- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ЭРДМИЙН ЗЭРЭГТЭЙ БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ ДҮРЭМ
Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 63 дугаар тoгтooлын 2-p xaвcpaлт
ЭРДМИЙН ЗЭРЭГТЭЙ БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ ДҮРЭМ
/Засгийн газрын 1998 оны 226 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Монгол Улсын шинжлэх ухаан, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх хэтийн чиглэлийг үндэслэн эрдмийн зэрэгтэй боловсон хүчин бэлтгэх бодлогыг боловсруулж хэрэгжүүлнэ.
2.Эрдмийн зэрэгтэй боловсон хүчин бэлтгэх үндсэн хэлбэр нь аспирантур, докторантурын сургалт байх бөгөөд энэ сургалтыг шинжлэх ухаан, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр зохих нөхцөл, бололцоо нь бүрдсэн их сургуулиуд болон эрдэм шинжилгээний хүрээлэнг түшиглэн зохион байгуулна.
З.Дэд доктор, докторын зэрэгтэй боловсон хүчнийг дараахь хэлбэрээр бэлтгэнэ:
а/аспирантурт З жилийн хугацаагаар шууд суралцуулах;
б/аспирантурт 4 жилийн хугацаагаар эчнээгээр буюу 2 жил горилогчоор суралцуулах;
в/докторантурт дэд докторын зэрэгтэй хүмүүсийг З жилийн хугацаатай горилогчоор баталж, эрдмийн зэрэг хамгаалуулах.
4.Дор дурдсан үүрэг бүхий "Аспирантур, докторантурын зөвлөл" /орон тооны бус/-ийг шинжлэх ухааны асуудал үйл ажиллагааных нь хүрээнд хамаарах Засгийн газрын гишүүний тушаалаар шинжлэх ухаан, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулж ажиллуулна:
а/шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг үндэслэн аспирантур, докторантураар боловсон хүчин бэлтгэх мэргэжлийн чиглэлийг тогтоох;
б/аспирант элсүүлэх уралдаант шалгалтыг зохион байгуулах;
в/дотоод, гадаадын аспирантурт шууд суралцах аспирант, доктор, дэд докторын зэрэг горилогчдын асуудлыг хэлэлцэж батлах.
Хоёр.Аспирантур, докторантурт элсүүлэх, эрдмийн зэрэг горилогчийг батлах
5.Монгол Улсын харьяат, бүрэн дээд боловсролтой, эрдэм шинжилгээний ажилд авъяас сонирхолтой, үндсэн мэргэжлээрээ 2-оос доошгүй жил үр бүтээлтэй ажилласан буюу эсвэл магистрын зэрэгтэй хүмүүсийг ажиллаж буй байгууллага болон өөрийнх нь саналыг үндэслэн шууд буюу эчнээгээр аспирантур, докторантурт элсүүлэн суралцуулна.Харин аспирантурт шууд суралцах хүмүүс нь 35 ба түүнээс доош настай байна.
6.Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу аспирантур, докторантурт элсэн суралцах хүсэлтээ албан ёсоор тавьсан гадаадын иргэдийг шинжлэх ухаан, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр аспирантур, докторантурт элсүүлж болно.
7.Их, дээд сургууль төгсөөд мэргэжлийн дагуу ажилласан, сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр тодорхой бүтээл туурвисан, тэр нь үйлдвэрлэл, практикт нэвтэрч үр ашгаа өгөхүйц болж диссертацийн анхны хувилбарыг бичин тухайн эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэр гаргуулсан, онолын өндөр мэдлэг чадвартай хүмүүсийг дэд докторын зэрэг горилогчоор батална.
8.Дэд докторын зэрэгтэй, тухайн шинжлэх ухааны салбарт бодитой хувь нэмэр оруулсан эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийг шинжлэх ухааны докторын зэрэг горилогчоор докторантурт элсүүлнэ. Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр судалгаа, боловсруулалтын ажил хийж байгаа, онолын өндөр мэдлэгтэй, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах бэлтгэл хангасан хүнийг үндсэн байгууллагын захиалга,эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн аспирантур төгссөний дараа докторантурт шууд горилогчоор элсүүлж болно.
9.Аспирантур, докторантурт элсүүлэх шинжлэх ухааны салбар, мэргэжлийн чиглэл, хүний тоог холбогдох яам, тусгай газар, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын саналыг авсны үндсэн дээр шинжлэх ухаан, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан төвийн хэвлэлээр дамжуулан нийтэд зарлана.
