- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ1998 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Монгол Улсын Их Хурлын 1997 оны 87 дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ1998 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Бодлогын агуулга
|
Бодлогын хүрээнд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ
|
Хугацаа
|
Хэрэгжүүлэх эзэн
|
|
1
|
2
|
3
|
4
|
|
|
А.Макро эдийн засгийн тогтворжуулалт
|
|
|
|
1.Эдийн засгийг сэргээн өөрий-гөө тэтгэх чадавхийг нь нэмэг-дүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийн үндсийг тавина.
|
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн алдагдлыг 8.8 хувиас хэтрүүлэхгүй, урсгал төсвийн ашгийг 2.3 хувиас доошгүй байлгах
|
1998
|
П.Цагаан
|
|
-1998 оны дотоодын нийт бү-
тээгдэхүүний бодит өсөлтийг 4,5
хувьд хүргэх.
|
-Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хоёр шатлалт тогтолцоог үргэлжлүүлж мөрдүүлэх
|
1998
|
П.Цагаан
|
|
-Инфляцийн түвшинг 20 хувиас
хэтрүүлэхгүй байх.
|
-Макро эдийн засгийн тогтворжилтыг хангах, төсөв, мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлэх, бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх үндсэн дээр инфляцийн түвшинг бууруулах
|
1998
|
П.Цагаан
Ж.Үнэнбат
|
|
-Гадаад валютын цэвэр нөөцийг
80.0 сая ам.долларт хүргэх.
|
-Гадаад валютын цэвэр нөөцийг импортын барааны
7-8 долоо хоногийн нөөцтэй тэнцэх хэмжээнд байлгах.
|
1998
|
Ж.Үнэнбат
|
|
|
-Гадаадын зээлийн үндсэн өрийн үлдэгдлийг дотоодын нийт бүтээгдэхүүн, экспорттой харьцуулсан түвшингийн зохистой харьцааг үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд тооцно.
|
1998
|
П.Цагаан
|
|
2.Мөнгөний хатуу бодлогыг үр-гэлжлүүлэхийн хамт төгрөгийн
|
-Төгрөгийн гадаад валюттай харьцах бодит ханшийг чөлөөтэй, тогтвортой байлгахад анхаарч, төлбөрийн
|
1998
|
Ж.Үнэнбат
|
|
ханшийг тогтвортой байлгах, хө-
рөнгө оруулалтыг дэмжих бод-лого явуулна.
|
тэнцэл, гадаад худалдааны нөхцөлтэй уялдуулан нэг
ам.доллартай харьцах төгрөгийн ханшны уналтыг ирэх онд 1997 оны гүйцэтгэлийн 5 хувиас хэтрүүлэхгүй байх.
|
|
|
|
|
-Төгрөгийн хөрвөх чадварыг сайжруулахын хамт дотоодын зах зээл дээр гадаад валютаар арилжаа үйлчилгээ, төлбөр хийх явдлыг хязгаарлах, эмх цэгц-тэй болгох.
|
1998.06
|
Ж.Үнэнбат
|
|
|
-Банк хоорондын валютын солилцооны зах зээлийг хөгжүүлэх таатай орчинг бүрдүүлэх, бэлэн валютын гүйлгээнд арилжааны банкуудаас тогтоож байгаа валютын ханшны хязгаарлалтыг устгах хяналтын механизмыг бий болгох.
|
1998
|
Ж.Үнэнбат
|
|
|
-Инфляцийн түвшингийн бууралттай уялдуулан банк-ны зээл, хүүгийн зөөлрүүлэх бодлогыг явуулах, бодит зээлийн хүүг эерэг түвшинд байлгах.
|
1998
|
Ж.Үнэнбат
П.Цагаан
|
|
|
-Мөнгөний хяналтыг чангатгаж, нөөцийн хэмжээ, төлбөрийн чадварын харьцааг барьж чадахгүй байгаа арилжааны банкуудад Монголбанкнаас зээл олгох, Монголбанкны үнэт цаас худалдахыг хориглох.
|
1998
|
Ж.Үнэнбат
|
|
|
-Инфляцийн түвшинтэй харьцуулахад Монголбанк-ны үнэт цаасны бодит хүү нь эерэг байхын хамт арилжааны банкуудад Монголбанкнаас олгох зээлийг мөнгөний бодлогын хүрээнд зохицуулах
|
1998
|
Ж.Үнэнбат
|
|
3.Улсын секторын үр ашгийг дээшлүүлэх, инфляцийн түвшинг бууруулахад төсвийн бодлогыг чиглүүлнэ.
