- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - АЖИЛГҮЙДЛИЙГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 1995 оны 219 дүгээр тогтоолын хавсралт
Засгийн газрын 2002 оны 92 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
Засгийн газрын 2002 оны 92 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
АЖИЛГҮЙДЛИЙГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. ХӨДӨЛМӨРИЙН НӨӨЦ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙНӨНӨӨГИЙН БАЙДАЛ
1.1.Манай Улсын хүн амын жилийн дундаж өсөлт 1990-1995 онд 1,7 хувь болж, одоо хүн амын тоо 2280,0 мянгад хүрээд байна.1994 оны эцэст хөдөлмөрийн нөөц 1094,9 мягад хүрээд байгаагийн 72,0 орчим хувь буюу 786,5 мянга нь ажиллагчид, 19,4 хувь буюу 212,3 мянга нь зохион байгуулалттай хөдөлмөр эрхлээгүй хүмүүс, үлдсэн хэсэг нь хөдөлмөрийн насны суралцагчид байна.Хөдөлмөрийн нөөцөд 16-35 насны залуучууд 60 орчим хувь, эмэгтэйчүүд 49,3 хувийг тус тус эзэлж байна.Материаллаг үйлдвэрлэлийн салбарт хүн амын 25,5 хувь буюу 580 гаруй мянган хүн ажиллаж, нэг үйлдвэрлэгчид 2,9 тэжээгдэгч хүн ногдож байна.
1.2.Сүүлийн жилүүдэд ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг уялдуулан зохицуулж байсан боловсон хүчний төвлөрсөн төлөвлөлт, хуваарилалтын систем үндсэндээ хэрэгжихгүй болж, боловсон хүчин бэлтгэх, мэргэжил олгох, мэргэжил эзэмшүүлэх ажиллагаа, түүний зохион байгуулалт нь хөрөнгө оруулалт, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн стратеги болон хүн амын хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой төдийлөн уялдахгүй байгаагаас жил бүр хөдөлмөрийн насанд дэвшинорж байгаа 50-60 гаруй мянган залуучуудын 50-60 хувь нь тухайн жилдээ зохион байгуулалттай ажил,сургуульд хамрагдаж чадахгүй байна.
Гадаад орнуудын зээл тусламжид тулгуурлан хийгдэж байсан хөрөнгөоруулалт шилжилтийн эхний үед зогсож, шинээр ажлын байр бий болгож чадахгүй байснаас гадна ихэнх үйлдвэрүүд түлш, шатахуун,материал, түүхий эдийн хомсдолд орж удаан хугацаагаар сул зогсох буюу хүчин чадлаа бүрэн ашиглаж чадахгүй болсон, өмч хувьчлалын явцад ажилчдыг олноор нь ажлаас халсан зэргээс шалтгаалан ажилгүйдэл манай нийгмийн бодит үзэгдэл болж гарч ирсэн юм.
1.3.Зохион байгуулалттай хөдөлмөр эрхлээгүй хүн 1990 онд 45,7 мянга байсан бол жил бүр өссөр 1994 оны эцэст 212,3 мянгад хүрэв. 1995 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар тэдгээрийн 47,3 мянга нь төв,орон нутгийн хөдөлмөрийн биржид бүртгэлтэй, ажил идэвхтэй эргж буй ажилгүйчүүд байна.
Сүүлийн жилүүдэд /1990-1994 онд/ хөдөлмөрийн нөөцөд ажилгүйчүүдийн эзлэх хувь 2,6-6,8 хүртэл өсч, эдийн засгийн идэвхтэй хүн амаар тооцвол ажилгүйдлийн түвшин3,1 хувиас 8,7 хувь болж нэмэгдэв.
1.4.Ажилгүйчүүдийг ажилгүй болсон шалтгаанаар нь авч үзвэл шилжилтийн үеийн эхний жилүүдэд орон тооны цомхотгол, байгууллага татан буугдсан шалтгаан зонхилж байсан бол 1995 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар ажилгүйчүүдийн бараг 87 хувь нь шинээр мэргэжлийн болон ерөнхий боловсролын сургууль төгссөн, цэргээс халагдсан зэрэг шалтгаанаар ажилгүй болсон хүмүүс байна.
Мэргэжилгүй буюу мэргэжлийн өндөр ур чадварэзэмшиж чадаагүй, дадлага, туршлага багатай шинэ, залуу ажилчид, эмэгтэйчүүд, тахир дутуу хүмүүс ажилгүйдэлд илүү өртөж байна.52,8 хувь нь эмэгтэйчүүд, 59,7 хувь нь ерөнхий боловсролтой болон мэргэжилгүй хүмүүс, 18,1 хувь нь дээд, тусгай дунд боловсролтой, 22,1 хувь нь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн хүмүүс байна.мэргэжилтэй ажилгүйчүүдийн дотор малын эмч, мал зүйч, агрономч, багш, эдийн засаг,ч,нягтлан бодогч, хөдөө аж ахуйн машины механикч, жолооч, тракторчин, ногоочин, оёдолчин, барилгын төрөл бүрийн мэргэжлийн ажилчид зонхилж байна.
Ажилгүйчүүдийг байршлаар нь авч үзвэл хөдөлмөрийн насны 10000 хүн амд ногдох ажилгүйчүүдийн тоогоор Дорнод, Өвөрхангай, Говь-алтай, Баян-өлгий, Завхан аймгууд эхний байрт орж байна.Нийт ажилгүйчүүдийнг 16,8 хувь нь Улаанбаатар хотод, 8,4 хувь нь Дорнод, 8,3 хувь нь Өвөрхангай, 6,8 хувь нь Завхан, 6,2 хуьвь энь Архангай аймагт ногдож байна.
1.5.Ажилгүйдэл их байгаа нь нийгмийн хуримтлал багасах, ядуучуудын тоо нэмэгдэх, сахилга, дэг журам алдагдан гэмт хэрэг, зөрчил өсөх нэг үндэс болж байна.Сүүлийн 5 жилд гэмт хэрэгт холбогдсон 64,4 мянган хүний 44,9 хувь нь, 1994 онд гэмт хэрэг үйлдсэн хүний 58,4 хувь нь ажил, сургуульгүй хүмүүс байжээ.
