- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО
Төрийн Өмчийн Хорооны 2003 оны
432 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
монгол улсын
ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО
болон
_____________________ -ийн
/тендерийн ялагчийн нэр/
хооронд байгуулсан
"ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ"-ний ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР *
Улаанбаатар хот 200... оны ... дугаар сарын ...-ний өдөр
* Энэхүү "Худалдах, худалдан авах гэрээ"-ний үлгэрчилсэн загварыг үндэслэн тухайн хувьчлагдаж буй байгууллага тус бүр дээр "Худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулна. Ингэхдээ энэхүү "Худалдах, худалдан авах гэрээ"-ний үлгэрчилсэн загварын зүйл, заалтыг тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлог, хамрах хүрээ, өмч хөрөнгийн их, бага болон бусад хүчин зүйлийг харгалзан ямраар ч өөрчилж болно.
ТОВЪЁОГ
НИЙТЛЭГ ЗҮЙЛ
НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ НЭР ТОМЪЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
НИЙТЛЭГ ЗҮЙЛ
НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ НЭР ТОМЪЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
1.1 Тодорхойлолт
ХОЁРДУГААР ЗҮЙЛ ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ
ХОЁРДУГААР ЗҮЙЛ ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ
2.1 Гэрээ хүчин төгөлдөр болох
ГУРАВДУГААР ЗҮЙЛ ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА
ГУРАВДУГААР ЗҮЙЛ ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА
3.1 Гэрээний хугацаа
ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ
ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ
4.1 Байгууллагыг худалдах, худалдан авах
4.2 Худалдан авах үнэ
ТАВДУГААР ЗҮЙЛ ХУДАЛДАГЧ БОЛОН БАЙГУУЛЛАГААС ГАРГАХ
МЭДЭГДЭЛ, БАТАЛГАА
5.1 Худалдагчийн эрх зүйн байдлын тухай
5.2 Байгууллагын эрх зүйн байдлын тухай
5.3 Байгууллагын хөрөнгө
5.4 Гуравдагч этгээдийн эрх байхгүй тухай
5.5 Зөрчилдөөн байхгүй тухай
5.6 Маргаан байхгүй тухай
5.7 Санхүүгийн тайлангийн тухай
5.8 Өр төлбөр, авлагын тухай
5.9 Татварын тухай
5.10 Зээлийн тухай
5.11 Оюуны өмчийн тухай
5.12 Үндсэн хөрөнгийн тухай
5.13 Гэрээ, хэлэлцээрийн тухай
5.14 Даатгалын тухай
5.15 Ажиллагсдад үзүүлэх тэтгэмж, халамжийн тухай
5.16 Байгууллагын дансны тухай
5.17 Байгаль орчны асуудлын тухай
5.18 Баримт бичгүүдийн хуулбар бүрэн гүйцэд байгаа тухай
5.19 Худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болох өдөр гаргах мэдэгдэл
баталгааны тухай
баталгааны тухай
ЗУРГААДУГААР ЗҮЙЛ ХУДАЛДАН АВАГЧААС ГАРГАХ МЭДЭГДЭЛ,
БАТАЛГАА
6.1 Худалдан авагчийн эрх зүйн байдлын тухай
6.2 Худалдан авагчийн ажил хэргийн туршлагын тухай
6.3 Бизнес төлөвлөгөөний тухай
6.4 Зөрчилдөөн байхгүй тухай
6.5 Санхүүгийн тайлангийн тухай
6.6 Маргаан байхгүй тухай
6.7 Мэдэгдлүүд үнэн зөв болох тухай
6.8 Худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болох өдөр гаргах мэдэгдэл баталгааны тухай
ДОЛООДУГААР ЗҮЙЛ ХУДАЛДАГЧ БОЛОН БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ
7.1 Үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх тухай
7.2 Үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах тухай
7.3 Нэвтрэн орох боломжийн тухай
7.4 Нууц хадгалах тухай
7.5 Бусад баталгааны тухай
7.6 Саад тотгор учруулахгүй байх тухай
7.7 Ногдол ашгийн тухай
7.8 Байгууллагын удирдлагыг ажлаас чөлөөлөх тухай
НАЙМДУГААР ЗҮЙЛ ХУДАЛДАН АВАГЧИЙН ҮҮРЭГ
8.1 Удирдлагын баг
8.2 Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх тухай
8.3 Үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх тухай
8.4 Хөрөнгө оруулалт хийх үүрэг
8.5 Байгууллагын ажиллагсдын тухай
8.6 Нууц хадгалах тухай
8.7 Зөрчлийн талаар мэдээлэх тухай
8.8 Хөндлөнгөөс оролцохгүй байх тухай
8.9 Бусад баталгааны тухай
