A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2006 оны 56 дугаар
                                                                                                                                                       тогтоолын хавсралт
 
ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ЗОРИЛТУУДЫГ 2006 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
 
 
¹
 
 
Үндсэн чиглэлд тусгагдсан зорилтууд
 
Уг зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ
Хариуцан хэрэгжүүлэх үндсэн яам, газар
Хэрэгжүүлэх явцад оролцох бусад яам, газар
Бүлэг 1. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДСЭН ТЭНЦВЭР, ӨСӨЛТ
 
 
1
 
Инфляцийг зохистой түвшинд байлгах бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэх
 
 
 
1.1. Нефть бүтээгдэхүүнд ногдуулж байгаа гааль, НӨАТ, онцгой болон бусад албан татваруудын нөлөөллийг судалж, дотоод зах зээлд борлуулах үнийн нэмэгдэл нь гадаад зах зээл дээр нэмэгдсэн хэмжээнээс ихгүй байхаар холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, зохицуулалт хийх
СЯ
 ҮХЯ
1.2. Дотоодын зах зээлд нийлүүлэх махыг  НӨАТ-аас чөлөөлж нийлүүлэлтийг урамшуулах арга хэмжээ авах
ХХААЯ
СЯ
1.3. Мах бэлтгэн нийлүүлэгчдэд нэг удаагийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээг төлөвлөгдсөний дагуу хэрэгжүүлэх,  хэрэгжилтийн явцад хяналт тавих, үр дүнг тооцож үзэх
Нийслэлийн
ЗДТГ
ХХААЯ, СЯ
1.4. Эдийн засаг дахь зээлийн хүүгийн түвшин болон түүнийг бууруулах боломжийг мөнгө, төсөв, татварын бодлоготой уялдуулан судалж хэрэгжүүлэх ажлыг үргэлжлүүлэх
 
 
Монгол банк
 
 
 
СЯ
1.5. Үйлдвэрлэгчийн бөөний үнийн индексийн талаар нарийвчилсан судалгаа хийж, албан ёсны статистик мэдээнд хамруулах арга хэмжээ авах
ҮСГ
СЯ
1.6. Бөөний худалдааны сүлжээ хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, хүн амыг чанар сайтай хүнс, өргөн хэрэглээний бараагаар, үйлдвэрлэлийг түүхий эдээр тасралтгүй хангах замаар зах зээлийн бодит үнийн түвшинг тогтоож, хот, хөдөөгийн хоорондох үнийн зөрүүг багасгах
ҮХЯ
 
1.7. Бараа, түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл ажлыг хангах зорилгоор эрх зүйн орчныг бүрдүүлж, түүхий эдийн бэлтгэлийг сайжруулах, бөөний худалдааг дэмжсэн арга хэмжээ авах
ҮХЯ
 
 
2
 
 
 
Валютын ханшийн огцом өөрчлөлтөөс сэргийлж, гадаад валютын нөөцийг зохистой удирдах
 
2.1. Гадаад зах зээл дэх валютын ханшийн өөрчлөлтийг тогтмол тандан судалж, ханшийн огцом өөрчлөлт гарахаас сэргийлэх, ханшийн огцом өөрчлөлт гарсан нөхцөлд авах шуурхай арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах
Монгол банк
СЯ
2.2. Макро эдийн засгийн бусад үзүүлэлтүүдтэй уялдуулан төгрөгийн гадаад валюттай харьцах нэрлэсэн ханшны харьцангуй тогтвортой байдлыг хангах
Монгол банк
СЯ
 
 
3
 
Банк, санхүүгийн салбарыг бэхжүүлэх, санхүүгийн зах зээлд төрийн оролцоог бууруулж, санхүүгийн шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих
 3.1. Монгол банк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороодын үйл ажиллагааны уялдааг хангахад чиглэгдсэн хамтарсан Санамж бичгийг боловсруулж гаргах
 
СЯ
Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк
3.2. Түрээсийн үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлж, түрээсийг  санхүүгийн зах зээлд өргөн нэвтрүүлэх, дэлгэрүүлэх
Санхүүгийн зохицуулах хороо
СЯ
3.3. Банк бус санхүүгийн байгууллагуудын хөрөнгийн чадавхийг сайжруулж, эрсдэлийг бууруулах замаар жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээний тааламжтай орчин бүрдүүлэх
Санхүүгийн зохицуулах хороо
СЯ
3.4 "Ипотекээр баталгаажсан үнэт цаасны зах зээлийн тухай" багц хуулийн төслийг эцэслэн боловсруулж, УИХ-аар батлуулах 
 
БХБЯ
СЯ, ХЗДХЯ
 
4
Урт хугацаанд гадаад, дотоод өрийн тогтвортой байдлыг хангах үүднээс "Гадаад өрийн талаар баримтлах стратеги" боловсруулан, өрийг Монгол Улсын төсөв, эдийн засагт хүндрэл учруулахгүйгээр зохицуулан шийдвэрлэж байх
 4.1. Гадаад өрийн талаар баримтлах стратегийг боловсруулан УИХ-аар батлуулах
СЯ
ҮХЯ
4.2. Гадаад өрийн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хязгаарын талаар УИХ-аас тогтоож өгсөн дээд хэмжээг тогтмол хангаж байх талаар төлөвлөсөн цэгцтэй бодлого, арга хэмжээ авч ажиллах
 
СЯ
 
 
5
 
Гадаад худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлж, экспортод гаргах бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан, экспортыг нэмэгдүүлэх
5.1. АНУ, Япон, БНСУ зэрэг оронтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлын хүрээнд ажлын хэсгийг байгуулж,   холбогдох судалгаа хийх
ҮХЯ
ГХЯ
5.2. Олон талт худалдааны ДОХА-гийн үе шатны хэлэлцээнд идэвхтэй оролцох зорилгоор худалдааны сайд нарын хуралдааны бэлтгэл ажлыг хангах, далайд гарцгүй эмзэг эдийн засагтай орны байр суурийг хамгаалж ажиллах
ҮХЯ
ГХЯ
5.3. ХАА-н хэлэлцээ, худалдааг хөнгөвчлөх, үйлчилгээ, худалдаа зэрэг хэлэлцээнд өөрийн орны ашиг сонирхлыг хамгаалах
ҮХЯ
 
5.4. Ази, Номхон далайн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа /АПЕК/-нд нэгдэн орох Засгийн газрын зорилтын хүрээнд АПЕК-ийн ажлын хэсгийн хуралд идэвхтэй оролцох
ҮХЯ
ГХЯ, СЯ
5.5. Цагааннуур тосгоныг баруун бүсийн эрчим хүчний сүлжээнд холбох Өлгий-Цагааннуурын 35 квт-ын цахилгаан дамжуулах шугам барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах
ТЭХЯ
СЯ, ҮХЯ
5.6. Өлгий-Цагааннуурын чиглэлд баригдаж буй 30 км хатуу хучилттай замын ажлыг дуусгах
ЗТАЖЯ
СЯ , ҮХЯ
5.7. "Цагааннуур" худалдааны чөлөөт бүсийг БНХАУ-тай хамгийн ойр дөт замаар холбох (250 км) боломжийг судалж, хатуу хучилттай зам тавиулах талаар БНХАУ, ОХУ-ын Засгийн газартай гэрээ байгуулах бэлтгэлийг хангах
ЗТАЖЯ
ЗТАЖЯ, СЯ, ҮХЯ
5.8. Улаангом-Хандгайтын чиглэлийн 58 км хатуу хучилттай авто замыг барих
ЗТАЖЯ
СЯ
5.9. Чойр-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай зам барих ажлыг үргэлжлүүлэх
ЗТАЖЯ
СЯ
5.10. "Цагааннуур" худалдааны чөлөөт бүсийг байгуулах ерөнхий төлөвлөгөө, хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Цагааннуур тосгоны ерөнхий төлөвлөгөөг хийлгэх
 
ҮХЯ
 
5.11. "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийг байгуулах ажлыг үргэлжлүүлж, бүсийн дэд бүтцийг барьж байгуулах төслийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж, хэрэгжүүлж эхлэх
 
