- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНЭ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ
ГХГЗЗГ-ын даргын 2003 оны
218 дугаар тушаалын хавсралт
ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНЭ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, түүнчлэн Газрын тухай хуулийн 44.4-т заасны дагуу гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газар ашиглуулах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлоход энэхүү аргачлалыг дагаж мөрдөнө.
2.Дуудлага худалдааны бэлтгэл ажлыг зохион байгуулахад гарах зардлыг (оролцогч, сонирхогчдын билет хэвлүүлэх, дуудлага худалдаа явуулах байрны үнэ гэх мэт) дуудлагаар худалдах эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний анхны үнэд тэнцүү хэмжээгээр ногдуулна.
Хоёр. Эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага
худалдааны анхны үнийг тодорхойлох
3.Хот, тосгон, бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах газрын эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлохдоо дараах зарчмыг баримтална:
3.1.Эзэмшил, ашиглалтад олгох газрыг харьяалах нутаг дэвсгэр нь хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарах, түүнд харгалзах 1 м2 газрын эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг энэхүү аргачлалын хүснэгт-1-д заасныг үндэслэн тогтооно;
Хүснэгт-1
Суурин газрын
|
1 м2 газрын эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ /төг/
|
||
Зэрэглэл
|
Хүн амын тоо /мян. хүн/
|
Нэр
|
|
Нийслэл
|
|
Улаанбаатар
|
2200
|
Улсын зэрэглэлтэй хот
|
50,0-500,0
хүртэлх
|
Дархан
|
1500
|
Эрдэнэт
|
1000
|
||
Чойбалсан
|
600
|
||
Аймгийн зэрэглэлтэй хот
|
30,0-50,0
хүртэлх
|
Улиастай
|
250
|
Өлгий
|
|||
Мөрөн
|
|||
Цэцэрлэг
|
|||
Ховд
|
|||
Улаангом
|
|||
Сүхбаатар
|
|||
15,0-30,0
хүртэлх
|
Баянхонгор
|
200
|
|
Өндөрхаан
|
|||
Зуунмод
|
|||
Баруун-Урт
|
|||
Сайншанд
|
|||
Даланзадгад
|
|||
Арвайхээр
|
|||
Мандалговь
|
|||
Алтай
|
|||
Булган
|
|||
Зүүнхараа
|
|||
Тосонцэнгэл
|
|||
Чойр
|
|||
Сумын төв, тосгон
|
0,5-15,0
хүртэлх
|
Сумдын төв
|
150
|
|
0,5
хүртэлх
|
Бусад суурин
|
100
|
3.2.Эзэмшил, ашиглалтад олгох газрын үнэлгээний бүсчлэлд хамрагдах байдал, эзэмшил, ашиглалтын төрлийг харгалзан хүснэгт-2-оос тохирох итгэлцүүрийг сонгоно;
Хүснэгт-2
Д/д
|
Газар эзэмшил, ашиглалтын төрөл
|
Газрын үнэлгээний бүсчлэл, эзэмшил ашиглалтын төрлийг харгалзан
засварлах итгэлцүүр
|
||||
1-р бүс
|
2-р бүс
|
3-р
бүс
|
4-р
бүс
|
5-р
бүс
|
||
1
|
Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар
|
0.2
|
0.18
|
0.15
|
0.12
|
0.1
|
2
|
Төрийн бус байгууллага, нам, шашны байгууллага
|
0.8
|
0.6
|
0.4
|
0.3
|
0.2
|
3
|
Yйлдвэрлэлийн зориулалтаар
|
1.0
|
0.8
|
0.6
|
0.5
|
0.4
|
4
|
Худалдаа, бүх төрлийн үйлчилгээ
|
1.5
|
1.2
|
1.0
|
0.8
|
0.7
|
5
|
Шатахуун түгээх станц
|
3.0
|
2.7
|
2.5
|
2.3
|
2.0
|
Тайлбар: Хэрвээ тухайн хот, тосгон, бусад суурины газар нь 5-аас бага буюу 2 үнэлгээний бүсчлэлтэй бол 1, 2-р бүсэд хамаарах итгэлцүүрийг, 3-н үнэлгээний бүсчлэлтэй бол 1, 2, 3-р бүсэд хамаарах итгэлцүүрийг, 4-н үнэлгээний бүсчлэлтэй бол 1, 2, 3, 4-р бүсэд хамаарах итгэлцүүрийг тус тус сонгон хэрэглэнэ.
3.3.Сонгосон итгэлцүүрийг хот, суурин газрын тухайн зэрэглэлд харгалзах 1 м2 газрын эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнээр үржүүлэн тухайн газрын эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлно.