|
-Төсвийн зарлагыг хязгаарлах замаар банкны системээс Засгийн газрын авах зээлийг бууруулах, цэвэр зээлийн үлдэгдлийг банкны хуульд заасан хувь хэмжээнээс хэтрүүлэхгүй байх
|
1998
|
П.Цагаан
Ж.Үнэнбат
|
|
|
-Төсвийн орлогын бааз суурийг тэлэх зорилгоор нэмүү өртгийн татварыг мөрдүүлэх, нэмэгдэл үйлчилгээ, элдэв төлбөрөөс олсон орлогыг тухайн салбарт нь хөрөнгө оруулалтын хэлбэрээр ашиглуулж байсан хуучин журмыг өөрчилж, татварын бодлогын хүрээнд хамруулах арга хэмжээ авах
|
1998
|
П.Цагаан
|
|
|
-Автотээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварыг авто зам, гүүр барих, засварлах ажилд зориулж, авто замын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх асуудлыг судлан боловсруулж, УИХ-д оруулах.
|
1998
|
Г.Нямдаваа
|
|
|
-Боловсрол, эрүүл мэндийн салбарын санхүүжилтын өнөөгийн тогтолцоог өөрчилж, хэрэглэгчээр нь дамжуулан санхүүжүүлэх тогтолцоонд шилжих эхний алхам хийх.
|
1998
|
П.Цагаан
Л.Зориг
Ч.Лхагважав
|
|
4.Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх арга хэмжээ авна.
|
-Бүсийн зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, эрх зүйн байдал, бүсийн зөвлөлийн ажиллагааны журмыг боловсруулж мөрдүүлэх
|
1998
|
П.Цагаан
Аймаг, нийслэ-лийн Засаг дарга
|
|
|
-Бүсийн зөвлөлийг шинэчлэн байгуулж, ажлын албыг туршилтын журмаар ажиллуулж эхлэх
|
1998
|
П.Цагаан
Аймаг, нийслэ-лийн Засаг дарга
|
|
|
-Говийн хүн амын суурьшилт, зах хязгаар нутгийг зохистой эзэмших, говийн усан хангамж, түлш, малын тэжээлийн хангамжийн асуудлаар санал боловсруулах
|
1998
|
П.Цагаан
Л.Нямсамбуу
Г.Нямдаваа
|
|
Б.Үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжин сэргээх
|
||||
5.Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний бодит өсөлтийг 4-өөс доошгүй хувиар нэмэгдүүлнэ.
|
-Түлш, эрчим хүчний үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангаж, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг
өсгөх.
|
1998
|
Г.Нямдаваа
Л.Нямсамбуу Аймаг, нийслэ-лийн Засаг дарга
|
|
|
-Алт болон эрдэс, түүхий эдийн баялгийн олборлолтыг нэмэгдүүлэх.
|
1998
|
Л.Нямсамбуу
Аймаг,нийслэ-лийн Засаг дарга
|
|
|
-Газрын тосны эрэл хайгуул, өрөмдлөгийн ажлыг эрчимжүүлж, газрын тос олборлох, экспортлох ажлын бэлтгэлийг хангах.
|
1998
|
Л.Нямсамбуу
|
|
|
-Боловсруулах аж үйлдвэрт бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж хөнгөн, хүнсний үйлдвэрийг сэргээх.
|
1998
|
Л.Нямсамбуу
Аймаг,нийслэ-лийн Засаг дарга
|
|
|
-Ховдын цементын үйлдвэрийг ашиглалтад оруулах асуудлыг судалж, шийдвэрлэх.
|
1998
|
Г.Нямдаваа
Л.Нямсамбуу
|
|
|
-Олон улсын үнэт цаасны зах зээл дээр Монгол Улсын Засгийн газрын дунд хугацааны бондыг борлуулах асуудлыг Монголбанктай хамтран шийдвэрлэж, түүнээс орох орлогыг уул уурхай, хөдөө аж ахуй болон тэргүүлэх салбарын хөрөнгө оруулалтын эх үүсвэрт ашиглах
|
1998
|
П.Цагаан
Ж.Үнэнбат
Үнэт цаасны хороо
|
|
|
-Аж үйлдвэрийн тухай хуулийг боловсруулж, батлуулан мөрдүүлэх
|
1998
|
Л. Нямсамбуу Г.Нямдаваа
|
|
|
-Хоршооллыг хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөл-бөрийг хэрэгжүүлж эхлэх
|
1998
|
Л.Нямсамбуу
|
|
|
-Хонь, тэмээн сүрэг хорогдон нийт мал сүрэгт эзлэх хувийн жин буурч байгаад судалгаа, дүгнэлт гаргаж, мал сүргийн зохистой бүтэц бүрдүүлэхэд чиглэсэн эдийн засгийн механизмыг боловсруулж шийдвэрлэх, малын тоо толгойг өсгөх.
|
1998
|
Л. Нямсамбуу
Аймаг, нийслэ-
лийн Засаг дарга
|
|
|
-Бэлчээрийн даацыг шинэчлэн тогтоох, судалгаа явуулах.
|
1998
|
Л.Нямсамбуу
|
|
|
-Бэлчээр ашиглалтыг сайжруулах зорилгоор ажиллахгүй байгаа инженерийн хийцтэй худгуудыг сэргээн засварлах арга хэмжээ авах.
|
1998
|
Л.Нямсамбуу
|
|
|
-Хүнсний хангамж, чанарын баталгааг сайжруулах, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих, зах зээлийг хам-гаалах үүднээс импортын барааны гаалийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг уян хатан хянан үзэх.
