- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2009 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Улсын Их Хурлын 2008 оны 36 дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ
2009 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Зорилт, арга хэмжээ
|
Хэмжих нэгж, шалгуур үзүүлэлт
|
2009 онд хүрэх
түвшин
|
|
1
|
2
|
3
|
|
НЭГ. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО
|
|||
Зорилт 1.Инфляцийн хэт өсөлтийг бууруулж, макро эдийн засгийн тогтвортой, тэнцвэрт байдлыг хангах замаар бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлнэ:
|
|||
1.1.эдийн засгийн салбаруудын үйл ажиллагааг өргөжүүлэх замаар өсөлтийг нэмэгдүүлэх;
|
ДНБ-ий бодит өсөлт /хувиар/
|
10.1
|
|
|
нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ /ам.доллар/
|
2042.1
|
|
1.2.төсвийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
1.3.төсөв, мөнгөний харилцан уялдсан бодлогыг хэрэгжүүлж, үнэ тарифын харьцангуй тогтвортой байдлыг хангах;
|
хэрэглээний үнийн индекс /хувиар/
|
нэг оронтой тоонд байлгах
|
|
1.4.хүн амын хүнсний зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
1.5.экспортын орлогыг нэмэгдүүлж, гадаад худалдааны тэнцлийг сайжруулах;
|
импортыг хангах хэмжээ /долоо хоногоор/
|
17.7
|
|
|
цэвэр албан нөөц /сая.ам.доллар/
|
1272.5
|
|
1.6.төсвийн орлого, зарлагын харьцааг зохистой түвшинд байлгаж, хөтөлбөрт суурилсан төсвийн төлөвлөлтийг үе шаттайгаар хэрэгжүүлэх;
|
ДНБ-д нэгдсэн төсвийн орлогын эзлэх хэмжээ /хувиар/
|
34.3
|
|
|
ДНБ-д нэгдсэн төсвийн зарлагын эзлэх хэмжээ /хувиар/
|
40.4
|
|
|
ДНБ-д урсгал төсвийн ашгийн эзлэх хэмжээ /хувиар/
|
4.6
|
|
1.7.үр ашиггүй зардлыг бууруулах замаар төсвийн алдагдлыг аль болохоор багасгах;
|
ДНБ-д төсвийн алдагдлын эзлэх
хэмжээ /хувиар/
|
-6.1
|
|
1.8.эдийн засаг, нийгмийн салбарт оруулах хөрөнгө оруулалтын арга хэмжээг эдийн засгийн боломжтой уялдуулан хэрэгжүүлэх;
|
ДНБ-д хөрөнгийн зардлын эзлэх хэмжээ /хувиар/
|
8.7
|
|
1.9.улсын төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийн бааз бий болгох, хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөр боловсруулах;
|
хөтөлбөр батлагдсан байх
|
-
|
|
1.10.мөнгө, сангийн болон бодит эдийн засгийн бодлогын хоорондын уялдааг хангах, зохицуулахтай холбогдуулан эрх зүйн орчны шинэтгэлийг хийж, хэрэгжүүлэх;
|
-
|
-
|
|
1.11.хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллого явуулах бэлтгэлийг хангах хүрээнд хүн амын мэргэжил, албан тушаалын ангилал, боловсролын түвшний ангилал, код, ойлголтын тодорхойлолт зэргийг шинэчлэн боловсруулах.
|
баримт бичиг бэлэн болсон байх
|
-
|
|
Зорилт 2. Банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээг олон улсын стандартад нийцүүлэх ажлыг эрчимжүүлнэ:
|
|||
2.1.тэтгэврийн сангийн бие даасан үйл ажиллагааг дэмжих замаар нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг урт хугацааны хөрөнгө оруулалтад ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
|
хууль батлагдсан байх
|
-
|
|
2.2.эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн зарим хэсгийг Засгийн газрын үнэт цаас хэлбэрээр гаргаж олон улсын санхүүгийн зах зээлд арилжаалж эхлэх, Хөгжлийн банк байгуулах;
|
Хөгжлийн банк байгуулах
|
-
|
|
2.3.Yнэт цаасны зах зээлийн тухай хуулийг олон улсын санхүүгийн зах зээлийн нийтлэг шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгож, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
2.4.үнэт цаасны зах зээлийг өргөжүүлж, үнэт цаасны төлбөр тооцооны төвийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
2.5.урт хугацааны зээл, ипотекийн аргыг нэвтрүүлэх замаар залуу гэр бүл, бага орлоготой иргэдийг орон сууцаар хангах орон сууцны зээлийн бодлого хэрэгжүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
2.6.банк, санхүүгийн системийн тогтвортой үйл ажиллагааг хангах, эдийн засгийн өсөлт, бодит салбарын хөгжлийг дэмжсэн бодлогыг Монгол банктай хамтран хэрэгжүүлэх;
|
хөрөнгийн хэмжээ /тэрбум ам.доллар/
|
3.0 хүртэл
|
|
2.7.банкны салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлж, монополи байдлыг арилгах, энэ бодлогын хүрээнд төрөөс олгож буй цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг иргэдэд хүргэх үйлчилгээг арилжааны банкуудын дунд тендер зарлаж сонгон шалгаруулах зарчмыг хэрэгжүүлэх;
|
-
|
-
|
|
2.8.иргэдийн хадгаламжийг даатгах эрх зүйн орчныг бий болгох;
|
-
|
-
|
|
2.9.хөндлөнгийн болон дотоод аудитын үйл ажиллагааг боловсронгуй болгох;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
2.10.хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг сайжруулах;
|
Хөрөнгийн үнэлгээний тухай хууль батлагдсан байх
|
-
|
|
2.11.Засгийн газрын худалдан авах ажиллагааг олон нийтэд ил тод болгох хүрээнд худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан, тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах бэлтгэлийг хангах, энэ тухай бүх мэдээллийг цахим хуудсаар мэдээлэх ажлыг эрчимжүүлэх.
|
цахим хэлбэрт шилжүүлж эхлэх
|
-
|
|
ХОЁР. БОДИТ САЛБАРЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО
|
|||
Зорилт 3. Хувийн хэвшил, бизнесийн хөгжлийг дэмжсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, байгаль экологит ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжинэ:
|
|||
3.1.Засгийн газар, хувийн хэвшлийн зөвлөлдөх тогтолцоог боловсронгуй болгож, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх механизмыг нь бий болгож мөрдүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
3.2.төр болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулан, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог боловсронгуй болгох, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдсан объектуудыг тодорхой хугацаагаар ашиглуулсны дараа төрд шилжүүлж өгөх үйл ажиллагааг дэмжих;
|
-
|
-
|
|
3.3.үндэсний стандартуудыг олон улсын стандартын түвшинд ойртуулах, хүргэх замаар хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
3.4.Оюу толгойн зэс-алтны уурхайг барьж эхлэх, Таван толгойн нүүрсийг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх;
|
Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсан байх
|
-
|
|
3.5.Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийг түшиглэн зэсийн баяжмалыг хайлуулах, цэвэршүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг барьж эхлүүлэх;
|
-
|
-
|
|
3.6.Баянгол, Төмөртэйн төмрийн хүдрийн ордыг ашиглах;
|
жилд олборлох төмрийн хүдэр
/сая тонн/
|
2.6
|
|
3.7.худалдааны тухай болон биржийн худалдааны үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн орчныг бий болгож мөрдүүлэх;
|
хууль батлагдсан байх
|
-
|
|
3.8.үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэн урт хугацааны бага хүүтэй зээлийн тааламжтай нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
3.9.шинэ үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлж эхлэх, бүсийн тулгуур төвүүд болон зарим орон нутагт үйлдвэр-технологийн парк, технологи дамжуулах төв байгуулах, тэргүүний технологийг нэвтрүүлэх чиглэлээр ажиллах;
|
байгуулж эхлэх паркийн тоо
|
1-2
|
|
3.10.үйлдвэржилт, жижиг, дунд үйлдвэрлэл болон ажил эрхлэлтийг дэмжихэд зориулж улсын төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сан, гадаадын зээл тусламж, хувь хүний орлогын албан татварын орлого зэрэг эх үүсвэрүүдээс 150 тэрбумаас доошгүй төгрөгийн хөрөнгө гаргах ажлыг эхлүүлэх.