8.10 Зохицуулах эрх бүхий байгууллагаас олгох зөвшөөрлийн тухай
8.11 Ногдол ашгийн тухай
ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА
ДУУСГАВАР БОЛОХ НӨХЦӨЛ
9.1 Худалдан авагч үүргээ биелүүлэх нөхцөл
9.2 Худалдагч үүргээ биелүүлэх нөхцөл
9.3 Худалдах, худалдан авах ажиллагааг дуусгавар болгох үүргийг хүлээхгүй байх нөхцөлүүд
АРАВДУГААР ЗҮЙЛ ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА
ДУУСГАВАР БОЛОХ
10.1 Байгууллагыг хүлээлгэн өгөх
10.2 Худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болсон тухай бичиг баримт
АРВАННЭГДҮГЭЭР ЗҮЙЛ ТАТВАР
11.1 Худалдах.худалдан авах ажиллагаа дуусгавар болох өдрөөс өмнө гарсан татварын асуудал
11.2 Худалдах.худалдан авах ажиллагаа дуусгавар болох өдрөөс хойш гарсан татварын асуудал
АРВАНХОЁРДУГААР ЗҮЙЛ ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН БИЕЛЭЛТИЙН ЯВЦЫГ
ТАЙЛАГНАХ, ДҮГНЭХ
12.1 Тайлан ирүүлэх тухай
12.2 Аудитын комиссыг томилох
12.3 Аудитын комиссын бүрэлдэхүүн
12.4 Аудитын комиссын эрх, үүрэг
12.5 Аудитын комиссын дүгнэлтийн тухай
АРВАНГУРАВДУГААР ЗҮЙЛ ГЭРЭЭ ЦУЦЛАХ
13.1 Гэрээ цуцлах нөхцөл
13.2 Гэрээ цуцалснаас үүсэх хариуцлага
13.3 Гэрээ цуцлах байгууллагын эрх
АРВАНДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ - ГЭНЭТИЙН БУЮУ ДАВАГДАШГҮЙ ХҮЧНИЙ
ШИНЖТЭЙ ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ
14.1 Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын тухай
14.2 Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх
АРВАНТАВДУГААР ЗҮЙЛ МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
15.1 Маргааныг шийдвэрлэх АРВАНЗУРГААДУГААР ЗҮЙЛ БУСАД
16.1 Мэдэгдэл
16.2 Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах
16.3 Гэрээний хэл
16.4 Зардал
16.5 Хэлэлцээ хийхгүй байх тухай
16.6 Нийтэд мэдээлэл хийх
16.7 Гэрээгээр хүлээсэн үүргээ бусдад шилжүүлэх тухай
ХАВСРАЛТУУД
ХАВСРАЛТ А ХУДАЛДАН АВАГЧИЙН БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ
ХАВСРАЛТ Б БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНЫ БАТЛАМЖ БИЧИГ
ХАВСРАЛТ В ХУДАЛДАН АВАГЧИЙН БАТЛАМЖ БИЧИГ
ХАВСРАЛТ Г БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭХ ШАЛГУУР
ҮЗҮҮЛЭЛТ
НИЙТЛЭГ ЗҮЙЛ
I. "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль", Улсын Их Хурлын 2002 оны 56 дугаар тогтоолоор баталсан "Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх үндсэн чиглэл", Засгийн газрын оны ... дугаар сарын ...-ний өдрийн
дугаар тогтоолоор баталсан "Нийгмийн салбарын ................ онд өөрчлөлт, шинэчлэл,
хувьчлал хийх байгууллагуудын жагсаалт"-ыг үндэслэн Төрийн өмчийн хорооны ..... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... тоот тогтоолын дагуу зарласан.........................................................
.......................................... (энд хувьчлагдах байгууллагын нэрийг бичнэ)-ийг хувьчлах уралдаант
шалгаруулалт /цаашид "тендер" гэх/-ад..................................................... ( энд
ялагчийн нэрийг бичнэ) нь ялсан болно..
II. ………………………………………………………….(энд хувьчлагдах байгууллагын нэрийг бичнэ) цаашид
"Байгууллага" гэх/-ийг хувьчлан авах тухай энэхүү ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ /цаашид "Гэрээ" гэх/-г нэг талаас Төрийн өмчийн хороо /цаашид
"Худалдагч" гэх/ болон нөгөө талаас....................................................... (энд тендерийн ялагчийн нэрийг бичнэ) /цаашид "Худалдан авагч" гэх/-ийн хооронд ........................... оны ... дугаар сарын ... -ний өдөр Улаанбаатар хотод байгуулав.
III. Худалдагч болон Худалдан авагчийг цаашид хамтад нь "Талууд" гэж нэрлэнэ.
IV. Төрийн өмчийн хороо нь Улаанбаатар-11, Засгийн газрын IҮ байранд байрлалтай, 21/20041 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 9081518 тоот регистрийн дугаартай болно.
