A

A

A

Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН ЗЭРЭГ ДЭВИЙН ТУХАЙ ДҮРЭМ
 

НЭГ.Нийтлэг үндэслэл

1.Монгол Улсын шүүхийн шүүгчийн зэрэг дэвийн тухай  дүрэм нь шүүгчид зэрэг дэв, түүний нэмэгдлийг олгох, бууруулах, хүчингүй болсонд  тооцох журмыг тогтооно.
2.Монгол Улсын шүүхийн шүүгчид шүүхийн тэргүүн түшээ, дэд түшээ, гутгаар түшээ, дөтгөөр түшээ, тавдугаар түшээ гэсэн зэрэг дэв олгоно.
З.Шүүгчид зэрэг дэв олгохдоо албан тушаал, шүүгчээр ажилласан хугацаа, мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадвар, шүүгчийн ёс зүйн  хэм хэмжээг  сахиж байгаа байдлыг харгалзана.
4.Зэрэг дэв хүртсэн шүүгчид энэ дүрэмд заасан зэрэг дэвийн нэмэгдэл олгоно.
 

ХОЁР.Шүүгчид зэрэг дэв олгох, бууруулах, хүчингүй болсонд тооцох журам

5.Монгол Улсын шүүхийн шүүгчийн зэрэг дэвийг албан тушаал, шүүгчээр  ажилласан хугацаа, мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадвар, ёс зүйн хэм хэмжээг сахиж байгаа байдлыг харгалзан дараахь журмаар олгоно:
 
Зэрэг дэв
Зэрэг дэв олгоход харгалзах нөхцөлүүд
 
Албан тушаал
Ажилласан хугацаа
 
Мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадвар
Ёс зүйн хэм хэм-
жээний сахилт
 
 
Шүүгчээр
Үүнээс:Ту-хайн албан тушаалд
 
 
Тэргүүн түшээ
Дээд шүүхийн Ерөнхий шүүгч
10
6
 
 
 
Дээд шүүхийн танхимын  тэргүүн шүүгч
14
12
 
 
 
Дээд шүүхийн шүүгч
20
12
Мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадварын дүгнэлтээр 4-өөс дээш үнэлгээ авсан
Сахилгын болон
 захиргааны
шийтгэл сүүлийн
2 жилд
хүлээгээгүй
Дэд түшээ
Дээд шүүхийн Ерөнхий шүүгч
 
 
 
 
 
Дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгч
 
 
 
 
 
Дээд  шүүхийн шүүгч
14
6
 
Сахилгын болон
 захиргааны шийтгэл
сүүлийн 2 жилд
  хүлээгээгүй
 
Аймаг, нийслэ-лийн шүүхийн Ерөнхий шүүгч
16
12
Мэргэшлийн түвшин, ажил  хэргийн чадварын дүгнэлтээр 4-өөс дээш үнэлгээ авсан
Сахилгын болон
 захиргааны шийтгэл
 сүүлийн 2 жилд
хүлээгээгүй
 
 
Аймаг,
нийслэлийн шүүхийн шүүгч
18
12
Мэргэш-лийн түвшин, ажил хэргийн чадварын дүгнэлтээр 4-өөс дээш үнэлгээ авсан
Сахилгын болон захиргааны шийтгэл сүүлийн 2 жилд хүлээгээ-гүй
 
Гутгаар түшээ
Дээд шүүхийн шүүгч
 
 
 
 
 
 
Аймаг,
нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч
10
6
 
 
 
 
Аймаг, нийслэ-лийн шүүхийн шүүгч
12
6
 
Сахилгын болон захиргаа-ны шийтгэл сүүлийн 2 жилд хүлээгээ-гүй
 
 
Сумын, сум дундын, дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч
14
12
Мэргэш-лийн түвшин, ажил хэргийн чадварын дүгнэлтээр 4-өөс дээш үнэлгээ авсан
 
 
 
Сумын,
сум дундын, дүүргийн шүүхийн шүүгч
16
 
Мэргэш-лийн түвшин, ажил хэргийн чадварын дүгнэлтээр 4-өөс дээш үнэлгээ авсан
Сахилгын болон захиргаа-ны шийтгэл сүүлийн 2 жилд хүлээгээ-гүй
16
 