ҮХЯ
СЯ, БХБЯ
5.12. Чөлөөт бүсүүдийн нөөц, давуу  талыг  нээж,  зах зээлд бүрэн үр ашигтай ашиглахад  чиглэгдсэн  зорилтот  хөтөлбөр  боловсруулан улсын нэгдсэн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх
ҮХЯ
 
5.13. Эдийн засгийн чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхэд  онцгой анхаарч ажиллах
ҮХЯ
 
5.14. Зүүн хойд Ази, ACEAН, APEC-ийн орнуудтай олон талтаар бүс нутгийн хэмжээнд худалдааг өргөжүүлэх боломжийг судлах,  худалдаа, үйлчилгээг нэмэгдүүлэх, шинэ зах зээл нээх, түнш орнуудын зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтрэх боломжийг судлах зэрэг судалгааг хийх
ҮХЯ
 
5.15. Худалдааны бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг судалж санал боловсруулах
 
ҮХЯ
 
5.16. Гадаадын захиалгат бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг оёдол, сүлжмэлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, татварын хөнгөлөлт үзүүлэх бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэх
 ҮХЯ
СЯ
 
 
5.17. Монголын бараа, үйлчилгээг таниулан сурталчилах зорилготой "Монгол бренд" төслийг боловсруулан хэрэгжүүлж эхлэх
ҮХЯ
 
5.18.    Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын
 ажиллагааг 2010 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж, Оросын талтай тохиролцох
ҮХЯ
 
5.19. "Худалдааны бодлого, хэлэлцээг дэмжих" төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж эхлэх
 
 
ҮХЯ
 
 
6
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг хамгаалах таатай орчин бүрдүүлэх замаар хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулах
6.1. Монголд Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулах
СЯ, ҮХЯ
ЗТАЖЯ, БХБЯ
6.2.  Монгол Улсаас гадаад оронд суугаа Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан хөрөнгө оруулалтын чиглэлээр сурталчилгаа явуулах
ГХЯ
ҮХЯ
6.3. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад үйл ажиллагаа явуулах тодорхой, тогтвортой эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд олон улсын түвшинд нийцсэн, үр ашигтай нь нотлогдсон дүрэм, журам, стандартуудыг авч хэрэглэхийг дэмжих, тогтвортой байдлын гэрээ байгуулж ажиллах
 
 
ҮХЯ
 
6.4. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад тааламжтай орчин бүрдүүлэх чиглэлээр эрх зүйн орчинг боловсронгуй болгох
СЯ
ҮХЯ
6.5. Хүрэн нүүрсийг шингэрүүлэн нефтийн бүтээгдэхүүн гаргах судалгааны ажлыг эрчимжүүлэх, нүүрс шингэрүүлэх үйлдвэр барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, нүүрсний боловсруулалтад хөрөнгө оруулах таатай нөхцөл бий болгох, эрх зүйн орчинг боловсронгуй болгох
ТЭХЯ
СЯ,
ХЗДХЯ
 
 
6.6. Шинжлэх ухааны байгууллагуудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар шинжилгээ, судалгааны ажлын үр өгөөжийг дээшлүүлэх
 
 
 
БСШУЯ
 
 
7
ДНБ-д эзлэх төсвийн орлого, зарлагын зохистой харьцааг хангаж, улмаар төсвийн алдагдлыг бууруулах
7.1. 2006 оны гүйцэтгэлээр төсвийн орлогын ДНБ-д эзлэх хувийг  36,6  хувиас ихгүй, төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 40,0 хувиас ихгүй байлгах, төсвийн нийт тэнцлийн алдагдлыг 3,5 хувиас ихгүй байлгах чиглэлээр төсвийн нэгдсэн бодлогын удирдлагыг хэрэгжүүлж, төрийн сангийн нэгдсэн тогтолцоогоор дамжуулан хяналт тавьж ажиллах
 
 
 
 
 
СЯ
 
 
7.2. Улсын төсвийн зарлагын шинэчлэлийг олон улсын банк, санхүүгийн байгууллагаас өгсөн зөвлөмж, салбарын яамдаас гарч буй санал, санаачилгын дагуу төсвийн зардал хэмнэх арга хэмжээг  тууштай авч хэрэгжүүлэх
 
СЯ
 
Яамд
7.3. Татварын багц хуулийн өөрчлөлт, шинэчлэлтийн хүрээнд татварын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, татварын ачааллыг бууруулах чиглэлээр Засгийн газраас татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,  зарим хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  боловсруулан УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулах
 
 
СЯ
 
 
ҮХЯ, ҮТЕГ
 
 
8
Төсвийн болон зээл тусламжийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг  боловсруулж, хөтөлбөрийн дагуу хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэх
8.1. Улсын хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөрийг дотоод, гадаадын хөрөнгө оруулалтын бүхий л эх үүсвэрийг хамарсан байдлаар боловсруулж, 2007-2009 онуудын Төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах явцад түүнд тусган улмаар 2007 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын төслийг хөтөлбөр байдлаар тусгаж эхлэх
 
 
СЯ
 
 
Яамд
 
Бүлэг 2. ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ДЭМЖИХ САЛБАРЫН БОДЛОГО
 
 
9
ДНБ-д боловсруулах үйлдвэр, үйлчилгээний салбарын эзлэх хувийг нэмэгдүүлж, төрөлжилтийг гүнзгийрүүлнэ
9.1. Боловсруулах үйлдвэр, үйлчилгээний салбарын дэд бүтцийг хөгжүүлэхэд улсын хөрөнгө оруулалтыг түлхүү чиглүүлэх
 
ҮХЯ
ТЭХЯ, БХБЯ, ЗТАЖЯ, ХХААЯ, СЯ
9.2. Боловсруулах үйлдвэр, үйлчилгээний салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах таатай орчин бүрдүүлэх арга хэмжээ авах
 
ҮХЯ
 
 
9.3.  Эх орны түүхий эдийн нөөцөд тулгуурлан өргөн хэрэглээний болон хүнсний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх
 
ҮХЯ
 
9.4. Мод боловсруулах үйлдвэрүүдэд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх замаар модыг бүрэн боловсруулах, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах
ҮХЯ
 
9.5. Төрөөс хувийн хэвшилд үзүүлэх үйлчилгээний хүнд суртал, шат дамжлагыг багасгах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх
ҮХЯ
СЯ
 
 
10
Эрчим хүчний хүрэлцээ хангамжийг сайжруулж, цахилгаан, эрчим хүчний байнгын эх үүсвэргүй өрхийн тоог бууруулах
 10.1. Дөргөний 12 мВт, Тайширийн 11 мВт-ын усан цахилгаан станцуудын барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж, Үенчийн усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах
 
ТЭХЯ
 
 
10.2. Тавантолгойн цахилгаан станц (250 мВт-аас доошгүй хүч чадалтай)-ын судалгаа хийн техник, эдийн засгийн үндэслэлийг  боловсруулах
ТЭХЯ
 
10.3. Улаангом-Малчин-Хяргас сумын 110 квт-ын цахилгаан дамжуулах шугамыг барьж эхлүүлэх
ТЭХЯ
 
10.4. Улаанбаатар-Мандалговь-Оюу-толгойн 220 кВ-ын хос цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын судалгаа, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах
ТЭХЯ
 
 
11
Эрчим хүчний үйлдвэрлэлийг эдийн засгийн төлөвлөсөн өсөлтийг хангахуйц хэмжээнд эрчимтэй хөгжүүлэх
 11.1. Дулааны IҮ цахилгаан станцын 2 дугаар шатны шинэчлэлт, дулааны үр ашгийн, Улаанбаатар хот, 6 аймагт хэрэгжиж байгаа цахилгаан шугам сүлжээний алдагдлыг багасгах төслийн ажлыг хийж дуусгах 
ТЭХЯ
 
 
11.2. Диспетчерийн төвийн хяналт, мэдээллийн системийн болон дамжуулах сүлжээний шинэчлэлтийн төслийг үргэлжлүүлж, Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн түгээх сүлжээний алдагдал бууруулах төслийг хэрэгжүүлж эхлэх
ТЭХЯ
 
11.3. Зүүн бүсийн эрчим хүчний системийг төвийн эрчим хүчний системд холбох ажлын хүрээнд Баруун–Урт- Өндөрхааны 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг үргэлжлүүлэн барих
 
