгийн насосны сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, засварлах цех байгуулах
|
1999-
2000
|
ДБХЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ, ХААҮЯ
|
16.
|
Хүн амын унд, ахуйн цэвэр ус болон цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал усыг халдваргүйжүүлэх байгууламжийн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх
|
1999-2001
|
ДБХЯ, БОЯ,
аймаг, нийслэ- лийн ЗДТГ
|
17.
|
Хатуулаг ихтэй, эрдэсжилт өндөр усны эх үүсвэрт тохирсон ус цэнгэгжүүлэх, зөөлрүүлэх тоног төхөөрөмжийг туршин нэвтрүүлэхэд гадаадын зээл, тусламж, хамтын ажиллагааг чиглүүлэх
|
1999-2000
|
ГХЯ, ДБХЯ, БОЯ, ХААҮЯ
|
18.
|
Бага оврын, зөөврийн лабораториуд байгуулах замаар цэвэр, бохир усанд лабораторийн шинжилгээ явуулахад гарч байгаа үргүй зардлыг багасгах арга хэмжээ авах
|
1999-2001
|
ГХЯ, ДБХЯ, ЭМНХЯ, БОЯ, СЯ
|
19.
|
Газрын доорхи усны хомсдолтой улиралд хэрэглэгчдийг усаар найдвартай хангах зорилгоор гадаргын усны эх үүсвэрийг ашиглах боломжийг судалж нэвтрүүлэх
|
2000-2001
|
ДБХЯ, БОЯ, ЭМНХЯ
|
20.
|
Цэвэр усны тоолуурын лаборатори байгуулах, хэрэглэгчдийг тоолууржуулах ажлыг зохион байгуулах /1 лаборатори, 4 аймгийн усан хангамжийн сүлжээнд тоолуур тавих/
|
1999-2001
|
ДБХЯ, БОЯ
|
21.
|
Хөдөөгийн сум суурин, амралт сувилал, төмөр зам, батлан хамгаалахын цэвэрлэх байгууламжийн ашиглалтын байдалд үзлэг хийж, дүгнэлт гарган тэдгээрийг сайжруулах талаар дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх
|
1999-2001
|
ДБХЯ,БОЯ,
ЭМНХЯ
|
22.
|
Улаанбаатар, Дархан хотуудын бохир усны цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулах замаар хоёрдогч түүхий эд болгон ашиглах боломжийг эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээнд хийх
|
1999-2001
|
ДБХЯ, БОЯ
|
23.
|
Ундны усны чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлын стандарт, норм, дүрмийг боловсронгуй болгох, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах
|
1999-
2000
|
ЭМНХЯ, БОЯ, ДБХЯ, ҮСХЗТ
|
24.
|
Усны үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас хийж гүйцэтгэх ажлын чиглэл боловсруулж хүргүүлэн, хэрэгжилтийн байдалд хяналт тавьж ажиллах
|
1999-
2001
|
ЭМНХЯ
|
25.
|
Эрүүл ахуй, халдвар, нян судлалын хяналтын албаны лабораторийн материаллаг баазыг бэхжүүлэх төсөл боловсруулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
|
1999-
2000
|
ГХЯ, ЭМНХЯ
|
26.
|
Усны чанар, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар хүн амын дунд экологи, эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг явуулж, сургалтын зарим материал, гарын авлага боловсруулж хүргүүлэх
|
1999-
2001
|
ГЯ, ЭМНХЯ, төрийн бус байгууллагууд
|
27.
|
Ундны усны эрүүл ахуйн аюулгүй байдал, хяналтын төсөл боловсруулж хэрэгжүүлэх
|
1999-2001
|
ГХЯ, ЭМНХЯ
|
28.
|
Ундны усны чанар, эрүүл ахуйн байдлыг судлах, судалгаа шинжилгээний ажлыг зохион байгуулан явуулах
|
1999-
2001
|
ГЯ ,ЭМНХЯ
|
29.
|
Усны болон ариун цэврийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлыг жил тутам гурваас доошгүй аймагт шалгаж холбогдох арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх
|
1999-2001
|
ЭМНХЯ,БОЯ,ДБХЯ,ХААҮЯ
|
30.
|
Үйлдвэрлэлийн лабораториудын үйл ажиллагаанд тавих хяналтын түвшинг дээшлүүлэхтэй холбогдсон арга хэмжээг зохион байгуулах
|
1999-
2001
|
ЭМНХЯ, БОЯ, ДБХЯ,ХААҮЯ
|
31.
|
Уст цэгийн тооллого явуулж, бэлчээрийг түрээсээр эзэмшүүлэх, худгийг хувьчлах ажлыг зохион байгуулах
|
1999-2002
|
ХААҮЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ
|
32.
|
Говь, хээрийн бүсийн аймгуудын бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах зорилгоор ашиглалтгүй болсон инженерийн хийцтэй /900 орчим/ уст цэгийг сэргээн засварлах ажлыг зохион байгуулж, уст цэг ашиглалтын түвшинг дээшлүүлэх
300 орчим
300 орчим
300 орчим
|
1999,
2000-
2010
|
ХААҮЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ
|
33.
|
Ус хангамжийн судалгаа хийгдээгүй 15 сумын усны эх үүсвэрийн хайгуул судалгаа хийж нөөцийн хэмжээг тогтоох
- 5 сум
- 5 сум
- 5 сум
|
1999
2000
2001
|
ХААҮЯ,
аймаг, нийс-лэлийн ЗДТГ
|
34.
|
Усны үйлдвэрлэлийн техник, технологийг шинэчлэх судалгаа хийх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
|
1999-
2010
|
ХААҮЯ,
ДБХЯ, ТИС
|
35.
|
Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн малчдын ус хангамжийг сайжруулахад чиглэгдсэн хайгуул судалгааны ажлыг хийх
|
1999-
2001
|
ХААҮЯ,
аймаг, нийс-лэлийн ЗДТГ
|
36.
|
Усны нөөц нь ундны усны чанарын стандартын шаардлага хангадаггүй сум, суурин газруудад ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж суурилуулж усны чанарыг сайжруулах
|
1999-
2000
|
ХААҮЯ,
аймаг, нийс-лэлийн ЗДТГ
|
37.
|
Ус хангамж нь хүндрэлтэй говь, хээрийн бүс болон эдийн засгийн хөгжлийн чухал шаардлагатай бүсийг хамарсан 30-40 мян. ам км талбайд 1:200 000-ны хураангуйлалтай гидрогеологийн зураглал хийж усны нөөц баялгийн үнэлгээ өгөх
|
1999-
2010
|
ХААҮЯ
|
38.
|
Томоохон хотын ус хангамжийн эх үүсвэрт алдагдсан горимын болон байгалийн горимын хяналт хэмжилтийн сүлжээг томоохон ай савуудаар байгуулж эхлэх
|
1999-
2010
|
ХААҮЯ,БОЯ
|
39.
|
Алтай хотын ус хангамжийн мастер төлөвлөгөөг зохиож дуусгах,. Мандалговь хотын ус хангамжийн мастер төлөвлөгөө зохиох ажлыг эхлэх
|
1999-
2000
|
ДБХЯ,
ХААҮЯ
|
Текст томруулах
A
A
A