|
нийт эх үүсвэр, тэрбум төгрөгөөр
|
150-аас доошгүй
|
|
3.11.аймаг, нийслэлд "Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх сан"-г байгуулж , жижиг, дунд бизнесийг дэмжих;
|
-
|
-
|
|
3.12.боловсруулах үйлдвэрийн Монгол брэндийг бий болгож, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хонь болон тэмээний ноос зэрэг түүхий эдийн үнийг өсгөх арга хэмжээ авах;
|
-
|
-
|
|
3.13."Чацаргана" төслийг боловсруулж хэрэгжүүлэх, энэ төслийн хүрээнд улсын хэмжээнд эхний ээлжинд 20 мянган гектар талбайд чацаргана тариалж, боловсруулах үйлдвэрүүдийг барих ажлыг эхлүүлэх;
|
чацаргана тариалж эхлэх талбайн хэмжээ, мянган гектар
|
20.0
|
|
3.14.хог хаягдлыг ашиглан үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагааг дэмжиж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
3.15.уул уурхайн үйлдвэрлэлийг дэмжиж, стратегийн ордуудыг зүй зохистой ашиглах нэгдсэн бодлого боловсруулж, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох;
|
Ашигт малтмалын тухай хуулийг батлуулах
|
-
|
|
3.16.Дархан-Уул аймагт газрын тос боловсруулах үйлдвэрийг бэлэн болсон техник, эдийн засгийн үндэслэлийн үндсэн дээр барьж эхлэх;
|
барилгын ажил эхэлсэн байх
|
-
|
|
3.17.автобензин, дизелийн түлшийг 3 сарын нөөцтэй болгох арга хэмжээ авах.
|
-
|
-
|
|
Зорилт 4. Эдийн засгийн өндөр өсөлтийг хангахад шаардагдах эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчим хүчний салбарт шинэчлэл хийж, найдвартай ажиллагааг хангана:
|
|||
4.1.Улаанбаатар хотод дулаан, цахилгааны 5 дугаар станцыг шинээр барих ажлыг эхлүүлэх;
|
хүчин чадал
|
400 мВт
|
|
4.2.Улаанбаатар-Мандалговь-Таван толгой - Оюу толгойн 220 кВт цахилгаан дамжуулах шугам, дэд өртөө, авто замыг барьж эхлэх;
|
цахилгаан дамжуулах шугамын урт /км/
|
429
|
|
4.3.сумын төв болон малчин өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах;
|
хамрагдах сумын тоо,
малчин өрхийн тоо
|
4
8000
|
|
4.4.Дөргөн болон Тайширын усан цахилгаан станцыг ашиглалтанд оруулах;
|
хүчин чадлаараа ажиллаж эхлэх
|
-
|
|
4.5.нүүрс, шатдаг занар, биомасс зэрэг түүхий эдээс шингэн түлш гарган авах технологийг турших ажлыг эхлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
4.6.Улаанбаатар хотод "Дулааны цахилгаан станц-2"-ыг түшиглүүлэн коксжсон түлшний үйлдвэр барих ажлыг үргэлжлүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
4.7.эрчим хүч экспортлох зорилгоор Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц барьж эхлэх.
|
-
|
-
|
|
Зорилт 5. Хүн амыг эрүүл хүнсээр бүрэн хангах зорилгоор мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалтыг нэмэгдүүлж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах бодлого баримтална:
|
|||
5.1.хүнсний бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах чиглэлээр гадаад түншүүдтэй нягт хамтран ажиллаж, энэ чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
5.2.хүнс, хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүнийг борлуулах биржийн сүлжээ бий болгох;
|
бирж байгуулах
|
-
|
|
5.3.өрхийн аж ахуйгаас бэлтгэсэн илүүдэл төмс, хүнсний ногоо, мах, сүү, цагаан идээ борлуулах, татвар, түрээсийн төлбөргүй хүнсний зах, салбар, цэгүүдийг аймаг, сумын төв, нийслэлийн дүүрэг, хороодод байгуулж ажиллуулах;
|
хүнсний зах цэгүүд ажиллаж эхлэх
|
-
|
|
5.4.нийслэл болон орон нутгийн томоохон хотуудад экологийн цэвэр сүү, цагаан идээ, мал болон гахай, тахианы мах, махан бүтээгдэхүүн, өндөгний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлж, "Сүү" хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхлэх;
|
-
|
-
|
|
5.5.жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлэх хөрөнгийг шийдвэрлүүлж ажлын байрыг нэмэгдүүлэх, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх;
|
-
|
-
|
|
5.6.бүс нутгийн онцлогийг харгалзан малчдад бэлчээрийг гэрээгээр эзэмшүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, бэлчээр, усны нөөцийг зохистой ашиглах бодлого баримтлах;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
5.7.тариалан эрхлэгч компани болон малчдад бага оврын трактор, хөрс боловсруулах техник хэрэгслийг хөнгөлөлттэй үнээр болон том, дунд оврын техникийг лизингээр нийлүүлэх;
|
тракторын тоо
|
3000
|
|
5.8.малын чанарыг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрүүдийг боловсруулж, шилмэл үүлдрийн мал, омгийг бүртгэлжүүлж, цөм сүргийн үржлийн төвийн үйл ажиллагааг дэмжих;
|
цөм сүргийн тоо /мянган толгой/
|
1100
|
|
5.9.мал аж ахуйн салбарт хөдөлмөрөө хорших, хөрөнгө хүчээ нэгтгэх, хоршоо, нөхөрлөл, бүлэг болон зохион байгуулагдаж ажиллахыг зээл, татварын бодлогоор дэмжих;
|
-
|
-
|
|
5.10.малын угаалга, туулгалт, вакцинжуулалт зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг төрөөс хариуцан санхүүжүүлэх ажлыг эхлүүлэх;
|
-
|
-
|
|
5.11.махны нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагааг дэмжих;
|
үйлдвэрийн аргаар боловсруулсан махны хэмжээ /мян.тн/
|
19 –өөс доошгүй
|
|
5.12."Атрын 3 дахь аян"-ы хэрэгжилтийг эрчимжүүлж, газар тариалангийн үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, дотоодын үйлдвэрлэлийн улаан буудай, төмс, хүнсний ногооны хангамжийг дээшлүүлэх;
|
дотоодын үйлдвэрлэлээр хангах гурилын хангалтын хувь
|
60.0
|
|
|
үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний хэмжээ /сая литр/
|
18.0
|
|
|
дотоодын тариалсан төмсний хангалтын хувь
|
100
|
|
|
дотоодын хүнсний ногооны хангалтын хувь
|
60.0-аас доошгүй
|
|
5.13.хөрсний эвдрэлтэй тэмцэх шинэ технологийн дагуу атаршсан талбайг тариалангийн зориулалтаар сэргээн ашиглах ажлыг эрчимжүүлэх;
|
-
|
-
|
|
5.14.иргэдийн оролцоотойгоор хөв, цөөрөм байгуулах, гар худаг гаргах үйл ажиллагааг дэмжиж, бэлчээрийн худаг, уст цэгт шинэчлэл хийх ажлыг эрчимжүүлэх;
|
шинээр гаргах худгийн тоо
|
1000 –аас доошгүй
|
|
5.15.мал аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлж, мэргэжилтэй малчин бэлтгэх ажлыг эхлүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
5.16.байгалийн гамшгийн улмаас малгүй болсон иргэдийг малжуулах төсөлд хамруулах;
|
-
|
-
|
|
5.17.улаан буудайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор үнийн урамшууллыг үргэлжүүлэх;
|
буудайн хэмжээ /мян.тн/
|
142.0
|
|
5.18.ирэх оны гурил үйлдвэрлэхэд шаардагдах улаан буудайн дөрөвний нэгээс доошгүй хэсгийг худалдан авах замаар нөөц бүрдүүлэх;
|
нөөц бүрдүүлэх улаан буудайн хэмжээ /мян. тн/
|
100.0
|
|
5.19.бэлчээр, тариалангийн талбайн хортон мэрэгч, шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулах;
|
энгийн болон биологи, химийн аргаар тэмцэх талбай /мян.га/
|
800.0
|
|
5.20.мал аж ахуйг эрчимжүүлэх ажлын хүрээнд малын тэжээлийн үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх арга хэмжээ авах;
|
хураан авах тэжээл /мян.тн/
|
15.0-аас доошгүй
|
|
5.21.малын эм бэлдмэлийг дотоодын үйлдвэрлэлээр хангах арга хэмжээг дэмжиж, мал амьтны гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах;
|
малын халдварт өвчний бууралт /хувь/
|
30
|
|
5.22.хүнс, тэжээлийн ихээхэн ач холбогдолтой ашигт ургамлыг тарималжуулах, түүний нэр төрлийг олшруулах;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
5.23.газар тариалангийн салбарт техникийн шинэчлэл хийх, усалгаатай газар тариаланг өргөжүүлэх.