|
1998
|
Л.Нямсамбуу
|
|
|
-Эх орны үйлдвэрийн болон импортын бараа, материал, орон нутгийн түүхий эдийн бөөний худал-дааны тогтолцоог зах зээлийн зарчимд тулгуурлан бүрдүүлэх эхлэлийг тавих.
|
1998
|
Л.Нямсамбуу
|
|
6.Газар тариалангийн салбарт бүтцийн өөрчлөлт хийх, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн дээр 1998 онд үр тарианы үйлдвэрлэлийг сэргээнэ.
|
-Газар тариалангийн салбарыг сэргээн хөгжүүлэх арга хэмжээг иж бүрнээр нь авч үзэж, энэ асуудлаар Засгийн газрын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.
|
1998
|
Л.Нямсамбуу
|
|
|
-Газар тариалангийн үйлдвэрлэлийг байгалийн болон зах зээлийн эрсдэлээс хамгаалах бодлого, арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэх.
|
1998
|
Л.Нямсамбуу
|
|
|
-Газар тариалангийн үйлдвэрлэлийн техникийг шинэчлэх арга хэмжээ авах.
|
1998
|
Л.Нямсамбуу
|
|
|
-Төрийн өмчийн оролцоотой газар тариалангийн аж ахуйн нэгжүүдийн төрийн өмчид ногдох хэсгийг хувьчилж дуусгах.
|
1998
|
Л.Нямсамбуу
|
|
|
-Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг иж бүрнээр нь авч үзэж хэрэгжүүлэх.
|
1998
|
Л.Нямсамбуу
Аймаг, нийслэ-лийн Засаг дарга
|
|
|
-Үрийн болон улаан буудайн улсын нөөцийг нэмэгдүүлэх, бордооны улсын нөөц шинээр бүрдүүлэх
|
1998
|
Л.Нямсамбуу
|
|
В.Улсын хэвшлийн хүрээг багасгах
|
||||
7.Хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн тогтолцоог бүрдүү-лэх стратегийн бодлогын хүрээнд улсын хэвшлийн цар хүрээг багас гах, төсвийн зарлагыг хязгаарлах,
төрийн өмчийг хувьчлах ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авна
|
-Үндэсний татварын тогтолцоог төлөвшүүлж, татварын хөндлөнгийн хяналтыг нэвтрүүлэх.
|
1998
|
П.Цагаан
|
|
.
|
-Төрийн захиргаа удирдлагын бүтцийг өөрчлөн шинэчилж, төрийн захиргааны төсвийн зарлагын хяналтын тогтолцооны үр нөлөөг дээшлүүлэх механизмыг бий болгох, энэ чиглэлээр туршилтын төслийг нэг яам, 3 агентлагт хэрэгжүүлэх.
|
1998
|
П.Цагаан
|
|
|
-Боловсрол олгох чадавхийг сайжруулах чиглэлээр сургалтын агуулгад тохирсон бүтцийг бүрдүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх.
|
1998
|
Ч.Лхагважав
|
|
|
-Үндэсний үйлдвэрлэлийн чадавхийг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн өмчийн ашиглалтын үр ашгийг сайжруулах зорилгоор төрийн өмчийг хувьчлах ажлыг эрчимжүүлэх замаар 16.0-аас доошгүй тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх.
|
1998
|
П.Цагаан
Л.Нямсамбуу
Г.Нямдаваа
|
|
|
-Өмч хувьчлалыг эрчимтэй, ил тод, нээлттэй хэ-рэгжүүлэхийн хамт өмчлөлийг хэт тархай байдлаас төвлөрүүлэх зарчим баримтлах.
|
1998
|
П.Цагаан
|
|
|
-Төрийн өмчийг хувьчлахдаа нийтийн болон би-түүмжилсэн дуудлага худалдааны аргыг өргөн хэрэг-лэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оруулах, ил тод явуулах.
|
1998
|
П.Цагаан
Аймаг, нийс-лэлийн Засаг дарга
|
|
8.Үнэт цаасны зах зээлийг либе-ральчлан хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлж, хөрөн-гийн зах зээлийг зохицуулах хууль тогтоомжийг боловсронгуй болгож, үнэт цаасны зах зээлд тавих хяналтыг сайжруулна.
|
-Үнэт цаас гаргах замаар хийх хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үнэт цаасны зах зээлд оролцох гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг идэвхжүүлэх нөхцөлийг судалж бий болгох.
|
1998
|
П.Цагаан
Үнэт цаасны хороо
|
|
|
-Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг төлөвшүүлэх, хөрөнгө оруулалтын санг үүсгэж үйл ажиллагаагаа явуулах эдийн засаг, эрх зүйн орчинг бүрдүүлэх.
|
1998
|
П.Цагаан
Үнэт цаасны хороо
|
|
|
-Үнэт цаасны арилжааны мэдээллийн сүлжээг сайж-руулж хувьцаа эзэмшигчдэд хүргэх, хувьцааг чөлөөтэй арилжих нөхцлийг бүрдүүлэх.