1.6.Ядууралд олон хүүхэдтэй, орлого багатай айл өрхийн иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, тахир дутуу хүмүүс, өнчин, хагас өнчин хүүхэд, залуучууд, харж хандах хүнгүй өндөр настан, ажилгүйчүүд илүү өртөж байна.Нийт ядуу иргэдийн 21,6 хувь буюу 69,6 мянга нь хөдөлмөрийн насны ажилгүй хүмүүс, ядуу өрхийн 24,8 хувь нь эмэгтэй өрхийн тэргүүлэгчтэй өрх байна.Ялангуяа хот, суурин газруудад үйлдвэрлэлийн уналт, ажилгүйдэл өссөнөөс хөдөлмөрийн хөлснөөс өөр амьдралын эх үүсвэргүй хүмүүс ядууралд илүү нэрвэгдэж байна.
1.7.Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, ажилгүйдлийг бууруулах талаар Засгийн газраас дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлж байна:
-аймаг, нийслэлийн дүүргүүдэд хөдөлмөрийн бирж байгуулж ажиллуулах;
-"Ажил эрхлэлтэд туслах сан" байгуулж, иргэд, аж ахуйн нэгжээс ажлын шинэ байр бий болгохоор гаргасан санаачилгыг дэмжин хөнгөлөлттэй зээл олгох;
-ажилгүйхүмүүст мэргэжил эзэмшихэд нь туслах;
-аймаг, нийслэлийн Засаг дарга нарт орон нутгийн нөөцийг ашиглан шинээр бий болгох ажлын байрны даалгаврыг Засгийн газраас өгч хэрэгжүүлэх;
-олон улсын байгууллага, монголыг дэмжигч орнуудын анхаарлыг ажилгүйдлийг бууруулах асуудалд чиглүүлж, зээл тусламжийн тодорхой хэсгийг энэ чиглэлээр зарцуулах;
-жижиг, дунд үйлдвэрийг дэмжих замаар одоогийн байгаа ажлын байрны тоог нэмэгдүүлэх.
Гэвч ажилгүйдэл дорвитой буурахгүй байна.Үүний гол шалтгаан нь:
-үндэсний үйлдвэрлэл зохих ёсоор сэргэж чадахгүй байгаа байдал;
-төвлөрсөн болон төвлөрсөн бус хөрөнгө оруулалтаа бий болгож байгаа ажлын шинэ байрны тоо хязгаарлагдмал;
-хувийн үйлдвэрүүд хөрөнгө мөнгөний дутагдлаас шалтгаалан их хэмжээний хөрөнгө оруулалт хийх чадваргүй;
-ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургалтын тогтолцоо зах зээлийн нөхцөлд нийцсэн бүтэц, тогтолцоотой болж чадаагүй;
-хувийн хэвшил болон бие даасан үйлдвэрүүдийн менежментийн туршлага, чадвар сул байгаатай холбоотой юм.
Нөгөө талаар иргэд зах зээлийн нөхцөлд дасах үйл явж явагдаж байгаа, хувийн аж ахуй, хувиараа хөдөлмөр эрхлэх дадлага, туршлага бага байгаатай ч холбоотой байна.
1.8.Монгол Улсад зах зээлийн эдийн засгийн шаардлагад нийцсэн хөрөнгө, санхүү, банз, татвар, гаалийн болон аж ахуй эрхлэх үйл ажиллагааг зохицуулах механизм үндсэнлдээ бүшрдсэн бөгөөд цаашид улс орны эдийн засгийн өсөлтийг хангахад шийдвэрлэх үүрэгтэй хөдөлмөрийн зах зээлийн зохистой тогтолцоо бүрдүүлэх бодит шаардлага бий болоод байна.
Хөдөлмөрийн зах зээлийн зохистой тогтолцоог бий болгоход улс орны эдийн засгийн өсөлт нөлөөлөхөөс гадна иргэдийг зах зээлд өрсөлдөх чадвартай болгоход чиглэгдсэн, өндөр мэргэжил эзэмшүүлэх нөхцөлийг хангасан мэргэжлийн сургалтын болон ажиллах хүчний зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг судлан, үр ашигтай, шуурхай зохицуулж байххөдөлмөр зохицуулалтын албаны тогтолцоог бүрдүүлэх, ажилгүйчүүдийн нийгмийн баталгааг хангах нөхцөл болсон ажилгүйдлийн дзаатгалыг хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх эдийн засгийн хөшүүрэг болгон ашиглах асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй байна.
Хоёр.ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ
2.1.хөтөлбөрийн зорилго нь Монгол улсын иргэдэд ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн тааламжтай нөхцөлөөр хангуулах, хийж бүтээсэн зүйлдээ тохирсон цалин хөлс авах, хувийн аж ахуй эрхлэх эрхээ эдэлж, хөдөлмөрлөх үүргээ ханган биелүүлэх нөхцөлийг зохих ёсоор бүрдүүлэх замаар хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, ажилгүйдлийг бууруулах арга хэмжээний бодлого, чиглэлийг тодорхойлж, түүнийг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, бүтцийн бодлоготой нягт уялдуулан хэрэгжүүлэхэд оршино.Энэхүү хөтөлбөр нь 1996-2010 оныг хамрах бөгөөд хөгжлийн тухайн үе шатны онцлогийг тусгасан тодорхой зорилтуудаар дамжин хэрэгжинэ.
2.2.Хөтөлбөрийн дагуу үндэсний эдийн засгаа сэргээн хөгжүүлэх, түүний цаашдын тогтвортой өсөлт, харьцангуй бие даасан байдлыг хангах, улс үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн нэн чухал хүчин зүйл болсон хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх зорилтыг дэс дараатай шийдвэрлэхэд бүх нийтийн хүчин чармайлт, нөөц бололцоог дайчилж, ажилгүйдлийн түвшинг тууштай бууруулахад Засгийн газрын хүч, анхаарлыг төвлөрүүлэх нь чухал гэж үзнэ.