10.Аспирантурт суралцахыг хүссэн хүн өөрийн суралцах мэргэжлийн чиглэл, хэлбэрийг өргөдөлдөө дэлгэрэнгүй бичиж, зарласан хугацаанд дараахь материалыг бүрдүүлж шинжлэх ухаан,боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ:
а/биеийн байцаалт /1 дүгээр маягтаар/;
б/ажил байдлын тодорхойлолт;
в/их, дээд сургууль төгссөн дипломын болон нээлт, тухайн мэргэжлийн чиглэлд холбогдох шинэ бүтээл, оновчтой санал гаргасан тухай баримт бичгийн нотариатаар батлуулсан хуулбар;
г/аспирантурт суралцах мэргэжлийн чиглэлээр бичиж боловсруулсан эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт, эрдэм шинжилгээний хуралд тавьж хэлэлцүүлсэн илтгэл, түүний товчлолын жагсаалт, мэргэжлийн эрдэмтдээр хийлгэсэн хяналтын магадалгаа, өгсөн үнэлэлт, дүгнэлт;
д/аспирантурт суралцахыг зөвшөөрсөн, цаашид ажиллуулах байгууллагын шийдвэр;
е/биеийн эрүүл мэндийн тухай эмнэлгийн магадалгаа.
11.Аспирантурт элсүүлэх уралдаант шалгалтад оролцогчид нь мэргэжил, гадаад хэлний шалгалтыг магистрын сургалт явуулах эрх бүхий их сургуулийн тусгайлан баталсан программын агуулгаар өгнө.
12.Дотоод, гадаадын аспирантур, докторантурт горилогчоор элсэх хүмүүс нь диссертацийн анхны хувилбарыг бичиж, холбогдох эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэр гаргуулсан, дотоод, гадаадын тухайн чиглэлийн нэртэй эрдэмтдийн өгсөн албан ёсны үнэлэлт, дүгнэлтийг хавсаргасан байхаас гадна энэ дүрмийн 10 дугаар зүйлд заасан материалыг аспирантурт элсэгчдийн нэгэн адил бүрдүүлнэ.
13.Докторын зэрэг хамгаалах хүмүүс дор дурдсан шаардлага хангасан байвал зохино:
а/докторын зэрэг хамгаалахаар сонгосон асуудлаа бие даан судалж шийдвэрлэх арга зүйг бүрэн эзэмшсэн, энэ чиглэлээр бие даасан нэгэн сэдэвт зохиол туурвисан, эрдэм шинжилгээний өгүүллүүд нийтлүүлсэн байх;
б/шинжлэх ухааны тодорхой чиглэлийг тэргүүлж хөтлөх чадвар эзэмшсэн, эрдэм шинжилгээний залуу боловсон хүчнийг дагалдуулан сургаж бэлтгэх талаар тодорхой хувь нэмэр оруулсан байх;
в/докторын зэрэг горилогчийн бүтээл нь онолын өндөр түв- шинд бичигдсэн байхаас гадна, хэрэглээний чиглэлтэй бол дэвшүүлсэн санал дүгнэлт, зөвлөмж нь үйлдвэрлэлд нэвтэрч үр дүнгээ өгсөн байх.
14.Шинжлэх ухаан, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүлээж авсан материал, эрдмийн зэрэг горилсон бүтээлд чиглэл, дүгнэлт гаргуулахаар аспирантур, докторантурын зөвлөлөөр хэлэлцүүлнэ.Зөвлөлийн санал нь эрдмийн зэрэг горилогчийг батлах үндэслэл болно.
15.Аспирант, докторант, эрдмийн зэрэг горилогчдын элсэлтийг зохион байгуулах комиссын шийдвэр, тэднийг сургах, ажиллуулах захиалгыг үндэслэн тухайн жилийн хяналтын тоонд багтаан элсэлтийн тоог аспирантур, докторантурын зөвлөлийн хурлаар хэлэлцэж батална.
16.Дотоодын аспирантурт суралцахаар батлагдсан хүмүүсийг аспирантурын хичээл эхлэхээс долоо хоногийн өмнө үндсэн ажлаас нь чөлөөлнө. Харин гадаадын аспирантур, докторантурт суралцах хүмүүсийг ажлаас нь чөлөөлөхдөө холбогдох улсаас ирсэн зөвшөөрөл болон шинжлэх ухаан, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг үндэслэнэ.