ТЭХЯ
 
11.4. Говийн бүс нутгийн цахилгаан хангамжийн судалгааны ажлыг хэрэгжүүлж уул уурхай, ашигт малтмалын чиглэлийн томоохон хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах асуудлыг шийдвэрлэх ажлыг олон талын оролцоотойгоор эхлүүлэх
ТЭХЯ
 
11.5. Шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээг нэмэгдүүлж, хийн түлшний зохицуулалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох
ТЭХЯ
БОЯ, ҮХЯ
Аймаг, нийслэлийн ЗДТГ
11.6. Төв аймгийн Зуунмод хотын дулааны гадна шугамыг шинэчлэх
ТЭХЯ
 
11.7. Говь-Алтай аймгийн Тайширын усан цахилгаан станц-Улиастайн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих
ТЭХЯ
 
 
 
11.8. Ховд аймгийн Үенчийн  усан цахилгаан станц-Булган сумын 35 кВ-ын  цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих
ТЭХЯ
 
11.9. Хөвсгөл аймгийн Мөрөн-Арбулаг сумын 35 кВ-ын  цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих
ТЭХЯ
 
11.10. Дундговь аймгийн Хулд-Өлзийт сумын 15 кВ-ын  цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих
ТЭХЯ
 
11.11. Увс аймгийн Алтанцөгц-Ховд сумын 10 кВ-ын  цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих
ТЭХЯ
 
11.12. Өвөрхангай аймгийн Баянтээг-Нарийнтээл сумын 10 кВ-ын  цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих
ТЭХЯ
 
11.13.  Дулааны алдагдлыг багасгах зорилгоор орчин үеийн шинэ технологи, материалыг нэвтрүүлэх зорилт тавьж ажиллах
ТЭХЯ
 
12
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх
12.1. Сэргээгдэх эрчим хүчний болон эрчим хүч хэмнэх тухай хуулийн төслийг боловсруулж, батлуулах
 
ТЭХЯ
 
12.2. Эрчим хүчний нэгдсэн системд холбогдоход хүндрэлтэй төв, суурин газарт нар, салхи, усны эрчим хүч ашиглах судалгаа хийнэ. Хөвсгөлийн Эрдэнэбулган, Завханы Тосонцэнгэлийн усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах
 
 
ТЭХЯ
 
12.3. Говь, хээрийн бүсийн түлшний асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний хүрээнд сэргээгдэх эрчим хүч болон орон нутгийн зарим нүүрсний ордыг ашиглахад дэмжлэг туслалцаа үзүүлэх
 
 
 
ТЭХЯ
 
13
Уул, уурхайн олборлох аж үйлдвэрийн шинэ хүчин чадлыг бий болгохын зэрэгцээ энэ салбарын бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийг нэмэгдүүлэх
13.1. Тавтын алт, Цавын холимог металлын орд, Төмөртэйн төмрийн хүдрийн ордуудыг ашиглах үйлдвэрийг ашиглалтад оруулах
 
ҮХЯ
 
ТЭХЯ
13.2. Тавантолгойн коксжих нүүрсний орд газарт эрчим хүч, кокс-химийн цогцолбор барих бодлогыг тодорхойлох
ТЭХЯ
БОЯ,
ЗТАЖЯ,
ҮХЯ
13.3. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах
 
ҮХЯ
 
13.4. Уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох арга хэмжээ авах
 
ҮХЯ
 
14
Эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж хүн амын хүнсний хангамжийг сайжруулах
 14.1. Хүнс тэжээлийн ач холбогдолтой ашигт ургамлыг тарималжуулах, таримлын нэр төрлийг нэмэгдүүлэх, үр суулгацыг өөрийн үйлдвэрлэлээр хангахад дэмжлэг үзүүлэх
ХХААЯ
ЭМЯ
14.2. Иоджуулсан давс, амин дэм, эрдэс бодисоор баяжуулсан гурил, кальцжуулсан сүү зэрэг хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж хангамжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх
ХХААЯ
ЭМЯ
14.3. Аймгийн төв болон хүн ам олноор төвлөрсөн газруудын хүн амын хэрэгцээг үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махаар хангахад дэмжлэг үзүүлэх
ХХААЯ
 
14.4. Хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж буй химийн бодисын нөлөөллийг хянах тогтолцоо, чадавхийг бий болгох
ХХААЯ
 
14.5. Экологийн цэвэр бүтээгдэхүүн Засгийн газрын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхлэх
ХХААЯ
 
14.6. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд орчин үеийн дэвшилт технологи нэвтрүүлэх
ХХААЯ
 
14.7. Сүү, цагаан идээг орон нутагт үйлдвэрлэлийн аргаар боловсруулах жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих
ХХААЯ
 
14.8. Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
ХХААЯ
 
15
Хөдөө аж ахуйг эрчимтэй хөгжүүлж, үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, байгалийн аливаа эрсдэлээс хамгаалах, хөдөөд хүмүүс тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх
15.1. Малын даатгалын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар  туршилтын төсөл хэрэгжүүлэх
 
ХХААЯ
 
 
СЯ, НХХЯ, ЗГХЭГ
15.2. Усалгаатай талбайн хэмжээг ихэсгэх, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг үргэлжлүүлэх
 
 
ХХААЯ
 
 
15.3. Шүлхий өвчний оношлуур, вакцины туршилт, судалгаа хийх, дотооддоо үйлдвэрлэх бэлтгэлийг хангах
 
ХХААЯ
 
 
16
"Цахим Монгол" хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлж, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх
16.1. Томоохон суурин газрууд, хотын захын гэр хороолол, дагуул хотуудын холбоожуулалтыг өргөтгөх, интернетийн сүлжээ, үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлэх
МХХТГ
ЗТАЖЯ
16.2. Утасгүй холбооны хамрах хүрээг дээшлүүлж хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх
МХХТГ
 
16.3. Эрчим хүчний байнгын эх үүсвэртэй, хүн ам төвлөрсөн суурин газрын сургууль, айл өрхийг компьютержүүлж, интернетийн үйлчилгээний хүрээ, хүртээмжийг өргөжүүлэх
МХХТГ
 
16.4. Улиастай– Улаангом–Мөрөн- Өлгий, Дашинчилэн – Булган чиглэлд шилэн кабелийн сүлжээ байгуулах
МХХТГ
 
16.5. Зах зээлийн шаардлагад нийцүүлэн олон талт хэрэглээ бүхий иргэний бүртгэл мэдээллийн  цогц систем бий болгох
МХХТГ
ХЗДХЯ
16.6.  Шуудангийн хаягийн системийг аймаг, нийслэлийн газар нутгийн байршил, хот төлөвлөлттэй уялдуулан боловсронгуй болгох
 
ЗТАЖЯ
ХЗДХЯ
 
 
16.7. Төвийн бүсийн харилцаа, холбоо, мэдээллийн сүлжээг шинэчлэн сайжруулах
МХХТГ
 
 
 
16.8. Улаанбаатар хотын захын хороолол, Жаргалант, Гачуурт, Баянхошуу зэрэг алслагдсан газруудыг хөдөлгөөнт холбоо, телевизийн найдвартай сүлжээгээр хангах
МХХТГ
 
 
Бүлэг 3. ХҮНИЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН САЛБАР
 
 
17
Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэдийн хувийг бууруулах,
17.1. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг өргөтгөх, бэхжүүлэх, тэдгээрт суралцагчдын тоог нэмэгдүүлэх замаар мэргэжилтэй ажиллах хүчний хангамжийг сайжруулах, улмаар хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогыг нэмэгдүүлэх
БСШУЯ
НХХЯ, СЯ
17.2. Цөөн малтай өрхийг малжуулах, залуу малчдыг мал маллагааны уламжлалт арга зүйд суралцуулах, байгаль, цаг уурын гэнэтийн таагүй үзэгдлийг даван туулах арга зүй эзэмшүүлэх замаар малчин өрхийн амьжиргааг дэмжих
ХХААЯ
НХХЯ, БОЯ
17.3. Хөдөө, орон нутагт банк, санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, харьцангуй бага хүүтэй гарааны зээл олгох асуудлыг судалж, хэрэгжүүлэх
Монгол банк
Санхүүгийн зохицуулах хороо,
СЯ
17.4.  Алслагдсан аймаг, сумдын иргэдийн бараа, түүхий эдийг зах зээлд нийлүүлэх өртөг зардлыг хямдруулахад чиглэгдсэн зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авах
 