|
1998
|
П.Цагаан
Үнэт цаасны хороо
|
|
|
-Үнэт цаасны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж мөрдүүлэх.
|
1998.06
|
П.Цагаан
Үнэт цаасны хороо
|
|
|
-Үнэт цаасны үнэ, ханшид хууль бусаар нөлөөлөх аливаа оролдлогыг хянах тогтолцоог бий болгон хэрэглэх.
|
1998.06
|
П.Цагаан
Үнэт цаасны хороо
|
|
|
-Хөрөнгийн биржид бүртгэгдэж баталгаажсан хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг хувьчлагдах хөрөнгөөр баталгаажуулах ажлыг шийдвэрлэж дуусгах.
|
1998
|
П.Цагаан
Үнэт цаасны хороо, Төрийн өмчийн хороо
|
|
|
-Хөрөнгийн биржийг хувьчлах төсөл боловсруулж хэрэгжүүлэх.
|
1998
|
П.Цагаан
|
|
9.Улсын хэвшлийн хүрээг багас-гахын хамт, түүн дэх төрийн оролцоог бууруулна.
|
-Нийслэлийн нийтийн зорчигч тээврээс бусад аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн байгууллагад тойруу замаар төсвөөс элдэв төрлийн тэтгэлэг, хөнгөлөлт, төсвийн зээл олгодог дүрэм, журмыг хянан үзэх, зогсоох.
|
1998
|
П.Цагаан
Л.Нямсамбуу
Г.Нямдаваа
|
|
|
-Өмнө нь банкны байгууллагаас их хэмжээний зээл аваад төлөөгүй байгаа улсын үйлдвэр, аж ахуйн газруудын төлбөрийг барагдуулах, дахин их хэмжээний зээлийн өрд баригдахаас сэргийлэн эдгээр аж ахуйн газруудад бүтцийн өөрчлөлт хийж зах зээлийн баримжаатай болгох.
|
1998
|
П.Цагаан
Л.Нямсамбуу
Г.Нямдаваа
|
|
|
-Улсын үйлдвэрийн газруудад олгож байгаа төсвийн зээлийг хязгаарлахын хамт төсвийн зээлийн хүүг зах зээлийн түвшинд хүргэх, зээлийг эргүүлэн төлөх төлбөрийн хариуцлагыг чангатгах.
|
1998
|
П.Цагаан
Л.Нямсамбуу
Г.Нямдаваа
|
|
|
-Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Төв аймгийн Дэлгэрхаан сумдад цахилгаан дамжуулах шугам барих бэлтгэл хангахад орон нутгийн байгууллага, иргэдийн үүсгэл санаачлагыг дэмжиж өрнүүлэх ажлыг зохион байгуулах.
|
1998
|
Холбогдох аймгийн Засаг дарга
|
|
Г.Хувийн хэвшлийг дэмжих
|
||||
10.Арилжааны банкуудын сан-хүү, төлбөрийн чадварыг сайж-руулахад чиглэсэн бүтцийн өөрч-лөлтийг олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран хэрэг-жүүлж банк, санхүүгийн эрүүл
тогтолцоог бүрдүүлэх замаар бизнесийн таатай орчинг бий болгоно.
|
-Банкны тухай хууль тогтоомж, Монголбанкнаас тогтоосон дүрэм, журмыг арилжааны банкууд хэрхэн мөрдөж байгаад тавих хөндлөнгийн хяналт (аудит)-ыг өргөжүүлэх.
|
1998
|
Ж.Үнэнбат
П.Цагаан
|
|
|
-Банкнаас зээл аваад төлөөгүй зээлдэгчдийг бүртгэж, олон түмэнд мэдээлж байх зээлийн мэдээллийн тов-чоог байгуулж ажиллуулах.
|
1998.01
|
Ж.Үнэнбат
П.Цагаан
|
|
|
-Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын мөнгөн гүйлгээг саатуулдаг арилжааны банкуудад хүлээлгэх хариуц-лагыг чангатгах, түүнийг хянах хяналтын тогтолцоо, механизмыг боловсронгуй болгох.
|
1998.06
|
Ж.Үнэнбат
П.Цагаан
|
|
|
-Хадгаламжийн банк, Сэргээн босголтын банкны төлбөрийн чадвар, удирдлагын чадавхийг дээш-лүүлэх, төлбөрийн чадвар нь суларсан ХОТШ-ийн
банк, ХАА-н банкны зээлийн үнэлгээ, өр барагдуулах ажлыг сайжруулах.
|
1998
|
Ж.Үнэнбат
П.Цагаан
|
|
|
-Төрийн өмчийн оролцоотой банкуудын төрийн өмчид ногдох хэсгийг хувьчлах, уг хувьчлалд гадаадын нэр хүнд бүхий санхүүгийн байгууллагуудыг татан оролцуулах ажлыг зохион байгуулах.