V. ................................................... (энд хувьчлагдах байгууллагын нэрийг бичнэ) НЬ.......
................. (энд хувьчлагдах байгууллагын хаягийг бичнэ) — нд байрлалтай …………… тоот
улсын бүртгэлийн гэрчилгээтэй,..................................... тоот регистрийн дугаартай болно.
VI. ................................................... (энд хувьчлагдах байгууллагын нэрийг бичнэ) НЬ.......
................. (энд хувьчлагдах байгууллагын хаягийг бичнэ) — нд байрлалтай …………… тоот
улсын бүртгэлийн гэрчилгээтэй,..................................... тоот регистрийн дугаартай
болно.
VII..................... улсын иргэн....................................... (энд тендерийн ялагчийн нэрийг бичнэ) нь иргэний үнэмлэхийн №..... тай..................................................... регистрийн дугаартай
.............................................................................. (гэрийн хаяг, утас) болно.
VIII. Худалдан авагч нь Худалдах, худалдан авах гэрээний хугацаанд хэрэгжүүлэх
бизнес төлөвлөгөө (цаашид "Бизнес төлөвлөгөө" гэх) Худалдагчид хүргүүлсэн болно.
бизнес төлөвлөгөө (цаашид "Бизнес төлөвлөгөө" гэх) Худалдагчид хүргүүлсэн болно.
Худалдагч нь ................................................................ (энд хувьчлагдах байгууллагын нэрийг бичнэ) -ийн Албан тушаалтны Батламж бичгийг Худалдан авагчид хүргүүлсэн болно.
IX. Бизнес төлөвлөгөөг энэхүү Гэрээний "Хавсралт А", Байгууллагын Албан
тушаалтны Батламж бичгийг "Хавсралт Б", Худалдан авагчийн Батламж бичгийг
"Хавсралт В", Худалдан авагчийн Бизнес төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх
шалгуур үзүүлэлтийг "Хавсралт Г" болгон хавсаргав.
тушаалтны Батламж бичгийг "Хавсралт Б", Худалдан авагчийн Батламж бичгийг
"Хавсралт В", Худалдан авагчийн Бизнес төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх
шалгуур үзүүлэлтийг "Хавсралт Г" болгон хавсаргав.
Гэрээний Талууд дараах зүйлийг харилцан тохиролцов.
НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ
НЭР ТОМЪЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
1.1 Тодорхойлолт
Тухайн нөхцөлд өөр утга санаагаар хэрэглээгүй бол энэхүү Гэрээ болон Гэрээний хавсралтад дурьдсан дараахь нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно:
1.1.1 "ГэрЭЭ" - ТөрИЙН ӨМЧИЙН ХОрОО бОЛОН................................................................... (энд тендерийн
ялагчийн нэрийг бичнэ)-ийн хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ болон гэрээний бүх хавсралтыг,
1.1.2 "Худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болох өдөр" - Худалдах, худалданавах ажиллагаа дуусгавар болсон тухай бичиг баримтад -Талууд гарын үсэг зурсан өдрийг,
1.1.3 "Төрийн захиргааны байгууллага" - УИХ, Засгийн газар, яам, агентлагыг,
1.1.4 "Тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллага" - Хувьчлагдах байгууллагын үйлчилгээний болон төсөв, санхүүжилтийн бодлогыг хариуцдаг яамыг,
1.1.5 "Зохицуулах эрх бүхий байгууллага" -Үйл ажиллагааны зөвшөөрөл, газар эзэмших эрх зэрэг тусгай зөвшөөрөл олгодог төрийн захиргааны байгууллагыг,
1.1.6 "Гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх" - Аудитын комиссын дүгнэлтийг Төрийн
өмчийн хорооны хуралдаанаар хэлэлцэхийг,
өмчийн хорооны хуралдаанаар хэлэлцэхийг,
1.1.7 "Гэрээний хугацаа" - Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс Гэрээнд заасан хугацаа дуусах хүртэлх, эсвэл Гэрээг цуцлах хүртэлх хугацааг,
1.1.8 "Балансын өдөр" - Монгол улсын хууль тогтоомжид заасны дагуу хөндлөнгийн аудитын шалгаж баталгаажуулсан Байгууллагын санхүүгийн тайлан тэнцлийг гаргасан ... оны .... дугаар сарын ...-ний өдрийг,
1.1.9 "Албан тушаалтны батламж бичиг" - Энэхүү гэрээний "Хавсралт Б"-д жагсаасан Байгууллагаас гаргах баталгааг,
1.1.10 "Худалдан авагчийн батламж бичиг" - Энэхүү гэрээний "Хавсралт В"-д жагсаасан Худалдан авагчаас гаргах баталгааг,
1.1.11 "Худалдан авагчийн бизнес төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх шалгуур үзүүлэлт"- энэхүү гэрээний "Хавсралт Г"-д жагсаасан үзүүлэлтийг.
