- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 95 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ
ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ
д/д
|
Ажил, чиглэл
|
Хугацаа /оноор/
|
Хариуцах байгууллага
|
1
|
Нийслэлийн газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг шинэчлэн боловсруулах, шаардагдах тоног төхөөрөмж авах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх
|
2011-2012
|
НЗДТГ, ШУА
|
2
|
Багануур, Багахангай, Налайх дүүргийн газар хөдлөлтийн бичил мужлалын зураг хийлгэх
|
2011
|
ШУА, НЗДТГ
|
3
|
Барилга газар хөдлөлтийн чичирхийллийг тэсвэрлэх байдал, чанарыг тодорхойлоход шаардагдах багаж, төхөөрөмжийг нэмэгдүүлж нийслэлийн нийт барилгыг паспортжуулж дуусгах
|
2011-2013
|
НЗДТГ, МХЕГ
|
4
|
Нийслэлийн орон сууц, олон нийт, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын барилга байгууламжийн мэдээллийн сан байгуулах
|
2011-2012
|
НЗДТГ
|
5
|
Газар хөдлөлтийн эрсдэл бүхий хот суурингийн орон сууц, олон нийт, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын барилга байгууламжийн мэдээллийн сан байгуулах
|
2011-2013
|
Аймгийн ЗДТГ
|
6
|
Газар хөдлөлтийн мужлалын зураг, паспортжуулалтын дүнг үндэслэн хуучин барилгыг буулгаж, шинэчлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах
|
2011-2012
|
НЗДТГ
|
7
|
Газар хөдлөлтийн талаар үндсэн мэдлэг ойлголт өгөх, гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвартай болгох чиглэлээр хичээлийн сэдэв боловсруулж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх
|
2012 оны хичээлийн жилээс эхлэх
|
БСШУЯ, ОБЕГ
|
8
|
Улсын хэмжээнд газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах команд-штабын сургуулийг 3-4 аймагт, гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 1-3 аймагт зохион байгуулах
|
Жил бүр
|
ОБЕГ, НЗДТГ, Аймгийн ЗДТГ
|
9
|
Иргэдийг болзошгүй газар хөдлөлтийн аюулаас өөрийгөө болон бусдыг аврах арга ажиллагаанд дадлагажуулах сургалтыг зохион байгуулах
|
Жил бүр
|
ОБЕГ
|
10
|
Нийслэл орчмын 300 км тойрогт болж буй газар хөдлөлтийн идэвхжилтэд үнэлгээ өгч, газар хөдлөлтийн идэвхтэй хагарлууд дээр нарийвчилсан судалгааг эрчимжүүлэх, аюул, хор хөнөөлийн хэмжээг тооцоолон тогтоох замаар нийслэл орчмын суурьшлын шинэ бүс, төр болон захиргааны байгууллага онцгой нөхцөлд ажиллах хотын гадна байрлах удирдлагын байрны байршлыг тогтоох
|
2011-2012
|
ШУА, НЗДТГ, ОБЕГ
|
11
|
Хүчтэй газар хөдлөлт болсон улс орны газар хөдлөлтийн гамшгийн сургамжийг судалж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх
|
2011-2012
|
Байнгын ажиллагаатай зөвлөл
|
12
|
Байнгын ажиллагаатай зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгах
|
2011
|
Байнгын ажиллагаатай зөвлөл
|
13
|
"Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль"-ийн төсөлд газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах, хэт төвлөрлийг сааруулах, суурьшлын шинэ бүс байгуулах, дэд бүтцийг байгуулах асуудлыг тусган боловсруулах
|
2011
|
ЗТБХБЯ, НЗДТГ
|
14
|
Хямралт байдлын үеийн талаархи хуулийн төсөл боловсруулах
|
2011-2012
|
ЕТГ, ҮАБЗ, ОБЕГ
|
15
|
Нурах аюултай хуучин барилгуудыг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн үе шаттайгаар буулгах, дахин шинээр барилгажуулах ажлыг зохион байгуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх
|
2011-2012
|
ЗТБХБЯ, НЗДТГ
|
16
|
Барилга барих стандартын нөхцөл шаардлагыг шинэчлэн сайжруулах, олон улсын жишгийн дагуу төр-хувийн хэвшлийн зохистой харьцаа бүхий хяналтыг бий болгох
|
2011-2014
|
ЗТБХБЯ, МХЕГ
|
17
|
Болзошгүй гамшгийн үед 100.0 мянгаас доошгүй хүн амын 1 сарын хэрэгцээг хангах гамшгийн нөөц бүрдүүлэх, тэдгээрийг хадгалах агуулах, сав, тоног төхөөрөмжийг худалдан авах хөрөнгийн асуудлыг Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусган шийдвэрлэх
|
2011
|
СЯ, НЗДТГ, ОБЕГ
|
18
|
Нийслэл хотыг аюул, эрсдэл багатай бүс нутагт нүүлгэн шилжүүлэх тооцоо, судалгааг хийх
|
2011-2013
|
НЗДТГ, ШУА
|
19
|
Газар хөдлөлтийн чиглэлээр ажиллах мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, сургах, мэргэшүүлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх
|
2011
|
ОБЕГ, БСШУЯ, СЯ
|
20
|
Томоохон хот суурингийн газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг хийж гүйцэтгэх
|
2013 оноос
|
ШУА, Аймгийн ЗДТГ
|
21
|
Учирч болох аюулаас сэрэмжлүүлэх "Амжиж анхааруулах систем" байгуулах төслийг боловсруулан хэрэгжүүлэх
|
2011-2013
|
ШУА, ОБЕГ
|
22
|
Дундговь, Сэлэнгэ, Баянхонгор аймгуудад газар хөдлөлт бүртгэх байнгын станцуудыг шинээр байгуулах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусган шийдвэрлэх
|
2011
|
БСШУЯ
|
23
|
Гамшгийн үед цэргийн нэгдсэн эмнэлгийг өргөтгөх, гамшигт нэрвэгдсэн 5-10 мянган хүнийг хүлээн авах хүчин чадалтай эмнэлгийн тусламж, эмчилгээ үзүүлэх хээрийн эмнэлэг дэлгэн ажиллуулах төсөл боловсруулах
|
2012-2013
|
БХЯ, СЯ, ОБЕГ
|
24
|
Эрэлч нохойн алба байгуулж, холбогдох зардлыг шийдвэрлэх
|
2011-2012
|
ОБЕГ, СЯ
|
25
|
Нийслэлд болзошгүй гамшгийн үед ашиглах 4 ширхэг угсардаг гүүр авах, иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрүүлэх сургалтын автомашин худалдан авах, түүний хөрөнгийн асуудлыг тус тус шийдвэрлэх
|
2011-2012
|
НЗДТГ, СЯ, ОБЕГ
|
26
|
Нийтийг хамарсан гамшгийн үед ард иргэдийг цус, цусан бүтээгдэхүүнээр найдвартай хангах, нөөцийг бүрдүүлэх, орчин үеийн шаардлага, аюулгүй байдлыг хангасан газар хөдлөлтөд тэсвэртэй цусны шинэ төвийг байгуулах
|
2011-2012
|
ЭМЯ, СЯ, ОБЕГ, НЗДТГ
|
27
|
Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймаг дахь бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэдэх цусны банкийг өргөтгөх, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэдэх цусны банкийг үндсэн тоног төхөөрөмжөөр хангах хөрөнгийн эх үүсвэрийг 2011-2012 оны төсөвт тусган санхүүжүүлэх
|
2011-2012
|
ЭМЯ, СЯ
|
------оОо-----
Текст томруулах
A
A
A