|
1998
|
П.Цагаан
Ж.Үнэнбат
|
|
|
-Банк, санхүүгийн эрүүл орчинг бүрдүүлэхэд банкны хяналт шалгалтыг сайжруулах явдал чухал үүрэгтэй гэж үзэн Арилжааны банкуудын активийн хослол буюу зээлийн багцын чанарт байнгын үнэлэлт өгөх, зээлийн болзошгүй алдагдлын санг шаардлагын хэмжээнд байгуулах, зээлийг алдагдал болгох явдал үнэн зөв хийгдэж байгаа эсэхийг хянах арга зүй, журмыг боловсруулж мөрдүүлэх.
|
1998
|
Ж.Үнэнбат
|
|
|
-Зээлийн баталгаа болон барьцааны харилцааг зохи-цуулсан хууль боловсруулж, батлуулан мөрдүүлэх.
|
1998
|
П.Цагаан
Ж.Үнэнбат
|
|
11.Бизнес хөгжих таатай нөхцөлийг бүрдүүлэх, хөрөнгө оруу-лалтыг хөхүүлэн дэмжих замаар эдийн засгийн өсөлтийг хангаж хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлнэ.
|
-Хөрөнгө оруулалтын нийт эх үүсвэрийг дотоодын нийт бүтээгдэхүүний 24.0 хувьд хүргэх.
|
1998
|
П.Цагаан
Л.Нямсамбуу
Г.Нямдаваа
|
|
|
-Цахилгаан эрчим хүч, зам тээвэр, холбоо, усан хангамжийн шугам сүлжээг хөгжүүлэх үндсэн дээр аж үйлдвэрийн парк байгуулах асуудлыг судалж, хэрэгжүүлэх үндсийг тавих.
|
1998
|
Л.Нямсамбуу
Г.Нямдаваа
|
|
|
-Түлш, эрчим хүч, уур усны хэмнэлтийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх, алдагдлыг бууруулах арга хэмжээ авах.
|
1998
|
Г.Нямдаваа
|
|
|
-Интернетийн шинэ технологи GSI системийг нэвтрүүлэх арга хэмжээ авах.
|
1998
|
Г.Нямдаваа
|
|
|
-Гадаадын зээл тусламжийг зохицуулах хууль зүйн үндсийг бий болгож мөрдүүлэхийн хамт, зээл, тусламжийн удирдлага, зохицуулалт, хяналтыг цэгцтэй болгох арга хэмжээ авах.
|
1998.09
|
П.Цагаан
Л.Нямсамбуу
Г.Нямдаваа
|
|
|
-Гадаадын хөрөнгө оруулагчдад "нэг дор үйлчлэх алба" байгуулж ажиллуулах.
|
1998
|
Л.Нямсамбуу
|
|
|
-Шинжлэх ухаан, техникийн үр дүнг үйлдвэрлэл, амьдралд нэвтрүүлэх, борлуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний ажлын гүйцэтгэгч, захиалагчийн эрх, үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх.
|
1998
|
Ч.Лхагважав
|
|
|
-Бизнесийг хөгжүүлэх зорилгоор үндэсний хөрөнгө оруулагчдад гадаадын хөрөнгө оруулагчдаас дута-хааргүй таатай нөхцөл олгоход чиглэсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийг боловсруулж батлуулан мөрдүүлэх.
|
1998
|
П.Цагаан
Л.Нямсамбуу
|
|
12.Хувийн салбарыг хөгжүүлэх үндсийн нэг нь эдийн засгийг нээлттэй, худалдааг чөлөөтэй болгох явдал гэж үзнэ.
|
-Эдийн засгийн гадаад харилцааны хүрээг тэлэхэд чиглэсэн бодлого явуулах, ялангуяа Зүүн өмнөд Азийн орнуудтай хийх худалдааг ирэх онд өргөжүүлэх.
|
1998
|
Ш.Алтангэрэл
|
|
|
-Дэлхийн худалдааны байгууллагад элссэнтэй хол-богдуулан гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргийн дагуу холбогдох хууль тогтоомж, журамд өөрчлөлт оруулах ажлыг түргэтгэж, гадаад худалдааг олон улсын жишигт нийцүүлэн чөлөөтэй болгох ажлыг тууштай явуулах.
|
1998
|
Ш.Алтангэрэл
|
|
|
Д.Хүний нөөцийн хөгжил, нийгмийн хамгаалал
|
|
||
13.Макро эдийн засаг тогтвор-жиж эдийн засаг, үйлдвэрлэл сэргэхийн хэрээр түүний бодит боломжид тулгуурлан хүн амын амьжиргааны түвшинг дээшлүү-лэх, нийгмийн хамгааллыг сайж-
руулах зорилтыг шийдвэрлэнэ.
|
-Нийгмийн даатгалын тогтолцоог зах зээлийн харилцаанд зохицуулан өөрийгөө санхүүжүүлэх зарчимд шилжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хурлын 1998 оны хаврын чуулганд хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх.
|
1998.II улирал
|
Л.Зориг
|
|
|
-Нийгмийн халамжийн үйлчилгээний хүрээг зохистой тогтоож, орчин үеийн шаардлага, эрэлтийг ханга-хуйцаар өргөтгөн өөрчлөх, санхүүжүүлэлтийн тогтвор-той эх үүсвэрийг бүрдүүлэх, нийгмийн халамжийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Нийгмийн халамжийн багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хурлын 1998 оны хаврын чуулганд хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх.
|
1998.
