A

A

A

Бүлэг: 1979

                                                                                                                Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 76 дугаар
                                                                                                                тогтоолын хавсралт


                                                                            ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН
                                                                         ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН
                                                                                               ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

                                                                                              Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Оршил

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (цаашид "яам" гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэх)-т Засгийн газрын танхим, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд (цаашид "сайд" гэх)-аас шийдвэр гаргах, хууль тогтоомж, бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн стратегийн төлөвлөлт, бодлого боловсруулах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг цогц байдлаар хамруулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги болон бүтцийн загварыг тодорхойлно.

1.2. Үндэслэл

Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын бүтцийн тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого", Засгийн газрын 2004 оны 243 дугаар тогтоолоор баталсан "Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр", Засгийн газрын 2006 оны 36 дугаар тогтоолоор баталсан "Үйлдвэр, худалдааны яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр" зэрэг баримт бичгүүдийг тус тус үндэслэн боловсруулав.

1.3. Эрх зүйн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

-Монгол Улсын Үндсэн хууль;
-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Төрийн албаны тухай хууль;
-Хөдөлмөрийн тухай хууль;
-Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль;
-Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль;
-Газрын тухай хууль;
-Газрын төлбөрийн тухай хууль;
-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль;
-Хүнсний тухай хууль;
-Тариалангийн тухай хууль;
-Таримал ургамлын үр, сортын тухай хууль;
-Үрийн тариалангийн даатгалын тухай хууль;
-Эмийн тухай хууль;
-Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль;
-Усны тухай хууль;
-Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль;
-Хоршооны тухай хууль;
-Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль;
-Бусад хууль тогтоомж.

1.4. Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахдаа олон улсын туршлага, өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөгөө болон дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлтийн онол, арга зүй, яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулж байсан туршлагыг хэрэглэв.

1.5. Яамны үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь

Яам нь Засгийн газрын үйл ажиллагааны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зорилтыг хэрэгжүүлэх чиг үүргийг дагнан хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болохын хувьд сайд, Засгийн газрын танхимд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, Засгийн газрын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн зөвлөхийн үүрэг хариуцлага хүлээнэ. Яам нь салбарын бодлогын төлөвлөгөө, төсвийн зарцуулалт, харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн хүрээтэй хандаж зөв зохистой удирдана. Яам нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, хэтийн болон дунд хугацааны стратеги төлөвлөгөө, үндсэн чиглэл, төсвийн төслийг боловсруулах, төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулах, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, чиглэлийг тодорхойлсон үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөтэй ажиллана.

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр болон үндсэн үйлчлүүлэгч, хэрэглэгчийг зөв тодорхойлох нь тус яамны үйл ажиллагааны стратегийг үндэслэл сайтай тогтооход чухал ач холбогдолтой. Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:

















Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Засгийн газрын танхим байна.

Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч, хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

2. Яамны үйл ажиллагааны стратеги

2.1.Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, сайдын эрхлэх хүрээний асуудлын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2.Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

2.2.1. удирдлагын орчин үеийн арга туршлага нэвтрүүлэх, үндэсний технологи хөгжүүлэх, шинжлэх ухааны ололт, шинэ бүтээл үйлдвэрлэлд нэвтрүүлэх;

2.2.2. хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээдийг дэмжиж, аж ахуйн нэгж, фермер, малчин өрхийн менежментийг сайжруулж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;

2.2.3. хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг зохистой ашиглах, нөхөн сэргээх болон бэлчээрийн даац нэмэгдүүлэх, газар тариалан, бэлчээрийг усаар хангах арга хэмжээг өргөжүүлэх, уст цэгийн ашиглалт, эзэмшлийг сайжруулах;

2.2.4. мал сүргийн чанарыг сайжруулж, удмын санг хамгаалахын зэрэгцээ мал сүргийг байгалийн гамшгаас сэргийлэх, хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх;

2.2.5. мал, амьтны халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх замаар өвчний тархалт, гаралтыг тогтвортой бууруулах;

2.2.6. хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн техник, технологийг шинэчлэн, эрчимжилт нэвтрүүлэх, хүнсний хангамжийг нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангах;

2.2.7. хоршоо, фермерийн аж ахуйг хөгжүүлэх санаачилга хөдөлгөөнийг өрнүүлж ядуурлыг бууруулах, малчдын хөдөлмөрийг хорших, ажлын байр бий болгох, үйлчилгээний хүрээг өргөтгөх чиглэлээр хоршоо байгуулахад тал бүрийн дэмжлэг туслалцаа үзүүлэх;

2.2.8. дэлхийн тэргүүний техник технологийг нутагшуулах үйл ажиллагааг дэмжих замаар экспортын баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг дэмжих;

2.2.9. хөнгөн үйлдвэр, худалдааны салбар болон жижиг, дунд үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх;

2.2.10. орон нутгийн зээлийн чадавхийг нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн менежментийг сайжруулан, хүний нөөцийн манлайллыг хангах.