|
усалгаатай нөхцөлд тариалах талбайн хэмжээ /мян.га/
|
43.0
|
|
5.24.услалтын систем засварлах, шинээр барихад зориулж улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;
|
-
|
-
|
|
5.25.Монгол орны нөхцөлд тохирсон тарималын сортуудыг бий болгох, үр үржүүлгийн бүсчилсэн аж ахуйг сэргээх, үрийн нөөц сантай болох зохистой арга замыг тогтоох, энэ чиглэлээр тодорхой ажлыг хийж эхлэх;
|
-
|
-
|
|
5.26.өвөлжөө бууцны ойролцоох бэлчээрийг хашиж хамгаалах асуудлыг дэмжиж, улсын мэдлийн отрын бүс нутаг бий болгоно.
|
-
|
-
|
|
Зорилт 6.Барилга, хот байгуулалт, газар зохион байгуулалтын төлөвлөлтийг сайжруулж, иргэдийн оролцоотойгоор орон сууцны хороолол шинээр бий болгох ажлыг эхлүүлнэ:
|
|||
6.1.Улаанбаатар хотын гэр хорооллуудыг дахин төлөвлөлт хийх замаар орон сууцны хороолол болгох ажлыг эхлүүлэх;
|
шинээр баригдаж эхлэх хорооллын тоо
|
6
|
|
6.2.хот болон аймгийн төвүүдийн гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах төслийг боловсруулж, гэр хорооллын доторхи зам, цэвэр усны шугам, гэрэлтүүлэг зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж эхлэх;
|
-
|
-
|
|
6.3.хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан орон сууцаар хангах ажлыг үргэлжүүлэх, "Орон сууц" үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжилтийг эхлэх;
|
шинээр ашиглалтанд орох орон сууцны тоо
|
9850
|
|
6.4.орон сууц барих санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, орон сууцны урт хугацаатай зээлийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн тогтолцоог бий болгон орон сууцны урт хугацааны зээлийн жилийн хүүг бууруулж, эргэн төлөгдөх хугацааг 25 жил болгох;
|
-
|
-
|
|
6.5.Хөшигийн хөндийд баригдах олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулах хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж эхлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
6.6.стратегийн болон бусад томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулахтай холбогдуулан Таван толгой, Оюу толгой орчмын нутагт шинээр байгуулагдах хот, суурингийн хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
6.7.хот төлөвлөлт, барилгын зураг төсөл боловсруулах, инженер хайгуулын судалгаа хийх аж ахуйн нэгж, байгууллагуудын бүтцийг боловсронгуй болгож, чадавхийг дээшлүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
6.8.орон нутгийн эрдэс түүхий эдийн нөөцөд тулгуурлан барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Хөтөлийн цементийн үйлдвэрт техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх;
|
цементийн үйлдвэрлэлийн хүчин чадал /сая тонн/
|
1.0
|
|
6.9.бүсийн тулгуур төв болон хилийн томоохон боомтуудад барилгын материалын чанарын лабораторийг байгуулж, ажиллуулах;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
6.10.шинээр баригдаж эхлэх хорооллын бэлтгэл ажлыг хангах хүрээнд хот, суурин газрын инженерийн шугам сүлжээг сайжруулах.
|
Буянт-Ухаад шинээр баригдах орон сууцны хорооллын төвлөрсөн дулааны шугамд холбогдох өрхийн тоо
|
9000
|
|
|
өргөтгөн шинэчлэх бохир усны шугамын хоолойн урт /метр/
|
1600
|
|
Зорилт 7. Зам, тээвэр, харилцаа холбоо нь эдийн засгийн хөгжил, хүн амын амьдралын чухал нөхцөл тул дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд анхаарлаа илүү хандуулна:
|
|||
7.1.азийн автозамын сүлжээний АН-32, АН-4, АН-3 чиглэлийн болон Мянганы замын хэвтээ, босоо тэнхлэгийн автозамын ажлыг эрчимжүүлэх. Yүнд:
|
|
|
|
· Чойр -Замын-Yүд, Булган-Yенчийн чиглэлийн зам барих ажлыг үргэлжүүлэх;
· Баян-Өлгий -Ховдын чиглэлд хатуу хучилттай зам барих;
|
ашиглалтанд орох автозамын урт /км/
барих замын урт /км/
|
432
15
|
|
· Өндөрхаан-Сүмбэр, Тэрхийн гүүр-Их-Уул, Баянхонгор-Нарийн тээл, Арвайхээр-Баянхонгор, Хануйн гүүр-Халзан бүргэдэй-Тэрхийн гүүр, Өлгий-Цагааннуур, Дашинчилэн-Орхоны гүүр, Хөшөөцайдам-Өгийнуур чиглэлийн замуудыг үргэлжүүлэн барих;
|
ашиглалтанд орох автозамын урт /км/
|
374
|
|
7.2.босоо тэнхлэгийн замын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх;
|
-
|
-
|
|
7.3.эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр авто зам, гүүрийн барилга байгууламж барих ажлыг дэмжих;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
7.4.нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах, автотээврийн хэрэгслээс хүрээлэн буй орчин, хүн ам, замын хөдөлгөөнд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах.
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
Зорилт 8. Бүх төрлийн тээврийн хөгжил эрчимжих нөхцөлийг бүрдүүлж, аялал жуулчлалын салбарыг хөгжлийн нэг томоохон гарц гэж үзэж түлхүү хөгжүүлнэ:
|
|||
8.1.улсын чанартай болон хот хоорондын гол замуудын дагуу 100-150 км тутамд үйлчилгээний тохилог цогцолбор барих хөтөлбөр, төслийн техник, эдийн засгийн үндэслэл, судалгаа, зураг төслийг боловсруулж, хөтөлбөр, төслийг эхлүүлэх, замын засвар, арчлалтыг тогтмолжуулж, тэмдэгжүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
8.2.говийн болон зүүн бүсийн төмөр замын сүлжээний техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах;
|
техник эдийн засгийн үндэслэл боловсрогдсон байх
|
-
|
|
8.3.Улаанбаатар төмөр замын техник, технологийг шинэчилж, тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Мянганы сорилтын сангийн Төмөр замын тээврийг сэргээх төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх;
|
төслийн ажил эхэлсэн байх
|
-
|
|
8.4.төмөр замын хос шугам барих асуудлыг судалж, хэрэгжүүлж эхлэх;
|
-
|
-
|
|
8.5.Төв аймгийн Хөшигийн хөндийд олон улсын нисэх буудлын дэд бүтэц барих ажлыг эхлүүлэх;
|
барилгын ажил эхэлсэн байх
|
-
|
|
8.6.аялал жуулчлалын үйлчилгээний стандартуудыг шинэчлэн мөрдүүлэх, байгаль орчинд халгүй аяллын төрлийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулан, жуулчин хүлээн авах болон дамжин өнгөрөх хүчин чадлыг нэмэгдүүлэх;
|
жуулчин хүлээн авах хүчин чадлын нэмэгдэх хувь
хүлээн авах жуулчдын тоо /мянга/
|
4.0
500.0
|
|
8.7.аялал жуулчлалын үйл ажиллагааг зохицуулсан төрийн өмчит улсын үйлдвэрийн газар байгуулах;
|
-
|
-
|
|
8.8.аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд Хөвсгөл нуурт усан замын тээврийн хэрэгсэл зорчих чиглэл, маршрутыг тогтоож, тэмдэгжүүлэх, тээврийн хэрэгслийн тусгай зогсоол барих;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
8.9.өсөн нэмэгдэж буй тээврийн үйл ажиллагааг зохицуулах ажлын хүрээнд Замын-Yүдийн боомтын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
8.10.Увс, Баян-Өлгий аймгийн нисэх онгоцны буудлын хатуу хучилттай зурвас барих ажлыг үргэлжлүүлэн, Завхан, Говь-Алтай аймгийн нисэх буудлын хатуу хучилттай зурвас барих, "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны онгоц хөөрч буух зурвасыг хүчитгэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
8.11.Ховд аймгийн Булган сумын нисэх онгоцны буудлын зурвасыг хатуу хучилттай болгох ажлыг эхлүүлэх;
|
-
|
-
|
|
8.12.Хөвсгөл аймгийн Хатгалын нисэх онгоцны буудалд хатуу хучилттай зурвас барих, нислэг хөдөлгөөний бодит ажиглалтын систем газрын навигацын тоног, төхөөрөмжийн шинэчлэлтийг хийх.
