A

A

A

Бүлэг: 1979
Улсын Их Хурлын 2001 оны
27 дугаар тогтоолын хавсралт
 
 
"МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН" ЦОЛ ХҮРТЭЭХ ДҮРЭМ
 
            1. "Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан" цолыг байгаль орчны салбарт олон жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн онцгой, тогтвортой амжилт гаргасан байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, ажилчин, инженер, техникч, эрдэмтэн, багш, сурган хүмүүжүүлэгч, байгаль орчны салбарын удирдах ажилтан болон цэвэр үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээр байгаль орчинд халгүй техник, технологи нэвтрүүлэнүр нөлөөтэй ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын инженер, техникч, удирдах ажилтанд олгоно.
 
            2. "Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан" цол хүртэх нэр дэвшигч нь байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах, орчны бохирдол, доройтлыг бууруулах, ус, цаг уурын мэдээллийг үнэн зөв шуурхай гаргах, иргэдэд экологийн боловсрол олгох, байгаль орчны судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр өгөөжийг дээшлүүлэх үйлст онцгой амжилт гаргасан, байгаль орчныг хамгаалах ажлыг өргөн хүрээтэй сурталчилдаг, ажлын арга туршлагаа бусдад зааж дэлгэрүүлдэг, нэр хүнд сайтай иргэн байвал зохино.
 
            3. "Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан" цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж хүртээнэ.
 
 
 
-------------оОо-------------