2.3. Байгууллагын алсын хараа

Дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай, байгалийн болон эдийн засгийн эрсдэл даах эрчимжсэн хөдөө аж ахуй, өндөр технологи бүхий хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарыг төлөвшүүлэх.

2.4. Үйл ажиллагааны эрхэм зорилго

Яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь эдийн засгийн өсөлтийг хангахуйц бүс нутгийн болон хөдөөгийн хөгжлийг дэмжиж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийн таатай орчинг бүрдүүлэх явдал мөн.

2.5. Үйл ажиллагааны стратегийн зорилт

Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ:

2.5.1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх стратегийн бодлого, төлөвлөлтийн удирдамжаар хангахад цаг үеэ олсон зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

2.5.2. төрийн захиргааны удирдлага, зохицуулалтын үйлчилгээ үзүүлэх;

2.5.3. мал аж ахуйн салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах;

2.5.4. газар тариалангийн салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах;

2.5.5. хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохицуулах;

2.5.6. хөнгөн үйлдвэрийн салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах;

2.5.7. хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, статистик мэдээ гаргах, мэдээллээр хангах;

2.5.8. салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх.

2.6. Үйл ажиллагааны гол зорилт

Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны дор дурдсан гол зорилт дэвшүүлэн ажиллана:

2.6.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

2.6.1.1. хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахад мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, хууль тогтоомж, хөтөлбөр, төсөл боловсруулах;

2.6.1.2. хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эдийн засгийн байдалд шинжилгээ хийх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, төсөв, хөрөнгө оруулалтын хүрээний зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах.

2.6.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.6.2.1. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;

2.6.2.2. сайдын төсвийн багцад тусгагдсан хөрөнгийн зарцуулалтыг зохицуулах, бүртгэл хөтлөх, тайлан мэдээ гаргах;

2.6.2.3. сайд, яамны хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн дотоод үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх.

2.6.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

2.6.3.1. мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх болон малыг гэнэтийн аюулаас цаг алдалгүй хамгаалах бодлогыг зохицуулах;

2.6.3.2. хөдөө аж ахуйн эдэлбэр газар болон усжуулалт, усан хангамжийн менежментийг боловсронгуй болгох, ургамлын хорио цээр, хөнөөлт мэрэгч, хортонтой тэмцэх арга хэмжээг зохион байгуулах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах.

2.6.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

2.6.4.1. газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, үрийн талаар явуулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах;

2.6.4.2. газар тариалангийн техник, технологийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах.

2.6.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

2.6.5.1. хүн амын хүнсний хангамжийн болон хэрэглээний аюулгүй байдлыг хангах бодлогын хэрэгжилтийг зохицуулах;

2.6.5.2. дотоод худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах.

2.6.6. Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:

2.6.6.1. хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэр, жижиг бизнес хөгжих таатай орчин бүрдүүлэх бодлогын хэрэгжилтийг зохицуулах;

2.6.6.2. мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортыг дэмжих бодлогын хэрэгжилтийг зохицуулах.

2.6.7. Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:

2.6.7.1. хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хууль тогтоомж, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх;

2.6.7.2. салбарын статистик мэдээ гаргах, мэдээллийн сүлжээ байгуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.

2.6.8. Үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:

2.6.8.1. гадаад орон, олон улсын байгууллагатай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, хамтын ажиллагааны арга хэмжээ явуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх;

2.6.8.2. салбарт хэрэгжиж байгаа гадаадын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, үр ашгийг дээшлүүлэх.


2.7. Үйл ажиллагааны зорилт

Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг болон ажилтнуудын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.