 
ҮХЯ
ЗТАЖЯ
 
17.5.  Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны ядуурлын түвшинд амьдарч байгаа иргэддээ түр болон тогтмол ажлын байранд зуучлах, мэргэжил олгох давтан сургалтад хамруулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг  тогтмол авч хэрэгжүүлэх
 
Аймаг, нийслэлийн  ЗДТГ
 
17.6. Ядуурлыг бууруулах чиглэлээр хэрэгжиж буй хөтөлбөр, төслийн мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгох, ядуурал, ажилгүйдэл, орон гэргүй иргэдийн тоог бууруулах талаар бүх шатны Засаг дарга нарын бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд тусгаж, үр дүнг тооцох механизмыг бүрдүүлэх
Бүх шатны ИТХ, ЗДТГ
 
17.7. Ядуу, нэн ядуу иргэдийн талаархи мэдээллийн санг шинэчлэн бүрдүүлэх ажлыг эхлэх
НХХЯ
 
17.8. Амьжиргааг дээшлүүлэх, хөгжих нөхцөл боломжийг сайжруулах чиглэлээр залуучуудын идэвх санаачилгыг дэмжих, оролцоог хангах талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх
 
НХХЯ
 
18 
 
 
 
 
 
 Ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулах
 
 
 
 
 
18.1. "Ажлын байр" хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх
НХХЯ
СЯ
18.2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр бий болгоход зориулсан жижиг зээл олголтыг өргөжүүлнэ
НХХЯ
БОЯ, ЗТАЖЯ
18.3. Хөдөлмөрийн багтаамж ихтэй, нийтийг хамарсан ажилд  ажилгүй байгаа иргэдийг хамруулах замаар түр ажлын байрыг бий болгох
НХХЯ
БОЯ, ЗТАЖЯ, БХБЯ
18.4. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх замаар ажлын байр бий болгох
СЯ
НХХЯ , ЗТАЖЯ, БХБЯ
18.5. Нийтийг хамарсан ажлыг  байгаль орчныг хамгаалах болон нөхөн сэргээх, зам барих, цөлжилттэй тэмцэх зэрэг хөдөлмөрийн багтаамж ихтэй үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт түлхүү зохион байгуулах
НХХЯ
БОЯ
18.6. Хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа нэн ядуу, ядуу өрхийн зорилтот бүлгийг /урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлтээр/ тодорхойлж тэдний хэрэгцээг хангахад хөдөөгийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг чиглүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах инкубаторын үйлчилгээг үзүүлэх                                                                                                                                                                                                                                
НХХЯ
ХХААЯ
18.7. Бүсийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн бүсийн арга зүйн төв, хөдөлмөр эрхлэлтийн сургалтын төв, хөдөлмөр эрхлэлтийн боловсролын төвүүд бүхий мэргэжлийн боловсролын дэд бүтцийн үйл ажиллагааг орон нутгийн эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн хөдөлмөрийн зах зээлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх
НХХЯ
 
18.8. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгааг хийж, нийтэд мэдээлэх
НХХЯ
 
18.9. Улаанбаатар хотод хөдөлмөрийн бирж байгуулах ажлыг эхлүүлэх
НХХЯ
 
18.10. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангасан мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд шаардлагатай орчин үеийн  сургалтын техник хэрэгслээр хангах
НХХЯ
БСШУЯ
18.11. Хөдөлмөрийн харилцааны хамтын удирдлагыг хөгжүүлэх чиглэлээр Засгийн газар, МЧҮЭХ, МАОЭНХ-той хамтран нийгмийн түншлэл хөдөлмөрийн харилцааны асуудлаар дотоодын зөвлөгөөн, Үндэсний бага хурал зохион байгуулах
НХХЯ
 
 
 
18.12. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох
НХХЯ
ХЗДХЯ
18.13. Сургалтын төрийн сангийн тогтолцоо, санхүүжилтийн механизмыг  боловсронгуй  болгож,  сургалтын  зээлийн  үр  ашгийг дээшлүүлэх
БСШУЯ
 
19
Сургууль завсардалтыг бууруулж, бүх хүүхдэд бага боловсрол олгох зорилтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх
19.1. Эмзэг бүлгийн, бага орлоготой өрхийн болон 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг сурдаг өрхийн нэг хүүхдэд хичээлийн хэрэгсэл үнэ төлбөргүй олгох арга хэмжээг үргэлжлүүлэх
БСШУЯ
 
19.2. Эмзэг бүлгийн болон бага орлоготой өрхийн суралцагчид сурах бичгийг эрхийн бичгээр олгох, асуудлыг шийдвэрлэх
БСШУЯ
 
19.3. Хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ЕБС-д суралцах боломжийг бүрдүүлэх үүднээс сургалтын тусгай хэрэглэгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх
БСШУЯ
 
19.4. Сумдын номын сангийн материаллаг баазыг бэхжүүлж, номоор хангах  ажлыг сайжруулах
БСШУЯ
СЯ
20
Ерөнхий боловсролын сургалтыг 2006 оноос 11 жилийн тогтолцоонд шилжүүлэх
20.1. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын шинэ стандартыг хэрэгжүүлж, ерөнхий боловсролын сургуулийг 11 жилийн тогтолцоонд бүрэн шилжүүлж, 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх бэлтгэлийг хангана
БСШУЯ
 
20.2. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт мэргэжлийн баримжаа олгох сургалтыг оруулж мэргэжил олгох сургалтыг зохион байгуулж эхлэх
 
БСШУЯ
 
21
Ерөнхий боловсролын сургуулийн суралцах орчин, нөхцөл, анги танхим, багш нарын болон сурах бичгийн хүрэлцээ, хангамжийг сайжруулах
21.1. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, цэцэрлэгийн барилгыг шинээр барих, өргөтгөх, засварлах ажлыг зохион байгуулах замаар анги танхимын ачааллыг багасгах
БСШУЯ
 
21.2. Сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх ажлыг хичээлийн жилийн   өмнө зохион байгуулж, сурах бичгийн хүрэлцээ хангамжийг сайжруулах
БСШУЯ
 
21.3. Ерөнхий боловсролын сургуулиудыг сургалтын компьютерээр хангах арга хэмжээ авах
 
БСШУЯ
 
22
Бага, дунд сургуульд элсэгчид болон бичиг үсэгт тайлагдсан эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэнцвэргүй байдлыг багасгах
22.1. Сургууль завсардсан хүүхэд, залуучууд болон насанд хүрэгчдийг бичиг үсэгт сургах ажлыг өргөжүүлж, боловсрол нөхөн олгоход дэмжлэг үзүүлэх
 
 
БСШУЯ
Аймаг, нийслэлийн Засаг дарга
23
 
Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах
23.1. Нялхсын хооллолтын үндэсний стратегийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, баталгаажуулах
ЭМЯ
 
23.2.  Эхийн сүүг орлуулагч бүтээгдэхүүний кодын хуулийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн УИХ-д өргөн барих
ЭМЯ
ХЗДХЯ
23.3. Ураг нярайн тусламж, үйлчилгээг сайжруулах стратеги боловсруулж, баталгаажуулах
 
 
 
ЭМЯ
 
 
24
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, эхийн эндэгдлийг бууруулах
24. 1. 2005-2010 онд эхийн эндэгдлийг бууруулах стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлэх
 
ЭМЯ
 
24.2. Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн тоног төхөөрөмжийг хандивлагч орнуудын тусламжтайгаар шинэчлэх арга хэмжээ авах
ЭМЯ
 
24.3. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийн төгсгөлийн үр дүнгийн үнэлгээ хийх
 
ЭМЯ
 
 
25
Сүрьеэ өвчний тархалтыг бууруулах
25.1. Сүрьеэ болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх
 
ЭМЯ
ХЗДХЯ
25.2. Хорих байр болон урьдчилан хорих байрны багтаамж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах замаар сүрьеэ өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх
 
ХЗДХЯ
ШШГЕГ
 
26
Төрийн болон хувийн өмчит эмнэлгийн оношилгоо, эмчилгээний чадавхийг сайжруулж, орчин үеийн иж бүрэн оношилгооны төвийг нийслэл  болон бүсийн төвүүдэд байгуулах санаачилгыг дэмжих
26.1. Нийгмийн салбарт хувьчлал хийх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг эрчимжүүлэх
ЭМЯ
 