ХОЁРДУГААР ЗҮЙЛ ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ
2.1 Гэрээ хүчин төгөлдөр болох
2.1.1 Энэхүү Гэрээ нь Талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно.
ГУРАВДУГААР ЗҮЙЛ ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА
3.1 Гэрээний хугацаа
3.1.1 Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн энэхүү Гэрээний хугацаа нь ....
(................. ) жил байна.
ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ
4.1 Байгууллагыг худалдах, худалдан авах
4.1.1 Энэхүү гэрээний нөхцөл, болзлын дагуу худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болоход Худалдагч нь Байгууллагыг худалдаж, Худалдан авагч нь Байгууллагыг худалдан авна.
4.2 Худалдан авах үнэ
4.2.1 Энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх нөхцөл, болзолтойгоор Байгууллагыг
................. /.................................................... / төгрөгөөр худалдах, худалдан авахаар
Талууд харилцан тохиролцов.
ТАВДУГААР ЗҮЙЛ ХУДАЛДАГЧ БОЛОН БАЙГУУЛЛАГААС ГАРГАХ МЭДЭГДЭЛ, БАТАЛГАА
Худалдагч болон Байгууллага Худалдан авагчид дараахь мэдэгдэл, баталгаа гаргаж байгаа бөгөөд эдгээр нь энэхүү Гэрээнд дурдсан бусад аливаа мэдэгдэл, баталгааг хөндөхгүй. Үүнд:
5.1 Худалдагчийн эрх зүйн байдлын тухай
5.1.1 "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Төрийн өмчийн хороо нь............................................................................................. (энд
хувьчлагдах байгууллагын нэрийг бичнэ) ийг худалдах ажиллагааг явуулах эрхтэй Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг мөн.
5.1.2 "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн 46, 61 дүгээр зүйлийн дагуу Худалдагч энэхүү Гэрээ болон бусад дагалдах гэрээг байгуулах, түүнчлэн Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардлагатай бусад гэрээ, хэлцэл байгуулах эрхтэй болно.
5.1.3 Энэхүү Гэрээгээр хүлээсэн Худалдагчийн үүрэг нь заавал биелэгдэх хуулийн хүчинтэй.
5.2 Байгууллагын эрх зүйн байдлын тухай
5.2.1 Байгууллага нь Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан..........................
....................................... үйл ажиллагаа явуулдаг . . . хувийн төрийн өмчтэй хуулийн
этгээд бөгөөд өөрийн үндсэн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай лиценз, зөвшөөрлийг зохих ёсоор авсан болно.
5.2.1 Энэхүү гэрээг байгуулсан өдрийн байдлаар Байгууллага нь өөрийн эзэмшилд байгаа бүх эд хөрөнгийг эзэмших, захиран зарцуулах, түүнчлэн эдгээр эд хөрөнгийг ашиглан өөрийн үйл ажиллагааг явуулах хуулийн этгээдийн бүрэн эрхийг Монгол улсын хуулийн дагуу эдэлдэг болно.
5.3 Байгууллагын хөрөнгө
5.3.1 Байгууллагын нийт хөрөнге нь....................... мянган төгрөг, үндсэн хөрөнгө.........................
. . мянган төгрөг, авлага....................... мянган төгрөг, өр төлбөр............................ мянган
төгрөг, Байгууллагын өөрийн хөрөнгө....................... мянган төгрөг болно.
5.3.2 Албан тушаалтны Батламж бичигт дурьдсанаас өөр Балансын өдрөөс хойш Байгууллагын эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, худалдах буюу түрээслүүлж, худалдахаар хэлцэл хийгээгүй, мөн тэдгээрийг бүхэлд нь эсвэл тодорхой хувийг барьцаалаагүй болно.
5.3.3 Байгууллагын хөрөнгө нь Гуравдагч этгээдийн эрхээс чөлөөтэй болно.
5.4 Гуравдагч этгээдийн эрх байхгүй тухай
5.4.1 Байгууллагыг худалдан авах, эсвэл бусад хэлбэрээр олж авах гуравдагч этгээдийн эрх байхгүй.
5.4.2 Худалдагч нь энэхүү Гэрээний үндсэн дээр Байгууллагыг өмчлөх эрхийг Худалдан авагчид шилжүүлэх хууль ёсны бүрэн эрхтэй бөгөөд уг өмчлөх эрх нь Гуравдагч этгээдийн эрхээс чөлөөтэй болно.