2.3.Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих зорилтыг хэрэгжүүлж буй Монгол Улсын хөгжлийн шинэ зурвас үе дэх хөдөлмөр эрхлэлтийн бодлого нь дараахь чиг баримтлалд тулгуурлана:
-ажлын дадлага, мэргэжил, мэргэшлийн ур чадвар эзэмших нь хүн бүрийн хөдөлмөр эрхлэх үндсэн нөхцөл болохыг харгалзан хүүхэд, залуучуудад бага наснаас нь хөдөлмөрийг үнэлэх, хүндэтгэх, амьжиргааны үндсээ хөдөлмөр гэж дээдлэх үзлийг төлөвшүүлж, ажлын дадлага, ур чадвар олгох сургалтын бүх хэлбэр /техник мэргэжлийн сургалт, үйлдвэр дээрх сургалт, ажил эрхлээгүй залуучуудыг дадлагажуулах сургалт зэрэг/-ийг дэмжин хөгжүүлэх замаар иргэдийн мэргэжлийн чадварыг дээшлүүлэх;
-мэргэшлийн сургалтыг хөгжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, ажиллах хүчний нутаг дэвсгэрийн зохистой байршлыг хангах асуудлыг дэд бүтэц, бүс нутгийн хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, бүтцийн бодлоготой нягт уялдуулах;
-бүтээлч хийгээд оюуны хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж урамшуулах, үйлдвэрлэл, нийгмийн салбарт ажиллагчдын хөдөлмөр эрхлэлтийн оновчтой бүтцийг тогтоох;
-санхүү, мөнгө, үнэ ханшны бодлогыг харилцан уялдаатай хэрэгжүүлж, инфляцыг бууруулан төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг харьцангуй тогтвортой байлгаж, макро түвшинд эдийн засгийн өсөлтийг хангах замаар үндэсний хуримтлалыг арвижуулж эдийн засгийн тогтвортой байдлыг хангаснаар ажлын байр нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг бууруулах нөхцөл бүрдүүлэх;
-монгол орны эдийн засгийн нөөц баялаг, үндэсний харьцангуй давуу талдтүшиглэсэн ашигтай ажиллах боломж бүхий аж ахуйн нэгжүүдэд хөрөнгөоруулалт хийх, жижиг, дунд үйлдвэр, хувиараа болон хамтран нөхөрлөл, хоршоо байгуулж хөдөлмөр эрхлэх явдлыг хөхүүлэн дэмжих;
-орон нутгийн нөөц бололцоог аль болох өргөн дайчилж үйлдвэрлэлийг сэргээх, ажлын байр нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн дэд хөтөлбөр, төслүүдийг боловсруулан хэрэгжүүлэх;
-үйлдвэрийн газраас хүрээлэн буй орчинд учруулсан хохирлыг арилгах, шинэ үйлдвэрийн газрын дэд бүтцийг бий болгох зэрэг хөдөлмөр зарцуулалт ихтэй, олон нийтийг хамарсан, улс, нийгэмд зайлшгүй шаардлагатай ажилд ажилгүйчүүдийг түр хугацаагаар зохион байгуулалттайгаар ажиллуулах;
-ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч авах асуудлыг улс орны үндэсний аюулгүй байдлын эрх ашиг, хөдөлмөрийн дотоод зах зээлийг хамгаалах болон салбарын бүтэц, технологийн бодлоготой уялдуулан төрөөс зохицуулах;
-ажилгүйдлийн даатгалыг хэрэгжүүлэх, ажил хөдөлмөрт зуучлах, хөдөлмөрийн талаар зөвлөлгөө өгөх, хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлогыг хөгжүүлэх замаар ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг оновчтой, шуурхай зохицуулах үүрэг бүхий хөдөлмөр зохицуулалтын албыг үүсгэн байгуулж, бэхжүүлэн хөгжүүлэх;
-хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийг боловсронгуй болгож, мэдээллийн орчин үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид тулгуурласан мэдээлэл, зуучлалын нэгдсэн сүлжээг бий болгож ашиглах.
-хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, шинжилгээний ажилд Засгийн газрын болон Засгийн газрын бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтдийг өргөнөөр татан оролцуулж, үр дүнг дээшлүүлэх;
-хөдөлмөр эрхлэлтийн ба хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй зохицуулалтын бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, зохион байгуулалтыг боловсронгуй болгох.
2.4.Манай Улсын хөгжлийн шинэ зурвас үе буюу 1996-2010 онд хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх бодлогыг тууштай баримталж, ажилгүйдлийн түвшинг 2000 онд эдийн засгийн идэвхтэй хүн амын 5,8 хувиас хэтрүүлэхгүй байх, цаашид хөдөлмөрийн нөөцийг оновчтой зөв ашиглах үндэс бүрдүүлж 2010 онд ажилгүйдлийн түвшинг хэвийн хэмжээ /3,5-4 хувь/-нд хүргэх зорилтыг хангахад энэхүү хөтөлбөрөөр тодорхойлогдсон үйл ажиллагаа чиглэгдэнэ.Энэ зорилтыг нэгд, эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын асуудалтай нягт уячлдаатай хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хоёрт, ажилгүйдлийг бууруулах,ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг оновчтой, шуурхай зохицуулахадчиглэгдсэн хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй зохицуулалтын бодлого, арга хэмжээгээр дамжуулан хэрэгжүүлнэ.
Хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр 1995-2010 онд 570 гаруй мянган хүнийгшинээр хөдөлмөр эрхлүүлэх нөхцөл бүрдүүлнэ.хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй зохицуулалтын бодлого, арга хэмжээг хэрэгжүүлснээр 1996-2010 онд 120 гаруй мянган хүнийг шинээр зохион байгуулалттай хөдөлмөр эрхлүүлж, мэргэжлийн төрөл бүрийн сургалт, дзавтан сургалтад 160-аад мянган хүнийг хамруулна.
Хөтөлбөрт дэвшүүлж буй энэхүү зорилтыг 1996-2000 он, 2000-2010 он гэсэн үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
2.5.Хөтөлбөрийн 2.4-т заасан үндсэн зорилтын дийлэнх хэсгийг эдийн засгийг сэргээж, хуримтлалыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн оновчтой бодлого хэрэгжүүлэх замаар хангах бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй зохицуулалтын бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 41,7 тэрбум төгрөг шаардагдах юм.хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын сангууд зэрэг дотоодын нөөц боломжийгдайчлан ашиглахаас гадна хувийн болон хувь нийлүүлсэн хөрөнгө, олон улсын байгууллага, гадаад орнуудаас үзүүлж буй зээл, тусламжийн хөрөнгийн зохих хэсгийг зориулан ашиглана.
2.6. "Ажилгүйдлийг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийгүндэслэн аймаг, нийслэл өөрийн дэд хөтөлбөр боловсруулан мөрдөж ажиллана.
2.7.Хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл,үндэсний хөгжлийн үзэл баримтлалын бүрэлдэхүүн хэсэг болох тул хэрэгжүүлэх ажлыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бусад холбогдох яамдын оролцоотойгоор удирдан зохион байгуулна.