26.2. Гуравдахь шатлалын эмнэлэгт оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологи (MRI) нэвтрүүлэх талаар эхний шатны арга хэмжээг хэрэгжүүлэх
ЭМЯ
 
26.3. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэн шаардлагатай багц, нэмэлт багцыг сумдын эмнэлэгт хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ сумын эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх
ЭМЯ
 
26.4. Эрүүл мэндийн хөгжил–2 хөтөлбөрийн хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлгийн болон сум, сум дундын эмнэлгийн барилга, тоног төхөөрөмжийг шинэчлэх
ЭМЯ
 
26.5. Клиникийн болон аймаг, сумдын эмнэлгийн лабораторийн чадавхийг нэмэгдүүлэх
ЭМЯ
 
26.6. Аймгийн төвөөс 207 км-ээс алслагдсан сумын эмнэлгийг нэн шаардлагатай багаж хэрэгслээр хангах
 
ЭМЯ
 
26.7. Дорнод аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг гадаадын зээл, тусламжаар шинэчлэх
ЭМЯ
 
 
27 
Эмнэлгийн бүх түвшний удирдлагын чадавхийг сайжруулан, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах
 
27.1. Нийгмийн эрүүл мэндийн бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн удирдлага, зохицуулалтыг сайжруулах
ЭМЯ
 
27.2. Эмнэлэг дундын мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах асуудлыг үе шаттайгаар зохион байгуулж, эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцооны стратегийг хэрэгжүүлж эхлэх
ЭМЯ
 
27.3. Клиникийн 1,2 дугаар эмнэлэг болон Хавдар судлалын төвийн хооронд мэдээллийн нэгдсэн сүлжээг байгуулан ажиллуулах
ЭМЯ
 
27.4. Түргэн тусламжийн машины парк шинэчлэл болон нөхөн хангалтыг дэс дараатайгаар хэрэгжүүлэх
ЭМЯ
 
27.5. Түргэн тусламжийн төвийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох
 
ЭМЯ
 
27.6. Бүтээгдэхүүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог төлөвшүүлэх замаар санхүүгийн менежментийг боловсронгуй болгох
ЭМЯ
 
27.7. Эрүүл мэндийн эдийн засгийн сургалтыг зохион байгуулах замаар салбарын санхүүгийн удирдлагын чадавхийг сайжруулах
 
ЭМЯ
 
27.8. Төлбөртэй үйлчилгээтэй уялдуулан эмнэлгийн ажиллагсдын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах
ЭМЯ
 
27.9.  Азийн Хөгжлийн Банкны төсөл хэрэгжих Өвөрхангай, Завхан, Баянхонгор, Дорнод, Хэнтий аймгуудын сумын эмнэлгийг нэг иргэнээр тооцох санхүүжилтийн аргыг үргэлжлүүлэн турших
ЭМЯ
 
27.10. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанартай уялдсан санхүүжилтийн механизмыг боловсруулах
ЭМЯ
 
27.11. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор дүүрэг, нэгдсэн эмнэлгүүдийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх
ЭМЯ
 
27.12. Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүгийн менежментийг боловсронгуй болгох чиглэлээр төсөл хэрэгжүүлэх
ЭМЯ
 
 
 
27.13. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудад үйлчилгээний хүртээмж, чанарын байдалд төрийн бус байгууллагууд, иргэдийн зүгээс тавих "нийгмийн хариуцлага"-ын тогтолцоог хэрэгжүүлж эхлэх
 
ЭМЯ
 
27.14. Анагаах ухааны эрдэм шинжилгээний байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр судалгаа явуулах
ЭМЯ
 
БСШУЯ, СЯ
27.15. Жилд нэг удаа хүн амын эрүүл мэндийн үзлэг хийх сан байгуулж, нийт хүн амыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах
 
ЭМЯ
 
27.16. 17 аймгийн 102 сумын төвийн ундны усыг цэнгэгжүүлэх тоног төхөөрөмж суурилуулан хүн амыг стандартын шаардлагад нийцсэн ундны усаар хангах
БХБЯ
ЭМЯ
27.17. Хүн  амд  эрүүл  аж  төрөх  ёсыг  төлөвшүүлэх,   нийтийн   биеийн тамирыг хөгжүүлэх ажлыг бүх талаар дэмжиж, бүсийн төвүүдэд спортын цогцолбор, сумдад соёл, спортын төв барьж, үндэсний бөх, морь, сурын спортыг уламжлал, шинэчлэлийг хослуулан хөгжүүлэх санаачилгыг дэмжих
ЭМЯ
 
28
Иргэдийн орон байрны хүрэлцээ,хангамж, нөхцөлийг мэдэгдэхүйц  сайжруулж, гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр "40000 орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх
28.1. "40000 орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх
БХБЯ
СЯ, Аймаг, нийслэлийн ЗДТГ
28.2. Газрын харилцаа, хот байгуулалтын оновчтой бодлогыг тодорхойлон, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх
БХБЯ
 
28.3. Төрийн ажилтан, албан хаагчдын орон сууцны дэд хөтөлбөр боловсруулж, төрийн төв байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх
 
БХБЯ
СЯ, бусад яамд
28.4. Улаанбаатар хотод ахмадын нийтийн орон сууц барьж, 200-гаас доошгүй ахмад настныг нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах
 
Нийслэлийн ЗДТГ
БХБЯ
29
Хүн амын хэт төвлөрөл, шилжих хөдөлгөөнтэй холбогдон гарч байгаа сөрөг үзэгдлийг багасгаж, тэдэнд үзүүлэх нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх
 29.1. Гэр хорооллын тодорхой зарим хэсэгт цэвэр, бохир усны шугам хоолой барьж байгуулах
 
БХБЯ
НХХЯ, ЭМЯ, БСШУЯ, ЗГХЭГ
29.2. Гэр хорооллын хог хаягдал зайлуулах үйлчилгээг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх
БХБЯ
Нийслэлийн ЗДТГ
29.3. Шилжин ирэгсдийн баримт бичгийн бүртгэл, шилжилтийн асуудлыг хөнгөн шуурхай, шат дамжлага багатай шийдвэрлэх арга хэмжээ авах
 
ХЗДХЯ
 
29.4. Шилжин ирэгсдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал болон бусад ахуйн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах арга хэмжээг шуурхай, ээлж дараатай авч хэрэгжүүлэх
 
БХБЯ
 
ЭМЯ, БСШУЯ, НХХЯ
29.5. Алслагдсан захын хорооллын иргэдийг эрчим хүчээр хангах асуудлыг шийдвэрлэх
 
БХБЯ
ТЭХЯ, Нийслэлийн ЗДТГ
29.6. Шилжин ирэгсдийг бүртгэлд хамруулж, ажлын байраар хангах арга хэмжээ авах
 
БХБЯ
 
ХЗДХЯ, НХХЯ
29.7. Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийх
БХБЯ
Нийслэлийн ЗДТГ
29.8. Мэргэжлийн сургалтын хөтөлбөр, стандартыг төгөлдөржүүлж, хөдөө орон нутагт хувийн хэвшлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулах иргэдийн үүсгэл санаачилгыг дэмжих, тэдгээрийг шинээр байгуулах, өргөтгөх замаар мэргэжилтэй ажилчдын тоог  20 хувиар  нэмэгдүүлэх
 
 
 
 
 
БСШУЯ
 
30
 
 
 
 
 
 
 
 
Нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр "Нийгмийн хамгааллын салбарын стратегийн баримт бичиг"-т дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хангах
 
 
 
 
 
 
 
 
30.1. Жирэмсэн, амаржсаны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж, даатгуулагчийн авч байсан цалин орлогын 100 хувьд хүргэх асуудлыг судалж, шийдвэрийн төсөл боловсруулах
 
НХХЯ
 
СЯ
30.2. Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр "Хүүхдийн мөнгө хөтөлбөр"-ийн мэдээллийн сүлжээг бий болгох
НХХЯ
 
30.3. Нийгмийн халамжийн тухай шинэ хуулийг хэрэгжүүлэх заавар, журмуудыг боловсруулж, нийгмийн ажилтнуудын сургалт зохион байгуулах
 
