A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МОНГОЛ УЛСЫН ТӨРӨӨС ХҮН АМЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ 2006-2008 ОН ХҮРТЭЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫН ТӨРӨӨС ХҮН АМЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ
2006-2008 ОН ХҮРТЭЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
 
 
¹
Хэрэгжүүлэх арга хэмжээ
Хугацаа
Хариуцах байгууллага
Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт
Шийдвэрлэх асуудлын товч агуулга
Нэг. Эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар
1.
Хүн амын бүртгэл, мэдээллийн чанарыг сайжруулах, иргэн, албан тушаалтны үүрэг хариуцлагын асуудлаар   Иргэний бүртгэлийн тухай  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
2006-2008 он
Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Үндэсний статистикийн газар
Хуулинд өөрчлөлт оруулсан байх
Хуулийн дагуу иргэний хөдөлгөөний бүртгэлээ хийлгээгүй иргэнд хариуцлага хүлээлгэх, засаг захиргааны нэгжид ажиллагсад иргэний бүртгэлийг сайжруулах талаар хүлээх үүрэг хариуцлагыг өндөржүүлэх асуудлыг тусгана.
2.
Хүн амын өсөлтийг дэмжих, гэр бүлийн 3 дахь хүүхдэд  урамшуулал олгох асуудлыг судалж санал боловсруулах
2006-2007 он
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Сангийн яам
Санал боловсруулсан байх
Хүн амын зохистой өсөлтийг дэмжихэд чиглэсэн гэр бүлийн 3 дахь хүүхдэд зориулсан урамшуулал бий болгох талаар санал боловсруулна.
3.
Хүн амын нөхөн үржихүйн эрхийг хангах, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх талаар Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах
2006 оноос
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яам
Хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан байх
Хүн амын нөхөн үржихүйн эрхийг хангах, эрэгтэйчүүдийн үүрэг хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх, эцэг байх үүргээ хэрэгжүүлэх талаар  хуульд тусгана.
4.
Хөдөлмөр эрхэлдэг эхчүүдийн хүүхэд асарсны тэтгэмжийг ажилладаг байгууллагаас олгох талаар судалж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах  санал боловсруулах
2006-2008 онд
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Сангийн яам
Санал боловсруулсан байх
Хөдөлмөр эрхэлдэг эхчүүдийн хүүхэд асарсны тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, ажил олгогчдын хүлээх үүргийн талаар судалж санал боловсруулна.
5.
Эмэгтэйчүүд, хүүхдийг хүчирхийллийн бүх хэлбэрээс хамгаалах, тэднийг худалдах, биеэ үнэлэхийг албадах, хөлслөх үйл ажиллагаанд татагдан орохоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбогдсон эрх зүйн зохицуулалтад судалгаа хийх
2006 оноос
Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам 
Судалгаа хийсэн байх
Хүчирхийлэл, хүн худалдаалах, бэлгийн зорилгоор ашиглах асуудлыг хууль тогтоомжид хэрхэн тусгасныг судлан боловсронгуй болгох санал боловсруулна.
Хоёр. Хүн амын гадаад шилжих хөдөлгөөний талаар
6.
Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах талаархи хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгож, өндөр хөгжилтэй орнуудад албан ёсоор ажиллах хүчин гаргах, мэргэшүүлэх талаар хоёр талт гэрээ, хэлэлцээр байгуулах явдлыг өргөжүүлэх
2006-2008 онд
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Гадаад хэргийн яам
Шинээр гэрээ байгуулсан орны тоо нэмэгдсэн байх
АНУ, Англи, Франц зэрэг өндөр хөгжилтэй, монгол иргэд албан бусаар олноор ажилладаг орнуудад албан ёсоор ажиллах хүч гаргах асуудлыг судлан шийдвэрлэнэ.
7.
Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалыг тухайн оронд нь, тэтгэвэр, тэтгэмжийн даатгалд эх орондоо хамрагдах асуудлыг Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрт тусган хэрэгжүүлэх
2006 онд
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Гадаад хэргийн яам
Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд нийгмийн даатгалд хамрагдсан байх
Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийг нийгмийн даатгалд хамруулна.