2.8.хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх гол шалгуур нь шинээр бий болгосон ажлын байрны тоо, шинээр болон давтан сургалтаар мэргэжил эзэмшүүлсэн хүний тоо, ажилгүйдлийн түвшний бууралт, хүн амын, тэдгээрийн дотор нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн орлого, амьжиргааны түвшний дээшлэлт байна.
Гурав. 1996-200 ОНД ХҮН АМЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭЭШЛҮҮЛЖ, АЖИЛГҮЙДЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР БАРИМТЛАХ БОДЛОГО, ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
А.Төлөв байдал
3.1.Хүн ам, хөдөлмөрийн нөөцийн прогнозоор манай улсын хүн амд хөдөлмөрийн насны хүмүүсийн эзлэх хувь жил тутам нэмэгдэж, 2000 онд хөдөлмөрийн нөөц 1280,0 мянгад хүрэх төвөлтэй байна. Улсын эдийн засгийн өсөлттэй уялдан ажиллагчдын тоо 1996-2000 онд жилд дундажаар 5,8 хувь өсч 2000 он гэхэд 1030,0 гаруй мянгад хүрэх юм.
Б.Дүгнэлт
3.2.1997 оноос эхлэн нийгмийн даатгалын сангаас ажилгүйчүүдэд ажилгүйдлийн тэтгэмж, мэргэжил эзэмших болон давтан сургах сургалтын зардлыг зохих журмын дагуу олгож эхлэхтэй холбогдон хөдөлмөр зохицуулах албанд бүртгэгдэх хүний тоо өсөх хандлагатай байгаа юм.
3.3. Хөдөлмөрийн насны хүн амын 50-иад хувь нь эмэгтэйчүүд, 60 гаруй хувь нь 16-35 насны залуучууд эзэлсэн байх төлөвтэй байгаа бөгөөд ажилгүйчүүдийн дотор эмэгтэйчүүд, залуучуудын эзлэх хувийн жин төдийлөн өөрчлөгдөхөөргүй байна.
3.4. Ажлын байр шинээр бий болгох зориулалтаар хөтөлбөрийн хүрээнд оруулах хөрөнгийг хуваарилахдаа бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн онцлог, нөөц боломж, тухайн бүс нутгийн давуу тал зэргийг харгалзан:
-эдийн засгийн төвийн бүсэд орчин үеийн техник, технологидтүшиглэсэн экспортын чиглэлийн уул уурхай, металлургийн боловсруулах үйлдвэр, оюуны багтаамж ихтэй үйлдвэрлэл,, мэдээллийн салбар, газар тариалан, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх;
-хангайн бүсэд аялал жуулчлал, рашаан сувилал, уул уурхайн үйлдвэрлэл;
-алтайн бүсэд мал аж ахуй, хөнгөн, хүнсний боловсруулах салбар, уул уурхайн үйлдвэрлэл;
-дорнод бүсэд уул уурхайн боловсруулах салбар, газар тариалан, хөнгөн, нүсний үйлдвэрлэл, жуулчлалыг тус тус түлхүү хөгжүүлэх чиглэл баримтлах нь кохистой гэж үзнэ.
3.5.Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах, малын тэжээл, бордоо, барилгын материал, сав,баглаа, үйлдвэрлэх, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ боловсруулах, мах, гурил, цөцгийн тосны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ургамал, амьтан, эрдсийн гаралтай түүхий эдээр эм үйлдвэрлэх, газрын тос олборлож боловсруулах, аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх чиглэлээр ажлын байр бий болгоход злориулагдах улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг урамшуулах зорилүт тавина.
3.6.Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулгыг хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулж, ерөнхий боловсролын сургуулийн Ү111, Х анги төгсөгчдийг мэргэжлийн чиг баримжаатай болгож, мэргэжлийн сургалтын бүх хэлбэрүүдийг дэмжин хөгжүүлэх,мэргэжилгүй залуучууд, эмэгтэйчүүдийг олноор ажиллуулах бололцоотой, бэлэн эд анги, бэлдцийг угсран дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх чиглэлийн үйлдвэрлэлд оруулах гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэл баримтална. Энэ нь нэгэнт бэлтгэгдсэн мэргэжлийн ажиллах хүчийг бүрэн ашиглахадтүлхэц болно.
В.Зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ
3.7. Улсын эдийн засгийн чадавхийг дээшлүүлж, түүний асалтийг хангахын тулд ажиллах хүчнийй ашиглалтыг сайжруулж, ажлын байр олноор бий болгоход чиглэгдсэн хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэы зохицуулалтын бодлого, арга хэмжээг хэрэгжүүлснээр ажилгүйдлийн түвшинг 200 онд эдийн засгийн идэвхтэй хүн амын 5,8 хувьд хүргэнэ.
3.8. Эдийн засгийн өсөлтийн үр дүнд бий болсон үндэсний хуримтлалын ашиглалт, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн оновчтой бодлогыг хэрэгжүүлснээр 180 гаруй мянган хүнийг шинээр хөдөлмөр эрхлүүлж, хөдөлмөрийн тухайн үеийн нийт нөөцийн 78,0 хувийг бүрэн ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр ажилгүйдлийг бууруулах зорилтын 68,6 хувь нь хангагдана.