5.5 Зөрчилдөөн байхгүй тухай
5.5.1 Энэхүү Гэрээний нөхцөл, болзлыг биелүүлэх нь Монгол улсад мөрдөгдөж буй аливаа хууль тогтоомж, гэрээ, бусад эрхийн акттай зөрчилдөхгүй болно.
5.6 Маргаан байхгүй тухай
5.6.1 Албан тушаалтны Батламж бичигт дурьдсанаас өөр Байгууллагатай холбоотойгоор үүссэн аливаа нэхэмжлэл, гомдол болон үүсгэсэн хэрэг байхгүй болно.
5.7 Санхүүгийн тайлангийн тухай
5.7.1 Албан тушаалтны Батламж бичгийн "Хавсралт 1"-д Балансын өдрөөр тасалбар болгон гаргаж, хөндлөнгийн аудитаар баталгаажуулсан Байгууллагын Санхүүгийн тайланг хавсаргав.
5.7.2 Энэхүү санхүүгийн тайлан нь Монгол улсын хууль тогтоомж болон нягтлан бодох бүртгэлийн нийтлэг зарчмын дагуу хийгдсэн бөгөөд эдгээр нь оны ... дугаар сарын ...-ны өдрийн байдлаар Байгууллагын эд хөрөнгө, санхүүгийн байдлыг /материаллаг байдлаар/үнэн зөв харуулсан болно.
5.8 Өр төлбор, авлагын тухай
5.8.1 Албан тушаалтны Батламж бичгийн Хавсралт 2-т Байгууллагын өр төлбөрийн жагсаалтыг Балансын өдрөөр тасалбар болгон гаргаж хавсаргав.
5.8.2 Байгууллага нь Албан тушаалтны Батламж бичигт болон Санхүүгийн тайланд өөрөөр тусгаагүй бол урьд жилүүдийн хэвийн үйл ажиллагааны явцад Балансад тусгахгүйгээр хүлээж ирсэн гэрээт үүрэг болон Балансын өдрөөс хойш хэвийн үйл ажиллагааны явцад гарсан өр төлбөрөөс бусад төлбөр гүйцэтгэх үүрэг хүлээгээгүй болно.
5.8.3 Албан тушаалтны Батламж бичгийн Хавсралт 3-т Байгууллагын бүх төрлийн авлага болон төлбөрийн нэхэмжлэхийн жагсаалтыг Балансын өдрөөр тасалбар болгон гаргаж хавсаргав.
5.8.4 Албан тушаалтны Батламж бичигт өөрөөр заагаагүй бол Байгууллага нь Санхүүгийн тайланд тусгасан болон Балансын өдрөөс хойш үүссэн бүх авлага болон төлбөрийн нэхэмжлэхийг /Балансын өдрөөс хойш төлөгдсөн авлага, төлбөрийн нэхэмжлэх хамаарахгүй/ бүрэн ёсоор эзэмшиж, түүнийг гаргуулан авах эрхтэй.
5.9 Татварын тухай
5.9.1 Байгууллагаас улсын болон орон нутгийн төсөвт төлөх татвар, хураамж, санхүүгийн үүрэг нь Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулагддаг болно.
5.10 Зээлийн тухай
5.10.1 Албан тушаалтны Батламж бичгийн Хавсралт 4-т Байгууллагын авсан зээлийн жагсаалтыг Балансын өдрөөр тасалбар болгон гаргаж хавсаргав.
5.11 Оюуны Өмчийн тухай
5.11.1 Албан тушаалтны Батламж бичгийн Хавсралт 9-т Байгууллагын өмчилж, эзэмшиж буй бүх патент, зохиогчийн эрх, эрдэм шинжилгээний бүтээл, ноу-хау гэх мэт оюуны өмчид хамаарах зүйлүүдийг тусгасан бөгөөд тэдгээртэй холбогдуулан Байгууллагад олгосон лиценз, эрх нь /цаашид "Оюуны өмч" гэх/ бүгд хууль ёсны бүртгэлтэй, хүчинтэй хэвээр бөгөөд Гуравдагч этгээдийн аливаа эрхээс чөлөөтэй.
5.11.2 Байгууллага нь бусдын оюуны өмчийн эрхийг зөрчөөгүй бөгөөд патент аваагүй боловч Байгууллагын боловсруулсан бөгөөд түүний өөрийнх нь өмч болох техник, технологийн мэдээллийг нууцлан хадгалж ирсэн болно.
5.12 Үндсэн хөрөнгийн тухай
5.12.1 Албан тушаалтны Батламж бичгийн Хавсралт 5-т Байгууллагын үндсэн хөрөнгийн жагсаалтыг Балансын өдрөөр тасалбар болгон гаргаж хавсаргав.
