A

A

A

Бүлэг: 1979
          Монгол Улсын Их Хурлын 2006 оны
                                                             46  дугаар тогтоолын  2 дугаар хавсралт
 
 
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 800 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ ОЛГОХ ЖУРАМ
 
            1. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль /цаашид "хүндэт медаль" гэх/- иар Монгол Улсын Ерөнхийлөгч шагнах тухай зарлиг гаргана.
 
            2. Дор дурдсан Монгол Улсын болон гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнийг хүндэт медалиар шагнаж болно:
 
                        2.1.Монгол Улсын болон дэлхийн монголчуудын түүх, соёл, зан заншлыг судалж, энэ талаар дорвитой бүтээл туурвисан эрдэмтэн;
 
                        2.2.энэ журмын 2.1-д заасан бүтээлийг монгол хэлэнд болон монгол хэлээс гадаад хэлэнд мэргэжлийн өндөр ур чадвар гарган хөрвүүлсэн орчуулагч;
 
                        2.3.Монгол Улсыг гадаадад сурталчлахад идэвхи зүтгэл гарган ажилласан дипломат ажилтан, сэтгүүлч, урлаг, соёлын зүтгэлтэн;
 
                        2.4.Монгол Улсын болон гадаад улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн;
                        2.5.Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг ёслон тэмдэглэх арга хэмжээнд онцгой идэвх зүтгэл гарган санаачилга, үр бүтээлтэй ажилласан энэ журмын 2-т  заасан хүмүүс;
 
                        2.6.Монгол Улсын бүтээн байгуулалтын үйл хэрэгт дорвитой хувь нэмэр оруулж хөдөлмөрийн амжилт гаргасан иргэн болон төрийн албан хаагчид, түүнчлэн сурлага, спортын өндөр амжилт гаргасан оюутан, сурагчид.
 
            3.Хүндэт медалиар шагнуулах хүмүүсийн нэрийн жагсаалтыг эрхэлдэг ажил, нас, ажилласан жил, ажлын амжилт бүтээл гэсэн үзүүлэлтээр гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар баталсан "Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам"-д заасан эрх бүхий хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
 
            4.Хүндэт медалиар тухайн онд нь багтаан хүмүүсийг шагнана.
 
            5.Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор улсын цол хүртсэн, одон, медалиар шагнагдсан хүмүүсийг энэхүү ойн хүндэт медалиар давхар шагнаж болно.
 
            6. Хүндэт медалиар нэхэн шагнахгүй.
 
            7. Хүндэт медалийг үнэмлэхийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын Тамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх, аймаг, нийслэлийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга  нар гардуулна.
 
 
-- оОо --