3.9.Энэ хөтөлбөрийн 3.7-д дэвшүүлсэн зорилтод хүрэхийн тулд хөгжлийн энэ үе шатанд хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй зохицуулалтын дор дурдсан бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
-орон нутагт жижиг, дунд үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх замаар 25 мянга орчим хүнийг ажлын байраар хангана;
-олон улсын байгууллага, гадаадын зээл, тусламжийн хөрөнгийгоновчтой ашиглаж, Засгийн газрын болон Засгийн газрын бусбайгууллагын шугамаар ажил эрхлэлтийг дээшлүүлэхэд чиглэгдсэн төслүүдийг хэрэгжүүлснээр 30 мянган хүнийг хөдөлмөр эрхлүүлнэ;
-хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх зорилго бүхий "ажил эрхлэлтэдтуслах сан"-гийнашиглалтыг сайжруулах, "Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийгхэрэгжүүлэх зэргээр зорилтот тусгай хөтөлбөр, тодорхой төслүүдийн хэрэгжилтийн үр өгөөжийг дээшлүүлэх, олон хүүхэдтэй, өрх тэргүүлсэн эмэгтэйчүүд, ажиллах боломжтой тахир дутуу иргэд, нэн ядуу хүмүүст хувиараа хөдөлмөр эрхлэх, хэсэг бүлгийн зохион байгуулалтад орж нөхөрлөл, хоршоо байгуулж ажиллахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар 12 мянгаас доошгүй хүнийг ажлаар хангана;
-мэргэжлийн сургалтын тогтолцоог боловсронгуй болгож, мэргэжлийн сургалт,үйлдвэрлэлийн төвүүдийг хувьчлах, хүч чадлыг нь бүрэн ашиглах, элсэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг зэрэгцээ сургалт, давтан сургалтын бүх төрөл, хэлбэрийг дэмжин хөгжүүлж, 71,5 мянган ажилгүй хүнийг сургалтад хамруулж, тэдэнд хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх чадвар эзэмшүүлнэ;
-хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийг боловсронгуй болгох замаар ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг оновчтой зохицуулдаг болно. Аймаг, нийслэлийн дүүргийн хөдөлмөр зохицуулалтын албыг бэхжүүлэн мэдээллийн нэгдсэн сүлжээнд ээлж дараатайгаар холбох, хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлого боловсруулах, хэрэгжүүлэх байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа хллбоог сайжруулах, хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтын тогтолцоог бүрдүүлэх асуудлыг Европын холбооны "Тасис" хөтөлбөрийн хүрээнд шийдвьэрлэнэ.
-хөдөлмөрийн гэрээгээр монгол иргэдийг гадаад орны адил төстэй үйлдвэр, компанийн өндөр техник, технологи дээр дадлагажуулан ажиллуулах замаар тэдний ажлын дадлага, ур чадварыгнь дээшлүүлэх, залуу ажилчдад мэргэжил олгох арга хэмжээг дэмжиж, 5,0 мянгаас доошгүй хүнийг гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах боломж бүрдүүлж, зохион байгуулалттайгаар хэрэгжүүлнэ;
-мэргэжилгүй болон удаан хугацаагаар ажилгүй байгаа 20-иос доогүй мянган иргэдийг олон нийтийг хамарсан хөдөлмөр зарцуулалт ихтэй ажил хийлгэх буюу гэр ахуйн хүрээнд туслах аж ахуй эрхлүүлэх замаар тэднийг орлогын байнгын эх үүсвэртэй болгож, бие даан амьдрах боломж бүрдүүлнэ;
-нийслэл болон хот, суурин газрын ажилгүйдлийг бууруулах зорилгоор хөдөө, орон нутагт хоршоод, фермерийн аж ахуйг дэмжих,хөгжүүлэх замаар 15,0 мянгаас доошгүй иргэдийг ажилтай болгоно.
Дөрөв.2000-2010 ОНЫ ҮЕИЙН ХҮН АМЫН ХӨДӨЛМӨРЭРХЛЭЛТИЙН ТӨЛӨВ, ДЭВШҮҮЛЭХ ЗОРИЛТ,АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЧИГЛЭЛ
АА.Төлөв байдал
4.1.2000 он хүртэлх хугацаанд эдийн засгийн бодит сэргэлтийг бүрдүүлснээр 2000-2010-аад онд экспортод баримжаалсан өөрийгөө тэтгэдэг эдийн засгийн үндэс суурь тавигдах үндэсний хөгжлийн үзэл баримтлалын дагуу нийгмийн хуримтлал нэмэгдэн, хөрөнгө оруулалт өсч, техник, технологийн шинэчлэлт хийгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээ жилд дунджаар 6 хувьболж, нэг хүнд ногдох хэмжээ нь одоогийнхоос мэдэгдэхүйц өснө.хөдөлмөрийн нөөц 2010 онд 1620,0 мянгад хүрэх төлөвтэй байна.
4.2.Үйлдвэрлэлийн өсөлттэй уялдан ажиллагчдын тоо жилд дунджаар 3,5 хувиар өсөх хандлагатай байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн гуравдугаар бүлэгт дэвшүүлсэн бодлого, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлнэ гэж тооцоход 200-2010 онд зохион байгуулалттай хөдөлмөр эрхлээгүй хүний жилийн дундаж тоо 90-100 мянган хүн байхаар байна.
Б.Дүгнэлт
4.3.Улс орны хөгжлийн чиг хандлагаас үзэхэд 2000-2010 онд био-технологийг эрчимтэй нэвтрүүлэх замаар хөдөө аж ахуйд эрчимжсэн аж ахуйнуудыг хөгжүүлэх, үүний зэрэгцээ гахай, шувуу, загас, ургамлын тос, элсэн чихрийн болон мал аж ахуйн гаралтай түүхий эдэд иж бүрэн боловсруулалт хийх үйлдвэрлэл, уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн зэрэгцээ гүнзгийрүүлэн боловсруулахметаллургийн үйлдвэрийг хөгжүүлэх, мөн импортын бүтээгдэхүүнийг орлох болон хими, химийн гаралтай хийц, электроникийн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, тээвэр, худалдаа, үйлчилгээний салбарыг өргөжүүлэх чиглэлээр ажлын байр бий болгоходдотоодын хөрөнгө оруулалтыг чиглүүлнэ.тэрчлэн нүүрсний ордуудыг шинээр ашиглах, усан цахилгаан станц байгуулах, бүх төрлийн тээврийн үйлчилгээг аргатгах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд оруулах гадаадын хөрөнгөоруулалтыг урамшуулах замаар ажлын байр бий болгох боломжтой гэж үзэж байна.
В.Зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл
4.4.Үндэсний эдийн засаг сэргэж, хүн амын хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хөрөнгө оруулалт, бүс нутгийн хөгжлийн бодлоготой нягт уялдаатай хэрэгжүүлснээр 2010 онд ажилгүйдлийг эдийн засгийн идэвхтэй хүн амын 3,5-4,0 хувьд хүртэл бууруулна.
4.5.Үндэсний эдийн засгийн хөгжлийн эхний үе шатны зорилт хэрэгжиж өсөлтийн цаашдын бааз суурь бэхжих боломж хөгжлийн энэ үе шатандилүү сайжрах төлөв хандлага бий болно гэж үзэж байна.Эдийн засгийн өөрийн өсөлтөөр буюу хөдөлмөр эрхлэлтийн оновчтой бодлого хэрэгжүүлснээр харьцангуй олон ажлын байрыг бий болгож, ажилгүйдлийн түвшинг бууруулах зорилтын 90,0 хувийг хангана.