8.
Гадаадад ажиллуулах, сургах талаар гаргаж буй зар сурталчилгаанд мэргэжлийн болон хууль, хяналтын байгууллагатай хамтран  хяналт тавих арга хэмжээ авах
2006-2008 он
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам,  Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Улсын мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар
Хяналт шалгалт тогтмолжсон байх. Энэ талаархи иргэдийн өргөдөл гомдлын тоо буурсан байх 
Гадаадад зуучлах зард хууртагдаж, хохирохоос сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
9.
Гадаадад ажиллаж амьдарч буй монгол иргэдээс эх орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд хөрөнгө оруулахад дэмжлэг үзүүлэх web хуудсыг нээж, ажиллуулах
2006 оноос
Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар, яамд
Тухайн web site-д орж мэдээлэл авсан хүний тоо
Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн хуримтлал, хадгаламжийг эргэлтэд оруулах зэрэг шаардлагатай мэдээллийг web site-д байршуулна. 
10.
Ажилтны мэргэжлийн ур чадварыг харилцан зөвшөөрөх, магадлан итгэмжлэх, үнэмлэхжүүлэх болон хөдөлмөрлөх эрхийг харилцан зөвшөөрөх гэрээ, хэлэлцээрийг сонирхсон орнуудтай байгуулан хэрэгжүүлэх
2006 оноос
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам,Гадаад хэргийн яам
Шинээр байгуулсан гэрээ хэлэлцээрийн тоо
Бусад орны хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэнг бэлтгэх, гадаад орнуудад ажиллуулах гэрээ, хэлэлцээрийг байгуулна.
Гурав. Бүртгэл, мэдээлэл, сургалт, судалгаа, сурталчилгааны ажлын талаар
11.
Улсын хэмжээний хүн ам, өрхийн бүртгэл, хөдөлгөөний талаархи мэдээллийн нэгдсэн сүлжээг байгуулах
 2007 оноос
Үндэсний статистикийн газар, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, Хил хамгаалах ерөнхий газар
Мэдээллийн сан болон сүлжээ  байгуулагдсан байх
Өрхийн бүртгэлийн дэвтрийг өрхийн амьжиргааны түвшинтэй нь уялдуулан боловсронгуй болгох, мэдээллийг цуглуулах боловсруулах тусгай программыг ашиглан улсын хэмжээний сүлжээ байгуулна.
12.
Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн бүртгэл мэдээллийг сайжруулж, мэдээллийн сан байгуулах
2007-2008 онд
Үндэсний статистикийн газар, Гадаад хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
Мэдээллийн сан байгуулагдсан байх
Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хил, шалганы үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх замаар гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн талаар мэдээллийн сан байгуулна.
13.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийн өөрчлөлтийн улмаас хүн ам зүйн үзүүлэлтэд гарах хандлага, өөрчлөлтийн талаар судалгаа хийж, бодлогын зөвлөмж боловсруулан хэрэгжүүлэх
2006 оноос
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Бүх шатны Засаг дарга
Судалгаа хийсэн байх. Бодлогын зөвлөмж боловсруулсан байх
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлттэй уялдуулан хүн ам зүйн үзүүлэлт, ялангуяа хүн амын шилжих хөдөлгөөнд гарч болзошгүй өөрчлөлт, хандлагын байдалд судалгаа хийнэ.
14.
Хүн амын байршил, экосистемийн онцлог, цэвэр усны хангамжийн судалгаа хийж, хүн амыг оновчтой байршуулах талаар санал зөвлөмж боловсруулах
2007 оноос
Байгаль орчны яам 
Судалгааны тайлан, Бодлогын зөвлөмж
Хүн амын байршлыг усны хангамж, экосистемийн байдалтай уялдуулан судална.
15.
Иргэдэд эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, буруу зуршлаас сэргийлэх, зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн ухуулга, сурталчилгааг өргөжүүлэх чиглэлээр иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллах
2006-2008 он
Эрүүл мэндийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Бүх шатны Засаг дарга
Гэрээ байгуулан ажиллаж буй байгууллагын тоо
Зөв хэрэглээ, элдэв эрсдэл, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаархи сурталчилгааг өргөжүүлж, иргэдэд зориулсан хялбаршуулсан гарын авлага, материалыг бэлтгэн түгээнэ.