I-II улирал
|
Л.Зориг
|
|
|
-Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг тогтворжуулах, иргэдэд үйлчлэх үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгож, хүрээг өргөтгөх чиглэлээр одоогийн мөрдөж байгаа хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хурлын 1998 оны хаврын чуулганд хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх.
|
1998.
I-II улирал
|
Л.Зориг
|
|
|
-Ажилгүйдлийн даатгалын сангийн үлдэгдлийг зохистой зарцуулах, хөдөлмөр зохицуулалтын албаны ажлыг сайжруулах, ажлын байр бий болгох, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагааны өгөөжийг дээшлүүлэх үүднээс эдийн засгийн өсөлт бий болгоход шууд нөлөөлөх олон төрлийн ажил, мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэгдсэн богино хугацааны уян хатан сургалт явуулах үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.
|
1998.
I-II улирал
|
Л.Зориг
|
|
|
-Тахир дутуу иргэдийн талаар төрөөс баримтлах бодлогын төсөл боловсруулж, Улсын Их Хурлын 1998 оны хаврын чуулганд хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх.
|
1998.
I-II улирал
|
Л.Зориг
|
|
|
-Өндөр насны тэтгэврийн ялгаатай тогтоосон зөрүүг арилгаж, инфляцийн түвшинтэй уялдуулан тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх.
|
1998
|
Л.Зориг
П.Цагаан
|
|
|
-Төрийн албаны ажилтны цалин хөлсийг үнийн өсөлттэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх.
|
1998
|
П.Цагаан
Л.Зориг
|
|
|
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоож мөрдүүлэх, үүнээс үндэслэн цалин хөлсний жишгийг өөрчлөх.
|
1998
|
Л.Зориг
|
|
|
-Амьжиргаагаа дээшлүүлэн орлого, цалин хөлсөө нэмэгдүүлэхийн төлөө хөдөлмөрлөж байгаа иргэдийг бүх талаар дэмжих зорилгоор ажил олгогч, ажилтны хооронд байгуулах хөдөлмөрийн болон хамтын гэрээний үүргийг нэмэгдүүлэх.
|
1998
|
Л.Зориг
|
|
|
-Хүн ам зүйн ачаалал, нөхөн үржихүйн нөөц, суурьших хэрэгцээг харгалзан хүн амын нутагшлын зохистой бүтцийг бүрдүүлэх, шилжих хөдөлгөөнийг зохицуулах эрх зүйн үндсийг боловсруулж мөрдүүлэх.
|
1998
|
Л.Зориг
|
|
|
-Ахмад настан, эмэгтэйчүүд, хүүхэд, залуучууд, тахир дутуу иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд тэдний эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, төрийн байгууллагын зарим үүргийг гэрээний дагуу тэднээр гүйцэтгүүлэх.
|
1998
|
Л. Зориг
|
|
|
-Жирэмсний болон хүүхэд төрүүлсний дараа олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх.
|
1998
|
Л.Зориг
|
|
|
-Шинээр ажлын байр нэмэгдүүлэх замаар хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшинг дээшлүүлж, ажил-гүйдлийн түвшинг эдийн засгийн идэвхтэй хүн амын 6,5 хувиас хэтрүүлэхгүй байх, аймаг, нийслэл, сум, дүүрэг бүр ажилгүйдлийн түвшингээ тодорхойлон түүнийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх.
|
1998
|
Л.Зориг
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга
|
|
|
-Хөдөлмөрийн багтаамж ихтэй, нийтийг хамарсан ажилд (зам талбай барих, суваг шуудуу ухах гэх мэт) ажилгүй иргэдийг татан оролцуулах замаар тэдний хөдөлмөр эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх.
|
1998
|
Л.Зориг
Аймаг,нийслэл, сум, дүүргийн Засаг дарга
|
|
|
-Тахир дутуу хүнд зориулан ажлын байр бий болгохыг дэмжиж, хөдөлмөр эрхлэх боломжийг нь эрх зүйн баталгаатай болгох.
|
1998
|
Л.Зориг
|
|
|
-Тахир дутуу иргэний нийгмийн хамгаалалт, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор тахир дутуу иргэний зорчих, биеэ авч явахад нь зориулж хүн ам олноор зорчиж, цуглардаг үйлчилгээ, үзвэрийн газар, талбай, зам гүүр болон утсан харилцааны хэрэгсэл бий болгох талаар тодорхой алхам хийх.
|
1998
|
Л.Зориг
|
|
|
-Нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст үзүүлэх тусламжийн агуулгыг боловсронгуй болгож, жинхэнэ эзэнд нь хүргэх шударга механизмыг хэвшүүлэх зорилгоор нийгмийн халамжийн тогтолцоог сайж-руулах арга хэмжээ авах.