Жишээ-1 Улаанбаатар хот нь газрын үнэлгээний 4-н бүсчлэлтэй гэж үзвэл 2-р бүсэд худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх 300 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойльё:
а/энэ тохиолдолд Улаанбаатар хот нь хүснэгт-1-д заасны дагуу нийслэлийн зэрэглэлд хамаарах бөгөөд түүнд харгалзах 1 м2 газрын эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ нь 2200 төгрөг болохыг тогтооно;
б/хүснэгт-2-ын дагуу худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх 2-р бүсийн газарт 1.2 гэсэн итгэлцүүр харгалзаж байна;
в/эзэмшилд олгох 1 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ нь:
2200 төг/ м2 х 1.2 =2640 төгрөг/ м2
г/300 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ нь:
2640 төг/ м2 х 300 м2 =792000 төгрөг болж байна.
Жишээ-2 Төв аймгийн Зуунмод хот нь газрын үнэлгээний 3 бүсчлэлтэй гэж үзвэл 3-р бүсэд шатахуун түгээх станц барих зориулалтаар эзэмшүүлэх 500 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойльё:
а/энэ тохиолдолд Төв аймгийн Зуунмод хот нь хүснэгт-1-д заасны дагуу аймгийн зэрэглэлтэй хотод хамаарах бөгөөд тухайн зэрэглэлд харгалзах 1 м2 газрын эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ нь 200 төгрөг байна;
б/хүснэгт-2-н дагуу шатахуун түгээх станц барих зориулалтаар эзэмшүүлэх 3-р бүсийн газарт 2.5 гэсэн итгэлцүүр харгалзаж байна;
в/эзэмшилд олгох 1 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ нь:
200төг/ м2 х 2.5=500 төгрөг/ м2
г/500 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ нь:
500 төг/ м2 х 500 м2 =250000 төгрөг болж байна.
4.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх тариалангийн газрын эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлохдоо дараах зарчмыг баримтална:
4.1.Эзэмшилд олгох тариалангийн газрыг харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь газрын үнэлгээний аль тойргийн ямар зэрэглэлд хамаарагдаж байгааг энэхүү аргачлалын хүснэгт-3-ын дагуу тогтооно;
4.2.Тухайн тойргийн зэрэглэлд хамаарах 1 га тариалангийн газрын эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тариалах таримлын төрлөөс нь хамааруулан хүснэгт-4-ийн дагуу тогтооно.
Хүснэгт-4
Д/д
|
Газрын үнэлгээний тойргийн индекс
|
Зэрэглэл
|
1 га тариалангийн талбайн эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ /төг/
|
|
Yр тариа, тэжээлийн ургамал тариалах
|
Төмс, хүнсний ногоо, бусад ургамал тариалах
|
|||
1
|
ХУ
|
I
|
5200
|
15800
|
I I
|
4300
|
13000
|
||
I I I
|
1900
|
5700
|
||
2
|
АУ
|
I
|
2300
|
7000
|
I I
|
1200
|
3500
|
||
I I I
|
500
|
1500
|
||
3
|
ГТ
|
I
|
2500
|
7500
|
I I
|
1100
|
3400
|
||
I I I
|
800
|
2400
|
||
4
|
Т
|
I
|
4200
|
12700
|
I I
|
4000
|
11000
|
||
I I I
|
2700
|
8200
|
Жишээ-3 Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үр тарианы зориулалтаар эзэмшүүлэх 100 га газрын эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойльё:
а/Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум нь энэхүү аргачлалын хүснэгт-3-т заасны дагуу Хангай, Хэнтийн уулархаг (ХУ) тойргийн I дүгээр зэрэглэлд хамрагдаж байгааг тогтооно;
б/энэхүү аргачлалын хүснэгт-4-т зааснаар Хангай, Хэнтийн уулархаг тойргийн I дүгээр зэрэглэлд үр тарианы зориулалтаар эзэмшүүлэх 1 га газрын эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ нь 5200 төгрөг байна;
в/100 га газрын эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ нь:
5200 төг/ га х 100 га =520000 төгрөг болж байна.
5.Тусгай хамгаалалттай газар нутгаас бусад газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад аялал, жуулчлалын зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлохдоо уг газарт хамгийн ойр оршиж байгаа хот, тосгон, бусад суурины газар нь энэхүү аргачлалын хүснэгт-1-д заасан зэрэглэлийн алинд хамрагдаж байгааг тогтоож, зэрэглэлд харгалзаж буй 1 м2 газрын эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг 5 дахин багасгаж тооцно.
Жишээ-4 Архангай аймгийн Тариат сумын нутагт аялал, жуулчлалын зориулалтаар эзэмшүүлэх 2 га газрын эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлбол:
а/Архангай аймгийн Тариат сум нь энэхүү аргачлалын хүснэгт-1-д заасны дагуу сумын төвийн зэрэглэлд хамрагдах бөгөөд түүнд харгалзах 1 га газрын эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ нь 1500000 төгрөг, үүнийг 5 дахин багасгаж тооцвол 300000 төгрөг болно;
б/аялал, жуулчлалын зориулалтаар олгох 2 га газрын эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ нь:
300000 төг/ га х 2 га =600000 төгрөг болж байна.
---о0о---
Текст томруулах
A
A
A