- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ТӨСӨВТ ЗАРДЛЫГ ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Монгол Улсын Их Хурлын 1994 оны 12 дугаар тогтоолын хавсралт
УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ТӨСӨВТ ЗАРДЛЫГ ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ТӨСӨВТ ЗАРДЛЫГ ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
 
1.Улсын Их Хурал дахь намын бүлэг нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын төсөвтэй байх бөгөөд жил бүр Улсын Их Хурлын төсөвт тусгаж Улсын Их хурлаар батлуулна.
2. Улсын Их Хурал дахь намын бүлгийн төсөвт зардалд тус бүлгийн орон тооны ажилтны цалин, албан томилолт, унаа, бичиг хэргийн зардал орно.
3.Намын бүлгийн төсөвт зардлыг тухайн намын бүлгийн мэдэлд олгоно.
4.Намын бүлгийн төсөвт зардлыг намын бүлэг, эсхүл түүний удирдлагын шийдвэрээр зарцуулна.
5.Ажилтны цалингаас бусад зардлыг зүйл хооронд шилжүүлэн зарцуулж болох боловч батлагдсан төсвөөс хэтрүүлэхгүй байвал зохино.
6.Намын бүлгийн ажилтны цалингийн хэмжээг Улсын Их Хурлын Тамгын газарт баримталж байгаа жишгийг харгалзан намын бүлгээс тогтооно.
7.Намын бүлгийн ажилтны ахуй амьдрал, нийгмийн асуудалд Тамгын газар анхаарал тавьж, дэмжлэг үзүүлнэ.
8.Энэ журмын 4-т заасны дагуу намын бүлгийн төсвийн төлөвлөлт, зарцуулалт, тооцоолохтой холбогдсон үйл ажиллагааг Тамгын газрын санхүүгийн алба гүйцэтгэнэ.
9.Намын бүлэг, түүний ажлын аппаратыг ажиллах нөхцөлөөр хангах асуудлыг Тамгын газар хариуцна.
10.Намын бүлгийн төсөвт зардлыг төлөвлөх болон түүний зарцуулалтын гүйцэтгэлд Улсын Их Хурлын Дотоод асуудлын байнгын хороо хяналт тавина.
----------000---------
Текст томруулах
A
A
A