5.13 Гэрээ, хэлэлцээрийн тухай
5.13.1 Албан тушаалтны Батламж бичгийн Хавсралт 6-т Байгууллагын бүх гэрээ, хэлэлцээрийн жагсаалтыг хавсаргав. Албан тушаалтны батламж бичигт онцгойлон өөрөөр заагаагүй бол эдгээр гэрээ, хэлэлцээрийн талууд нь тэдгээрийн зүйл, заалтыг зөрчөөгүй бөгөөд ийм зөрчилд хүргэж болох ямар нэг үйлдэл хийгдээгүй болно.
5.14 Даатгалын тухай
5.14.1 Даатгалын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Албан тушаалтны Батламж бичгийн Хавсралт 10-д үзүүлсэн болно.
5.15 Ажиллагсдад үзүүлэх тэтгэмж, халамжийн тухай.
5.15.1 Байгууллага нь одоо ажиллаж байгаа болон хуучин ажиллаж байсан ажиллагсаддаа тусламж, дэмжлэг үзүүлдэг бөгөөд сүүлийн 24 сард үзүүлсэн тэтгэмж, халамж, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн чадваргүй болсон ажиллагсадын /цаашид "халамжийн хөтөлбөр" гэх/-ийн талаар Албан тушаалтны Батламж бичгийн Хавсралт 8-д дурьдсан болно.
5.15.2 Байгууллага нь Албан тушаалтны Батламж бичигт зааснаас өөр хөдөлмөр эрхлэлтийн асуудалтай холбоотойгоор ямар нэг хариуцлага хүлээгээгүй.
5.16 Байгууллагын дансны тухай
5.16.1 Албан тушаалтны Батламж бичгийн Хавсралт 7-д Банкууд дахь Байгууллагын харилцах дансны дугаар болон мөнгөн гүйлгээ хийх эрх бүхий албан тушаалтны нэрсийн жагсаалтыг хавсаргав.
5.17 Байгаль орчны асуудлын тухай
5.17.1 Албан тушаалтны батламж бичгийн Хавсралт-11-т байгаль орчны асуудлын талаарх Байгууллагын бичиг баримтыг хавсаргав. Албан тушаалтны батламж бичигт өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны аливаа байгууллагаас байгаль орчны тухай хуулиудын болон холбогдох зөвшөөрлийн шаардлагыг зөрчөөгүй болно.
5.18 Баримт бичгүүдийн хуулбар үнэн зөв байгаа тухай
5.18.1 Энэхүү Гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Худалдан авагчид хүргүүлсэн баримт бичгүүдийн хуулбар нь бүгд эх хувиас хуулбарласан, үнэн зөв болно.
5.19 Худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болох өдөр гаргах мэдэгдэл баталгааны тухай
5.19.1 Албан тушаалтны батламж бичигт дурьдсан мэдэгдэл тус бүр нь гэрээ хүчин төгөлдөр болох өдөр байсны адил үнэн зөв болно. Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс худалдах, худалдан авах ажиллагааг дуусгавар болох өдөр хүртэлх хугацаанд Худалдагч нь Албан тушаалтны батламж бичигт нэмэлт оруулж, шинэчлэх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд энэхүү Гэрээний 5-р зүйлд тусгасан мэдэгдлүүд худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болох өдрийн байдлаар үнэн зөв хэвээр үлдэнэ.
5.19.2 Гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болох өдөр хүртэлх хугацаанд 5 дугаар зүйлд дурьдсан аль нэг мэдэгдэл, баталгааг буруу, бүрэн бус, төөрөгдөхүйц болгон өөрчилсөн, улмаар Байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц нөхцөл байдал үүссэнийг Худалдагч мэдсэн тохиолдолд энэ тухай Худалдан авагчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Хэрэв Худалдагчаас ийнхүү бичгээр ирүүлсэн мэдэгдлийг хүлээн авсанаас үл харгалзан Худалдан авагч нь худалдах, худалдан авах ажиллагааг дуусгавар болгохоор шийдвэрлэвэл Худалдагч нь энэхүү гэрээний 5-р зүйлд дурьдсан мэдэгдэл баталгаагаа өөрчилснийг Худалдан авагч хүлээн зөвшөөрснийг гэрчилнэ.
ЗУРГААДУГААР ЗҮЙЛ ХУДАЛДАН АВАГЧААС ГАРГАХ МЭДЭГДЭЛ, БАТАЛГАА
Худалдан авагч нь Худалдагчид дараахь мэдэгдэл, баталгаа гаргаж байгаа бөгөөд эдгээр нь Гэрээнд дурьдсан бусад мэдэгдэл, баталгааг хөндөхгүй болно. Үүнд:
6.1 Худалдан авагчийн эрх зүйн байдлын тухай
6.1.1 Худалдан авагч нь Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан, үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд өөрийн үндсэн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай лиценз, зөвшөөрлийг зохих ёсоор авсан болно.
