- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ШҮҮГЧИД ЗЭРЭГ ДЭВ ОЛГОХ ЖУРАМ
Улсын Их Хурлын 2006 оны
53 дугаар тогтоолын хавсралт
ШҮҮГЧИД ЗЭРЭГ ДЭВ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Шүүгчид зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох, шүүгчийн зэрэг дэвийг бууруулах, хүчингүй болгоход энэ журмыг баримтална.
1.2. Шүүхийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгчид Монгол Улсын шүүхийн тэргүүн түшээ, дэд түшээ, гутгаар түшээ, дөтгөөр түшээ, тавдугаар түшээ гэсэн зэрэг дэв олгоно.
1.3. Шүүгчид зэрэг дэв олгохдоо Шүүхийн тухай хуулийн 33.3 дахь хэсэгт заасны дагуу албан тушаал, хуульч мэргэжлээр ажилласан хугацаа, ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшин, ёс зүйн хэм хэмжээг сахиж байгаа байдлыг харгалзан үзнэ.
1.4. Зэрэг дэв олгосон шүүгчид энэ журамд заасан зэрэг дэвийн нэмэгдэл олгоно.
Хоёр. Шүүгчид зэрэг дэв олгох, бууруулах,
хүчингүй болсонд тооцох
2.1. Шүүгчид зэрэг дэвийг дараахь журмаар олгоно:
Зэрэг дэв
|
Зэрэг дэв олгоход харгалзах үзүүлэлтүүд
|
|||
Албан тушаал |
Хуульч мэргэжлээр ажилласан хугацаа
|
Ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшин
|
Ёс зүйн хэм хэмжээг сахиж байгаа байдал
|
|
Тэргүүн түшээ
|
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч
|
|
Ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшингийн дүгнэлтээр "хангалттай" үнэлгээ авсан
|
Сахилгын шийтгэл сүүлийн 2 жилд хүлээгээгүй
|
Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн
|
20
|
|||
Улсын дээд шүүхийн шүүгч
|
25
|
|||
Дэд түшээ
|
Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн
|
|
-"-
|
-"-
|
Улсын дээд шүүхийн шүүгч
|
20
|
|||
Аймаг, нийслэлийн шүүхийн болон нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч
|
20
|
|||
Аймаг, нийслэлийн шүүхийн шүүгч
|
21
|
|||
Сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч
|
23
|
|||
Гутгаар түшээ
|
Улсын дээд шүүхийн шүүгч
|
|
-"-
|
-"-
|
Аймаг, нийслэлийн шүүхийн болон нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч
|
11
|
|||
Аймаг, нийслэлийн шүүхийн болон аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч
|
14
|
|||
Сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч
|
14
|
|||
Сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шүүгч
|
16
|
|||
Дөтгөөр түшээ
|
Аймаг, нийслэлийн шүүхийн болон нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч
|
|
-"-
|
-"-
|
Аймаг, нийслэлийн шүүхийн шүүгч
|
|
|||
Сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч
|
5
|
|||
Аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч
|
6
|
|||
Сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шүүгч
|
8
|
|||
Тавдугаар түшээ
|
Сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч
|
3
|
-"-
|
-"-
|
Аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч
|
3
|
|||
Сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шүүгч
|
3
|
2.2. Тэргүүн түшээ зэрэг дэвийг Улсын дээд шүүхийн санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч, бусад зэрэг дэвийг Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүхийн болон нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн санал болгосноор Шүүхийн ерөнхий зөвлөл олгоно.
2.3. Шүүгчийн албан тушаалаас өөр албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллаж байгаад шүүгчээр дахин томилогдсон шүүгчид тухайн шүүгчийн албан тушаалын зэрэг дэвийг олгоно.
2.4. Шүүгчид энэ журмын 2.1-д заасан хугацаанаас өмнө зэрэг дэвийг нэмэгдүүлэн олгох шаардлагатай гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн саналыг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор, тэргүүн түшээ зэрэг дэвийг Улсын дээд шүүхийн санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгож болно.
2.5.Зэрэг дэвийг шүүгчээр томилогдсоноос хойш 45 хоногийн дотор олгоно.
2.6. Шүүхийн тухай хуулийн 33.4-т заасны дагуу шүүгчийн албан тушаал буурах тохиолдолд түүний зэрэг дэв нь буурахгүй.
2.7. Шүүхийн тухай хуулийн 54.1.2-т заасан сахилгын шийтгэл хүлээсэн шүүгчийн зэрэг дэвийг зургаан сараас нэг жилийн хугацаагаар бууруулна.
2.8. Энэ журмын 2.7-д заасны дагуу зэрэг дэвийг нь бууруулсан шүүгчид хуучин зэрэг дэвийг буцааж олгох асуудлыг сахилгын шийтгэлгүйд тооцогдсоноос хойш энэ журамд заасны дагуу ердийн журмаар шийдвэрлэнэ.
2.9. Энэ журмын 2.7-д зааснаас бусад тохиолдолд шүүгчийн зэрэг дэвийг бууруулахгүй.
2.10. Шүүгчийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийн албан тушаалаас огцруулсан бол шүүгчийн зэрэг дэвийг хүчингүй болсонд тооцно.
Гурав. Шүүгчид зэрэг дэвийн нэмэгдэл олгох
3.1. Энэ журмын 1.4-т заасан шүүгчийн зэрэг дэвийн нэмэгдлийг түүний албан тушаалын цалингаас дараахь хувиар тооцон олгоно:
Зэрэг дэв
|
Тэргүүн түшээ
|
Дэд түшээ
|
Гутгаар түшээ
|
Дөтгөөр түшээ
|
Тавдугаар түшээ
|
Нэмэгдлийн хувь
|
35
|
33
|
31
|
28
|
25
|
3.2. Зэрэг дэвийн нэмэгдлийг шүүгчийн албан тушаалд томилогдсон өдрөөс эхлэн сар бүр олгоно.
3.4. Шүүгч сахилгын шийтгэл хүлээж зэрэг дэв нь буурсан бол түүнд сахилгын шийтгэл хүлээсэн өдрөөс эхлэн зэрэг дэвийн нэмэгдлийг буурсан зэрэг дэвээр олгоно.
3.5. Энэ журмын 2.7-д заасны дагуу сахилгын шийтгэл хүлээсэн тавдугаар түшээ зэрэг дэвтэй шүүгчид сахилгын шийтгэлтэй байгаа хугацаанд нь зэрэг дэвийн нэмэгдэл олгохгүй.
3.6. Шүүгчийг хуульд заасан үндэслэл журмын дагуу албан тушаалаас нь чөлөөлсөн бол түүнд зэрэг дэвийн нэмэгдэл олгохгүй.
_____ o O o _____
Текст томруулах
A
A
A