4.6.Хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй зохицуулалтын дор дурдсан бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
-экспортын баримжаатай болон импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр оруулах гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, жижиг, дунд үйлдвэр, фермерийн аж ахуйг хөгжүүлэх замаар 10,0 мянгаас доошгүй ажлын байр бий болгоно;
-үйлдвэрлэл дээр мэргэжилтэй ажилчид бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын хэлбэрийг дэмжин 20,0 мянгаас доошгүй хүнийг хамруулж, мэргэжил эзэмшүүлэн, тухайн үйлдвэрлэл дээр нь ажлаар хангана
-мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвүүдийн хүчин чадлыг бүрэн ашиглаж жилд дунджаар нарийн болон өндөр мэргэжлийн 10-аад мянган ажилчид бэлтгэн гаргана.Мэргэжлийн боловсрол олгох хувийн сургуулиудыг дэмжин хөгжүүлнэ;
-төв, дорнод бүс нутагт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах болон аялал жуулчлалыг бие даасан салбарын хэмжээнд хөгжүүлэхтэй холбогдууоан худалдаа, үйлчилгээний шинэ салбарын мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж ажлын байрны тоог нэмэгдүүлнэ;
-нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст хөдөлмөр эрхлэн амьдрахад нь бүх талаар дэмжлэг туслалцаа үзүүлнэ;
-хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх асуудалтай уялдуулан эмэгтэйчүүдийг богиносгосон цагаар ажиллуулах, эмэгтэйчүүдийг гэр ахуйн хөдөлмөрийг үнэлэх, цаашид ажлын цагийг хорогдуулах зэрэг асуудлыг нарийвчлан судалж шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Тав.ХӨТӨЛБӨРИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
А.Орон нутгийн түвшинд хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцах байгууллагууд
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил орон нутагт төвлөрөх тул бүх шатны Засаг дарга, түүний тамгын газрууд гол үүрэг гүйцэтгэнэ.
Аймаг, нийслэл, сум,дүүргийн Засаг даргын Тамгын газрууд, хөдөлмөр зохицуулалтын албадын үйл ажиллагаан дээр тулгуурлан хөтөлбөрийн хэрэгжилтийгзохион байгуулна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд засгийн газрын болон Засгийн газрын бус байгууллагуудыг өргөнөөр тататн оролцуулна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг даргын тамгын газрууд дараахь үүрэг гүйцэтгэнэ:
-ажилгүйдлийг бууруулах талаар орон нутгийнхаа түвшинд шийдвэрлэх асуудлууд, хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулж тусгасан дэд хөтөлбөр гаргаж мөрдүүлэх;
-хөтөлбөрт тусгагдсан бодлого, арга хэмжээг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцож тайлагнах;
-ажилгүйдлийг бууруулахадзориулан орон нутагт хуваарилсан хөрөнгийг төсөл, арга хэмжээнд үр дүнтэй зарцуулж гүйцэтгэлд хяналт тавих;
-ажилгүйдлийн байдал, хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой мэдээ, мэдээллийг боловсруулан бэлтгэж холбогдох байгууллагад хүргэх.
Б.Улсын хэмжээнд хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцах байгууллагууд
Хөтөлбөрийн бодлого, зохицуулалт, хэрэгжилтийг Засгийн газрын өмнө хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцаж дараахь үүрэг гүйцэтгэнэ.
-хөтөлбөрт тодорхойлсон зорилтыг үндэсний хөгжлийн бодлого, үйл ажиллагаа ай уялдуулан хэрэгжүүлэх, Засгийн газрын бодлого, шийдвэрт тусгуулах;
-хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг хянаж, түүнд тодотгол, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж шийдвэрлүүлэх;
-хөтөлбөрий хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан олгож буй хөрөнгийг үр ашигтай зарцуулахтай холбогдсон асуудлаар шийдвэр гаргах;
-орон нутгийн түвшинд хөтөлбөрийг хэрэгжүүлэх байгууллагуудыг арга зүйн удирдлагаар хангах;
-хөтөлбөрийн үр дүнг Засгийн газарт жил тутам тайлагнаж, эрчимжүүлэх арга хэмжээ авахуулж байх.
В.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бусад байгууллага,олон түмний оролцоо
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд яам, тусгай газрууд өөрсдийн хариусан асуудал, чиг үүргийн лдагуу оролцоно. Мөн засгийн газрын бус байгууллагууд, эзэд, хөдөлмөрчдийн байгууллагын татан оролцуулна.
Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж,байгууллага, иргэдийг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өргөнөөр оролцуулах боломж бүрдүүлнэ.
Засгийн газрын бус байгууллагууд нь тодорхойтөсөл, арга хэмжээг дангаараа болон гадаад орнуудын Засгийн газрын бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, олон түмнийг өргөн оролцуулах, туслах үүрэг гүйцэтгэнэ.
Аж ахуйн нэгж, байгууллагууд нь ажлын байр шинээр бий болгох төслийг хэрэгжүүлэх үүрэгтэй оролцоно.
Хөтөлбөрийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилж, олон түмний хүртээл болгох, хүмүүсийн идэвх санаачилгыг өрнүүлэх ажлыг зохион байгуулахад онцгой анхаарна.Түүнчлэн ажилгүйдлээс гарах арга замыг зааж сургах талаар нийтэд зориулсан гарын авлага, материалыг боловсруулж өргөн ашиглана.
Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхэддотоодын хөрөнгийн эх үүсвэрээс гадна Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европыг холбоо зэрэг олон улсын байгууллага, гадаад орноос үзүүлж буй зээл, тусламж, хандив, хөрөнгийг зохистой хуваарилан, оновчтой зарцуулахад онцлон анхаарна.
Нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцтай уялдуулан энэхүү хөтөлбөрт нэмэлт, тодотгол оруулж байх болно.