|
-
|
-
|
|
Зорилт 9. Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг өргөжүүлж, иргэн бүрт хүртээмжтэй болгоно:
|
|||
9.1.айл өрх бүрийг интернетийн хэрэглэгч болгох, малчдын гар утас ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, шилэн кабельд холбогдсон сумдад электрон шуудангийн үйлчилгээ нэвтрүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулах;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
9.2.шуудангийн үйл ажиллагаанд мэдээллийн технологит суурилсан үйлчилгээ нэвтрүүлж, шуудангийн үндсэн сүлжээг өргөтгөх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
9.3.шуудангийн хаяг, кодын нэгдсэн системийг олон улсын түвшинд нийцэхүйцээр сайжруулан төгөлдөржүүлж, электрон шуудангийн үйлчилгээ, цахим худалдааг нэвтрүүлэх.
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
ГУРАВ. БАЙГАЛЬ ОРЧИН, БYС НУТАГ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО
|
|||
Зорилт 10. Байгалийн нөөц баялгийн менежментийн эрх зүйн үндсийг боловсронгуй болгон, байгаль орчныг хамгаалахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ:
|
|||
10.1.байгалийн нөөц баялгийг тогтвортой ашиглах, хүрээлэн буй орчныг нөхөн сэргээх, хамгаалах урт хугацааны бодлого боловсруулж хэрэгжүүлэх, байгаль орчинд халгүй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхийг бодлогоор дэмжих, хэрэгжилтэд хяналт тавих;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
10.2.байгалийн нөөцийг үр нөлөөтэй ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлж, стратегийн удирдлагын чадварыг бэхжүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
10.3.мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоонд түшиглэн ой бүхий талбайг эзэмшүүлэх үндсэн дээр ойг нөхөн сэргээж, хамгаалах менежментийг бүрдүүлэх;
|
нөхөрлөл, аж ахуйн нэгжид
эзэмшүүлсэн ойн сангийн эзлэх хувь
|
10.0
|
|
10.4.ойжуулалт, мод үржүүлгийн ажлын чанарыг дээшлүүлэх, хууль бусаар мод бэлтгэхтэй тэмцэх, ойн түймрээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх;
|
ойжуулалтын хэмжээ, /мян.га/
үрийн нөөц /кг/
тарьц суулгацны тоо /мянган ширхэг/
ногоон хэрэмний зурвас /га/
ой зохион байгуулалт /мян.га/
|
12
300
5
500
19
|
|
10.5.ойн цэвэрлэгээ хийх замаар түймэрт шатсан болон өмхөрч, өгөршсөн унанг модыг цэвэрлэж түлшинд хэрэглэдэг тогтолцоог бий болгох;
|
-
|
-
|
|
10.6.голуудын сав газрын менежментийн зөвлөлийг байгуулах, зарим голын эхийг тусгай хамгаалалтад авах;
|
тусгай хамгаалалтанд хамрагдах голын эхийн тоо
|
6
|
|
10.7.газрын доорхи усны мониторингийн судалгаа явуулах, усны хяналт- шинжилгээний сүлжээг бүрдүүлж, ажиллах;
|
хяналт, шинжилгээний сүлжээ байгуулах тоо
|
25
|
|
10.8.бүсүүдийн тулгуур төв болон хот, суурин газрын усан хангамжийн эх үүсвэрийн эрэл хайгуул, судалгааны ажлыг явуулж, нөөцийн хэмжээг тогтоох;
|
эрэл, хайгуул явуулах газрын тоо
|
7
|
|
10.9.ан амьтны тархац, нөөцийг тогтоож, хамгаалах менежментийг боловсронгуй болгох ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн ан амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх санаачлагыг дэмжих;
|
идэвхтэй үйл ажиллагаа явуулах нөхөрлөлийн тоо
|
3
|
|
10.10.биологийн төрөл зүйлийг хамгаалах, ТХГН-ийн менежментийг бэхжүүлэх, аялал жуулчлал хөгжүүлэх үйл ажиллагаанд иргэдийг өргөн оролцуулсан хамтын менежментийг боловсронгуй болгох.
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
Зорилт 11. Агаар, ус, хөрсний бохирдол, орчны доройтлыг бууруулах, хянах тогтолцоог боловсронгуй болгоно:
|
|||
11.1.бохирдуулагч нь төлбөр төлөх зарчмыг хэрэгжүүлж, агаарын чанарыг хангах арга хэмжээг санхүүжүүлэх оновчтой арга хэлбэрийг нэвтрүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
11.2.хүрээлэн буй орчны хяналт, шинжилгээ, судалгааны нэгдсэн сүлжээг өргөжүүлэх, лабораторийн мэргэжлийн албаны чадавхийг бэхжүүлэх;
|
нэмж байгуулах болон шинэчлэн тоноглосон лаборатори, нэгжийн тоо
|
2
|
|
11.3.хяналт шинжилгээ, судалгааны нэгдсэн сүлжээг өргөжүүлэх, агаарын бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар үнэлгээ хийх;
|
агаар бохирдуулах эх үүсвэрийн хяналт, шинжилгээний лаборатори
|
1
|
|
11.4.газрын нэгдмэл сангийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгон газрыг үр ашигтай ашиглах, хамгаалах эрх зүйн үндсийг боловсронгуй болгох;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
11.5.газрын нэгдсэн төлөвлөгөөг Улсын Их Хурлаар батлуулж, нийслэл, аймгуудын төв болон төвлөрсөн суурингийн гэр хорооллыг барилгажуулахаас бусад газруудыг зөвхөн нээлттэй дуудлага худалдаагаар худалдах тогтолцоонд шилжих;
|
-
|
-
|
|
11.6.GPS-ийн технологийг нэвтрүүлэх, Монгол Улсын GPS-ийн сүлжээ байгуулах 2 дахь шатны ажлыг хийх, өндрийн сүлжээг сайжруулах;
|
зураглалын ажлын чанар сайжрах нөхцөл бүрдэнэ
|
-
|
|
11.7.говь, хээр, цөлжилт ихээр явагдаж байгаа бүс нутгуудад усны нөөцийг нэмэгдүүлэх, мод, бут сөөг тарьж ургуулах ажлыг эрчимжүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
11.8.говь, хээрийн цөлжилт ихээр явагдаж байгаа бүсүүдэд баянбүрд үүсгэх, худаг ус гаргах, усжуулах бүхий л санал, санаачлагыг дэмжиж, "Ус" хөтөлбөрийг үргэжлүүлэн хэрэгжүүлэх, хөдөөгийн баг бүрт сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан шинээр 1 худаг нэмж гаргах ажлыг эхлүүлэх;
|
-
|
-
|
|
11.9.уул уурхайн үйлдвэрлэлийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний шаардлагын хэрэгжилтэд тавих хяналтыг чангатгаснаар олборлолтод өртсөн эдэлбэр газрыг нөхөн сэргээх хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
11.10.алтны бага нөөцтэй шороон орд, усны хагалбар, голын ай сав газар, ойн сан, говийн баянбүрд, байгалийн онцгой тогтоц бүхий газрууд, түүний хамгаалалтын бүсэд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байдлыг үе шаттайгаар зогсоож эхлэх, байгаль орчин, хүний эрүүл мэндэд халтай технологиор уул уурхайн үйлдвэрлэл явуулахыг бүрэн зогсоох;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
11.11.үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг боловсронгуй болгож, хог хаягдлын хэмжээг багасгах, дахин ашиглах, томоохон хот, суурин газруудын хог хаягдлын зориулалтын төвлөрсөн цэгийг байгуулах, ландфиллийн аргыг нэвтрүүлэх;
|
тохижуулах хог, хаягдлын төвлөрсөн цэгийн тоо
|
1
|
|
11.12.хот, суурингийн хөрсний бохирдлын талаар нарийвчилсан судалгаа хийж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;
|
сан байгуулагдсан байх
|
-
|
|
11.13.нүүрсийг хийжүүлэх, хагас кокс болгон боловсруулах, бүрэн шаталттай түлш хэрэглэдэг автомашин, нийтийн тээврийн хэрэгслийг дэмжих замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
11.14.химийн хортой болон аюултай бодисын менежментийг сайжруулах, зориулалтын байгууламж бүхий төвлөрсөн цэг байгуулах бэлтгэлийг хангах;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
11.15.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний чанар, үр дүнг нэмэгдүүлж, олон нийтийн хяналтын оролцоог өргөтгөх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
11.16.ус хэмнэх, бохир усыг цэвэршүүлэх техник, технологийн хөрөнгө оруулалтыг дэмжих;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
11.17.уур амьсгалын өөрчлөлтийн таагүй нөлөөллийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, стратеги боловсруулан хэрэгжүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
11.18.цаг агаарт зориудаар нөлөөлөх замаар хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах.