|
1998
|
Л.Зориг
|
|
|
-Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.
|
1998
|
Л.Зориг
|
|
|
-Хөдөлмөрийн асуудлаар улсын хэмжээний бага хурлыг зохион байгуулах.
|
1998
|
Л.Зориг
|
|
|
-Бүтцийн өөрчлөлтөд хамрагдах боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний болон төрийн захиргааны байгууллага, үйлдвэрийн газрын ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийг мэргэжлийн түр сургалтад хамруулахын зэрэгцээ тэтгэмжийг зохих журмын дагуу олгох.
|
1998
|
Л.Зориг
Ч.Лхагважав
П.Цагаан
|
|
|
-Сургуулийн өмнөх боловсролыг бэхжүүлэх төсөл, мэргэжилтэй ажилчин бэлтгэх тогтолцоог шинэчлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж эхлэх.
|
1998
|
Ч.Лхагважав
Л.Зориг
|
|
|
-Боловсролын салбарын чанар үр ашгийг дээшлүүлэх, бүтцийн өөрчлөлтийг үргэлжлүүлэх, удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох.
|
1998
|
Ч.Лхагважав
|
|
|
-Боловсролын салбарт багш, суралцагч, эцэг эхийн төлөөлөл, сонирхлын бүлгийн оролцоог нэмэгдүүлсэн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх.
|
1998
|
Ч.Лхагважав
|
|
|
-Их, дээд сургууль, коллежид шинээр элсэгчдийн 60-аас доошгүй хувийг сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр сургах, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд элсэгчдийг сургалтын төлбөрөөс чөлөөлөх, ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар анги төгсөгчдийн 70-аас доошгүй хувийг 9 дүгээр ангид элсүүлэх.
|
1998
|
Ч.Лхагважав
Аймаг, нийслэ-лийн Засаг дарга
|
|
|
-Боловсролын доод түвшинг төрөөс шалгах тестийн тогтолцоог бүрдүүлж, магадлан итгэмжлэх байгууллагыг байгуулж, мэргэжлийн сургуулиудад анхны магадлан шинжилгээ явуулах.
|
1998
|
Ч.Лхагважав
|
|
|
-Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх болон сургалтын хөрөнгийг төвлөрүүлж, зохион байгуулах ажлыг бүсчилэн хэрэгжүүлэх.
|
1998
|
Ч.Лхагважав
|
|
|
-Соёлын салбарын менежмент, менежерийн үйл ажиллагааг арилжааны чиглэлээр хөгжүүлж, соёл, урлагийн үйлчилгээг өргөтгөх.
|
1998
|
Ч.Лхагважав
|
|
|
-Эгийн голын усан цахилгаан станцын барилга, усан сангийн талбайд илэрсэн түүх соёлын дурсгалт зүйлийг авран хамгаалж шинжлэн судлах.
|
1998
|
Ч.Лхагважав
|
|
|
-Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, "Судалгаа-туршилт-үйлдвэрлэл- бизнес"-ийн орчин бүрдүүлэх талаар эрх зүйн баримт бичиг, Шинжлэх ухаан, технологийн тухай, Технологи дамжуулах тухай, Эрдэм шинжилгээний ажлыг хөхүүлэн дэмжих тухай хуулиудын төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
|
1998
|
Ч.Лхагважав
|
|
|
-Шинэ зүйл бүтээх, туурвих ажлыг хөхүүлэн дэмжих, урамшуулах механизм, оюуны бүтээлийг үнэлэх шалгуур бий болгож холбогдох журам, зааврыг гаргаж мөрдүүлэх.
|
1998
|
Ж.Амарсанаа
Ч.Лхагважав
|
|
|
-Эм хангамжийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийж дуусган, эмийн үйлдвэрлэл, импорт, худалдаанд тавих чанарын хяналтыг эрс сайжруулах.
|
1998
|
Л.Зориг
|
|
|
-Эмнэлгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт боловсруулж, улсын чанартай томоохон эмнэлгүүдийг оношлогоо, эмчилгээний техник хэрэгслээр хангахад төрөөс хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх.
|
1998
|
Л.Зориг
П.Цагаан
|
|
|
-Хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хяналтыг чангатгаж, чанар, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй байх механизмыг бүрдүүлэх.
|
1998
|
Л.Зориг
|
|
|
-Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой нийгмийн эмзэг давхарга болон бага насны хүүхдийн хоол тэжээлийн хангамж, бодит хооллолтын байдалд судалгаа хийж, өрхийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт сурталчилгааны аж-лыг идэвхжүүлэх.
|
1998
|
Л.Зориг
|
|
|
-Малжуулах төслийг өргөжүүлэх замаар ядуу иргэдийг малжуулах үйл ажиллагааг эрчимтэй явуулах.
|
1998
|
Аймаг, сумын Засаг дарга
|
|
|
-Мал бүхий иргэдийн орлогын албан татвараар хуримтлагдах хөрөнгөөр иргэдийг малжуулах бодлого явуулах.