2.8. Үйл ажиллагааны стратегийн загвар

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:


                                                ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ
                                                   ҮЙЛ АЖИЛЛАГАА (БИЗНЕС)-НЫ СТРАТЕГИЙН ЗАГВАР

















































3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримталсан зарчим:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтлав:

3.1.1. Яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

3.1.2. Эрх мэдлийн зааг ялгаа нь тодорхой үүрэг хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

3.1.3. Үзэгдэхүйц үйлчилгээний болон төрийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

3.1.4. Бүтцийн хувьд энгийн байх зарчим (яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

3.1.5. Тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тэлэх зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);

3.1.6. Улс төрийн хувьд хараат бус байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);

3.1.7. Хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээр дурдсан зарчим болон яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг дараахь байдлаар тогтоов:



















3.3.Зохион байгуулалтын бүтэц

Яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загвараас тус яамны дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгж гарч байна:

3.3.1. Стратегийн төлөвлөлт, бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах үндсэн үүргийг хүлээж, салбарын урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөр, төсөл, яамны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг боловсруулах, төсвийн ерөнхийлөн захирагчид нийлүүлэх бүтээгдэхүүний төлөвлөгөө, төсөв боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгж нь хуулийн төсөл боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах асуудлыг боловсруулах чиг үүрэгтэй(Энэ хэсгийг 2010-12-08-ны 320-р тогтоолоор нэмсэн).

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь сайдыг стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, санхүү, хөрөнгө оруулалттай холбогдсон шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ. Энэ нэгжийн дотор санхүү, хөрөнгө оруулалтын нэгж ажиллана.

Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, салбарын төрийн бус байгууллага байна.

3.3.2. Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах үүргийг хүлээж, яамны үйл ажиллагаанд удирдлагын арга барил, арга зүйг нэвтрүүлэх, хүний нөөцийн удирдлагын асуудлыг шийдвэрлэх, ажлаа тайлагнах, хариуцлагын тогтолцоог хөгжүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нь сайдад болон бодлого, шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, дэмжлэгээр хангах, байгууллагын соёл, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлж, тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, төрийн захиргааны албан хаагчдыг хөгжүүлэх, тэдний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, баталгааг хангах замаар хэрэгжинэ. Үйлчилгээний гэрээгээр гүйцэтгүүлэх үндсэн дээр яамны аппаратыг холбоо, техник хэрэгсэл, шаардлагатай зүйлээр хангаж, ажилтнууд таатай нөхцөлд ажиллах орчинг бүрдүүлнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь салбарын байгууллага, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна. Үйлчилгээ үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, боловсрол, сургалтын болон судалгаа шинжилгээний байгууллагууд байна.

3.3.3. Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд мал аж ахуйн салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүргийг хүлээж, хууль тогтоомж, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Засгийн газар, сайдын мал аж ахуйн талаархи бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, бодлого, төсвийн зохицуулалтын байдал, харилцан уялдаа холбоог хангахад чиглэнэ. Үр дүн нь бодит ажил хийгдсэн байна. Энэ нь төсөв, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой хуваарилах замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллагатай харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжийн дотор хөдөө аж ахуйн эдэлбэр газар болон усжуулалт, усан хангамжийн менежментийг боловсронгуй болгох, ургамлын хорио цээр, хөнөөлт мэрэгч, хортонтой тэмцэх арга хэмжээг зохион байгуулах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах чиг үүрэг бүхий хөдөө аж ахуйн эдэлбэр газрын харилцааны нэгж ажиллана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон бусад яамд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

3.3.4. Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд газар тариалангийн салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүргийг хүлээж, хууль тогтоомж, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Засгийн газар, сайдын газар тариалангийн талаархи бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, бодлого, төсвийн зохицуулалтын байдал, харилцан уялдаа холбоог хангахад чиглэнэ. Үр дүн нь бодит ажил хийгдсэн байна. Энэ нь төсөв, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой хуваарилах замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллагатай харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжийн дотор газар тариалангийн техник, технологийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хөдөө аж ахуйн техникийн болон техник засварын бодлого, үйлчилгээг зохион байгуулах, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ технологи, ноу хау нэвтрүүлэх, бодлогын хэрэгжилтийг зохицуулах чиг үүрэг бүхий техник, технологийн нэгж ажиллана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон бусад яамд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