6.1.2 Худалдан авагч үйл ажиллагаагаа явуулах, энэхүү Гэрээ болон бусад дагалдах гэрээг байгуулах, Гэрээгээр хүлээсэн үүргээ биөлүүлэх хуулийн эрхтэй болно.
6.1.3 Энэхүү Гэрээгээр хүлээсэн Худалдан авагчийн үүрэг нь заавал биелэгдэх хуулийн хүчинтэй.
6.2 Худалдан авагчийн ажил хэргийн туршлагын тухай
6.2.1 Худалдан авагч үйл ажиллагаа явуулж байсан зохих туршлагатай бөгөөд дараахь шаардлагыг хангаж байна:
(а) ажил, мэргэжлийн зохих туршлагатай
(б) аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцлээр санхүүгийн чадавхи, санхүүгийн хангалттай эх үүсвэр, эд хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай
(в) мэргэжлийн чадавхитай боловсон хүчний хангамж, нөөцтэй
(г) ..........
(Д) .....
(гэх мэтээр Худалдан авагчийн ажил хэргийн туршлагын тухай дэлгэрэнгүй тодорхойлно)
6.3 Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх тухай
6.3.1 Худалдан авагч нь Байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүйгээр үйлчилгээний хүрсэн түвшинг бууруулахгүй, сайжруулах, үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөх, ажиллагсдад учрах эрсдлийг бууруулах, хөрөнгө оруулж техник, технологийг шинэчлэхээ баталж байна.
6.4 Зөрчилдөөн байхгүй тухай
6.4.1 Энэхүү Гэрээний нөхцөл, болзлыг хэрэгжүүлэх нь Монгол улсад мөрдөгдөж буй аливаа хууль тогтоомж, гэрээ, бусад эрх зүйн акттай зөрчилдөхгүй болно.
6.5 Санхүүгийн тайлангийн тухай
6.5.1 Худалдан авагчийн Батламж бичигт Балансын өдрөөр тасалбар болгон гаргаж, хөндлөнгийн аудитаар баталгаажуулсан Худалдан авагчийн Санхүүгийн тайлан тэнцлийг хавсаргав.
6.5.2 Энэхүү санхүүгийн тайлан нь зохих хууль тогтоомж болон нягтлан бодох бүртгэлийн нийтлэг зарчмын дагуу хийгдсэн бөгөөд эдгээр нь оны ... дугаар сарын ...-ны өдрийн байдлаар Худалдан авагчийн эд хөрөнгө, санхүүгийн байдлыг /материаллаг байдлаар/ үнэн зөв харуулсан болно.
6.6 Маргаан байхгүй тухай
6.6.1 Худалдан авагчийн Батламж бичигт өөрөөр заагаагүй бол энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад болж болзошгүй Худалдан авагчтай холбоотой нэхэмжлэл, гомдол гараагүй, аливаа гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчөөгүй болно.
6.7 Мэдэгдлүүд үнэн зөв болох тухай
6.7.1 Худалдан авагчийн мэдэгдэл, баталгаа, Худалдан авагчийн Батламж бичигт дурьдсан мэдээлэл болон Худалдагчид хүргэсэн бусад баримт бичиг болон мэдээлэл бүх талаар үнэн зөв болно.
6.8 Худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болох өдөр гаргах мэдэгдэл
баталгааны тухай
6.8.1 Худалдан авагчийн батламж бичигт дурьдсан мэдэгдэл тус бүр нь гэрээ хүчин төгөлдөр болох өдөр байсны адил үнэн зөв болно. Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс худалдах, худалдан авах ажиллагааг дуусгавар болох өдөр хүртэлх хугацаанд Худалдан авагч нь Худалдан авагчийн батламж бичигт нэмэлт оруулж шинэчлэх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд энэхүү 6-р зүйлд тусгасан мэдэгдлүүд худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болох өдрийн байдлаар бүх талаар үнэн зөв хэвээр үлдэнэ.
6.8.2 Гэрэө хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн Худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болох өдөр хүртэлх хугацаанд энэхүү Гэрээний 6 дугаар зүйлд дурьдсан аль нэг мэдэгдэл, баталгааг буруу, бүрэн бус, төөрөгдөхүйц болгон өөрчилсөн, улмаар Худалдан авагчийг энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь ноцтойгоор нөлөөлөх нөхцөл байдал үүссэнийг Худалдан авагч мэдсэн тохиолдолд энэ тухай Худалдагчид нэн даруй бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв Худалдан авагчаас ийнхүү бичгээр ирүүлсэн мэдэгдлийг хүлээн авснаа үл харгалзан Худалдагч нь худалдах, худалдан авах ажиллагааг дуусгавар болгохоор шийдвэрлэвэл Худалдан авагч нь энэхүү гэрээний 6-р зүйлд дурьдсан мэдэгдэл баталгаагаа өөрчилснийг Худалдагч хүлээн зөвшөөрсөнийг гэрчилнэ.