|
хөдөлгөөнт багийн тоо
газрын генератор
|
2
1
|
|
Зорилт 12. Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийг дэмжих, хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хот, тосгоныг хөгжүүлнэ:
|
|||
12.1.Орхон-Сэлэнгэ-Дарханы эрчимтэй хөгжлийн бүсийн үйлдвэрлэл, үйлчилгээний бүтцийг бүрдүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
12.2.говийн бүс нутагт Оюу толгой, Таван толгой, Цагаан суврагын ашигт малтмалын нөөцийг цогцоор ашиглахад чиглэсэн экспортын үйлдвэрлэлийн бүс байгуулах, дэд бүтцийн үндсэн сүлжээ бүрдүүлж эхлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
12.3.Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсэд түшиглэн эдийн засаг, экспортын өсөлтийг дэмжих хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлж эхлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
12.4. Улаанбаатар хотын хүн амын хэт ачааллыг багасгаж, дагуул хотууд болох Багануур, Налайх, Багахангайг хөгжүүлэх, тэдгээрт зохистой төвлөрлийг бий болгох;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
12.5.Улаанбаатар хотыг шинэчлэн хөгжүүлэх "Шинэ Улаанбаатар-Ногоон нийслэл" хөтөлбөр батлах, нийслэлд агаар болон хөрсний бохирдлыг бууруулах, дэд бүтэц, хогны асуудлыг иж бүрэн шийдвэрлэх, хот байгуулалт, хот төлөвлөлтийн бодлогыг шинэчлэн баталж, хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэнг дүүрэг бүрт байгуулах ажлыг эхлүүлэх;
|
-
|
-
|
|
12.6.Дорноговь аймгийн Замын-Үүдэд цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээ, ус цэвэршүүлэх станц, цэвэрлэх байгууламж, дулааны станц барих ажлыг эхлүүлэх.
|
барилгын ажил эхэлсэн байх
|
-
|
|
ДӨРӨВ. ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ, ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАХ БОДЛОГО
|
|||
Зорилт 13. Хүн амын хөгжлийг ханган, хүний амьдралын чанарыг дээшлүүлнэ:
|
|||
13.1.хүн амын өсөлтийг дэмжих хүрээнд хүүхдийн мөнгө, шинэ гэр бүл, шинэ хүүхэд хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
13.2.стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх эрх зүйн орчин болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж хэрэгжүүлж эхлэх;
|
хууль батлагдаж, хувь хүртээх ажил эхэлсэн байх
|
-
|
|
13.3. ашигт малтмалын салбарын хөгжлийг түргэтгэх эрх зүйн орчныг шинэчлэх, ашигт малтмалын стратегийн болон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хуримтлал бий болгох;
|
-
|
-
|
|
13.4.ядуурлыг тодорхойлох аргачлалыг шинэчлэн боловсруулж, ядуурлын зураглал гаргах бэлтгэлийг ханган, мэдээллийн сангийн нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгох;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
13.5.ажлын байр шинээр бий болгох замаар хүн амын ажил эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэх;
|
ажил эрхлэлтийн түвшин /хувиар/
|
63.0
|
|
|
ажлын байр шинээр бий болгох /мян.хүн/
|
60.0 мянгаас доошгүй
|
|
13.6.хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс нийгмийн эмзэг бүлгийнхэнд очиж буй дарамтыг бууруулж, тэдэнд дэмжлэг үзүүлэх;
|
дэмжлэгт хамрагдах хүний тоо /мянга/
|
90.0 хүртэл
|
|
13.7.салбарын хөдөлмөрийн үнэлэмж, төвөөс алслагдсан байдал зэргийг харгалзан, инфляцийн зорилтот түвшинд хүрсний дараа үнэ, тарифыг хөөрөгдөхгүй байхаар төрийн албан хаагчдын цалинг төсвийн ерөнхийлөн захирагч нартай зөвшилцөн нэмэгдүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
13.8.өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
|
13.9.халамжийн үйлчилгээг хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагаар гүйцэтгүүлэх үйлчилгээний стандарт боловсруулж, гэрээлэх нөхцөл бүрдүүлэх;
|
стандартууд туршигдсан байх
|
-
|
|
13.10.хүн амын насжих хандлагыг угтан ахмадын амьдралын чанар, эрүүл мэнд, тэтгэвэрт гарах үеийн болон гарсны дараа нийгэмд идэвхтэй байр сууриа хадгалах зэрэг асуудлыг цогцоор авч үзсэн насжилтын стратеги боловсруулах;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
13.11.хүн амын хөгжлийн идэвхтэй үеийг ашиглах эдийн засаг, нийгмийн төлөвлөлттэй уялдуулах зорилгоор хүн амын хөгжил хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
|
хөтөлбөр батлагдсан байх
|
-
|
|
13.12.өрхийн хэрэгцээ, чадавхи, санаачилгад тулгуурлан өрхийн хөгжлийн үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
|
хөтөлбөр батлагдсан байх
|
-
|
|
13.13.өрхийн аж ахуйг дэмжих, жижиг зээлийн үйлчилгээг өргөжүүлж, хөдөө орон нутаг, сумдад хүргэх;
|
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн эх үүсвэр /тэрбум төгрөг/
|
3.7
|
|
13.14.иргэдийн нэрийн дансны мөнгийг баталгаажуулах, тэдний нийгмийн даатгалд итгэх итгэлийг нэмэгдүүлж, мэдээллийг ил тод болгох арга хэмжээг хэрэгжүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
13.15.малчин бүрийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалтай болгох ажлыг эхлүүлэх;
|
-
|
-
|
|
13.16.нийгмийн хамгааллын бүртгэлийн тогтолцоог бий болгох;
|
нийгмийн хамгааллын дугаарын сүлжээ бүрдэнэ
|
-
|
|
13.17.хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн сургалтын төвийг олон улсын жишигт нийцсэн үйлчилгээний шинэ төв болгон өргөтгөх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
13.18.Мянганы хөгжлийн зорилтуудын шалгуур үзүүлэлт, арга зүйг боловсронгуй болгох, хэрэгжилтийг үзүүлэлт бүрээр дүгнэх, хяналт тавих мэдээллийн төрөлжсөн болон тусгай санг улс, аймаг, нийслэлийн түвшинд холбогдох мэдээллээр бүрдүүлэх.
