A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • “ОЙН ТУХАЙ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН 1 ДҮГЭЭР ҮЕ ШАТНЫ ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ (2002-2005 он)
Бүлэг: 1979
Засгийн газрын 2002 оны 13 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

"ОЙН  ТУХАЙ  ҮНДЭСНИЙ  ХӨТӨЛБӨР"-ИЙН  1  ДҮГЭЭР ҮЕ ШАТНЫ ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ  (2002-2005 он)
 
 
Зорилт
Арга хэмжээ
 Хугацаа
/он/
Хариуцан гүйцэтгэх байгууллага
I.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга  хэмжээ авах
1."Ойн тухай үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн явц, үр дүнг сурталчилна
 
2002
Байгаль орчны яам, Радио, телевизийн хэрэг эрхлэх газар
 
2.Аймаг, нийслэлд дэд хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулна
 
2002
Байгаль орчны яам, Засаг дарга нар
 
II. Хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл, ойн түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс сэргийлэх, тэдгээртэй
тэмцэх, хохирлыг арилгах арга хэмжээг
шуурхай хэрэгжүүлэх, үр өгөөжийг дээшлүүлэх, ойг хамгаалах ажилд дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх
1.Ойн хайгуул төслийн төвийг ойн талбайн өөрчлөлтийг сансраас тандан судлах, газар зүйн мэдээллийн системийг ашиглан ойн зураг үйлдэх техник, тоног төхөөрөмжөөр  хангана   
2002-2004
Байгаль орчны яам
 
 
 
 
 
 
2.Ойн том масштабын гэрэл зургийг 3.0 сая га талбайд онгоцоор авна
2003-2005
Байгаль орчны яам
 
3.Ой зохион байгуулалтын ажлыг
    0.8 сая га
    1.0 сая га
    1.2 сая га
    1.4 сая га
талбайд тус тус гүйцэтгэнэ
 
2002
2003
2004
2005
 
Байгаль орчны яам
 
4. Ойн мэргэжлийн байгууллагуудын удирдлагын дор ажилгүй иргэдийг оролцуулах замаар арчилгаа, цэвэрлэгээний ажлыг  жилд 3000 га-гаас доошгүй талбайд гүйцэтгэнэ
2002-2005
Байгаль орчны яам, Засаг дарга нар, аж ахуйн нэгж, байгууллагууд
5.Ойн түймрээс сэргийлэх, түүнтэй тэмцэх төлөвлөгөөг аймаг, сумын хэмжээнд боловсруулан, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт жил бүр тусгаж, санхүүжүүлнэ
Жил бүр
Аймгийн Засаг дарга
 
6.Ой бүхий аймаг, Улаанбаатар хот дахь байгалийн гамшиг, гал түймэртэй тэмцэх нэгжийг холбооны болон түймэр унтраах техник, багаж хэрэгслээр хангана. Үүнд:
      -Улаанбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл;
      -Булган, Хэнтий, Дорнод,
       Архангай, Завхан, Төв
 
 
 
2002
2003-2005
Байгаль орчны яам, Батлан хамгаалах яам, Хууль зүй, дотоод хэргийн яам
 
7.Үүлэнд нөлөөлж тунадас оруулах 2000 ширхэг сум захиалж  авна
2002-2005
Байгал орчны яам, Улсын байнгын онцгой комисс
 
8.Ойн хөнөөлт шавьж, өвчинтэй тэмцэх хэсэг, судалгааны лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шинэчилнэ
2002-2004
Байгаль орчны яам
 
 
9. Ойн хөнөөлт шавьж, өвчний судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлж, хөнөөлт шавьжийн олшролтын урт, богино хугацааны төлөвийг тогтоож урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээ авна. Үүнд:
       7000 га
       7000 га
       6000 га
       6500 га   
 
 
 
 
 
 
2002
2003
2004
2005
Байгаль орчны яам
 
10.Хөнөөлт шавьж, өвчний тархалтын судалгааг 1.0 сая га талбайд гүйцэтгэнэ
2002-2005
Байгаль орчны яам
 
