A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт
 
ДАРХАН  ЦААЗАТ   БОЛ0Н  БАЙГАЛИЙН  ЦОГЦОЛБОРТ ЗАРИМ  ГАЗРЫН  ТУСГАЙ  ГОРИМ
Нэг.Увс нуурын ай сав, Богдхан уул, Хан Хэнтий,
Отгонтэнгэр болон Говийн их дархан  цаазат
 газарт  мөрдөх
 
- Увс нуурын ай  савын  дархан  цаазат  газрын Хархираа Түргэн-уул, Отгонтэнгэрийн  дархан  цаазат газрын Отгонтэнгэр уулын  оргилд авирах зам чиглэлийг тухайн дархан цаазат газрын хамгаалалтын   захиргаа,   мэргэжлийн холбогдох   байгууллага хамтран  тогтоох  бөгөөд  уулын  авиралтын үед дараахь горимыг дагаж мөрдөнө
а/авиралтыг зөвхөн тогтоосон зам, чиглэлээр явуулж, заасан цэгт отоглож, амарч байх;
б/авиралтын  чиглэлийн  дагуухь  газар  болон  отоглож, амарсан цэгийг бохирдуулахгүй байх;
в/авиралтын үед байгальд сөрөг нөлөөлөх хийгээд түймэр гарахаас  урьдчилан сзргийлэх арга хэмжээ авсан байх.
2. Увс нуурын усанд хүн орох цэгүүдийг хамгаалалтын захиргаанаас тухайн сумын Засаг даргатай хамтран тогтоож, уг цэгийг тэмдэгжүүлэх, эрэг орчныг тохижуулах, унаган төрх байдлаар нь байлгах арга хэмжээг байнга авч байна.
3 Увс  нуурын эргийн болон түүнд цутгадаг голуудын дагуухь бургасыг хамгаалах, зохистой ашиглуулах асуудлыг хамгаалалтын  захиргаанаас холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохицуулна.
4.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамгаалалтын горимыг мөрдүүлэх асуудлыг дараахь байгууллагуудтай зохицуулна:
а/дархан цаазат  газраар дамжин өнгөрч  байгаа төмөр замын зурваст явагдах үйл ажиллагааг Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх  газартай;
б/дархан  цаазат газрын хилийн заагт багтаж байгаа Туул голын урд  эрэг, түүний орчинд иргэд амрах, зугаалах тодорхой бүс тогтоож, тохижуулах арга хэмжээг холбогдох дүүргийн Засаг даргатай;
            в/нийслэл  болон  Богдхан уулын  ойролцоо  орших бусад рин  газарт нүүдэллэн орж ирсэн буга, согоо, бусад ан амьтдын хөдөлгөөнийг зохицуулах асуудлыг холбогдох дүүргийн Засаг дарга, нийслэлийн байгаль орчны хяналтын газартай;
г/Их, Бага тэнгэрийн ам дахь төр, засгийн үйлчилгээ-ний цогцолбор бүхий нутаг дэвсгэрт Богдхан уулын байгаль хам-гаалагч, захиргааны хяналт шалгалтын асуудал эрхэлсэн албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх асуудлыг Төрийн тусгай хамгаа-лалтын газартай.
5.Аялагч. жуулчдыг Хан Хэнтийн дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орших Нэмэх, Чулуут голын дагуу авто хөсгөөр зөвхөн Тогоо хадны даваа хүртэл тогтоосон чиглэлээр аялуулна.
6.Отгонтэнгэрийн дархан цаазат газрын Даян-уулын арц, Алтантолгойн элс, Баянзүрх уулын зэрлэг сонгиныг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд үйлдвэрлэлийн болон аж ахуйн зориулалтаар түүж ашиглахыг хориглоно.
7.Говийн их дархан цаазат газарт дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
а/дархан цаазат газрын нутаг дэвсгэр болон орчны бүс нутгаас заг, мод, сөөг, бутлаг ургамлыг төвлөрсөн хэрэгцэз-ний түлшинд хэрэглэх;
б/хавтгай, мазаалай тахь. бөхөн зэрэг хоеордсон зэр-лэг ан амьтан нутагшиж байгаа нь тогтоогдсон газарт хүн,мал оруулах.
 
IХоёр.Хөвсгөл,Горхи-Тэрэлж,Говь гурвансайханы
байгалийн цогцолборт газарт мөрдөх
8.Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын горимыг мөрдүүлэхтэй холбогдсон асуудлыг тус цогцолборт газрын хамгаалалтын захиргаа дараахь байдлаар зохицуулна:
а/нуурын мөсөн болон усан замаар тээвэрлүүлэх ачааны төрөл, хэмжээ, ачаа тээвэрлэх хугацааг холбогдох байгуулла-гуудтай хамтран тогтоож зөвшөөрөл олгох, тээвэрлэлтэд хяналт тавих;
б/нуурын усаар хөвөгч хэрэгсэл /моторт завь, усан онгоц/-д үзлэг шалгалт хийж, нуур, голын усыг нефтийн бү-тээгдэхүүн болон хог хаягдлаар бохирдуулахгүй байх нөхцөлийг хангасан тохиолдолд нуурын усаар явах зөвшөөрөл олгож. үйл ажиллагаанд нь хяналт тавих ;
в/Хатгал-Ханх, Хатгал-Жанхайн чиглэлийн автомашины замыг засч тохижуулахад байнга ашиглах чулуу, шороо. злс. хайрга авах карьерийн цэгийг тогтоож өгөх;
г/нуураар аялагчид болон зорчигчид нуурын усыг бен-зин,  шатахуун,  хог хаягдлаар  бохирдуулахгүй  байх,  хөвөгч хэрэгсэл  нь  техникийн  аюулгүй  байдлыг  хангасан байхын зэрэгцээ даац хэтрүүлэхгүй байх шаардлага тавих;
д/Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт байрлаж буй Хатгал тосгон, Ханх сумын төвийн эдэлбэр газарт газар ашиглах асуудлыг тухайн сум, тосгоны Засаг дарга  захирагч нартай хамтран зохицуулж шийдвэрлэж байх.
9.Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсийн Баруунбаян голын дагуу аялагч, жуулчдыг авто хөсгөөр зөвхөн Гүнжийн сүм хүртэл явуулна.
10.Говь гурвансайхакы байгалийн цогцолборт газарт дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
а/цогцолборт  газрын  Зүүнсайхан уулын Оюут, Ёл, Улиастай Мухаршивэр,  Шат,  Битүүгийн  амны  тэмдэгжүүлсэн цэгээс дотогш  Хонгор,  Зулганайн голын сав, Хэрмэн цав, Нэмэгт уулын нгнлын хэсгээр авто машинаар явах;
б/цогцолборт газрын нутаг дэвсгэр болон орчны бүс нутгаас заг, мод, сөөг, бутлаг ургамлыг төвлөрсөн хэрэгцээний түлшинд хэрэглэх.
         оОо