|
мэдээллийн сан бүрдсэн байх
|
үзүүлэлт бүрийг 2008 оны мэдээллээр байгуулах
|
|
Зорилт 14. Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлж эхэлсэнтэй холбогдуулан бүх шатны боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлнэ:
|
|||
14.1.сургуулийн өмнөх боловсролын сургалтын агуулга, хөтөлбөрийг сайжруулах;
|
сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт /хувь/
|
60.0
|
|
14.2.ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн "Үдийн цай" хөтөлбөрийг үргэлжлүүлэх;
|
хамрагдах анги
|
1-5
|
|
14.3.ерөнхий боловсролын сургалтыг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх ажлыг үргэлжлүүлэх;
|
6 настай хүүхдийн хамран сургалт
/хувиар/
|
95.0
|
|
|
12 жилийн тогтолцоонд шилжүүлэх анги, бүлэг
|
2 болон 7 дугаар анги
|
|
14.4.ерөнхий боловсролын сургуульд түүх, соёлоо дээдлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
|
-
|
-
|
|
14.5.ерөнхий боловсролын сургуулийн 3 ээлжээр хичээллэдэг байдлыг багасгаж, сурагчдын дотуур байрны хүрэлцээг нэмэгдүүлэх;
|
-
|
-
|
|
14.6.хөдөөгийн сургуулийн дотуур байрны хангамжийг нэмэгдүүлэх;
|
шинээр нэмэгдэх дотуур байрны орны тоо
|
600-аас доошгүй
|
|
14.7."Хүүхэд бүрт компьютер" хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;
|
хөтөлбөрт хамрагдах хүүхдийн тоо /мян/
|
20.0
|
|
14.8.ерөнхий боловсролын сургуулийг интернетэд холбох ажлыг эрчимжүүлэх;
|
цахилгааны байнгын эх үүсвэртэй сумдын тоогоор
|
-
|
|
14.9.ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлийн баримжаа олгох сургалтын хөтөлбөр, агуулгыг боловсронгуй болгох;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
14.10.англи хэлний үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
14.11.сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын стандартыг шинэчлэн боловсруулах;
|
стандарт батлагдсан байна
|
-
|
|
14.12.сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сурагчдын сурлагын амжилтыг үнэлэх тогтолцоог бүрдүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
14.13.зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, хөдөлмөрийн захын эрэлт хэрэгцээний мэдээллийн системийг бүрдүүлэх;
|
мэргэжлийн сургалт- үйлдвэрлэлийн төвд элсэгчдийн өсөлт
/хувиар/
|
40.0
|
|
14.14.өрх бүрээс мэргэжлийн сургалтанд хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн нэгээс доошгүй хүнийг мэргэшүүлж ажилтай болгох асуудлыг эхлүүлэх;
|
-
|
-
|
|
14.15.мэргэжлийн сургалт- үйлдвэрлэлийн төвийг мэргэжлийн болон мастер багшаар бүрэн хангаж, "Атрын 3 дахь аян"-ы хэрэгжилттэй холбогдуулан газар тариалангийн мэргэшсэн ажилтан бэлтгэхийг дэмжих;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
14.16.Өмнөговь аймгийн мэргэжлийн сургалт- үйлдвэрлэлийн төвийг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар сургууль болгон өргөтгөх;
|
-
|
-
|
|
14.17.инженер, технологийн чиглэлээр нарийн мэргэшлийн мэргэжилтэн бэлтгэхийг нэмэгдүүлж, дотоодын их, дээд сургууль төгсөөд ажиллаж байгаа инженер, техникийн ажилтан, эмч нарыг төрийн зардлаар гадаадын нэр хүнд бүхий их, дээд сургуульд давтан сургаж мэргэшүүлэх;
|
инженер, технологийн мэргэжлээр элсэгчдийн өсөлт /хувиар/
гадаадад давтан сургах хүний тоо
|
25.0
250-аас доошгүй
|
|
14.18.дотоодын их, дээд сургуульд суралцахаар зохих журмын дагуу элсэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг даргын захиалгаар албан ёсны гэрээ байгуулсан оюутны сургалтын зардлыг төрөөс хариуцах механизм бий болгож, 2009-2010 оны хичээлийн жилээс мөрдөх;
|
суралцах оюутны тоо
|
50 хүртэл
|
|
14.19.Засгийн газраас жил бүр шаардлагатай мэргэжлийн жагсаалт, ангилал, тоог зарлаж, сургалтын төрийн сангаас үзүүлж буй зээл, тусламжийг тодорхой шалгуур хангасан суралцагчдад олгодог байхаар холбогдох журмыг өөрчлөх;
|
-
|
-
|
|
14.20.хотын хэт төвлөрлийг сааруулах, шинжлэх ухааны чадавхийг дээшлүүлэх ажлын хүрээнд шинжлэх ухаан, технологи, чанартай боловсролын нээлттэй бүс буюу их, дээд сургуулийн хотхоныг хотын төвөөс зайдуу газарт барьж байгуулах ажлыг дэмжиж, бэлтгэл ажлыг эхлүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
14.21.шинжлэх ухаан, технологи, инновацийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн тодорхойлж, технологийн хөгжлийн чиг хандлагыг үйлдвэрлэлтэй уялдуулан хөгжүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
14.22.шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилтэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
14.23.өөрийн орны хөгжлийн онцлогт тохирсон үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
|
холбогдох хууль батлагдана
|
-
|
|
14.24.биотехнологи, нанотехнологи зэрэг дэвшилтэт технологийн судалгаа, боловсруулалтыг нэмэгдүүлж, туршилт-сорилтын баазыг бэхжүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
14.25.шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр нарийн мэргэшсэн эрдэм шинжилгээний ажилтан, залуу судлаачдыг дотоод, гадаадад бэлтгэх, давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх;
|
суралцах хүний тоо
|
100 хүртэл
|
|
14.26.соёлын өв уламжлалыг хадгалан хөгжүүлэх ажлын хүрээнд Соёлын тухай хуулийг боловсронгуй болгож, "Монгол Улсын соёл, урлагийг 2009-2021 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө"-г боловсруулж, хэрэгжүүлж эхлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
14.27.үндэсний уламжлалт соёлын өвөө хадгалж хамгаалах, сэргээн засварлах, хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
14.28.сумын соёлын төвийн үйл ажиллагааны агуулга, хэлбэрийг баяжуулж тогтмолжуулах, соёлын төвүүдийн барилгыг шинэчилж, засварлах, хөгжмийн зэмсэг, ном, тоног төхөөрөмжөөр хангах замаар хүүхэд, залуучууд, хүн амд хүргэх соёлын үйлчилгээний нийгмийн үр өгөөжийг дээшлүүлэх.
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
Зорилт 15. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн амд тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлж, элдэв өвчлөлийг эрс бууруулж, дундаж наслалтыг нэмэгдүүлэх, хүн амын өсөлтийг дэмжихэд чиглүүлнэ:
|
|||
15.1.хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг шинэчилж, Монгол Улсын нутаг дэвсгэрийн алслагдсан аль ч газарт шаардлагатай үед цаг алдалгүй хүрч тусламж үзүүлэх "Үндэсний түргэн тусламжийн сүлжээ" байгуулах ажлыг эхлүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
15.2.эрүүл мэндийн үйлчилгээнд орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололтуудыг нэвтрүүлж, улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зайны оношлогооны цахим эмнэлгийн нэгдсэн сүлжээг бий болгох;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
15.3.эрүүл мэндийн үйлчилгээнд эрхийн бичгийн тогтолцоог нэвтрүүлж, иргэн бүрийг жилд нэг удаа эмнэлгийн иж бүрэн, нарийн мэргэжлийн цогц үзлэг оношлогоонд хамруулах ажлыг зохион байгуулж эхлүүлэх;
|
-
|
-
|
|
15.4.иргэдийг эрүүл мэндийн орчин үеийн найдвартай, чанартай, хүртээмжтэй үйлчилгээнд хамруулахын тулд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг шинээр байгуулахыг дэмжиж, Улсын төв эмнэлгийн оношлогоо, эмчилгээний өргөтгөлийг шинээр барьж эхлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
15.5.Орхон аймагт оношлогооны төв байгуулах;
|
-
|
-
|
|
15.6.малчин, ядуу, эмзэг бүлгийн хүн амыг нөхөн үржихүйн эм, хэрэгслээр тогтвортой хангах ажлыг үе шаттайгаар эхлүүлэх;
|
нэн шаардлагатай эмийн хангалт /хувь/
|
85.0
|
|
15.7.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын хяналттай уялдуулан эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
15.8.эрүүл мэндийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, төрийн оролцоог багасгах зорилгоор хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад хувийн хэвшлийн мэргэжлийн эмнэлгийн оролцоог дэмжих, эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд хувийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх, өмчийн хэлбэрийг үл харгалзан эмнэлгүүдийг даатгалын үйлчилгээнд жигд хамруулах ажлыг эхлүүлэх;
|
-
|
-
|
|
15.9.халдварт өвчний халдварыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах арга хэмжээг өргөжүүлж, өвчин эсэргүүцэх тарилга, вакцин, эм хангалтыг нэмэгдүүлэх;
|
халдварт өвчнийг бууруулах хувь
|
5.0-аас доошгүй
|
|
|
тарилга, вакцины нөөцлөлтийн хувь
|
20.0-оос доошгүй
|
|
|
халдварт өвчнийг эмчлэх эмийн хангалтын хувь
|
90.0-ээс доошгүй
|
|
15.10.төлбөрийн чадваргүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмнэлгийн тусламж хөнгөлөлттэй үнээр олгох тогтолцоог судалж, хэрэгжүүлж эхлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
15.11.төлбөрийн чадваргүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхийн бичиг олгох ажлыг эхлүүлэх;
|
-
|
-
|
|
15.12.жирэмсэн эмэгтэйчүүд болон ураг, нярайд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, нийслэлд шинээр төрөхийн эмнэлэг барьж ашиглалтанд оруулах, хүүхдийн тусламж, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх;
|
1000 амьд төрөлтөд ногдох нялхасын эндэгдлийг бууруулах
эхийн эндэгдлийг бууруулах /100000 амьд төрөлтөд/
|
17 хүртэл
69 хүртэл
|
|
15.13.хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах зорилгоор бүсийн болон аймаг, нийслэлд шүдний кабинет байгуулах ажлыг дэмжиж, хэрэгжүүлэх;
|
байгуулах шүдний кабинетийн тоо
|
16
|
|
15.14.сум, өрхийн эмчийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх тогтолцоо болон хөдөө орон нутагт ажиллах эмч нарын урамшууллыг боловсронгуй болгох замаар анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмчийн хангалтыг сайжруулах;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
15.15.эрүүл мэндийн үйлчилгээнд "Урьдчилан сэргийлэх нь эмчлэхээс хялбар" зарчмыг баримталсан шинэ аргачлал нэвтрүүлэх, хүн амыг эрүүлжүүлэх төвүүдийг байгуулахыг дэмжих;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
15.16.эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийн эрсдэлт зан үйлийг өөрчлөх, мэдээлэл, сургалт, сурталчилгааны үйл ажиллагааг үндэсний түвшинд арга зүйгээр хангах тогтолцоог бүрдүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
15.17.нийтийн биеийн тамир, спортын материаллаг баазыг өргөтгөхөд дэмжлэг үзүүлэх, нийтийн биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлогыг батлуулж, хэрэгжүүлж эхлэх.
