- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 1996 ОНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
Улсын Их Хурлын 1995 оны 79 дүгээр тогтоолын хавсралт
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 1996 ОНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 1996 ОНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
Төрөөс 1996 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн зорилт нь үнийн өсөлтийг бууруулж, төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой байлгахад чиглэнэ.Төгрөгийн худалдан авах чадварын тогтвортой байдлыг хангах нь үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын тааламжтай орчин бий болгож, гадаад төлбөрийн тэнцлийг сайжруулах, санхүүгийн системийн үйл ажиллагааг боловсронгуй болгож, банкны хоёр шатлалт тогтолцоог төлөвшүүлэх зэрэг эдийн засгийн зорилттой уялдаж, тогтворжилтын хандлагыг бэхжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.
Төгрөгийн худалдан авах чадварын харьцангуй тогтвортой байдлыг хангах үйл явцыг дотоодын үнэ, төгрөгийн гадаад валютаар илэрхийлэгдэж ханшны үзүүлэлтүүдээр дүгнэх бөгөөд энэ нь Монголбанкны зохицуулалтыг бие даасан үйл ажиллагаа, Засгийн газар, арилжааны банкуудын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжинэ.
Төгрөгийн худалдан авах чадварын харьцангуй тогтвортой байдлыг хангах үндсэн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд мөнгөний нийлүүлэлтийн бодлогыг үнэ,т ханшийн түвшин, бодит эдийн засгийн өсөлттэй уялдуулан хэрэгжүүлж нийт мөнгөний жилийн өсөлтийг 30 хувиас хэтрүүлэхгүй байна.Нийт мөнгөний өсөлтийн энэхүү хязгаарын хүрээнд мөнгөний нийлүүлэлтийг огцом хэлбэлзлийг бууруулах зохицуулалтын арга хэмжээ авч, түүний үнийн өсөлтөд нөлөөлөх нөлөөллийг хязгаарлах бодлого явуулна.
Эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг зохицуулахад ашиглаж эхэлсэн мөнгөний бодлогын шууд бус арга хэрэгслүүдийг улам боловсронгуй болгоно.
Төв банкнаас арилжааны банкинд олгох зээлийг тэдний санхүү-төлбөрийн хүчин чадлаас хамааруулан дахин санхүүжилтийн болон үнэт цаасаар баталгаажих хямдруулалтын хэлбэрээр олгож, зээл авах чадвар эрсдэлийн түвшинд тавих хяналтыг өндөржүүлэн, хамаарах хүрээг нь өргөтгөнө.
Төсвийн санхүүжилтийн дотоод эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар богино хугацаатай үнэт цаас гаргавал, түүнийг Монголбанк зуучлан мөнгөний зах дээр борлуулахад туслалцаа үзүүлнэ.
Монголбанк нь мөнгөний бодлого, мөрдөгдөж байгаа хууль, эрхийн актыг үндэслэн Засгийн газарт зээл олгож, төлөлтөд нь хяналт тавина.
Нөөц мөнгөний үзүүлэлтийг Төв банкнаас мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах завсрын зорилт болгон хэрэглэж, түүнийг тогтвортой байлгахад чиглэсэн зах зээлийн хөшүүрэг, арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
Төвбанк нь заавал байх нөөцийн хэмжээг арилжааны банкууд ямар ч нөхцөлд тогтмол биелүүлэх шаардлагад нийцүүлэн эдийн засгийн ба захиргааны аргыг хослуулан ашиглана.
Төвбанкны үнэт цаасыг арилжааны банкуудын илүүдэл нөөцийг татах замаар мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах уян хатан хэрэгсэл болгож үргэлжлүүлэн гаргахын хамт түүний хоёр дахь зах зээлийг бий болгох, арилжааны банкуудаар зуучлуулан банкны бус харилцагчдыг арилжаанд орллцулахад анхаарна.
Арилжааны банкууд болон харилцагчдын эрэлтийг харгалзан гүйлгээнд байх бэлэн мөнгөний дэвсгэртийн зохистой бүтцийг бүрдүүлэхийн хамт жижиг дэвсгэртүүдийг гүйлгээнээс аажмаар татах арга хэмжээ авна.
Монголбанкнаас арилжааны банкинд олгох зээлийн болох гаргах үнэт цаасны хүү нь үнэ, ханшийн өөрчлөлт, зах зээлийн хүүний түвшинд үндэслэсэн, мөнгөний нийлүүлэлтийг удирдах зорилтод нийцсэн байна.
Арилжааны банкуудаас бизнесийн нэгжүүдэд олгох зээл нь эх үүсвэртээ багтсан байх, өмчийн аливаа хэлбэрийг харгалзахгүй, гагцхүү илүү үр ашигтай арга хэмжээг санхүүжүүлэх, эргэж төлөгдөх баталгаатай байх зарчимд тулгуурлах бөгөөд зээлийн хүүгийн бодлого нь зээлийн эрсдэлээс хамаарахын зэрэгцээ үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих,техник, технологийг шинэчлэхэд чиглнэ.эУрьд олгосон зээлээс хугацаа хэтэрсэн, найдваргүй зээл, түүний хүүгийн хэмжээг өмнөх жилээс бууруулж, зээл олголт, төлүүлэлтэд тавих урьдчилсан болон дараалсан хяналтыг өндөржүүлнэ.
Мөнгөний нийлүүлэлтийн зорилттой уялдуулан Засгийн газраас бодлогын хүрээнд дэмжиж хөгжүүлэхээр тодорхойлсон үйлдвэрлэл, үйлчилгээг дунд хугацааны зээлийн эх үүсвэрийн санбий болгох замаар зээлжүүлэх арга хэмжээг арилжааны банк бүр өөрийн санхүү, төлбөрийн чадвар, үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн хэрэгжүүлнэ.
Газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд зориулан арилжааны банкнаас найдвартай аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгож, ердийн болон хөнгөлөлттэй зээлийн хүүгийн зөрүүг улсын төсвөөс арилжааны банкуудад нөхөж олгоно.
Төгрөгийн гадаад валютаар илэрхийлэгдэх ханшийг бодитой бөгөөд харьцангуй тогтвортой байлгах нь 1996 оны мөнгө ба валютын ханшийг бодлогын гол зорилт болно.Үүнийг хангахын тулд Монголбанкнаас мөнгөний нийлүүлэлтийг зохицуулахын зэрэгцээ, валютын зах зээл дээр худалдан авах, худалдах валютын хэмжээг оны дүнгээр тэнцүүлэх чиглэлийг баримтална.
Монгол банкны дотоод эх үүсвэрээр бүрдэх улсын гадаад валютын цэвэр нөөцийг нэмэгдүүлж оны эцэст 60-аас доошгүй сая ам долларт хүргэнэ.Улсын валютын нөөцийн бүтцийг валютын төрөл, санхүүгийн хэрэгсэл хадгалуулах банкных нь хувьд оновчтой болгож нөөцийн удирдлагыг сайжруулан найдвартай байдлыг дээшлүүлнэ.Үүний тулд Монголбанкны валютын нөөцийн тодорхой хэсгийг зарим орны төв банкинд байршуулж эрсдэлээс чөлөөлөгдсөн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулалт хийх эхлэлийг тавина.
Төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэний дараа гадаад өр төлбөрийг гүйцэтгэдэг журмыг хатуу мөрдөнө.
Банк хооондын валютын захын үйл ажиллагааг тогтворжуулж валют солих цэгүүдийг нэмэгдүүлэн үйл ажиллагааг нь жигдрүүлнэ.Гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий арилжааны банкууд валют худалдан авах, худалдах ханшаа тогтмол зарлаж байх журмыг хэрэгжүүлэх арга хэмжээ авна.
Монголбанкнаас банк хоорондын зах зээл дээрхи өмнөх өдрийн арилжааны дүнд тогтоогдсон валютын худалдан авах, худалдах дундаж ханшинд шууд үндэслэн албан ханшийг өдөр тутам мэдээлж байх журамд шилжинэ
Нийтээр даган мөрддөг бүртгэлийн зарим олон улсын жишигт тулгуурласан банкны үндэсний нягтлан бодох бүртгэлийн зарчмуудыг 1996 оноос банкны системд мөрдүүлнэ.
Монголбанк арилжааны банкны нягтлан бодох бүртгэлийн дансны нэгдсэн төлөвлөгөө, санхүүгийн тайлан мэдээг дэлхий нийтийн жишигт нийцүүлэн боловсруулж мөрдүүлнэ.
Монголбанкны дотоод үйл ажиллагаанд бүртгэлээр тавих хяналтыг өндөржүүлж бүртгэл хяналтын шинэ аргачиллыг боловсруулж салбар хоорондын тооцооны шинэ зарчмыг туршин нэвтрүүлнэ.
Төлбөр тооцоогтүргэн шуурхай гүйцэтгэх, өр авлагыг барагдуулах, мөнгөн хөрөнгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор арилжааны банкуудыг монголбанктай холбосон цахим клирингийн системийг бий болгож мэдээллийг саадгүй түргэн солих арга замыг судлан турших, сүлжээний нууцлал зохион байгуулалт хяналтыг хамаарсан техникийн даалгаврыг боловсруулан мөрдөнө.
Бэлэн бус тооцооны дэвшилтэт хэлбэрүүдийг өргөнөөр ашиглаж төлбөр тооцооны сахилга батыг дээшлүүлнэ.
Арилжааны банк нь өөрийн хөрөнгийн шаардлага, төлбөрийн чадвар, зээлийн эрсдэл, төвлөрөл, нөөцийн сангийн хүрэлцээ, гадаад валютын актив пассивын байршил үйл ажиллагааны бусад үзүүлэлтэнд тогтоосон харьцааг хангах арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлнэ.
Олон Улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран санхүүгийн системд бүтцийн өөрчлөлт хийх арга хэмжээг авч арилжааны банкуудын бүтэц удирдлагыг боловсронгуй болгох зээл олголтын үйл ажиллагаа хяналтыг сайжруулах замаар чанаргүй зээлийн хэмжээг бууруулах, арилжааны банкнуудын дотоод хяналт, банк хоорондын зээлийн мэдээллийн системийг хөгжүүлэх, зохихшаардлагыг хангасан арилжааны банкуудыг дахин хөрөнгөжүүлэх арга хэмжээ авч эхлэнэ.
Арилжааны банкны бүртгэл, санхүүгийн үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналтын магадлан шинжилгээний тогтолцоо бий болгож, арилжааны банкны жилийн эцсийн тайлан тэнцэлд дүгнэлт гаргуулж байна.
Арилжааны банкны төлөөлөн удирдах зөвлөл болон дүрмийн санд хөрөнгө нийлүүлсэн хувь нийлүүлэгчдийн эрх зүйн үндэслэлийг зохих журмын дагаа бий болгож түүний биелэлтэнд засгийн газар, Монголбанкнаас тавих хяналтыг хүчтэй болгоно.
Үйлдвэрлэл, экспортын дэмжих зорилго бүхий хөрөнгө оруулалтын болон хөгжлийн чиглэлтэй банкны бус санхүүгийн байгууллагыг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бий болгоно.
Банкны ажилтны мэргэжлийн түвшинг дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулах сургалтыг өргөтгөн чанар үр нөлөөг сайжруулна.
------------оОо-------------
Текст томруулах
A
A
A