3.3.5. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд хүнсний үйлдвэрлэл, дотоод худалдаа, үйлчилгээний салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах, аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэг хүлээж, хууль тогтоомж, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Засгийн газар, сайдын хүнс, дотоод худалдаа, үйлчилгээний талаархи бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, бодлого, төсвийн зохицуулалтын байдал, харилцан уялдаа холбоог хангахад чиглэнэ. Үр дүн нь бодит ажил хийгдсэн байна. Энэ нь төсөв, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой хуваарилах замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллагатай харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Эрүүл мэндийн яам, стандартчилал, хэмжил зүй, мэргэжлийн хяналтын төв байгууллага болон бусад яамд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

3.3.6. Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд хөнгөн үйлдвэр, бүтээгдэхүүн, түүхий эдийн салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүрэг хүлээж хууль тогтоомж, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Засгийн газар, сайдын хөнгөн үйлдвэр, бүтээгдэхүүн, түүхий эдийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах бодлого, төсвийн зохицуулалтын байдал, харилцан уялдаа холбоог хангахад чиглэнэ. Үр дүн нь бодит ажил хийгдсэн байна. Энэ нь төсөв, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой хуваарилах замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллагатай харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон бусад яамд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

3.3.7. Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн долдугаар зорилтын хүрээнд бодлогын хэрэгжилтэд хяналт–шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх болон салбарын статистик мэдээ гаргах, бодлого боловсруулахад зөвлөгөө өгөх, түүний хэрэгжилтийн үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээж, хууль тогтоомж, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, үйл ажиллагааны үр дүн, гэрээний үүргийн биелэлтийг тайлагнах тогтолцоог бүрдүүлэх, үр ашиг, үр өгөөжийг дээшлүүлэх, нөөц илрүүлэх, ашиглахад чиглэсэн зөвлөмж, дэмжлэг үзүүлэх, статистик мэдээ гаргах, орчин үеийн шинэ техник, технологид тулгуурласан мэдээллийн найдвартай сүлжээ байгуулах, түүний хэвийн үйл ажиллагааг хангах, сүлжээний болон ажлын программ хангамжийн асуудлыг шийдвэрлэх, салбарын мэдээ, мэдээллийн төрөлжсөн сан байгуулах, мэдээ, мэдээллийн нээлттэй үйлчилгээг төлөвшүүлэх замаар яамны бодлого, үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, ил тод байдлыг хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны бүтцийн нэгжүүд болон бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулах үйл ажиллагаанд оролцож байгаа бүх байгууллага, удирдах, гүйцэтгэх бүх албан тушаалтныг статистик мэдээ, мэдээллээр хангах, бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг үндэслэн гаргасан зөвлөгөө, дэмжлэгийг цаг тухайд нь үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны үр дүн, гарцын талаар өөрийн үйл ажиллагаанд бодит үнэлгээ, дүгнэлтийг хийх ба ажлын үр дүн нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн ахиц дэвшил, үр өгөөжийг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмрээр тодорхойлогдоно.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын холбогдох агентлаг байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Үндэсний статистикийн хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бусад яамны ижил чиг үүрэг бүхий нэгж, салбарын бүх байгууллага, аж ахуйн нэгж, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.

3.3.8. Гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн наймдугаар зорилтын хүрээнд гадаад хамтын ажиллагааны бодлогыг зохицуулах, бүх талын дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, гадаад орон, олон улсын байгууллагатай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, хамтын ажиллагааны арга хэмжээ явуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх, салбарт хэрэгжиж байгаа гадаадын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, үр ашгийг дээшлүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Засгийн газар, сайдын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн үр дүнг дээшлүүлэх, гадаад орон, олон улсын байгууллагын дэмжлэгийг нэмэгдүүлэх, энэ салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөрөнгө оруулалт, арга хэмжээний үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь хоёр талт болон олон улсын байгууллагатай байгуулах гэрээ, хэлцлийн баримт бичгийн боловсруулалтыг сайжруулах, гэрээ хэлцэл хийх, байгуулах үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн талаар олон улсын байгууллага, харилцагч орнуудаас явуулж байгаа бодлого, үйл ажиллагааны мэдээлэл бэлтгэх, сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын нэгжүүд, ажилтныг энэ талаархи мэдээллээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, хандивлагч орон, олон улсын байгууллага байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Гадаад харилцааны яам, Сангийн яам, бусад яамд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.





                                                                                                                   ---оОо---