17.Аспирантыг нэг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас нөгөөд шилжүүлэх буюу суралцах хэлбэр, чиглэлийг өөрчлөх асуудлыг аспирантур, докторантурын зөвлөл шийдвэрлэнэ.
Гурав.Аспирант, докторант, эрдмийн зэрэг горилогч нарыг сургах
18.Аспирант, докторант болон эрдмийн зэрэг горилогчийн сургалтын хугацааг аспирант, докторант, эрдмийн зэрэг горилогчоор баталсан тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тооцно.
19.Аспирант, эрдмийн зэрэг горилогч нарын эрдэм шинжилгээний ажлын удирдагчийг холбогдох их сургууль,эрдэм шинжилгээний байгууллагын захирлын тушаалаар томилно.
20.Аспирант, докторант, эрдмийн зэрэг горилогч нар нь аспирантур бүхий их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдмийн зөвлөлөөр батлагдсан ажлын төлөвлөгөө, аргачлалыг мөрдлөг болгон ажиллана.
21.Аспирант, эрдмийн зэрэг горилогч нарын эрдэм шинжилгээний ажлын шинжлэх ухааны түвшинг өндөрт байлгах, зөвлөлгөө өгөх, ажлын явцад нь хяналт тавих, өдөр тутмын тодорхой удирдлагаар хангаж туслах үүргийг холбогдох эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн удирдлага, эрдэм шинжилгээний удирдагч нар хүлээнэ.
22.Аспирант, дэд докторын зэрэг горилогч нар нь суралцах хугацаандаа 6О-9О кредит цагийн сургалтын төлөвлөгөөгөөр хичээллэж дэд докторын болзлын шалгалтыг өгнө.
23.Докторантын эрдэм шинжилгээний ажлыг арга зүйн удирдлагаар хангах, докторын зэрэг горилох бүтээлийг шинжлэх ухааны өндөр түвшинд бэлтгүүлэх асуудлыг тухайн их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын удирдлага биечлэн хариуцна.
24.Аспирант, эрдмийн зэрэг горилогч нар нь жил бүр судалгаа шинжилгээнийхээ ажлын явц, үр дүнг холбогдох их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дүгнүүлнэ. Их сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагын эрдмийн зөвлөл нь аспирант, эрдмийн зэрэг горилогч нарын эрдэм шинжилгээний удирдагчийн илтгэлийг тогтмол сонсож, шаардлагатай арга хэмжээ авна.
25.Аспирант, эрдмийн зэрэг горилогч нар нь сургалтын төлөвлөгөөг биелүүлж, болзлын шалгалтаа өгсөн боловч хүндэтгэх биш шалтгаанаар эрдэм шинжилгээний ажлаа тогтоосон хугацаанд бүрэн дуусгаж чадаагүй нөхцөлд аспирантур төгссөнийг нотлох баримт бичгийг аспирантур бүхий их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага олгоно.
Харин суралцах хугацаандаа сахилга, ёс суртахууны ноцтой зөрчил гаргасан аспирант, докторант, эрдмийн зэрэг горилогчийг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын шийдвэрээр аспирантур, докторантураас хасч суралцах хугацаанд сургууль, байгууллага, улсаас гаргасан зардлыг нөхөн төлүүлнэ. Өөрийн буруугаас хугацаа хэтэрсэн боловч болзлын шалгалтаа өгсөн аспирант, докторант нь эрдмийн зэрэг горилсон бүтээлээ бичиж дуусгаад хамгаалахыг хүсвэл үүнтэй холбогдсон бүх зардлыг өөрөө бүрэн хариуцна.
26.Судалгаа шинжилгээний ажлыг бүрэн дуусгасан, зохиол бүтээл нь дэд докторын зэрэг хамгаалах болзлыг хангасан аспирант, горилогч болон эрдэм шинжилгээний ажлаа амжилттай дууссан докторант нарыг тогтоосон журмын дагуу дэд доктор, докторын зэрэг хамгаалуулна. Эрдмийн зэрэг олгох шийдвэр нь эрдмийн зэрэг, цол олгох дээд зөвлөлөөр батлагдсаны дараа хүчин төгөлдөр болно.
