A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1992 оны 48 дугаар тогтоолын хавсралт

/Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
 
НИЙГЭМ ХАНГАМЖИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
НЭГ.Нийтлэг үндэслэл
1.Нийгэм хангамжийн улсын хяналтын зорилт нь өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллага, Монгол улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тус улсын нутаг дэвсгэрт байгаа хамтын болон гадаадын аж ахуйн нэгж, байгууллага цаашид байгууллага гэнэ-д тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангуулахад оршино.
 2.Нийгэм хангамжийн улсын хяналтыг Монгол улсын Хөдөлмөрийн яамны харьяа Улсын нийгэм хангамжийн газар улсын хэмжээнд, аймаг, хот, сум, хороо, район, орон нутгийн хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлнэ.
Хөдөлмөрийн яамны харьяа Улсын нийгэм хангамжийн газар, аймаг, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд улсын ахлах байцаагч, улсын байцаагч, сум, хороо, район, орон нутгийн хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд улсын байцаагч ажиллана.
3.Улсын нийгэм хангамжийн газрын дарга нь нийгэм хангамжийн улсын ерөнхий байцаагч байна.Нийгэм хангамжийн улсын ерөнхий байцаагчийг Монгол улсын Хөдөлмөрийн сайд, Улсын нийгэм хангамжийн газрын улсын ахлах байцаагч, улсын байцаагчдыг мөн газрын дарга, аймаг, хотын нийгэм хангамжийн улсын байцаагчдыг Хөдөлмөрийн яамтай тохиролцсоноор тухайн Хурлын гүйцэтгэх захиргаа, сум, хороо, район, орон нутгийн хотын улсын байцаагчдыг аймаг,хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаатай тохиролцсоноор тухайн сум, хороо, район, орон нутгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргаа тус тус томилно.
 4.Нийгэм хангамжийн улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч нь цаашид "улсын байцаагч" гэнэ үйл ажиллагаандаа тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол шийдвэр, энэ дүрэм, эрх зүйн бусад актыг удирдлага болгоно.
5.Улсын байцаагч нь тогтоосон журмаар хийсэн хувийн дугаар бүхий тэмдэг, үнэмлэх, түүнчлэн акт, торгууль, албан хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
6.Нийгэм хангамжийн улсын хяналтыг дор дурдсан үйл ажиллагаанд тавьж хэрэгжүүлнэ:
     аМонгол улсын тэтгэвэр, тэтгэмж,нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлт;
      бтэтгэвэр, тэтгэмжийг тогтоох, олгох болон тэтгэвэр тэтгэмж тогтоосон баримт бичгийг бүрдүүлсэн үндэслэл;
     вбайгууллага өөрийн ажилтны тэтгэвэр тогтоолгох баримт бичгийг үнэн зөв, шуурхай бүрдүүлж байгаа эсэх;
    гсум, хороо,район,орон нутгийн хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дэргэдэх тэтгэвэр тогтоох орон тооны бус байнгын комиссын шийдвэр зөв эсэх;
     дтахир дутуугийн группийн зэрэг тогтоосон, хөдөлмөрийн чадвар түр алдагчдад эмнэлгийн хуудас бичсэн байдал;
     етэтгэвэр,тэтгэмж тогтоолгох, хөнгөлөлт эдлэх талаар иргэдээс гаргасан өргөдөл, мэдээлэл, гомдлын барагдуулалтыг шалгах;
     жМонгол улсын тэтгэврийн сангийн зарцуулалт, мэдээ, тайлангийн гаргалт, анхан шатны бүртгэлийн хөтлөлт;
     зөндөр настан, тахир дутуу иргэдийн нийгэм хангамжийн үйлчилгээтэй холбогдсон хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт;
    инийгэм хангамжийн үйлчилгээний байгууллагын төсвийн зарцуулалт, санхүүгийн үйл ажиллагаа.
ХОЁР.Улсын байцаагчийн үүрэг, эрх
7.Улсын байцаагч нь энэ дүрмийн 6 дугаар зүйлд дурдсан үйл ажиллагаанд улсын хяналт тавьж, илэрсэн дутагдал зөрчлийг арилгуулах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, дахин дутагдал гаргуулахгүй байх ажлыг зохион байгуулах үүргийг гүйцэтгэнэ.
8.Улсын байцаагч нь дор дурдсан эрх эдэлнэ:
     атэтгэврийг хугацаанд нь тогтоолгон, материалыг бүрдүүлэх, хөнгөлөлт эдлүүлэх талаар байгууллагын холбогдох албан тушаалтанд шаардлага тавьж, биелэлтийг хангуулах, хөдөлмөрчдийн өргөдөл, гомдол, мэдээллийг газар дээр нь барагдуулах;
     бхяналт шалгалтын ажилтай холбогдсон шаардлагатай бичиг баримт, дүгнэлт, мэдээ, судалгаа, тодорхойлолтыг байгууллага, албан тушаалтнаас гаргуулж авах;
     вшалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, дахин гаргуулахгүй байх талаар байгууллага, холбогдох албан тушаалтанд хугацаатай албан шаардлага өгч биелэлтийг хангуулах;
     гшалгалтаар илэрсэн зөрчил акт тогтоож, улс болон иргэдэд учирсан хохирлыг хууль тогтоомжийн дагуу барагдуулах.Хэрэв шаардлагатай бол гэм буруутай албан тушаалтан, иргэдтэй холбогдсон материалыг хуулийн байгууллагад шилжүүлэх;
      днийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуульд заасан хариуцлагыг хүлээлгэхээс гадна тэтгэвэр, тэтгэмжийг  тогтооход шаардагдах үндсэн баримт, материалыг хугацаанд нь бүрэн бүрдүүлж өгөөгүй, буруу бичиж чирэгдүүлсэн, тэтгэвэр тогтоолгогчийн ажилласан хугацаа, хөдөлмөрийн нөхцөлийг буруу тодорхойлсон, тэтгэвэр, тэтгэмж тогтоох, олгох болон санхүүгийн үйл ажиллагаанд зөрчил гаргасан,холбогдох тайлан, мэдээг буруу гаргаж хугацаа хожимдуулсан, тавьсан шаардлагыг биелүүлээгүй буруутай албан тушаалтныг нийгэм хангамжийн улсын байцаагчид 100-1000 төгрөгөөр торгох.
9.Улсын байцаагчийн гаргасан акт, шаардлагыг байгууллага албан тушаалтан, иргэд заавал биелүүлж хариу мэдэгдэх үүрэгтэй.
10.Улсын байцаагчаас ногдуулсан торгуулийн мөнгийг 15 хоногийн дотор Монгол улсын тэтгэврийн санд оруулна.Торгуулийн мөнгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд төлөөгүй байвал шүүхийн тогтоол гүйцэтгэлийн журмаар гаргуулна.
11.Нийгэм хангамжийн улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн акт, торгууль, шаардлагыг тухайн албан тушаалтан, иргэд зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлоо 14 хоногийн дотор нийгэм хангамжийн улсын ерөнхий байцаагчид гаргаж болно.Нийгэм хангамжийн улсын ерөнхий байцаагчийн акт, торгууль, шаардлагыг зөвшөөрөөгүй тохиолдолд гомдлоо Хөдөлмөрийн сайдад гаргаж болно.Хөдөлмөрийн сайд, улсын ерөнхий байцаагч гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Улсын байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.
---oOo---