11. Ойн хөнөөлт шавьж, өвчинтэй биологийн аргаар тэмцэх ажлыг өргөжүүлж, шаардлагатай 69000 литр био бэлдмэлийг дотооддоо үйлдвэрлэнэ
 
2002-2005
Биокомбинат
 
 III. Орчин үеийн техник, технологи бүхий жижиг, дунд
үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх, ой модны ашиглалтын түвшинг дээшлүүлэх,
бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, чанарыг сайжруулах, мод, модон бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангахад чиглэсэн
арга хэмжээг хэрэгжүүлэх
1. Жилд бэлтгэх модны төрөл, тоо хэмжээг ойн даацтай нь уялдуулан аймаг, сум тус бүрээр тогтооно
2002-2003
Байгаль орчны яам
 
2.Улсын хэмжээнд 20.0-30.0 мянган га мод бэлтгэлийн талбайг тусгаарлан мод бэлтгэх технологийн горимыг тогтоож мөрдүүлнэ
2002-2005
Мэргэжлийн байгууллагууд
 
З.Ойг нөхөн сэргээх үйл ажиллагааг үр дүнтэй явуулж чадах техник технологи, мэргэжлийн боловсон хүчин бүхий аж ахуйн нэгжид ойн санг гэрээгээр эзэмшиж хамгаалах, мод бэлтгэх эрх олгох журам боловсруулж мөрдүүлнэ
2002-2003
Байгаль орчны яам
 
4.Ашиглалтын насанд хүрээгүй мод огтлож, жижиг дугуй хөрөөгөөр дүнз хийж байгаа үйл ажиллагааг таслан зогсоох хууль эрх зүйн актыг боловсруулж мөрдүүлнэ
2002-2003
Байгаль орчныг хамгаалах алба
 
5. Говь, цөлийн бүсийн зарим аймаг, сумдын түлшний хэрэгцээг хангах зорилгоор хангайн бүсээс мод тээвэрлэх зардлыг улсын төвлөрсөн төсөвт тусгаж  санхүүжүүлэх зардлын тооцоо, судалгаа хийж, санал боловсруулж шийдвэрлүүлнэ
2002-2003
Санхүү, эдийн засгийн яам, Байгаль орчны яам
 
6. Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Хэнтий, Архангай гэх мэт ой бүхий аймгуудын ойн нөөцөд ой зохион байгуулалт хийх, ойн арчилгаа, цэвэрлэгээний огтлолтыг ой зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу хийлгэх асуудлыг олон улсын болон дотоодын хөрөнгө оруулагчдын дунд тендер зарлах замаар шийдвэрлэх 
2002-2004
Байгаль орчны яам, Санхүү, эдийн засгийн яам
 
7.Мод, модон түүхий эдийн импортыг дэмжих эдийн засгийн хөшүүрэг, эрх зүйн орчинг бүрдүүлэх арга хэмжээ авна
2002-2003
Үйлдвэр, худалдааны яам. Үндэсний татварын ерөнхий газар, Улсын гаалийн ерөнхий газар
 
8.Төмөр замын дэр модыг импортлох буюу өөр материалаар орлуулах арга хэмжээ авна
2002-2004
Дэд бүтцийн яам, Улсын гаалийн ерөнхий газар, Үндэсний татварын ерөнхий газар
 
9. Модны шилмүүс, үзүүр мөчир, гишүү, үртэс, холтос, зах, тайрдас,  таваарлаг чанар муутай модыг механик болон химийн аргаар гүнзгий боловсруулж ашиглах судалгаа хийж хэрэгжүүлж эхэлнэ
 
2002-2005
Үйлдвэр, худалдааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
 
10. Модны шилмүүснээс эфирийн тос, витаминт нунтаг, эмчилгээний ханд болон шинэс, нарс модноос давирхай олборлон канифол, скипидар, хус модноос нүүрс гарган авах төсөл шалгаруулж, гадаадын хөрөнгө оруулагч нарт сурталчилж хэрэгжүүлнэ 
 