НХХЯ
 
30.4. Асрамжийн газруудыг төрөлжсөн мэргэжлийн асрамжийн төв болгон өөрчлөх ажлыг эхлүүлэх
НХХЯ
 
30.5. "Хүүхдийн мөнгө" хөтөлбөрийн хэрэгжилтэд мониторинг хийж, амьжиргааны түвшин тогтоож буй аргачлалыг боловсронгуй болгох
НХХЯ
 
30.6. Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан бүсүүдийн төвүүдэд Нийгмийн үйлчилгээний төвүүдийг шинээр байгуулах асуудлыг судлах
НХХЯ
 
 
 
30.7. Шинээр гэр бүл болж буй хосуудад нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгож эхлэх
 
НХХЯ
 
СЯ
 
 
30.8. Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг ойртуулахад улсын төсвөөс 22.5 тэрбум төгрөгийг зарцуулж, тодорхой арга хэмжээ авах
 
НХХЯ
СЯ
 
 
Бүлэг 4. БАЙГАЛЬ ОРЧИН
 
31
 
 
 
 
 
 
Иргэд  экологийн хувьд аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг хангах, хотуудын агаарын бохирдлыг багасгах
 
 
 
 
 
 
31.1. "Агаарын чанарын алба" байгуулж төв суурин газрын агаарын бохирдлын хэмжээг тодорхойлж, агаарын бохирдлын зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандартыг тогтоон мөрдүүлэх
 
БОЯ
ЭМЯ
31.2. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор шахмал түлшний болон  утаа багатай зуухны үйлдвэрлэлийг дэмжих
Нийслэлийн Засаг дарга
БОЯ, ТЭХЯ
31.3. Томоохон хотуудын гэр хорооллыг утаа багатай шахмал түлш хэрэглэх хүрээг өргөтгөх
БОЯ
ТЭХЯ
31.4. Авто тээврийн хэрэгслээс гарах хорт хийг хэмжиж бууруулах экологийн үнэлгээний стандарт, техникийн шаардлагыг тогтоон мөрдүүлж эхлэх
БОЯ
ЗТАЖЯ,
Нийслэлийн ЗДТГ
31.5. Уурхайнуудад жижиг оврын нүүрс цэвэршүүлэх технологи, төхөөрөмжийг нэвтрүүлэх
БОЯ
ТЭХЯ
31.6. Эрүүл ахуйн шаардлага хангасан хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулж, хатуу хог хаягдал цуглуулах, ангилах, ялгах, тээвэрлэх зохион байгуулалтыг боловсронгуй болгох
БОЯ
ЭМЯ,
Нийслэлийн ЗДТГ
31.7. Байгальд халгүй, сөрөг нөлөөлөл багатай технологийг судалж, нэвтрүүлэх, эрчим хүчний алдагдлыг багасгах, үр ашигтай хэрэглээг бий болгох, эрчим хүч, усны хэрэглээг тоолууржуулах ажлыг холбогдох салбар байгууллагаар зохион байгуулах
ТЭХЯ
БОЯ, ЗТАЖЯ, ҮХЯ
31.8. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах "Цагаан тоос" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх
БОЯ
ҮХЯ,
Орхон аймгийн ЗДТГ
 
 
31.9. Зарим сум, суурин газрын эрчим хүчний хангамжийг шийдвэрлэх зорилгоор нүүрсний хийгээр ажилладаг бага оврын цахилгаан станцыг барьж, туршилтын ажлыг эхлүүлэх
ТЭХЯ
СЯ, БОЯ,
Нийслэлийн ЗДТГ
31.10. Төв, суурин газрын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утаагүй шахмал түлшний стандарт, техникийн нөхцөлийг боловсруулж мөрдөх
ТЭХЯ
БОЯ,
Нийслэлийн ЗДТГ
31.11. Иргэдийн эрүүл, аюулгүй, тохилог орчинд амьдрах нөхцөлийг нь хангах үүднээс ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн газрыг олгохыг хязгаарлах арга хэмжээ авах
 
БХБЯ
Аймаг, нийслэлийн
Засаг дарга
32
 
 
 
 
 
 
 
 
Байгаль орчны доройтлоос урьдчилан сэргийлэх, байгалийн нөөцийн нөхөн сэргээлт, хамгаалалтыг сайжруулах
 
 
 
 
 
 
 
 
32.1. "Цөлжилттэй тэмцэх", "Ногоон хэрэм" үндэсний хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд говь, цөлийн бүсийн нөхцөлд илүү тохиромжтой модлог, сөөглөг, өвслөг ургамлын сонголт хийж, нийт 568 га талбайд шинээр ойн зурвас байгуулах ажлыг зохион байгуулж, нутгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоог урамшуулан өргөтгөх
 
 
БОЯ
 
32.2. Ойжуулалт, ойг нөхөн сэргээх  ажлыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг журмыг нэвтрүүлж, ойн эзэмшил, хамгааллын эрх зүйн орчныг боловсронгуй болгох
БОЯ
УМХГ
32.3. Мод, түлээ бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээний хяналтын уялдаа холбоог хангаж, хууль бус аргаар мод бэлтгэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, төхөөрөмжийг эхний удаагийн үйлдлээр хураан улсын орлого болгон хариуцлага тооцдог эрх зүй, зохион байгуулалтын үндсийг бүрдүүлэх
БОЯ
ХЗДХЯ,
УМХГ
32.4. Байгальд ээлтэй арга, технологиор ашигт малтмалыг ашиглах ажлыг өргөжүүлж, уурхайн эдэлбэр газрыг холбогдох стандартын дагуу нөхөн сэргээх ажлын хяналтыг  сайжруулах
БОЯ
ҮХЯ
32.5. Махчин шувууд /идлэг шонхор/-ыг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах эрх зүй, эдийн засгийн үндсийг бүрдүүлж, байгалийн популяцийг сэлбэх арга хэмжээ авах
БОЯ
ХЗДХЯ
32.6. Нэн ховор, ховор ургамлын нөөц бүхий газар, баян бүрдүүдийг  улсын болон  орон нутгийн тусгай хамгаалалтад авах ажлыг эхлүүлэх
БОЯ
 
32.7. Агнуур зохион байгуулалтын судалгааны ажлыг тогтмолжуулах,  цаашид агнуурын үйл ажиллагааг нөөцийн хэмжээнд үндэслэн тогтвортой удирдан зохицуулах
БОЯ
 
32.8. Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлж, хамгаалалтын захиргаадын  техник хэрэгслийн хангамж, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх
БОЯ
Аймгуудын ЗДТГ
32.9. Ногоон хэрэм экотрассын дагуу усны хайгуул судалгааны ажил гүйцэтгэж, уст цэг барих, усны хөв байгуулах замаар усны нөөц бий болгож, элсний нүүлтийг саармагжуулах туршилт хийх
БОЯ
ХХААЯ
 
 
32.10. Байгалийн нөөцийн хамгаалалт,  ашиглалт, эзэмшилтийн талаар иргэдийн хариуцлага, эрх, үүргийг өндөржүүлэх, байгалийг байнгын эзэмшил, тордолт, хараа хяналттай болгон орон нутгийн хүн амд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг бүрдүүлэх арга хэмжээ авах
 
БОЯ
 
 
32.11. Байгаль экологийн тэнцлийг хангахад онцгой ач холбогдол бүхий газруудыг тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх ажлыг эрчимжүүлэх
БОЯ
 
 
32.12. Биологийн төрөл зүйлийг хамгаалах, ялангуяа мазаалай зэрэг ховор, нэн ховор амьтныг хамгаалах, генфондыг нь хадгалах, өсгөн үржүүлэх арга хэмжээ авах
 
БОЯ
 
 
32.13. Ойжуулалтын ажлын цар хүрээг өргөжүүлж, арчилгаа, хамгаалалтыг  сайжруулах, энэ чиглэлээр  гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээг авах
БОЯ
 
32.14. Гадаргын усны нөөцийг зохистой ашиглах, гол горхины тэжээгдлийг сайжруулах, усны хайгуул судалгааны ажлыг нэмэгдүүлэх, түүнчлэн худаг гаргах, засварлах ажлыг эрчимжүүлж, бэлчээрийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах
БОЯ
 