16.
Хүн амын өвчлөл, нас баралтад нөлөөлж байгаа хүчин зүйлс, шалтгааны талаар эрдэм шинжилгээний ажлыг өргөжүүлэн, практикт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх
2006 оноос
Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
 Хүн амын өвчлөл, нас баралт буурсан байх
Хүн амын өвчлөл, нас баралтын хандлагад гарч буй өөрчлөлттэй уялдуулан эрдэм шинжилгээний бүтээлийг дэмжинэ.
17.
Иргэд, олон нийт, төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр угийн бичиг хөтлөх талаар мэдээлэл, сурталчилгааг өргөжүүлэх
2006 оноос
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам,Угийн бичиг хөтлөх ажлыг зохицуулах зөвлөл
Угийн бичиг хөтлөлт нэмэгдсэн байх
Гэр бүлийг Угийн бичиг хөтөлж хэвшүүлж, ураг төрлийн гэрлэлт, цус ойртолтоос хамгаалах ажлыг зохион байгуулна.
18.
Хууль эрх зүйн болон орон нутгийн онцлог, давуу тал зэрэг мэдээллээр шилжин суурьшигчдыг хангах, зөвлөгөө өгөх үйлчилгээг бий болгох, бүс, аймгийн web site-д энэ талаархи мэдээллийг байршуулах
2007 оноос
Аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар
Web site-д орж мэдээлэл авсан хүний тоо
Иргэдийг шилжин суурьших шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн тухайн орон нутгийн онцлог, давуу тал, боломжийн талаархи мэдээллийг site-д байршуулна.   
19.
Хүн амын талаархи  мэдээллийг хүйсээр ангилж, боловсронгуй болгох, мэдээлэл цуглуулах хугацаа, маягтад өөрчлөлт оруулах талаар судлан шийдвэрлэх
2006-2008 онд
Үндэсний статистикийн газар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
Үндэсний статистикийн газраас гаргасан шийдвэр
Хүн амын асуудлаар цуглуулж буй бүх мэдээг хүйсээр ангилан мэдээллийн төрлийг олшруулах талаар Үндэсний статистикийн газартай хамтран ажиллана.  
20.
Хүн амын хөгжлийн асуудлаар мэдээлэл сурталчилгаа хийх мэргэшсэн сэтгүүлчдийн багийг байгуулан, тогтвортой ажиллах гэрээ байгуулах, үйл ажиллагааг нь урамшуулах, давтан сургалтад хамруулах талаар олон улсын байгууллагатай хамтран ажиллах
2006 оноос
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хэвлэл мэдээллийн байгууллагууд
Гэрээ байгуулагдсан байх. Сэтгүүлчдийн баг тогтвортой үйл ажиллагаа явуулдаг болсон байх
Хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хүн амын хөгжлийн асуудлаар мэргэшүүлэн бүх түвшинд мэдээллийг хамгийн оновчтойгоор хүргэх чадавхи бүхий багийг бүрдүүлэн, хамтран ажиллана.
21.
Хүн ам, жендэрийн асуудлаар зайны сургалт, сурталчилгаа явуулах төв /студи/-ийг байгуулах
2007 оноос
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжлийн асуудлаархи үндэсний хороо
Студи байгуулагдсан байх
Хүн амын асуудлаар видео хичээл бэлтгэх, нэвтрүүлэг хийх тоног төхөөрөмж, чадавхи бүхий төв /студи/-ийг байгуулна.
22.
Хүн ам, жендэрийн асуудлаар сургалт зохион байгуулах, ухуулга сурталчилгаа явуулах мэргэшсэн багийг төв, орон нутгийн түвшинд зохион байгуулж, чадавхийг нь бэхжүүлэх сургалтыг тодорхой хугацаанд зохион байгуулж байх
2006 оноос
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжлийн асуудлаархи үндэсний хороо
Сургалтын багаас төв, орон нутгийн түвшинд зохион байгуулсан сургалтын тоо
Орон нутгийн түвшид хүн амын хөгжлийн асуудлаар сургагч багшийг бэлтгэн, тэднийг тасралтгүй мэдээллээр ханган, мэргэшүүлэн дэмжлэг үзүүлэх замаар баг байгуулан ажиллана. 