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
ТАВ.ГАДААД БОДЛОГО, БАТЛАН ХАМГААЛАХ
|
|||
Зорилт 16. Нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд улс орнуудтай найрсгаар харилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлж, хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэсэн орчныг бүрдүүлэх арга хэмжээ авна:
|
|||
16.1.гадаад орнуудын улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит сонирхлыг Монгол Улсад бий болгохдоо үндэсний аюулгүй байдал, ард түмний язгуур эрх ашгийн үүднээс зохистой тэнцвэрийг хадгалах бодлого явуулах;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
16.2.Монгол Улсын хөгжлийг хангах худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын нэн тааламжтай орчинг бүрдүүлж, Европын Чөлөөт худалдааны нийгэмлэгтэй байгуулсан хамтын ажиллагааны тунхаглалаа хэрэгжүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
16.3.Дэлхийн худалдааны байгууллагын ДОХА-гын шатны гэрээ хэлэлцээр, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, далайд гарцгүй, эмзэг эдийн засагтай орнуудад үзүүлэх хөнгөлөлтийн хэмжээ, хүрээг тогтоож нэмэгдүүлэхээр ажиллах;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
16.4.Дэлхийн худалдааны байгууллагын Хэлэлцээрийн давуу талыг оновчтой ашиглах замаар гадаад худалдааг хөгжүүлж, Монгол Улсын гадаад худалдааны тэнцлийг сайжруулах;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
16.5.Монгол Улсын гадаад худалдааны эрх зүйн орчныг Дэлхийн худалдааны байгууллагын болон олон улсын хууль тогтоомжид нийцүүлэн боловсронгуй болгож, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
16.6.худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт Европын Холбоо, худалдааны гол түнш орнуудаас үзүүлж буй хөнгөлөлтийг өргөжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих бодлогыг хэрэгжүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
16.7.хүнсний аюулгүй байдал, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтвортой түвшинд байлгах чиглэлээр экспортлогч орнуудтай олон улсын гэрээнд нийцүүлэн удаан хугацааны гэрээ байгуулах санал боловсруулж, хэрэгжүүлэх, импортоос хамаарах хамаарлыг бууруулах.
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
Зорилт 17. Гадаад бодлогын үзэл баримтлал, зарчмуудыг даяаршлын үеийн дэлхий дахины шинэ нөхцөл байдал, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эдийн засаг, нийгэм, батлан хамгаалах бодлоготой нягт уялдуулан хэрэгжүүлнэ:
|
|||
17.1.гадаад бодлогын тогтвортой байдал, уламжлал, залгамж чанарыг мөрдлөг болгож, олон улсын терроризм, мансууруулах бодисын хууль бус наймаа, хүний худалдаа, үндэсний болон олон улсын стандартын шаардлага хангаагүй, үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх бараа, бүтээгдэхүүн зэргийг Монгол улсад нэвтрэх нөхцөл боломжийг хаахаар ажиллах;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
17.2.хөрш хоёр оронтой харилцан ашигтай, найрсаг, тэнцвэртэй харилцааг бүхий л түвшинд хөгжүүлж, АНУ, Япон, Канад, Герман болон Европын холбооны бусад орнуудтай иж бүрэн түншлэлийн түвшинд харилцах бодлого баримтлах, Энэтхэг, БНСУ, Турк, Австрали, АСЕАН-ы орнуудтай түншлэлийн болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
17.3.бүс нутгийн улс төр, эдийн засгийн харилцаанд идэвхтэй оролцох, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/-д гишүүнээр элсэхээр ажиллах;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
17.4.далайд гарцгүй орны эрх ашгийг идэвхтэй хамгаалсан бодлогыг тууштай явуулж, ОХУ, БНХАУ-ын нутаг дэвсгэр дээгүүр Монголын бараа, бүтээгдэхүүн дамжин өнгөрүүлэх таатай орчныг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
17.5.Улс орныхоо гадаад сурталчилгаа, соёлын харилцааг зохицуулах хүрээнд гадаад сурталчилгааны үзэл баримтлал боловсруулж, хэрэгжүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
17.6.НҮБ, түүний системийн байгууллагуудын олон талт үйл ажиллагаанд идэвхтэй оролцон олон улсын хамтын нийгэмлэгт эзлэх байр сууриа улам бэхжүүлэх, Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ, түүний харьяа байгууллагуудтай хамтран ажиллах;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
17.7.гадаад оронд амьдарч, ажиллаж буй Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, аюулгүй байдлыг хамгаалах ажлыг сайжруулж, тэдэнд үзүүлэх үйлчилгээг хөнгөн шуурхай, чанартай болгох;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
17.8.Монгол Улсын гадаад харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны шаардлага, хэрэгцээг хангахад дипломат харилцааны албыг өргөжүүлэн идэвхтэй ажиллуулах.
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
Зорилт 18. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бэхжүүлэн, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд идэвхтэй оролцож, зэвсэгт хүчний шинэчлэлийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлнэ:
|
|||
|
|
|
|
18.1.НҮБ-ын мандатын дор явагдаж байгаа энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд Монгол Улсын зэвсэгт хүчний бүрэлдэхүүний оролцох оролцоог нэмэгдүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
18.2.Дайчилгааны тухай хуулийн дагуу дайчилгааны бэлтгэл нөөцийн 1, 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтний, төрийн болон орон нутгийн удирдах бүрэлдэхүүний цэрэг-стратегийн, цэргийн бэлтгэл сургалтуудыг зохион байгуулах;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
18.3."Зэвсэгт хүчний хөгжил сан"-г байгуулан зэвсэгт хүчний цаашдын хөгжлийг хангах эдийн засгийн үндсийг бүрдүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
18.4.дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг орон нутагт бэлтгэх тогтолцоог төгөлдөржүүлж, бүсийн төвүүдэд байршилтай Зэвсэгт хүчний анги, салбарыг түшиглэн бүсийн сургалтын төвүүдийг үе шаттайгаар байгуулах;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
18.5.экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, ойжуулах, цөлжилттэй тэмцэх, байгалийг нөхөн сэргээх зэрэг ажил, үүрэг биелүүлэхэд цэргийн дүйцүүлэх албаны оролцоог нэмэгдүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
18.6.НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд үүрэг гүйцэтгэх зориулалт бүхий "Цэргийн цагдаа"-гийн салбарыг шинээр байгуулах ажлыг эхлүүлэх, цэргийн удирдлагын холбоо, мэдээллийн системийг олон улсын жишигт ойртуулан хөгжүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
18.7.Террорист үйлдлийн эсрэг тусгай ажиллагаа болон террорист үйлдлийн хор уршиг, хохирлыг арилгахад оролцох үүрэг бүхий тусгай томилгоот анги, салбар, нэгжийн бүтэц, зохион байгуулалт, зэвсэг, техникийг сайжруулж, хөдөлгөөнт чадварыг нь нэмэгдүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
18.8.Монгол Улсын хил хамгаалалтад орчин үеийн техник, технологийг нэвтрүүлж, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, хил хамгаалалтын нэгдмэл тогтолцоог баталгаажуулах.