2002-2004
Үйлдвэр, худалдааны яам
 
11.Хус модыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулах, хусан зүймэл шал, барилгын модон хийц, эдлэлийг үйлдвэрлэх техник технологийг нэвтрүүлэх санаачилгыг дэмжинэ
 
2002-2005
Байгаль орчны яам, Үйлдвэр, худалдааны яам
 
12. Мебель, модон эдлэлийн үйлдвэрлэлийг шинэчлэх, шинээр байгуулах замаар зах зээлд өрсөлдөх чадвартай жижиг, дунд үйлдвэр байгуулахыг татвар, тарифийн бодлогоор дэмжиж, экспортын модон бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлнэ
2002-2005
Үйлдвэр, худалдааны яам, Байгаль орчны яам
 
13. Наамал болон шахмал хавтан, фанер, мебелийн хуулга үйлдвэрлэх дэвшилтэт технологи бүхий үйлдвэр шинээр байгуулагчдад хөнгөлөлт, дэмжлэг үзүүлнэ
 
2002-2005
Үйлдвэр, худалдааны яам, Үндэсний татварын ерөнхий газар
 
14. Хөдөөгийн малчид, иргэдийн өргөн хэрэгцээний модон эдлэл, гэрийн мод үйлдвэрлэх уламжлалт аргыг орчин үеийн технологитой хослуулан, төв, орон нутагт жижиг, дунд үйлдвэр байгуулж байгаа аж ахуйн нэгжийг  жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлд хамруулах арга хэмжээ авна
 
2002-2005
Үйлдвэр, худалдааны яам,
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
 
15. Ойн дагалт баялгийн ашиглах боломжтой нэр төрөл, нөөцийг тогтоох судалгаа хийнэ
 
2003-2005
Байгаль орчны яам
 
16. Самар, жимс, мөөг, эмийн ургамал зэрэг ойн дагалт баялгийг бэлтгэж ашиглах заавар, зөвлөмж, гарын авлага боловсруулж хэвлүүлнэ
2002-2003
Байгаль орчны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
 
17. Ойн дагалт баялгийг бэлтгэж, боловсруулах ажлыг өргөжүүлэх, нэр төрлийг олшруулах замаар орлогоо нэмэгдүүлэх өрхийг төсөлд хамруулж дэмжлэг үзүүлнэ
2002-2005
Байгаль орчны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
 
IV. Мод сөөгний үр бэлтгэх, тарьц суулгац үржүүлэх ажлыг эрчимжүүлж, гол мөрний эх, мод бэлтгэсэн, түймэр,
 хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдсэн ойн талбайг эхний ээлжинд ойжуулж, тал хээр, говь, цөлд хамгаалалтын ойн зурвас, төгөл, ногоон хаалт байгуулах арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлэх
 
 
1. Ой ургамалжилтын муж бүрт модны үр бэлтгэх байнгын хэсгийг 400 га талбайд тусгаарлаж сор шилмэл модыг сонгон тогтооно
 
2002-2005
Байгаль орчны яам, мэргэжлийн байгууллагууд
2.Жил бүр 500 кг-аас доошгүй үрийг улсын үрийн санд нөөцлөнө
2002-2005
Байгаль орчны яам
 
3.Үрийн чанарын шинжилгээний лабораторийн багаж хэрэгслийг шинэчилнэ
2003-2005
Байгаль орчны яам
4.Ойг нөхөн сэргээх ажлыг
       7600 га
       8000 га
       9000 га
       10000 га талбайд гүйцэтгэнэ
 
2002
2003
2004
2005
Байгаль орчны яам,
аймаг, нийслэлийн Засаг дарга нар
5. Ойжуулах, бэлчээр, тариалангийн талбайн хөрсний элэгдэл, эвдрэл, цөлжилтөөс хамгаалах ойн зурвас байгуулах, хот цэцэрлэгжүүлэлтэд шаардагдах тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрууд байгуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон банкнаас хөнгөлөлттэй зээл олгох замаар дэмжлэг үзүүлнэ
 
