A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                             Монгол Улсын    Засгийн газрын 2010 оны 86 дугаар
                                         тогтоолын хавсралт
 
        2010 ОНД ХУВЬЧЛАХ, ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТӨРИЙН ӨМЧИТ
          ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТ
 
 
 
Хуулийн этгээдийн нэр
      Байршил
Төрийн эзэмшлийг хувьчлах хувь, хэмжээ, концессын гэрээгээр ажиллуулах
Хэрэгжүүлэх хугацаа
/улирал/
Хувьчлах  бэлтгэл ажлын хүрээнд авах арга хэмжээ, хувьчлах арга, хэлбэр, нөхцөл
1
"Багануур" ХК
Улаанбаатар
Багануур дүүрэг
Нийт хувьцааны 51 хувийг төрийн эзэмшилд үлдээнэ
2010 оны II-IY улиралд бэлтгэл хангах, 
2011 оноос
хэрэгжүүлэх
-Хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулж дараахь асуудлыг шийдвэрлүүлэх:
1. нэмж гаргах хувьцааны тоо хэмжээ, нэгж үнийг тогтоох;
2. нэмж гаргах хувьцааг одоогийн хувьцаа эзэмшигч хувь хүн, хуулийн этгээдэд тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрх олгох эсэхийг  шийдвэрлэх;
-Багануурын орд газарт хийсэн геологи хайгуулын ажлын үр дүнгээр тогтоогдсон нөөцийг баталгаажуулах.
-Компанийн эзэмшилд байгаа нүүрсний орд газрын нөөцийг олон улсын стандартын дагуу үнэлж, ашиглалтын тусгай зөвшөөрлийг компанийн хөрөнгийн үнэлгээнд оруулж тооцох;
-Багануурын нүүрсний уурхайг түшиглүүлэн цахилгаан станц барих, нүүрс шингэрүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх асуудлыг судалж, холбогдох саналыг боловсруулах;
-Эдгээр арга хэмжээг авсны үндсэн дээр компанийн  төрийн эзэмшлийн хувийг 51 байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох
 
2
"Дулааны гуравдугаар цахилгаан   станц" ХК
Улаанбаатар
Хан-Уул дүүрэг
100 хувь концессын гэрээгээр
2010 онд бэлтгэл хангах
 
-Дулаан үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах чиглэлээр хийх техник технологийн шинэчлэлд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх нөхцөлтэйгээр концессын гэрээгээр ашиглах үндэсний хөрөнгө оруулагчийг уралдаант шалгаруулалтын аргаар сонгох
3
"Эрдэнэтийн дулааны цахилгаан станц" ХК
Орхон аймаг
Баян-Өндөр сум
100 хувь
концессын гэрээгээр
2010 онд бэлтгэл хангах
-Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлыг 30 мвт-аар нэмэгдүүлэн, нийт хүчин чадлыг 58.8 мвт-д хүргэж,  дулааны ачааллаас үл хамааран цахилгааны ачаалал авч ажиллаж чаддаг конденсатортай турбинаар нэмж өргөтгөх нөхцөлтэйгээр концессын гэрээгээр ашиглах үндэсний хөрөнгө оруулагчийг уралдаант шалгаруулалтын аргаар сонгох                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              
/2, 3-р заалтыг ЗГ-ын 2010 оны 198-р хүчингүй болгосон/
4
Цахилгаан түгээх   ХК-иуд
Улаанбаатар
Хан-Уул дүүрэг,
аймгийн төв
100 хувь хувьчлах
2010-2011 онд бэлтгэл хангаж, 2012 оноос хувьчлах
-Аймгийн төвийн болон "УБ" цахилгаан түгээх сүлжээ компанийн үр ашгийг дээшлүүлэх талаар Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн төслийн үр дүнг тооцож, түгээх сүлжээг хувьчлах бэлтгэл хангагдсан байдалд дүгнэлт хийж, цаашид төслийг үргэлжлүүлэх асуудлыг шийдвэрлэх;
-Цахилгаан түгээх сүлжээ компаниудын бүтэц, зохион байгуулалтыг хувьчлалын арга, хэлбэрт нийцүүлэн шинэчлэх; 
-Аймгийн төв болон дүүргүүдийн цахилгаан түгээх сүлжээ болон "Хэрэглэгчдэд үйлчлэх төв" (ХҮТ)-ийн техник, технологийг  шинэчлэх, цахилгааны алдагдлыг бууруулах, үйлчилгээний шуурхай найдвартай байдлыг хангах, орлого төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэх, урт хугацааны зээлийг төлөх нөхцөлтэйгээр нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар үндэсний компанид хувьчлах бэлтгэлийг хангах
5
"Монголын Хөрөнгийн бирж" ХК
Улаанбаатар
Чингэлтэй дүүрэг
-
II
улирал эхлэх
-"МХБ" ХК-ийн удирдах үйл ажиллагааг хэрэгжүүлэх багт тавигдах нөхцөл шаардлагыг боловсруулан нээлттэй уралдаант шалгаруулалт зарлах;
-Шалгарсан удирдлагын багтай хөрөнгийн биржийн үйл ажиллагааг олон улсын хөрөнгийн биржийн түвшинд хүргэх нөхцөлийг тусган гэрээ байгуулж, биржийн удирдлагыг шинэ багт шилжүүлэн өгөх;
-Удирдлагын багийн үйл ажиллагаа, гэрээний биелэлтэд хяналт тавьж заасан хугацаанд нь дүгнэж, үр дүнг тооцох
 
