- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
1998 оны 12 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 224
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Эргэл-ХП, Баянтүмэн-ХҮП талбайн талаар Газрын тосны хэрэг эрхлэх газар болон Канад Улсын Мантаур Петролеум корпорацын хооронд 1997 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийг тус тус хүчингүй болгосугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Бүтээгдэхүүн хуваах гэрээ батлах тухай" Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 248 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгзгч Ц.ЭЛБЭГДОРЖ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.АЛТАНХУЯГ
Текст томруулах
A
A
A