|
1998
|
Аймаг, сумын Засаг дарга
|
|
|
-Спортыг клубын хэлбэрээр хөгжүүлэх чиглэл баримтлан спортын уралдаан тэмцээнд оролцож гаргасан амжилт, үр дүнгээр нь тамирчид дасгал-жуулагчдыг урамшуулах болон санхүүжүүлэх механизмыг нэвтрүүлэх.
|
1998
|
Л.Зориг
|
|
|
-Бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд онцлон анхаарч, хүн амын бие бялдарын чийрэгжилтийн түв-шингийн үнэлгээг тогтоож, нийтийн биеийн тамирын хөдөлгөөнд бүх нийтийг оролцуулах зорилгоор Үндэсний спортын анхдугаар спартакиадыг зохион явуулах.
|
1998
|
Л.Зориг
Аймаг,нийслэ-лийн Засаг дарга
|
|
|
-Олон нийтийн үүсгэл санаачлагаар эхлүүлсэн Бөхийн өргөөний дуусаагүй барилгыг төсвийн хөрөнгө болон эргэж төлөгдөх зээлийн хөрөнгөөр санхүүжилт хийж барьж дуусгах.
|
1998
|
Л.Зориг
П.Цагаан
|
|
14.Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглахын зэрэгцээ байгаль хамгаалах үндсийг бэх-жүүлэн эдийн засаг, технологи, эрх зүйн таатай орчинг бүр-дүүлнэ.
|
-Төрөөс экологийн талаар баримтлах бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлж эхлэх, байгаль орчны болон
эдийн засгийн харилцааны хууль тогтоомжийн уялдааг хангах.
|
1998
|
Ц.Адъяасүрэн
|
|
|
-Уул уурхайн салбарт байгаль орчныг хамгаалах, экологийн аюулгүй байдлыг хангах талаар тавих хяналтыг чангатгах, ашиглагдсан талбай болон орчны доройтлыг нөхөн сэргээх арга хэмжээ авах.
|
1998
|
Ц.Адъяасүрэн
Л.Нямсамбуу
|
|
|
-Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, орчны бохирдлыг бууруулах технологи, стандарт, зөвшөөр-лийн тогтолцоог боловсронгуй болгох.
|
1998
|
Ц.Адъяасүрэн
|
|
|
-Байгаль орчинтой зохицсон цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлэх үзэл баримтлалыг боловсруулах.
|
1998
|
Ц.Адъяасүрэн
|
|
|
-Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх.
|
1998
|
Ц.Адъяасүрэн
|
|
|
-Байгаль орчны стратегийн удирдлага, олон нийтийн хяналт, мэдээллийн тогтолцоог сайжруулах.
|
1998
|
Ц.Адъяасүрэн
|
|
|
-Нийслэлийн хогийн цэгүүдийг дарж зориулалтын газарт төвлөрүүлэн нийлүүлэх арга хэмжээ авах.
|
1998
|
Ц.Адъяасүрэн
Нийслэлийн Засаг дарга
|
|
15.Цэргийн шинэчлэлийн бод-логыг хэрэгжүүлэх, улс орноо батлан хамгаалах нэгдмэл тог-толцоог бүрдүүлэх, зэвсэгт хүч-нийг мэргэжлийн цэргийн чиг хандлагатай болгон өөрчлөх, хи-лийн цэргийг бэхжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлнэ.
|
-Батлан хамгаалах гадаад улс төрийн бодлогод улс төр-дипломатын аргыг эн тэргүүнд тавьж, хоёр хөрш болон дэлхийн нөлөө бүхий бусад оронтой цэргийн салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх.
|
1998
|
Д.Дорлигжав
|
|
|
-Зэвсэгт хүчнийг шинэ бүтэц, зохион байгуулалтад шилжүүлэх ажлыг үндсэнд нь дуусгаж бэхжүүлэх.
|
1998
|
Д.Дорлигжав
|
|
|
-Хилийн харуул манааг холбоожуулах, техник хэрэгсэл, хувцас, хүнсний хангамжийг сайжруулах арга хэмжээ авах.
|
1998
|
Д.Дорлигжав
|
|
|
-Иргэний болон цэргийн сургалт бэлтгэлийн тогтолцоо, хөтөлбөрийг шинэчлэх.
|
1998
|
Д.Дорлигжав
|
|
|
-Цэргийн дүйцүүлэх албаны үйл ажиллагааг эхлүүлэх
|
1998
|
Д.Дорлигжав
|
|
16.Эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлнэ.
|
-Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг өнөөгийн шаардлагад нийцүүлэн боловсруулж хэрэгжүүлэх.
|
1998
|
Ж.Амарсанаа
|
|
|
-Иргэний хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг шинэчлэх.
|
1998
|
Ж.Амарсанаа
|
|
|
-Захиргааны шүүх байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх.
|
1998
|
Ж.Амарсанаа
|
|
Текст томруулах
A
A
A