  6
"Эрдэнэ зам" ХК
Улаанбаатар
Баянзүрх дүүрэг
100 хувь хувьчлах
III
улирал
-Японы талаас зөвшөөрөл авсны үндсэн дээр нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах
 
7
"Авто импекс" ХК
Улаанбаатар
Сонгинохайрхан дүүрэг
Нийт хувьцааны 51 хувийг хувьчлах
II
улирал
-"Авто импекс" хувьцаат компанийн Япон Улс, Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банкны зээл тусламжийн өр төлбөрийн асуудлыг эцэслэн тооцож, өр зээлийн дүнг баталгаажуулах;
-Компанийн төрийн эзэмшлийн хувьцааг нэг багц болгон өрийг төлөх нөхцөлтэйгээр  нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах
8
"Монголын цахилгаан холбоо" ХК
Улаанбаатар
Чингэлтэй дүүрэг
Нийт хувьцааны 54.76 хувийг хувьчлах
III
улирал
-Төрийн мэдлийн хувьцааг нэг багц болгон БНСУ-ын "Корей Телеком" компанид гэрээний дагуу эхний ээлжинд санал болгох, татгалзсан тохиолдолд нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах
9
"Улаанбаатар Авто замын засвар арчлалт" ХК
Улаанбаатар
Сонгинохайрхан
49 хувийг концессын гэрээгээр
2010 онд бэлтгэл хангах
-"Улаанбаатар АЗЗА" ХК-д дараахь бүтцийн өөрчлөлтийг хийж, нийт хувьцааны 51 хувийг төрийн мэдэлд үлдээж, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулж нэмэлт хөрөнгө оруулалт хийх зэрэг нөхцөлтэйгээр 49 хувийг хувьчлах, концессын гэрээгээр ажиллуулах:/ЗГ-ын 2014 оны 4-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
-Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар  зүүн чиглэлийн зам барих төслийг хэрэгжүүлсний дараа "Улаанбаатар АЗЗА" ХК-д шилжүүлсэн тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн баазыг түшиглүүлэн бие даасан авто зам, засвар арчлалтын компани шинээр байгуулж, Улаанбаатар-Өндөрхааны чиглэлийн 184 км хатуу хучилттай авто замын засвар үйлчилгээг хариуцуулах;
-Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд байгаа материаллаг баазыг түшиглүүлэн бие даасан авто зам засвар, арчлалтын компани шинээр байгуулж,  Улаанбаатар-Арвайхээрийн чиглэлийн 214 км хатуу хучилттай авто замын засвар үйлчилгээг хариуцуулах 
10
Хөтөлийн "Цемент шохой" ХК
Сэлэнгэ аймаг
Сайхан сум
-
II-IY улирал
-Хөтөл тосгоны дулаан хангамжийг бие даасан байдлаар шийдвэрлэх, үйлдвэрлэлийн техник технологийг шинэчилж цементийг хуурай аргаар үйлдвэрлэдэг болгон үйлдвэрлэлийн хэмжээг 1.0 сая тоннд хүргэх нөхцөлтэйгээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах ажлыг зохион байгуулах
 
---оОо---
(2, 3 дахь  заалтыг 2010-07-21-ний 198-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)