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
Зорилт 19. Мэргэжлийн хяналтын байгууллагыг бэхжүүлж, үйл ажиллагааг нь идэвхижүүлж, ажлын үр нөлөөг дээшлүүлэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөр эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглүүлнэ:
|
|||
19.1.төрийн хяналтын бодлогын баримт бичгийг шинэчлэн баталж, мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
19.2.хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
19.3.хилийн боомтод ажиллах гаальчид, мэргэжлийн хяналтын байцаагчдын орон сууц, нийгмийн асуудлыг шийдэх цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
19.4.мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, цахим сүлжээнд суурилсан нэг цэгийн үйлчилгээг бий болгох;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
19.5.хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, хэрэглэгчдийг мэдээллээр хангах;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
19.6.мэргэжлийн хяналтын байгууллагын лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлж, баталгаажилтын түвшинг дээшлүүлэх.
|
-
|
-
|
|
Зорилт 20. Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг боловсронгуй болгож, учрах хохирлын хэмжээг багасгах чиглэлээр идэвхтэй ажиллана:
|
|||
20.1.гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах тогтолцоог бүрдүүлж, онцгой байдлын албаны мэдээллийн техник болон программ хангамж, мэдээллийн сүлжээг орчин үеийн техник, технологиор шинэчлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
20.2.Улс оронд гарч болзошгүй гамшгийн төрлүүдэд зохицон ажиллах боломж бүхий радио холбооны зангилгаа, тухайн гамшгийн голомтоос удирдлагад шуурхай мэдээлэл дамжуулах радио сувгийг байгуулах;
|
холбооны радио сүлжээтэй болох
|
-
|
|
20.3.онцгой байдлын албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гамшигтай тэмцэх чадавхийг дээшлүүлж, техник, зэвсэглэмжийн хангалтыг сайжруулах, томоохон хот, суурин газар, аврах шуурхай бүлэг 105-ыг байгуулах;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
20.4.гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах боловсролыг иргэдэд олгох сургалтын тогтолцоог сайжруулах;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
20.5.гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хамгаалах, хор уршгийг арилгахад эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, шинжлэх ухаан, технологийн ололтыг өргөнөөр нэвтрүүлэхийг дэмжих;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
20.6.орон нутгийн онцлог, тохиолдож болзошгүй гамшгийн нөхцөл байдал зэрэгтэй уялдуулан улсын нөөцийн байршлыг өөрчлөх, нэмэгдүүлэх асуудлыг судалж, шийдвэрлүүлэх;
|
Улсын нөөцийн сангийн тухай бодлого шинэчлэгдсэн байх
|
-
|
|
20.7.Улсын нөөцийн салбарын агуулахын аж ахуйн материаллаг баазыг бэхжүүлж, Улаанбаатар хотод 60 000 м3 багтаамжтай улсын нөөцийн шатахуун хадгалах орчин үеийн терминал байгуулах, хүнсний бараа, материал хадгалах орчин үеийн иж бүрэн механикжсан агуулахыг шинээр байгуулах ажлыг судлах;
|
агуулахын багтаамж /куб метр/
|
60000
|
|
20.8.гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, хор уршгийг нь арилгахтай холбогдсон нэгдсэн мэдээллийн тогтолцоог бий болгож, гамшгийн мэдээллийн сан байгуулж, хөрш орнууд, бүс нутгийн гамшгаас сэргийлэх хамтарсан үйл ажиллгаанд нэгдэх, уялдуулах арга хэмжээ авах;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
20.9.бүс нутгийн болон дэлхийн улс гүрнүүдийн ижил төст чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудтай харилцаа тогтоох замаар байгууллагынхаа ирээдүйн хөгжил дэвшлийг хангахад гадаад хүчин зүйлийг бүрэн ашиглах нөхцөлийг бүрдүүлэх.
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
ЗУРГАА.ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ
|
|||
Зорилт 21.Иргэдээ идэвхжүүлж, иргэний нийгмийг төлөвшүүлэх нь ардчилсан нийгмийн төгөлдөршилтийн нэг гол шалгуур тул төр-иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлж, иргэний нийгмийн оролцоог хангана:
|
|||
21.1.хууль тогтоомж хоорондын зөрчлийг арилгах, уялдаа холбоог сайжруулах ажлын хүрээнд иргэн, аж ахуйн чиглэлийн хууль тогтоомжийг харьцуулан судалж, давхардал, хийдлийг тогтоох ажлыг эхлүүлэх;
|
судалж, давхардал хийдлийг тогтоох хуулийн хувь
|
40-өөс доошгүй
|
|
21.2.иргэдэд шинжлэх ухааны мэдлэг, иргэний улс төр, эрх зүйн боловсрол олгох, амьдрах арга ухаанд сургах, эх оронч үзэл төлөвшүүлэх, ардчилал, шударга ёсны үнэт зүйлсийг иргэн бүрийн итгэл үнэмшил болгон хэвшүүлэхэд чиглэсэн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг дэмжих;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
21.3.нийтийн эрх ашгийг хөндсөн томоохон хуулиудыг Улсын Их Хурлаар батлахаас 45-аас доошгүй хоногийн өмнө иргэд, олон нийтээр нээлттэй хэлэлцүүлж санал авдаг журмыг хэвшүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
21.4.иргэний нийгмийн байгууллагаас төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих эрхийг нь холбогдох хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэх, нийгэмд тулгамдсан зарим зорилтыг шийдвэрлэхэд иргэний нийгмийн байгууллагуудтай зөвшилцөх арга хэлбэрийг бий болгох;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
21.5.иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн эрх зүйн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг байгуулж ашиглах, бүртгэл, мэдээллийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд онлайнаар мэдүүлэг авч, хариуг онлайнаар болон шуудангаар илгээдэг журамд шилжих ажлын бэлтгэлийг хангах;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
21.6.нийгмийн зохион байгуулалт, эмх цэгц, сахилга, дэг журмыг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангаж ажиллах, эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлын цар хүрээ, чанар, үр нөлөөг дээшлүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
21.7.хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, боловсон хүчний ур чадварыг дээшлүүлэх;
|
нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн тоо
|
3
|
|
21.8.авлигын гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтны нийгэмд учруулсан мөнгөн хохирлыг тооцож нөхөн төлүүлдэг болгох, авлигатай тэмцэх асуудлыг эрчимжүүлж, ялын бодлогыг чангатгах;
|
-
|
-
|
|
21.9.гэмт хэргийн улмаас хохирсон иргэний хохирлыг барагдуулах төрийн сантай болох, хохирол учруулсан этгээдийг албадан хөдөлмөр эрхлүүлж хохирлыг бүрэн барагдуулах;
|
-
|
-
|
|
21.10."Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого"-ын зорилтуудыг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусган боловсруулж, төсвийн хүрээний мэдэгдэлтэй хамт Улсын Их Хурлын хаврын чуулганд өргөн мэдүүлж батлуулдаг болох;
|
-
|
-
|
|
21.11.төрийн захиргааны байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэр гаргах, түүнд хяналт тавих эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
-
|
|
21.12.цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандартыг тогтоож, нэн шаардлагатай байгаа техник, хэрэгслийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх;
|
стандарт батлагдсан байх
|
-
|
|
21.13.замын хөдөлгөөнд хяналт тавих телекамерийн хяналтын системийг Улаанбаатар хотод байгуулах ажлыг эхлүүлэх;
|
үйл ажиллагааны хэрэгжилтээр
|
|
|
21.14.хүн амын хүнсний бүтээгдэхүүний үнийн зохиомол хөөрөгдлийг хянан зохицуулах чиглэлээр "Шударга бус өрсөлдөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын үйл ажиллагааг өргөжүүлэх.
|
хуульд нэмэлт, өөрчлөлт орсон байх
|
-
|
|
------ооОоо-------
Текст томруулах
A
A
A