Мэргэш-лийн түвшин, ажил хэргийн чадварын дүгнэлтээр 4-өөс дээш үнэлгээ авсан
Сахилгын болон захиргаа-ны шийтгэл сүүлийн З жилд хүлээгээ-гүй
Дөтгөөр түшээ
Аймаг,
нийслэ-лийн шүүхийн Ерөнхий шүүгч
 
 
 
 
 
 
Аймаг,
нийслэ-
лийн шүүхийн шүүгч
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сумын,
сум
дундын,
дүүргийн
шүүхийн
Ерөнхий шүүгч
8
6
 
 
 
 
Сумын,
сум дундын,
дүүргийн шүүхийн шүүгч
10
 
 
Сахилгын болон захиргаа-ны шийтгэл сүүлийн 2 жилд хүлээгээ-гүй
 
Тавдугаар түшээ
Сумын,
сум дундын,
дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч
 
 
 
 
 
 
Сумын,
сум дундын, дүүргийн шүүхийн шүүгч
 
 
 
 
 
 
Туслах шүүгч
Шүүгчийг орлон ажиллах хугацаанд
 
 
 
 
 
 
6.Монгол Улсын шүүхийн тэргүүн түшээ зэрэг дэвийг Улсын  дээд шүүхийн санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч, бусад зэрэг дэвийг Улсын  дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүхийн  ерөнхий шүүгчийн санал болгосноор Шүүхийн ерөнхий зөвлөл олгоно.Шүүгчийн зэрэг дэвийг шүүгчээр томилсноос хойш 45 хоногийн дотор олгоно.
7.Шүүгч сахилгын шийтгэл хүлээсэн бол түүний зэрэг дэвийг нэг шатаар бууруулна.Ийнхүү зэрэг дэвийг нь бууруулсан шүүгчид хуучин зэрэг дэвийг олгох асуудлыг сахилгын шийтгэлгүйд дтооцогдсоны дараа энэ дүрэмд заасны дагуу ердийн журмаар шийдвэрлэнэ.
8.Энэ дүрмийн "7"-д зааснаас бусад тохиолдолд шүүгчийн зэрэг дэвийг бууруулахгүй.
9.Шүүгчийг  хуульд заасан үндэслэл журмын дагуу албан тушаалаас нь  чөлөөлсөн, огцруулсан  бол шүүгчийн зэрэг дэв хүчингүй болсонд тооцогдоно.
 

ГУРАВ.Шүүгчийн зэрэг дэвийн нэмэгдэл, түүнийголгох, бууруулах журам

10.Шүүгчийн зэрэг дэвийн нэмэгдлийг түүний албан тушаалын цалингаас дараахь  хувиар тооцож олгоно:
 
Зэрэг дэв
Тэргүүн  түшээ
Дэд түшээ
Гутгаар түшээ
Дөтгөөр түшээ
Тавдугаар түшээ
Нэмэгдлийн хувь
25
23
21
18
15
 
11.Шүүгчийн зэрэг дэвийн нэмэгдлийг сар бүр олгоно.
12.Шүүгч сахилгын шийтгэл хүлээж зэрэг дэв нь буурсан бол зэрэг дэвийн нэмэгдлийг буурсан зэрэг дэвээр олгоно.Шүүхийн тавдугаар түшээ зэрэг дэвтэй шүүгч сахилгын шийтгэл хүлээсэн бол сахилгын шийтгэлтэй байсан хугацаанд зэрэг дэвийн нэмэгдэл олгохгүй.
1З.Шүүгчийг  хуульд заасан үндэслэл, журмын дагуу албан тушаалаас нь  чөлөөлсөн бол түүнд  зэрэг дэвийн нэмэгдэл олгохгүй.
14.Тэтгэвэрт гарсан шүүгч шүүгчийг орлон ажиллаж байгаа тохиолдолд  урьд олгосон зэрэг дэвийн нэмэгдлийг түүнд олгоно.
15.Шүүгчийг орлон ажиллаж байгаа туслах  шүүгчид шүүхийн тавдугаар түшээ зэрэг дэвийн нэмэгдэл олгоно.