Арга хэмжээ
|
Хариуцан гүйцэтгэх байгууллага
|
Хамрагдах хүний тоо /мян,хүн/
|
|
|
1996-2000 онд
|
2000-2010 онд
|
|
А.Ажил эрхлэлтийг дээшлүүлэх талаар
|
|||
1.Жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж орон нутагт ажлын байр бий болгох
|
Худалдаа, үйлдвэрийн яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
25,0
|
5,0
|
2.Аймаг, нийслэл бүр орон нутгийн төсвийн тодорхой хувийг жил бүр иргэдийн өрхийн аж ахуйг дэмжин хөгжүүлэх зориулалтаар зарцуулж байх
|
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
2,5/625 өрх/
|
5,0
|
3.Сум, суурин газруудад ажилгүй иргэдийг малжуулах замаар хөдөлмөр эрхлэлтийг нь дээшлүүлэх
|
---------"-------------
|
15,0
|
|
4.Олон хүүхэдтэй өрх тэргүүлсэн эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгох, тэдний хувиараа хөдөлмөр эрхлэх санаачилгыг дэмжиж туслалцаа үзүүлэх зорилгоор Монголын эмэгтэйчүүдзийн холбооноос эрхлэн ажиллуулж буй "Эргэлтийн сан"-г өргөтгөн, ашиглалтыг нь сайжруулах
|
Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, Монголын эмэгтэйчүүдийн холбоо
|
5,5
|
5,5
|
5."Ажил эрхлэлтэд туслах сан"-д хөрөнгө хуримтлуулан нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэхэд зориулан зарцуулах
|
Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
6,5
|
5,0
|
6.Захиалгат ажлыг түр хугацаагар гүйцэтгэх хамт олныг төрөл бүрийн хэлбэрээр зохион байгуулан ажиллуулах замаар ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх /Залуучуудын хөдөлмөрийн отряд гэх мэт/
|
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын бус байгууллагууд
|
7,2
|
|
7.Зам засах, малын тэжээл бэлтгэх, суваг шуудуу татах, тариа ногоо тариалах, ургац хураан авах зэрэг хөдөлмөр зарцулалт ихтэй, олон нийтийг хамарсан ажил болон улс, нийгэмд зайлшгүй шаардлагатай ажилд хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийг түр хугацаагаар ажиллуулах журам боловсруулж мөрдүүлэх
|
Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, хууль зүйн яам
|
25,0
|
|
8.Тахир дутуу иргэдээс хөдөлмөр эрхлэхээр гаргасан санал, санаачилгыг дэмжиж, хөдөлмөр эрхлэх нөхцөл, бололцоог бүрдүүлэх, тахир дутуу иргэдийг ажлаар хангах
|
Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам,аймаг, нийслэлийн Засаг дарга
|
2,0
|
4,0
|
9.Гадаадын зээл, тусламжийг оновчтой ашиглан, түүний үр ашгийг дээшлүүлэх замаар ажлын байр бий болгох
|
Үндэсний хөгжлийн газар,т Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, сангийн яам, аймаг, нийслэлийн засаг даргын тамгын газар
|
30,0
|
-
|
10.Мэргэжилгүй хүмүүс, залуучуудыг хууль тогтоомжийн хүрээнд гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахыг дэмжих
|
Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам,холбогдох аж ахуйн нэгж, байгууллагууд
|
5,0
|
5,0
|
11.Хугацаат цэргийн алба хаагчдын цэрэгт татагдахын өмнө ажиллаж байсан ажлын байрыг хадгалах журам тогтоох
|
Батлан хамгаалах яам, Хууль зүйн яам
|
-
|
-
|
12.Одоо ажиллаж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг тогтвортой ажиллуулах нөхцөл бүрдүүлэх, банкны зээл олгох
|
Худалдаа, үйлдвэрийн яам, сангийн яам, Монгол банктай хамтран
|
-
|
-
|
Дүн
|
|
123,7
|
29,5
|
Б.Мэргэжлийн сургалтын талаар
|
|||
1.Ерөнхий боловсролын сургуул Ү111, Х анги төгсөгчид, ажилгүй байгаа мэргэжилгүй залуучуудад зориулан дараахь хэлбэрээр сургалт зохион байгуулж мэргэжил эзэмшүүлэх;
-шавь сургалт;
-45 хоногоос 3 сар хүртэлх богино хугацааны сургалт
|
Шинжлэх ухаан, боловсролын яам, аймаг, нийслэлийнЗасаг дарга
|
4,5
20,0
|
5,0
20,0
|
2.Аж ахуйн нэгжүүд ерөнхий боловсролын сургуультай гэ.рээний үндсэн дээр сургалтын бааз байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор дадлага хийлгэх
|
Шинжлэх ухаан, боловсролын яам, Худалдаа, үйлдвэрийн яам, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам
|
-
|
-
|
3.Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хөдөлмөр сургалтын хичээлийг мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв болон үйлдвэр, аж ахуйн газрын материаллаг баазыг түшиглүүлэн явуулах
|
Шинжлэх ухаан, боловсролын яам, Сангийн яам, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар
|
-
|
-
|
4.Удаан хугацаанд ажилгүй байгаа иргэдийг хөдөлмөрийн зах зээлд эрэлт ихтэй байгаа мэргэжлээр болон орлого нэмэгдүүлэх, амьжиргаагаа дээшлүүлэх, шинэ техник, технологи эзэмших чиглэлээр сургах дэд хөтөлбөр, төслүүдийг боловсруулж хэрэгжүүлэх
|
Шинжлэх ухаан, боловсролын яам, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар
|
20,0
|
-
|
5.Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвүүдийг хувьчлах, хүч чадлыг бүрэн ашиглах, мэргэжлийн чиглэлээр нь аж ахуйн тодорхой нэгжтэй хоршиж ажиллуулах
|
Шинжлэх ухаан, боловсролын яам, Засгийн газрын Өмч хувьчлалын комисс
|
4,0
|
10,0
|
6.Аж ахуйн нэгж, байгууллагууд дээрх мэргэжил эзэмшүүлэх, дадлагажуулах, ур чадвар дээшлүүлэх сургалтыг дэмжих
|
Аж ахуйн нэгж, байгууллагууд, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, Шинжлэх ухаан, боловсролын яам,
|
2,5
|
20,0
|
7.Өнчин, хагас өгнчин, асран хамгаалах хүнгүй, амьдралын хүнд нөхцөлд амьдарч буй хүүхэд, ажилгүй залуучуудыг хөдөлмөрийн зах зээлд эрэлт ихтэй байгаа мэргэжлээр сурган мэргэжил эзэмшүүлэх
|
Шинжлэх ухаан, боловсролын яам, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам
|
5,0
|
10,0
|
8.Мэргэжлийн түр сургалтаар эзэмшүүлж болох мэргэжлийн жагсаалтыг батлан мөрдүүлэх
|
--------"----------
|
-
|
-
|
9.Тахир дутуу иргэдэд мэргэжил эзэмшүүлэх мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн тусгай төвийг бэхжүүлэн өргөтгөж төрөл бүрийн богино хугацааны сургалт зохион байгуулах