2002-2005
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн  яам, Байгаль орчны яам
 
6.Нутгийн иргэд,сурагч, залуучуудад модны үр, боргоцой бэлтгэх, тарьц, суулгац бойжуулах, ойг тарьж ургуулах талаар сургалт явуулж, гарын авлага хэвлүүлэн хангана
 
2002-2004
Байгаль орчны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
 
 
 
7. Үр, боргоцой бэлтгэх, тарьц, суулгац бойжуулах ажлыг механикжуулах, энгийн гар багаж,  техник хэрэгслийн загвар зохион бүтээж туршилт хийнэ
 
2002-2003
Үйлдвэр, худалдааны яам, Байгаль орчны яам, Шинжлэх ухаан технологийн сан
 
8. Мод үржүүлэг, ойжуулалтын ажлын техник, технологийг боловсронгуй болгож, энгийн,  бага оворын техник хэрэгслээр хангах тендер зарлаж хэрэгжүүлнэ
 
2003-2005
Байгаль орчны яам, Шинжлэх ухаан технологийн сан
 
9. Ой ургамалжилтын муж, бүс нутгуудад ойг байгалийн аясаар болон зориудаар нөхөн сэргээх хялбар, өгөөжтэй арга технологийн судалгаа явуулна
 
2003-2004
Байгаль орчны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
 
10. Ойг нөхөн сэргээх ажлыг зураг төслийн дагуу хийж, ойжуулалтын ажил явуулах, түүний үр дүнг тооцох, хүлээн авах, улсын ойн санд шилжүүлэх, санхүүжүүлэх журмыг шинэчлэн баталж мөрдүүлнэ
 
2002-2003
Байгаль орчны яам, Санхүү,эдийн засгийн яам
 
11. Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлын норм, үнэлгээ, зардлыг шинэчлэн тогтооно
2002-2003
Байгаль орчны яам, Санхүү, эдийн засгийн яам
 
12. Жил бүр Дэлхийн байгаль хамгаалах өдрийг угтаж  бүх нийтээр мод тарих 10 хоногийн хөдөлгөөнийг аймаг, сум бүрээр зохион байгуулна
 
Жил бүр
Байгаль орчны яам, аймгийн Засаг дарга нар
 
13. Иргэн, аж ахуйн нэгж бүр өөрийн ойжуулсан талбайг ойн санд шилжүүлэх хүртэл байнга арчилж,  улсын ойн санд шилжүүлэхэд урамшуулах механизмыг бүрдүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, иргэн, аж ахуйн нэгжүүдэд ойжуулалтын ажлын бүртгэл тооцоог сайжруулна
 
2002-2003
Байгаль орчны яам, аймгийн Засаг дарга нар
 
14.Цөлжилттэй тэмцэх, тариалангийн талбайн хөрс, бэлчээрийг хамгаалах зорилгоор ойн зурвас, төгөл байгуулах ажлын зардлын нормативыг шинээр боловсруулна
 
2002-2003
Байгаль орчны яам
 
Ү.Ой, модны салбарын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох
1. Ой  модны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүтэц, орон тоог баталж, үйл ажиллагааг эхлүүлнэ
2002-2003
Байгаль орчны яам, Үйлдвэр, худалдааны яам, Засаг дарга нар
 
2. Ойн нөөц бүхий аймгуудад ойн асуудал эрхэлсэн бүтэц зохион байгуулалтын нэгж бий болгож, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлыг удирдан зохион байгуулах
2002
Байгаль орчны яам, Засаг дарга нар
 
3. Төрийн бус байгууллагатай гэрээ байгуулах замаар төрийн захиргааны зарим үүргийг гүйцэтгүүлэх арга хэмжээ авна
2002-2005
Байгаль орчны яам
 