23.
Хүн ам, жендэр, хөгжлийн асуудлаар  судалгаа, шинжилгээний ажил хийх чиг үүрэг бүхий институтийг байгуулах талаар холбогдох байгууллагатай зөвшилцөн шийдвэрлэх
2006 оноос
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжлийн асуудлаархи үндэсний хороо
Институт байгуулагдсан байх
МУИС-ийн Хүн амын сургалт судалгааны төвийг өргөжүүлэх замаар эрдэм  шинжилгээний ажил, судалгаа хийх чадавхи бүхий бүтцийг байгуулах асуудлыг судлан санал боловсруулна.
Дөрөв. Бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хамтын ажиллагааны талаар
24.
Хүн амын хөгжлийн асуудлыг хариуцан хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий бүтцийг байгуулах тухай асуудлыг судлан, санал боловсруулах
2007 оноос
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжлийн асуудлаархи үндэсний хороо
Бүтцийн талаар санал боловсруулсан байх
Хүн амын хөгжлийн асуудлыг хариуцсан бүтцийг байгуулж болох санал, хувилбаруудыг боловсруулна.
25.
Хүн амын хөгжил, жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар НҮБ-ын төрөлжсөн болон бусад олон улсын байгууллага, иргэний нийгэм, нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах, шинээр төсөл хөтөлбөрийг боловсруулан, санхүүжилтийг шийдвэрлэх 
2005 оноос
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Гадаад хэргийн яам
Төсөл, хөтөлбөр батлагдан хэрэгжиж эхэлсэн байх
НҮБ-ын Хөгжлийн туслалцааны хүрээнд хүн амын хөгжлийн асуудлаар төсөл хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, түүнд, иргэний нийгэм, нутгийн захиргааны байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулна.
26.
НҮБ-ын төрөлжсөн байгууллагатай залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих асуудлаар хамтран ажиллах төсөл, хөтөлбөр боловсруулан ажиллах
2007 оноос
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжлийн асуудлаархи үндэсний хороо
Санамж бичиг батлагдсан байх
НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар Санамж бичиг боловсруулан шийдвэрлүүлэх санаачилга гаргана. 
27.
Хүн амын хөгжил, жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар хувийн хэвшил, буяны байгууллагаас гаргаж буй санал, санаачилгыг дэмжин урамшуулах таатай орчинг бүрдүүлэх
2006 оноос
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжлийн асуудлаархи үндэсний хороо, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим,Ажил олгогч эздийн холбоо
Хамтран ажилладаг байгууллагын тоо
Хувийн хэвшил, буяны байгууллагатай хамтран ажиллах санаачилгыг урамшуулах болзол гаргаж хэрэгжүүлнэ.
28.
Хүн амын хөгжлийн асуудлаархи үндэсний хороо, орон нутгийн салбар зөвлөлийн чадавхийг бэхжүүлэх, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг НҮБ-ын Хөгжлийн туслалцааны хүрээнд шийдвэрлэх
2006 онд
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжлийн асуудлаархи үндэсний хороо
Хөрөнгийн хэмжээ
Хүн амын хөгжлийн асуудлаархи үндэсний хороо, орон нутгийн зөвлөлийн тогтвортой ажиллах санхүү, нөөцийг бүрдүүлнэ.
29.
Хүн амын хөгжлийн асуудлаар сургалт, судалгаа, сурталчилгаа хийх чадавхи бүхий төрийн бус байгууллагатай хамтран ажиллах 
2006 оноос
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжлийн асуудлаархи үндэсний хороо
Гэрээ байгуулсан төрийн бус байгууллагын тоо
Сургалт, судалгаа, сурталчилгаа хийх чиглэлээр төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллана.