- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ИХ ХУРЛЫН 2010 ОНЫ 72 ДУГААР ТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 139 дүгээр
тогтоолын хавсралт
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2010 ОНЫ 72 ДУГААР ТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
№
|
Улсын Их Хурлын тогтоолын заалт
|
Хэрэгжүүлэх арга хэмжээ
|
Хариуцах байгууллага
|
Хугацаа /оноор/
|
|
|
1
|
1.1 Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай болон эрчим хүчний салбарын төрийн өмчийн компаниудын урт хугацаат зээлийг анх зээлсэн үеийн ханшаар тооцон
төгрөгт шилжүүлэх, ханшийн зөрүүнээс үүсэх алдагдлыг Засгийн газар бүрэн хариуцаж тухайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт болгон тооцох, цаашид мөнхүү урт хугацаат зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг барагдуулах асуудлыг судлах
|
1.1.1 Урт хугацаат төслийн зээлийг анх авсан үеийн ханшаар тооцон төгрөгт шилжүүлэх болон зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг тооцох аргачлал, гэрээгээ шинэчлэн байгуулах зарчим, чиглэлээ тохирох
|
СЯ, ЭБЭХЯ,
ТӨХ, ЭХЗГ
|
2011 оны
II улирал
|
|
|
1.1.2 Урт хугацаат төслийн зээлийг анх авсан үеийн ханшаар тооцон төгрөгт шилжүүлж Сангийн яамтай тооцоо нийлэх
|
СЯ, ЭБЭХЯ, ЭХЗГ,
эрчим хүчний холбогдох компаниуд
|
2011 оны
II улирал
|
|
|||
1.1.3 Урт хугацаат төслийн зээлийг анх авсан үеийн ханшаар тооцон төгрөгт шилжүүлснээр үүсэж байгаа зөрүүг хөрөнгө оруулалт болгон тооцож, санхүүгийн тайланд зохих өөрчлөлтийг тусгах
|
СЯ, ЭБЭХЯ, ЭХЗГ,
эрчим хүчний холбогдох компаниуд
|
2011 оны
II улирал
|
|
|||
1.1.4 Урт хугацаат зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг барагдуулах асуудлыг судалж холбогдох арга хэмжээ авах
|
СЯ, ЭБЭХЯ, ЭХЗГ,
эрчим хүчний холбогдох компаниуд
|
2011
|
|
|||
2
|
1.2 Төвийн бүсийн эрчим хүчний компаниудад улсын төсвөөс олгож байгаа татаасын хэмжээгээр тухайн салбарын компаниуд болон нүүрсний уурхай хоорондын хуучин өр, авлагыг бүрэн хаах
|
1.2.1 "Улаанбаатарын цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-иас "Дулааны цахилгаан станц II", "Дулааны цахилгаан станц III", "Дулааны цахилгаан станц IY" ТӨХК-иудад төлөх 2001 оноос өмнө хуримтлагдсан өрийг хаах арга хэмжээ авах
|
ЭБЭХЯ, ТӨХ, ЭХЗГ,
эрчим хүчний холбогдох компаниуд
|
2011
|
|
|
3
|
1.3 Хэрэглэгчдэд ирэх ачааллыг хөнгөлөх зорилгоор 3 жилийн хугацаанд Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай болон төрийн өмчийн эрчим хүчний компаниудад улсын төсвөөс олгож байгаа татаасыг бууруулахгуй байх, тарифын орлогоор санхүүжүүлэх боломжгүй өндөр өртөг бүхий томоохон шинэчлэлийн ажлуудыг улсын төсвөөс санхүүжүүлэх
|
1.3.1 2011-2013 онуудад улсын төсвөөс эрчим хүчний компаниудад олгох татаасыг компаниудын тухайн оны санхүү, эдийн засгийн байдал, тарифын орлогын хүрэлцээ зэргийг харгалзан хуваарилах
1.3.2 Засгийн газрын 2009 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан түлш, эрчим хүчний үйлдвэрүүдэд 2010-2012 онд шинэчлэлийн томоохон төслүүдэд хийх хөрөнгө оруулалтад шаардагдах хөрөнгийг тухайн оны төсөвт тусгуулах арга хэмжээ авч, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
|
ЭБЭХЯ,
ЭХГ, ЭХЗГ
СЯ, ЭБЭХЯ,
ЭХГ, эрчим хүчний холбогдох компаниуд
|
Жил бүр
Жил бүр
|
|
|
4
|
1.4 Эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл явцыг эрчимжүүлж, менежментийг сайжруулж, үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн үр ашгийг дээшлүүлэх, өртөг зардал хямдруулах, нүүрс боловсруулж ашиглах талаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх
|
1.4.1 Эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх бэлтгэл ажлыг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авах
1.4.2 Эрчим хүчний салбарын менежментийг сайжруулж, үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн үр ашгийг дээшлүүлэх, өртөг зардал хямдруулах чиглэлээр компаниудын удирдлагын багтай урт хугацааны гэрээ байгуулан ажиллах
|
ЭБЭХЯ, ЭХЗГ
ЭБЭХЯ, ТӨХ,
ЭХГ, ЭХЗГ
|
2011-2014
2011 оноос
|
||
|
|
1.4.3 Эрчим хүчний компаниудын менежментийг сайжруулах талаар гадаад улс орны туршлагыг судалж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах
|
ЭБЭХЯ, ЭХЗГ,
ЭХГ, ТӨХ
|
2011
|
||
|
|
1.4.4 Нүүрс боловсруулж ашиглах талаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх
|
ЭБЭХЯ, АМГ
|
2011-2012
|
||
5
|
1.5 Аймгуудын төв, түүний дотор тэргүүн ээлжинд шаардлагатай байгаа Ховд, Увс, Дорноговь, Сэлэнгэ болон Хөтөл тосгоны дулааны станц, дулааны шугам сүлжээний үйл ажиллагааг сайжруулах зорилгоор төрөөс дэмжлэг үзүүлэх, эсхүл концессын хуулийн дагуу хувийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах хувилбаруудыг судлан аль оновчтойг нь сонгох замаар техник, технологийн шинэчлэл хийх, боловсон хүчин, цалин хөлс, үнэ тарифын нэгдсэн бодлогоор хангах асуудлыг шийдвэрлэх
|
1.5.1 Аймгуудын төв, түүний дотор тэргүүн ээлжинд шаардлагатай байгаа Ховд, Увс, Дорноговь, Сэлэнгэ аймгийн төв болон Хөтөл тосгоны дулааны станц, дулааны шугам сүлжээний үйл ажиллагааг сайжруулах зорилгоор төрөөс дэмжлэг үзүүлэх, эсхүл концессын хуулийн дагуу хувийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах асуудлыг судлан Засгийн газарт танилцуулах
1.5.2 Аймгийн төвийн дулааны эх үүсвэрийн найдвартай ажиллагааны асуудлыг шийдвэрлэх талаар төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллах
1.5.3 Аймгийн төв болон төв, суурин газрын дулааны станцад техник технологийн шинэчлэл хийх талаар бодлого боловсруулах, мэргэжлийн боловсон хүчнээр хангах арга хэмжээ авах
|
ЭБЭХЯ, ЭХЗГ, ЭХГ, ТӨХ
ЭБЭХЯ, ЗТБХБЯ, ЭХГ
ЭБЭХЯ, ЗТБХБЯ, ЭХГ
|
2011-2012
2011
2011
|
||
|
|
1.5.4 Аймгийн төв болон төв, суурин газрын дулааны станцын дулааны үнэ тарифын талаар нэгдсэн бодлого боловсруулж ажиллах
|
ЭБЭХЯ, ЭХЗГ, ЭХГ
|
2011
|
||
6
|
1.6 Эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өртөг зардлыг хямдруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор эрчим хүчний шинэ эх үүсвэрийг Багануур болон бусад нүүрсний уурхайг түшиглэн барьж байгуулах, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны хэрэгцээг 3, 4 дүгээр цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөн шинэчлэх замаар шийдвэрлэх
|
1.6.1 Улаанбаатар хотод эрчим хүчний 5 дахь эх үүсвэр барих асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэн уг ажлыг эрчимжүүлэх
1.6.2 Нүүрсний уурхайнуудыг түшиглэн цахилгаан станц барих талаар судалгаа хийх
1.6.3 Улаанбаатарын 4 дүгээр цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэн өргөтгөн шинэчлэх замаар нийслэлийн дулаан, цахилгааны өсөн нэмэгдэж байгаа хэрэглээний тодорхой хэсгийг хангах асуудлыг судалж хэрэгжүүлэх
|
ЭБЭХЯ, ЭХГ
ЭБЭХЯ, ЭХГ
ЭБЭХЯ, ЭХГ,
"Дулааны цахилгаан станц IY" ТӨХК
|
2011
2011
2011-2012
|
||
7
|
1.7 Улсын төсвөөс татаас олгож байгаа хугацаанд ахуйн цахилгааны үнэ тарифыг шатлалтай болгон өрх бүрийн сарын хэрэглээний 150 кВтц-ийг одоогийн мөрдөж байгаа үнэ тарифыг индексжүүлэн тооцож, түүнээс дээших хэрэглээ болон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын эрчим хүчний үнэ тарифыг бодит өртгөөр тооцох, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад чадлын тариф нэвтрүүлэх
|
1.7.1 Үнэ тарифыг бодит өртөгт хүргэх үе шатуудыг гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөөллийг сайтар тооцсоны үндсэн дээр тодорхойлох
1.7.2 Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагыг хэрэглээний түвшингээр нь ангилж томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад чадлын тариф тогтоож мөрдүүлэх
1.7.3 Айл өрхийн сарын хэрэглээний 150 кВтц цахилгааны тарифыг 79.80 төг/кВтц-аас нэмэгдүүлэхгүй байх зарчим баримтлан эрчим хүчний үнэ тарифын арга хэмжээг хэрэгжүүлэх
|
ЭХЗГ
ЭХЗГ
ЭХЗГ
|
2011 оны II улирал
2012
2011-2013
|
||
8
|
1.8 Эрчим хүчний салбарын компаниудыг 2014 оноос эхлэн Эрчим хүчний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.5-д заасны дагуу зах зээлийн зарчимд шилжүүлэн ажиллуулах бодлого, зохион байгуулалтын арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран авч хэрэгжүүлэх
|
1.8.1 Эрчим хүчний тухай хуулийн 26.2.1-д "Үнэ тарифыг тогтоохдоо бодит өртөг зардалд тулгуурлах", 26.2.5-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн орлого нь түүний санхүүгийн чадавхи хэвийн байлгахуйц хэмжээнд байх" гэж тус тус заасныг хэрэгжүүлэх талаар тодорхой ажил зохион байгуулах
|
ЭБЭХЯ,
ЭХЗГ
|
Жил бүр
|
||
|
|
1.8.2 Төвийн бүсийн эрчим хүчний компаниудын үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлын өсөлтийг үнэ тарифт тодорхой үе шаттайгаар тусгах, эрчим хүчний хөдөө, орон нутгийн болон бусад компаниудын элэгдлийн зардлын өсөлтийг 2011-2013 оны үнэ тарифын зохицуулалтаар шийдвэрлэх
|
ЭХЗГ,
эрчим хүчний холбогдох компаниуд
|
2011-2013
|
||
|
|
1.8.3 Эрчим хүчний салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахад дэмжлэг үзүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын өгөөжийг тодорхой хэмжээгээр үнэ тарифт тусгах
|
ЭХЗГ
|
2011-2013
|
||
|
|
1.8.4 Айл өрхийн орон сууцны халаалт, хэрэгцээний халуун усны үнэ тарифыг үе шаттайгаар бодит өртөгт хүргэх
|
ЭХЗГ
|
2011-2013
|
||
9
|
1.9 Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгааны түгээх сүлжээг бүрэн шинэчилж, өвлийн улиралд шөнийн цагаар ахуйн цахилгааны хэрэглээний үнэ тарифыг "0" төгрөгт шилжүүлэх
талаар бодлого боловсруулах
|
1.9.1 Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн халаалтыг цахилгаанаар хангахад эрчим хүчний эх үүсвэр, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний техникийн өнөөгийн байдал, хүчин чадлын талаар судалгаа, үнэлэлт, дүгнэлт гаргах
1.9.2 Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн
|
ЭБЭХЯ,ЭХГ,
эрчим хүчний холбогдох компаниуд
НЗДТГ,
|
2011 оны II улирал
2011 оны
|
||
|
тоо, байршил , координатыг гаргах
|
"УБЦТС" ТӨХК
|
II улирал
|
|||
|
|
1.9.3 Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн халаалтыг цахилгаанаар хангахад шаардагдах хөрөнгийн тооцоо, судалгаа хийж, улсын төсөвт үе шаттайгаар тусгах арга хэмжээг авах
|
СЯ ,ЭБЭХЯ ,ЭХГ, эрчим хүчний холбогдох компаниуд
|
2011 оны
II улирал
|
||
|
|
1.9.4 Гэр хороололд цахилгаан халаалтын туршилт хийх байршлаа сонгож, тооцоо хийх, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулан батлуулж хэрэгжүүлэх ажлыг Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулах
|
ЭБЭХЯ, ЭХГ, НЗДТГ, "ТБЦДС" ТӨХК,
"УБЦТС" ТӨХК
|
2011 оны II улирал
|
||
|
|
1.9.5 Өвлийн улиралд шөнийн цагаар ахуйн цахилгааны хэрэглээний үнэ тарифыг "0" төгрөгт шилжүүлэх асуудлыг судалж, холбогдох арга хэмжээ авах
|
ЭБЭХЯ, ЭХЗГ
|
2011 оны IV улирал
|
||
10
|
2. Энэ тогтоолын хэрэгжилт, явцын талаар жил бүрийн IҮ улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах
|
2.1 Улсын Их Хурлын 2010 оны 72 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Засгийн газар, Улсын Их Хуралд жил бүр танилцуулж байх
|
ЭБЭХЯ
|
Жил бүрийн
X сар
|
||
---оОо----
Текст томруулах
A
A
A