|
Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, Шинжлэх ухаан, боловсролын яам
|
1,0
|
2,0
|
10.Ажилгүй иргэдийг ажилгүйдлийн даатгалын сангийн хөрөнгөөр мэргэжил шинээр эзэмшүүлэх болон мэргэшил дээшлүүлэх сургалтад хамруулах
|
Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
12,0
|
20,0
|
ДҮН
|
|
69,0
|
87,0
|
В.Хөдөлмөр зохицуулалтын албыг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь сайжруулах талаар
|
|||
1.Аймаг, нийслэлийн дүүрэгт хөдөлмөр зохицуулалүтын албыг орон нутгийн төсвөөссанхүүжүүлэн ажиллуулах
|
Аймаг, нийслэлийн Засаг дарга
|
-
|
-
|
2.Хөдөлмөр зохицуулалтын албаны мэдээллийн сүлжээ бий болгох
|
Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, аймаг, нийслэлийн Засаг дарга
|
-
|
-
|
3.Хөдөлмөр зохицуулалтын албаны ажилтнуудыг сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх
|
-------"---------
|
-
|
-
|
4.Хөдөлмөр зохицуулалтын ажлыг өмчийн аль ч хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагууд эрхлэн зохион байгуулахыг дэмжих
|
Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар
|
-
|
-
|
5.Залуучуудын болон оюутны төрөлжсөн хөдөлмөрийн биржийг бэхжүүлэх, шинээр байгуулан ажиллуулахыг дэмжих
|
Монголын залуучуудын холбоо, Монголын оюутны холбоо, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
-
|
-
|
6.Ажилгүйчүүдийг хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт хэрэгцээ, шаардлагатай байгаа мэргэжлийн талаархи мэдээллээр тогтмол хангах
|
Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр зохицуулалтын алба, радио, телевизийн хэрэг эрхлэх газар
|
-
|
-
|
7.Ажилгүйчүүдийг ажил идэвхтэй эрж хайх аргад сургах, тэдний хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалах талаар явуулах үйл ажиллагааг сайжруулах
|
Залуучууд, Эмэгтэйчүүдийн болон ҮЭ-ийн байгууллагууд
|
-
|
-
|
8.Иргэдийг ажлын бүтэн бус долоо хоног, богиносгосон цагаар болон гэрээр ажиллуулах ажлыг зохион байгуулах, зуучлах үүрэгтэй хөдөлмөрийн энгийн байгууллагууд /түр ажлын бирж/ байгуулж аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллуулах
|
Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
-
|
-
|
9.Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох, даатгалын сангийн хөрөнгөөр сургалт явуулах журам боловсруулж мөрдүүлэх
|
Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, сангийн яам
|
-
|
-
|
Г.Бусад ажлын талаар
|
|||
1.Ажилгүйдлийн шалтгаан, байдалд жил тутам судалгаа хийж, хувиараа хөдөлмөр эрхлэгчид /албан бус секторт ажиллагчид/-ийн тоог тодорхойлж байх
|
Улсын статистикийн газар, хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар
|
-
|
-
|
2.Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хэсэг байгуулан ажиллуулж ажиллах хүчний түүвэр судалгаа тогтмол хийж байх
|
Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, Улсын статистикийн газар, эрдэм шинжилгээний байгууллагууд
|
-
|
-
|
3.Ажлын өдрийн үргэлжлэл, долоо хоногийн ажлын цагийн фондын зохистой хэмжээг өөрийн орны онцлогт тохируулан тогтоох талаар судалгаа хийх
|
Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, Үндэсний хөгжлийн газар
|
-
|
-
|
4.Эмэгтэйчүүд, хүүхдийн хөдөлмөрийн нөхцөл, хэлбэр, үнэлэмжийг судлан цаашид хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлох
|
Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, Шинжлэх ухаан, боловсролын яам, МҮЭ-үүдийн холбоо, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар
|
-
|
-
|
5.Өрхийн болон хувийн аж ахуй, хувиараа хөдөлмөр эрхлэх иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан төрөл бүрийн сургалт зохион байгуулах
|
Хүнс, хөдөө аж ахуйн яам, радио, телевизийн хэрэг эрхлэх газар, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар
|
-
|
-
|
6.Хөдөлмөрийн багаж хэрэгсэл, материал, түүхий эд, бага оврын тоног төхөөрөмжийг зохион байгуулалттайгаар олж нийлүүлэх аж ахуйн нэгж, иргэдийн санаачилгыг дэмжих
|
Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам /Монгол банктай хамтран/
|
-
|
-
|
7.Ажлын тусгай хувцас, бие хамгаалах хэрэгслийн үйлдвэрлэлийг дэмжин, шаардлагатай мматериал, түүхий эдээр хангахадтуслах
|
Худалдаа, үйлдвэрийн яам
|
-
|
-
|
8.Гадаадад ажиллах хүч гаргах боломжийг судлан, зарим улсын засгийн газартай ажиллах хүч гаргах талаар гэрээ байгуулах талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх
|
Гадаад харилцааны яам, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам
|
-
|
-
|
9.Манай улсад илүүдэлтэй байгаа, гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж болохуйц мэргэжлийн ажилчид болон мэргэжилгүй хүмүүсийн талаар судалгаа хийж, ажиллах хүч солилцох гэрээ байгуулсан улсуудын холбогдох байгууллагад гэрээгээр ажиллуулах боломжтой хөдөлмөрийн нөөцийн талаар саналаа хүргүүлж байх
|
Гадаад харилцааны яам, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам
|
-
|
-
|
10.Гадаадаас авч ажиллуулах зайлшгүй шаардлагатай ажил,мэргэжлийн боловсон хүчний талаархи саналыг улсын хэмжээнд нэгтгэн дүгнэлт хийж, авах арга хэмжээг тодорхойлж байх
|
Шинжлэх ухаан, боловсролын яам, хүн амын бодлого, хөдөлмөрийн яам
|
-
|
-
|
11.Ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэхэд зориулан зарцуулж буй хөрөнгийг ашиглалтад тавих хяналтыг сайжруулж, үр ашгийг нь дээшлүүлэх
БҮГД ДҮН
|
Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, сангийн яам, холбогдох бусад яам, тусгай газар, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар
|
-
192,7
|
-
116,7
|
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР
Текст томруулах
A
A
A