A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ИРГЭНД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Бүлэг: 1979
Засгийн газрын 2006 оны 263 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
 
                                                           
ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ИРГЭНД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
¹
Зорилт
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Хугацаа
Хариуцан гүйцэтгэх байгууллага
1.
Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх
үндэсний тогтолцоог боловс-ронгуй болгох, туршилтын журмаар ажиллаж байгаа Эрх зүйн туслалцааны төвийг дэлгэрүүлэх
Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх асуудлыг хариуцсан Үндэсний зөвлөлийг байгуулах
2006 он
ХЗДХЯ
Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх   Эрх зүйн туслалцааны төвийг байгуулах, орон тооны улсын өмгөөлөгчидтэй гэрээ байгуулан ажиллуулах
2006-2012 он
Үндэсний Зөвлөл,
ХЗДХЯ
Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчдийн ажлын байр бий болгох,  ажиллах нөхцөлөөр хангах, ажлыг нь дүгнэх хариуцлагын тогтолцоотой болгох арга хэмжээ авч, шийдвэрлүүлэх
2006-2012 он
Үндэсний Зөвлөл,
ХЗДХЯ, СЯ, МӨХ
Эрх зүйн туслалцааны төвүүдийн үйл ажиллагааг тогтворжуулах
2012 он
Үндэсний Зөвлөл,
ХЗДХЯ, СЯ, МӨХ
2.
Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн актын төсөл боловсруулж  батлуулах
 
 
Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоог бий болгох чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хөтөлбөрт тусгагдсан бодлогын шинжтэй арга хэмжээг зохион байгуулах, улсын өмгөөлөгчийн эрх зүйн байдал, туслалцаа үзүүлэх хэлбэр, журам, үнэ төлбөргүй туслалцааны хамрах хүрээ зэргийг тодорхойлсон хууль, эрх зүйн актын төсөл боловсруулж, батлуулах арга хэмжээ авч, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах
2006-2008 он
Үндэсний Зөвлөл,
ХЗДХЯ
3.
Төлбөрийн чадваргүйд тооцох аргачлалыг боловсронгуй болгох, эрх зүйн туслалцааны чанарын болон хяналтын стандартыг боловсруулан мөрдүүлэх
Эрх зүйн үнэ төлбөргүй туслалцааны чанарын болон хяналтын стандартыг Эрх зүйн туслалцааны төвүүдтэй хамтран боловсруулж батлуулан мөрдүүлэх
 
2006-2008 он
Үндэсний Зөвлөл,
ХЗДХЯ
Төлбөрийн чадваргүй нийт иргэдийн судалгааг гаргаж, гадаадын туршлагаас судлах, төлбөрийн чадваргүй байдлыг тогтоох шалгуур үзүүлэлтийг боловсруулах, хууль тогтоомжид тусгах арга хэмжээ авах
4.
Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх санхүүгийн эх үүсвэрийг  бий болгох асуудлыг судлан шийдвэрлүүлэх
 
Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэхэд шаардагдах зардлын урьдчилсан тооцоо гаргаж түүнийг үндэслэн төсөв, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагаас санхүүжилт авах боломж  бололцоог судлан шийдвэрлүүлэх
2006-2008 он
Үндэсний Зөвлөл,
ХЗДХЯ, СЯ
Сайн дурын үндсэн дээр анхан шатны хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжтой төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах
2006-2011 он
Үндэсний Зөвлөл,
ХЗДХЯ, МӨХ
Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай бүрт өмгөөлөгчийн хөлсийг нэн даруй олгодог тогтолцоог бүрдүүлэх ажлыг зохион байгуулах
2006-2008 он
Үндэсний Зөвлөл,
ХЗДХЯ, СЯ
5.
 
Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх  чиглэлээр МӨХ, төрийн бус байгууллага, хууль зүйн клиникүүдийн үйл ажиллагааг дэмжин, тэдний ажлын уялдааг хангах
Хуулийн сургуулийн клиник сургалтын төвийн нөөц бололцоог ашиглах, хуулийн сургуулийн төгсөх ангийн оюутнууд болон шинэ төгсөгчдийг  төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх ажилд өргөнөөр оролцуулах ажлыг дэс дараатайгаар зохион байгуулах
2006-2012 он
ХЗДХЯ,
Хууль зүйн клиник төвүүд
Бүх хуулийн сургуулиудыг хууль зүйн клиниктэй болгох боломжийг судлах
2006-2008 он
Үндэсний Зөвлөл,
ХЗДХЯ,
Хуулийн сургуулиуд
 
 
Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлдэг өмгөөлөгч, төрийн бус байгууллагын ажилтнууд, хуулийн ангийн оюутнуудад зориулсан гарын авлага боловсруулах
2006-2008 он
Үндэсний Зөвлөл,
ХЗДХЯ, МӨХ
Төлбөрийн чадваргүй иргэдийг өмгөөлөхтэй холбоотой онцлог, үүрэг, ач холбогдлын тухай төрөлжсөн сургалтыг зохион явуулах
2006-2009 он
Үндэсний Зөвлөл,
ХЗДХЯ, МӨХ
6
Орон нутагт эрх зүйн мэдээлэл, лавлагаа,  хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах үйлчилгээний чанар, үр нөлөөг дээшлүүлэх
Орон нутагт эрх зүйн мэдээлэл, лавлагаа,  хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгөх үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор эрх зүйн хөтөч (эрх зүйн сургалт, сурталчилгааны ажилтан)-ийн үйлчилгээг  нэвтрүүлэх
2006-2012 он
ХЗДХЯ, МӨХ, Засаг дарга нар
Аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтарч орон нутагт иргэдэд эрх зүйн зөвлөгөө өгөх, сурталчилгаа, албан бус сургалт явуулах ажлыг зохион байгуулах
2006-2012 он
Үндэсний Зөвлөл,
ХЗДХЯ, МӨХ, Засаг дарга нар
Орон нутагт иргэдэд эрх зүйн зөвлөгөө өгөх, эрх зүйн сурталчилгаа, албан бус сургалт явуулах ажлын удирдамжийг боловсруулж мөрдүүлэх
 
                                                                                               
 
 
-------oOo-------