 VI. Ойн салбарт шинжлэх ухаан, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, олон улсын хамтын
ажиллагааг өргөжүүлэх, мэргэжлийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх
1. Ойн холбогдолтой хууль тогтоомжуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, бусад хууль тогтоомжтой нийцүүлэх судалгаа хийж төсөл боловсруулна  
 
2002-2004
Байгаль орчны яам, Үйлдвэр, худалдааны яам
 
2.Жил бүрийн бүх нийтээр мод тарих өдрөөр ойн тухай хууль тогтоомжийг сурталчлах арга хэмжээг зохион байгуулна
2002-2005
Байгаль орчны яам, аймгийн Засаг дарга нар, мэргэжлийн байгууллагууд
 
3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн  Засаг дарга нарт зориулан ойн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, ойн нөөцийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээх ажлын талаар гарын авлага боловсруулж, сургалт зохион байгуулна 
 
2002-2004
Байгаль орчны яам
 
 
4.Ойн санг аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр, нутгийн иргэдэд хамтын эзэмшлийн журмаар эзэмшүүлэх журмыг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ авна
 
2002-2003
Байгаль орчны яам
 
5.Ойг хамгаалах, зохистой ашиглах,нөхөн сэргээх технологи боловсруулах судалгаа хийнэ
 
2002-2005
Байгаль орчны яам,
Шинжлэх ухааны академи
 
6. Баруун хойд Хэнтийн ойн экосистемийн өөрчлөлтийн судалгаа хийнэ
2002-2005
Байгаль орчны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
 
7. Тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН)-ийн ой зохион байгуулалтын ажлыг хилийн заагаар хийж ойн аж ахуйн арга хэмжээг ТХГН-ийн менежментийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлнэ
 
2003-2005
Байгаль орчны яам
 
8. ТХГН-ийн ойд ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг боловсруулж мөрдүүлнэ
2002
Байгаль орчны яам
 
9.ТХГН-ийн Хамгаалалтын захиргаа бүрт мод үржүүлгийн газар байгуулж, ойг нөхөн сэргээх ажлыг бие даан гүйцэтгэх материаллаг баазтай болгоно
 
2002-2005
Байгаль орчны яам
 
10.Мод боловсруулах үйлдвэрлэлээс гарах хаягдал, өөдсийг ашиглах, түүхий эдийг гүнзгий боловсруулах, өргөн хэрэглээний мебель, модон эдлэл үйлдвэрлэх технологи боловсруулах, ойн химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн туршилт судалгаа явуулна
 
2002-2005
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам,
Үйлдвэр, худалдааны яам
 
11.Ойн аж ахуй, мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэлийн шинжлэх ухааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээ авна
 
2002-2003
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам,
Үйлдвэр, худалдааны яам, Байгаль орчны яам
 
12.Ойн салбарын мэдээ, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгож, чадавхийг дээшлүүлнэ
 
2002-2005
Байгаль орчны яам, Үйлдвэр, худалдааны яам
13. Ойн салбарт ажиллаж байгаа мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургах арга хэмжээ авна
 
2002-2005
Байгаль орчны яам, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам.
 
14. Хил дамжсан түймрээс сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар  ОХУ-тай Засгийн газар хооронд гэрээ байгуулах, БНХАУ, ОХУ-тай байгуулсан гэрээг хэрэгжүүлэх арга хэмжээ авна
 
2002-2005
Байгаль орчны яам,  Батлан хамгаалах яам, Гадаад хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам
 
15. Улаанбаатар хотод байгаль орчны болон ойн мэргэжилтнүүдийн нэрэмжит цэцэрлэг байгуулна
2002-2005
Байгаль орчны яам.
 
16.Ойн салбарын гадаад улс орнуудтай хамтран ажиллах хамтын ажиллагааг өргөжүүлнэ
 
2002-2005
Байгаль орчны яам, Үйлдвэр, худалдааны яам, Гадаад хэргийн яам