Дөрөв.Аспирант, докторант, эрдмийн зэрэг горилогчийн эрх, үүрэг
27.Дотоодын аспирантурт суралцаж байгаа аспирант, эрдмийн зэрэг горилогч нар нь батлагдсан сургалтын төлөвлөгөөгөөр хичээллэж философи, гадаад хэл, компьютер, мэргэжлийн хичээлээр дэд докторын болзлын шалгалт өгнө.
28.Аспирантур, докторантурт суралцаж байгаа аспирант, докторант, эрдмийн зэрэг горилогч нар нь энэ дүрмийн З дугаар зүйлд заасан хугацаанд багтаан эрдмийн зэрэг горилох бүтээлээ бичиж хамгаалсан байвал зохино. Эрдмийн зэрэг горилох бүтээл нь шинжлэх ухааны хөгжилд зохих хувь нэмэр оруулж чадахуйц онол, практикийн нотолгоо бүхий дүгнэлт агуулсан, практикт нэвтрүүлэх үндэслэлтэй байвал зохино.
29.Дотоодын аспирант, эрдмийн зэрэг горилогчид нь диссертацийг үндэсний хэл дээр, харин хураангуйг гадаадын аль нэг түгээмэл хэл дээр бичиж, шаардлагатай бол үндэсний хэл дээр хөрвүүлсэн байна.
З0.Аспирант, докторант, эрдмийн зэрэг горилогч нар нь суралцаж байгаа байгууллагын харъяа лаборатори, кабинет, номын санг ашиглан шинжилгээ судалгааны ажил хийх, албан томилолтоор явах, экспедицэд оролцох эрхтэй.
З1.Шууд суралцаж байгаа аспирант нь жил бүр нэг сарын ээлжийн амралтыг цалинтайгаар эдэлнэ.
З2.Аспирантур, докторантурын сургалт бүхий газрууд нь аспирант, докторант, эрдмийн зэрэг горилогч нарын зардлыг тухайн хүнийг сургаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, эсвэл хувиас нь гаргуулна.Төрийн байгууллагын хэрэгцээ, захиалгын дагуу суралцах аспирант, докторантын сургалтын зардалд сургалтын төрийн сангаас зохих журмын дагуу зээл олгож болно.Байгууллага, хувь хүн хариуцах болон сургалтын төрийн сангийн зээл олгох зардлын нэр төрөл, хэмжээг Шинжлэх ухаан, боловсролын яам, Сангийн яам зохих журмаар тодорхойлно.Төрийн байгууллагын хэрэгцээ, захиалгаар суралцах аспирант, докторантын тоог жил бүр Шинжлэх ухаан, боловсролын яамнаас Сангийн яамтай тохиролцон тогтооно.
З3.Байгууллагын захиалгаар болон сургалтын төрийн сангийн хөрөнгөөр гадаадад явж эрдмийн зэрэг горилогчдод эрдэм шинжилгээний зөвлөлгөө авах, дэд докторын болзлын шалгалт өгөхөд нь зориулж эхний хоёр жилд тус бүр нэг сар, эрдмийн зэрэг хамгаалахад нь зориулж З сар хүртэл хугацааны бүтээлийн чөлөөг зохих журмын дагуу олгоно.
З4.Дотоодод эрдмийн зэрэг горилогчдод диссертациа бэлэн болгоход зориулан эрдмийн зэрэг хамгаалах эрхийн хугацаанд багтаан дэд докторын зэрэг хамгаалах бол З сар, докторын зэрэг хамгаалах бол 5 сар хүртэл хугацаатай бүтээлийн чөлөөг нэг удаа, дэд докторын болзлын шалгалт өгөх, эрдэм шинжилгээний зөвлөлгөө авахад зориулж жил бүр нэг удаа ЗО хоногийн чөлөөг олгоно. Чөлөөтэй байх хугацааны цалинг эрдмийн зэрэг горилогчийн ажиллаж байгаа үндсэн байгууллагаас олгоно. Энэхүү чөлөө авсан эрдмийн зэрэг горилогч орон нутгаас ирж байгаа бол түүнд албан томилолтын зардлыг тогтоосон журмын дагуу олгоно.
З5.Эрдэм шинжилгээний удирдагчид аспирант, дэд докторын зэрэг горилогч нартай ажиллах ажлын жил тутмын ачааллыг 80 хүртэл цагаар, докторын зэрэг горилогчийн зөвлөгчид 100 хүртэл цагаар тооцож, хөлсийг зохих журмын дагуу холбогдох байгууллагаас нь олгоно.
Текст томруулах
A
A
A