33
 
 
 
 
 
 
Баталгаат ундны ус хэрэглэх боломжгүй хүн амын эзлэх хувийг бууруулах;
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
33.1. Цэвэр усны нөөц хомсдолтой говийн болон тал хээрийн бүсэд "Нөөцийн цогцолбор" усан сан байгуулах үндэслэлийг тогтоох
БОЯ
ХХААЯ
33.2. Хот, суурин газрын ундны усны үндсэн эх үүсвэр, тэдгээрийн чанар найрлагыг судлан тогтоох
 
БОЯ
ЭМЯ
33.3. Томоохон хотын гэр хорооллын айл өрхийг усан хангамжийн төвлөрсөн системд холбох ажлыг өргөжүүлэх
БОЯ
БХБЯ
Нийслэлийн ЗДТГ
33.4. Газрын доорхи усны горимын мониторингийн судалгааг бүсийн тулгуур төвүүдийн түвшинд эхлүүлэх
БОЯ
БХБЯ
33.5. Усны нөөц, чанарын мэдээллийн сан байгуулж, усны хэрэглээ, ашиглалтын хяналтын системийг бүрдүүлэх
БОЯ
УМХГ
33.6. Гол, горхины усны эхийг хамгаалан, нөхөн сэргээж, байгаль орчны доройтлоос урьдчилан сэргийлж, гол, горхины усны эхийг бохирдуулж, нөөцийг нь хомсдуулж байгаа шалтгааныг тогтоон, ундны усыг ай саваар нь хамгаалж, нөхөн сэргээх зохицуулалтыг бий болгох
БОЯ
 
ХХААЯ
ЭМЯ
 
34
 
 
 
Байгаль, цаг уурын гамшигт үзэгдлээс  ард иргэд, мал сүргийг хамгаалах, урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжруулан, малчин өрх болон нийт эдийн засагт учирч байгаа хохирлыг бууруулах
 
 
 
34.1. Монгол улсын хэмжээнд бэлчээрийн даацыг шинэчлэн тодорхойлох,  мал аж ахуйн хөгжлийн тулгуур бүсүүдийг тогтоох судалгааны ажлыг эхлүүлэх ба байгаль, цаг уурын өөрчлөлтөд зохицуулан бэлчээрийн мал аж ахуйг байршуулах оновчтой чиглэлийг тогтоох
БОЯ
ХХААЯ
БСШУЯ
34.2. Цаг уурын урьдчилан сэргийлэх мэдээ гаргах шинэ арга зүй, технологийг боловсруулж  турших
БОЯ
БСШУЯ
34.3. Байгаль, цаг уурын гамшигт үзэгдлийг  цаг тухайд нь үнэн зөв урьдчилан мэдээлж, сэрэмжлүүлэх ажлыг ард иргэдэд шуурхай хүргэн, хүн ам, эдийн засагт учирч болох хохирлыг бууруулах
БОЯ
 
34.4. Цаг агаарын мэдээг иргэдэд түргэн шуурхай, цаг алдалгүй хүргэх талаар хэвлэл мэдээллийн байгууллагын чадавхийг дэмжин сайжруулах
БОЯ
ЗГХЭГ
 
Бүлэг 5. ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙ, БАТЛАН ХАМГААЛАХ, ГАДААД БОДЛОГО
 
35
 
Иргэд мэдээллийг чөлөөтэй олж авах эрх зүйн болон бусад боломж, нөхцөлийг бүрдүүлэх
 
35.1. Төсвийн үйл явц, нээлттэй байдлыг хангах хүрээнд иргэдийн төлөөллөөс бүрдсэн хяналтын баг ажиллуулан гүйцэтгэлийн тайланг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээх       
СЯ
ХЗДХЯ
35.2.  Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний нэгдсэн сан бүрдүүлэх, улмаар иргэд, хуулийн этгээд ашиглахад нээлттэй, хялбар, хүртээлтэй болгох
ГХЯ
СЯ
35.3. Төрийн болон байгууллага, хувь хүний нууцад хамаарагдахаас бусад мэдээллийг иргэд чөлөөтэй үзэж танилцах боломжийг олгох  эрх зүйн зохицуулалтыг сайжруулах арга хэмжээ авах
ХЗДХЯ
 
35.4. Боловсрол, эрүүл мэндийн салбарт нийгмийн хариуцлагын тогтолцоог нэвтрүүлж эхлэхтэй холбогдуулан тусламж үйлчилгээний мэдээллийг ил тод, хүртээмжтэй болгох
ЭМЯ, БСШУЯ
 
36
 
 
 
 
 
Цэргийн шинэчлэлийн бодлогыг үргэлжлүүлж, цэргийн байгуулалтыг боловсронгуй болгон, зэвсэгт хүчний чадавхийг дээшлүүлэн, НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд Монгол Улсын зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх
 
 
 
 
 
36.1.  Зэвсэгт хүчний анги салбарыг мэргэжлийн бие бүрэлдэхүүнээр хангах арга хэмжээг хэрэгжүүлж гэрээт цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх
БХЯ
 
36.2.  Дайчилгааны бэлтгэл нөөцийн 1, 2 дугаар зэргийн бэлтгэл болон бүх шатны удирдлагыг цэрэг-стратегийн, цэргийн бэлтгэл сургалтад хамруулах
БХЯ
 
36.3. Энхийг  сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүний сэтгэл зүй, бие бялдрын алжаал тайлах, сувилах зардлыг төр хариуцах тогтолцоог бүрдүүлэх
БХЯ
 
36.4.  НАТО-гийн "Энхийн төлөө түншлэл" хөтөлбөрийн хүрээнд НАТО-тай хамтран ажиллах чиглэлийг гарган ажиллах
БХЯ
ХЗДХЯ, ГХЯ
36.5.  НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох зориулалт бүхий шинээр байгуулагдсан мотобуудлагын  батальоныг үе шаттайгаар бэхжүүлэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах
БХЯ
 
36.6. Цэргийн цагдаагийн 1 рот байгуулж, шаардагдах зэвсэг, техникээр хангаж, НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах бэлтгэлийг хангах
 
 
 
БХЯ
 
37
 
 
Хууль тогтоомж, стандартын биелэлтэд тавих мэргэжлийн хяналт, шалгалтыг чанаржуулж,  иргэдэд үйлчлэх үйлчилгээний төрөл болгох
 
 
37.1. Мэргэжлийн байгууллагын өнөөгийн чадавхи, түвшинд үнэлгээ хийх, мэргэжлийн хяналтын стратегийн бодлого, зорилтыг оновчтой тодорхойлон, чиг үүргийг хэрэгжүүлэх арга механизмыг улам боловсронгуй болгох чиглэлээр олон улсын байгууллага, гадаадын зөвлөхүүдтэй хамтран хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх
УМХГ
 
37.2. Мэргэжлийн байгууллагаас олгож буй зөвшөөрөл, лицензийн судалгааг хийж, шаардлагатай дүрэм, журамд өөрчлөлт оруулах замаар үйлчилгээний шуурхай байдлыг хангах
УМХГ
 
37.3. Мэргэжлийн байгууллагаас тогтоосон стандартыг мөрдүүлэх ажлыг эрчимжүүлэх
УМХГ
 
38
 
 
 
Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргийг үнэн зөв шийдвэрлэн, хохирлыг барагдуулах, хууль хяналтын байгууллагыг бэхжүүлэх
 
 
 
38.1. Сум болон нийслэлийн захын хорооллуудад гэмт хандлагаас сэргийлэх зорилгоор хэсгийн төлөөлөгч ажиллах  бичил хэсгүүдийг /"Кобон"/ байгуулах
ХЗДХЯ
 
38.2. Аймаг, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн криминалистикийн шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шинэчлэх
ХЗДХЯ
 
38.3. Аймаг, сумын цагдаагийн нэгжүүдийг хэт богино долгионы холбооны хэрэгслэл, автомашин, мотоциклоор хангах замаар үйл ажиллагааны шуурхай байдлыг сайжруулах
ХЗДХЯ
 
38.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох үүднээс зарим зохион байгуулалтын арга хэмжээг авч, ажиллагсдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулан, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх
ХЗДХЯ
 
39
 
 
 
 
 
 
 
Эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх улс төр, аюулгүй байдал, эрх зүйн гадаад таатай орчныг бүрдүүлэх
 
 
 
39.1. Ази, Номхон далайн орнуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхийн зэрэгцээ бүс нутаг, салбар бүсийн хэмжээнд өрнөж байгаа улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн олон талт үйл явц болон яриа хэлэлцээнд оролцож идэвхтэй үйл ажиллагаа явуулах
ГХЯ
ҮХЯ
39.2. БНХАУ, ОХУ /ДХБ-д элссэний дараа/-тай чөлөөт худалдааны хэлэлцээ байгуулах чиглэлээр ажиллах
ГХЯ
ҮХЯ
39.3. АСЕАН-ийн гишүүн орнуудтай хоёр талын харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх чиглэлээр ажиллах
ГХЯ
 
39.4. АСЕАН-ийн бүсийн чуулга уулзалт, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх Зөвлөгөөн, Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ зэрэг бүс нутгийн олон талт үйл явцад гишүүн орны хувьд  идэвхитэй оролцох
ГХЯ
 
39.5. Монгол, Европын Холбооны харилцааг түншлэлийн түвшинд гаргаж  ахиулах, Европын Холбооны гишүүн орнуудтай хөгжүүлж ирсэн хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бататгахын зэрэгцээ хөгжлийн хамтын ажиллагааны хүрээг өргөтгөх чиглэл барин ажиллах
ГХЯ
ҮХЯ
39.6. Өрнө, Дорнын өндөр хөгжилтэй бусад оронтой харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, тэдний бодит сонирхлыг Монгол Улсад бий болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өндөр, дээд хэмжээний айлчлалыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах
ГХЯ
ҮХЯ
39.7. Хөнгөлөлтийн ерөнхий зарчимд бараа, бүтээгдэхүүн нэмж оруулах талаар   АНУ, Япон болон бусад оронтой хийх хэлцлийг идэвхжүүлэх
ГХЯ
ҮХЯ
39.8. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг идэвхжүүлэх
 
ГХЯ
 
ҮХЯ
39.9. Монгол Улс НҮБ-д элссэний 45 жилийн ойг тэмдэглэх хүрээнд НҮБ, түүний системийн болон олон улсын бусад байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, хамтран ажиллах, НҮБ-ын зарим хөтөлбөр, сангуудтай хамтран ажиллах дунд хугацааны хөтөлбөрүүдийг тохиролцох
 
 
ГХЯ
 
 
39.10. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох манай оролцоог өргөжүүлэх, улс төрийн ажиглагч оролцуулах, сургалт зохион байгуулах чиглэлээр ажиллах
ГХЯ
 
39.11. Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, 77-гийн бүлгийн үйл ажиллагаанд оролцож, хөгжиж буй орнуудын нийтлэг зорилго болон өөрийн орны үндэсний эрх ашигт нийцсэн асуудлаар хамтран ажиллах
ГХЯ
 
39.12. Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын тавдугаар бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах
ГХЯ
 
40
 
 
 
 
 
Иргэдэд тулгуурласан гамшгаас хамгаалах ажиллагааны менежментийн тогтолцоог бий болгож, мэргэжлийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийг бэхжүүлэх
 
 
 
40.1. Улс орны эдийн засагт нөлөөлөхүйц томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудад гамшиг, ослын үеийн урьдчилсан үнэлгээ хийх, найдвартай ажиллагааг хангах цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх
ОБЕГ
 
 
40.2. Улсын өвс, тэжээлийн нөөцийг хадгалах нөхцөлийг сайжруулах, нөөцийг бүрдүүлэх, түүний чанарыг сайжруулах, чанарыг уртасгах, үе шаттайгаар нөөцийг нэмэгдүүлэх
ОБЕГ
 
40.3. Байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослын үед шаардагдах зарим материал, хэрэгслийн гамшгийн нөөцийг үе шаттайгаар бүрдүүлэх, аймаг, сумдад байвал зохих нөөцийн жагсаалтыг гарган байнгын нөөцтэй байлгах арга хэмжээ авч, эрх зүй, санхүүгийн орчинг боловсронгуй болгох
ОБЕГ
 
40.4. Авто тээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгож, хяналт, зохицуулалтын механизмыг сайжруулах
ОБЕГ
 
 
41
 
 
Гамшгаас хамгаалах боловсролыг иргэдэд олгох, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх
 
 
 
 
 
 
41.1. Гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан явуулах арга хэлбэрийг боловсронгуй болгон, иргэдийг аюулгүй амьдрах арга, ухаанд сургах ажлыг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулах
 
 
 
ОБЕГ
 
41.2. Гамшгаас хамгаалах салбарт мэргэжилтэн бэлтгэх, тэдгээрийг давтан болон ажлын байран дээр нь сургах
ОБЕГ
 
41.3. Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлэн байдлын сургалтад агуулга, стандартын өөрчлөлт хийж, гамшигтай тэмцэх арга техникт сургах цогцолбор арга хэмжээг хэрэгжүүлэх
 
ОБЕГ
 
42
 
Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх
42.1. Залуучууд-эмэгтэйчүүд,шинэ үеийнхний удирдлагад бэлтгэх сургалтыг улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран зохион байгуулах
 
НХХЯ
 
НХХЯ
 
 
42.2. Олон нийтийн дунд сонгуулийн тухай хуулийг төрийн бус байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоотойгоор сурталчлах
 
ХЗДХЯ
 
 
43
 
Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв болон бусад албадын мэдээлэл солилцох хүчин
чадлыг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй болгох
43.1. Хилийн чанадад суугаа Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хөндсөн иргэний бүртгэлийн үйл ажиллагаатай  холбогдсон  хүндрэл, бэрхшээлтэй асуудлыг судлан санал боловсруулах
ХЗДХЯ
ГХЯ
43.2. Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн "ВЭБ" сайтыг нээлттэй ажиллуулж, иргэний бүртгэлийн чиглэлээр гадаадад амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хөндсөн бэрхшээлтэй байгаа асуудлаар санал авч судлан холбогдох асуудлын талаархи зааварчилгааг интернетээр өгч хэвших
ХЗДХЯ
 
43.3. Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, иргэний бүртгэл, мэдээллийн албадын мэдээлэл солилцох хүчин чадлыг нэмэгдүүлэх
ХЗДХЯ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
44
"Монгол Улсын хууль тогтоомжийг 2008 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл"-ийн хүрээнд хууль болон эрх зүйн үйлчилгээг хэрэглэгчдэд хүртээмжтэй, хөнгөн шуурхай болгох
44.1. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг боловсронгуй болгох ажлын хүрээнд хотын статусыг бий болгож, хөдөөд төвлөрөл бий болгох арга хэмжээг авах
 
БХБЯ
ХЗДХЯ, ЗГХЭГ, Аймгуудын Засаг дарга нар
44.2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг өөрчлөхтэй уялдуулан орон нутагт хүн амын зохистой төвлөрлийг дэмжих үүднээс зэргэлдээ аймаг, сумын төвтэй ойрхон, нэн тэргүүнд татан буулгаж нэгтгэх бололцоотой хүн ам цөөн, газар нутаг багатай хэт жижиг сумдын судалгааг гаргаж, хэлэлцүүлэх 
БХБЯ
ХЗДХЯ, ЗГХЭГ, Аймгуудын Засаг дарга нар
44.3. Сайн   засаглал    хөтөлбөрийг   хэрэгжүүлж,   яам,    агентлагийн бүтэц, орон тоог хянаж, удирдлагын зардлыг хямдруулах
ЗГХЭГ
 
44.4. Орон   нутгийн   төрийн   захиргааны   байгууллагын,   ялангуяа сумдын Засаг даргын Тамгын газрын байрыг засварлаж, төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөлийг сайжруулах
ЗГХЭГ
 
45
"Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн   чиглэл"-д тусгагдсан зорилтыг хэрэгжүүлж, төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн газруудыг цаашид улсын эдийн засагт илүү хувь нэмэр оруулахуйц  байдлаар хувьчилж, өөрчлөн байгуулах
45.1. Хувьчлалын арга хэлбэрийг өргөтгөн, үр ашгийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн газруудыг улсын эдийн засагт илүү хувь нэмэр оруулахуйц  байдлаар хувьчилах
 
ЗГХЭГ