ДОЛООДУГААР ЗҮЙЛ ХУДАЛДАГЧ БОЛОН БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ
7.1 Үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх тухай
7.1.1 Худалдан авагчаас урьдчилан бичгээр зөвшөөрөл аваагүй тохиолдолд энэхүү Гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болох өдөр хүртэл Байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх, санхүүгийн тайлан гаргах болон нягтлан бодох бүртгэлд үндсэн өөрчлөлт оруулах үр дагавартай дараахь үйлдлийг хийхгүй байхаар Худалдагч, Байгууллага үүгээр тохирч байна. Үүнд:
(а) Хэвийн үйл ажиллагаа явуулахаас бусад тохиолдолд ихээхэн хэмжээний үнийн дүнтэй гэрээ, хэлэлцээр байгуулах, цуцлах, эсвэл тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах, өөрийн оролцож буй гэрээ, хэлэлцээрийг ноцтой зөрчих
(б) Өөрийн үүсгэн байгуулах баримт бичиг, дотоод дүрэм, журам болон адилтгах бусад бичиг баримтад нэмэлт, өөрчлөлт оруулах;
(в) Хэвийн үйл ажиллагаанаас гадуур өөр хуулийн этгээдийн үнэт цаасыг худалдаж авах, эсвэл бусад хуулийн этгээдэд хөрөнгө оруулалт хийх;
(г) Урьд жилүүдийн хэвийн үйл ажиллагааны явцад хийгдсэн, хүчин төгөлдөр байгаа гэрээний дагуу өглөг, өр төлбөр үүсэхээс бусад тохиолдолд аливаа өөр өглөг, өр төлбөр үүсгэх;
(д) Хэвийн үйл ажиллагаа явуулахаас бусад тохиолдолд хөрөнгийнхөө аливаа хэсгийг худалдах, түрээслүүлэх, шилжүүлэх, актлаж данснаас хасах, устгах;
(е) Хэвийн үйл ажиллагаа явуулахаас бусад тохиолдолд эд хөрөнгийг худалдаж авах, түрээслэх, эсвэл өөр хэлбэрээр олж авах;
7.2 Үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах тухай
7.2.1 Худалдан авагчтай бичгээр өөрөөр тохиролцоогүй бол энэхүү Гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болох өдөр хүртэл дараахь үйл ажиллагааг Байгууллагаар гүйцэтгүүлэхийг Худалдагч үүгээр зөвшөөрч байна. Үүнд:
(а) эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хэвээр хадгалах /ердийн элэгдэл, хорогдол нь энэхүү заалтад хамаарахгүй/;
(б) үйл ажиллагаагаа хэвийн явуулах, одоогийн ажиллагсадыг хэвээр ажиллуулах болон бэлтгэн нийлүүлэгч, үйлчлүүлэгч, ажил төрлийн бусад түншүүдтэй урьдын харилцааг хэвээр хадгалахын тулд зохих хүчин чармайлт гаргах;
(в) энэхүү Гэрээний дагуу Худалдагчаас хүргүүлсэн бичиг баримт болон бусад мэдээлэлд шинээр оруулсан өөрчлөлтийн талаар Худалдан авагчид бичгээр нэн даруй мэдэгдэх;
(г) гадаадын болон дотоодын эрх бүхий байгууллага (яам, агентлаг, хороо, газар, тэдгээрийн салбар болон харъяа нэгж зэрэг)-д тайлагнах шаардлагатай бүхий л тайлан, мэдээллийг цаг тухайд нь бэлтгэн хүргүүлж байх;
(д) Худалдах.худалдан авах ажиллагаа дуусгавар болох өдрөөс өмнө, эсвэл түүнээс хойш хугацаа нь дуусахаас үл хамааран Байгууллагын хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахад шаардлагатай зөвшөөрөл, лиценз, батлан даалт болон бусад баталгааг хүчинтэй байлгах, хугацааг сунгах, шинэчлэх талаар цаг тухайд нь арга хэмжээ авах
7.3 Нэвтрэн орох боломжийн тухай
7.3.1 Энэхүү Гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн Худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болох өдөр хүртэл Байгууллагын үйл ажиллагааг нь саатуулахгүйгээр ажлын цагт нэвтрэн орж, шаардлагатай баримт бичигтэй танилцах боломжийг Худалдан авагчид олгоно. Байгууллагатай танилцах үйл ажиллагаатай холбоотой гарах эрсдэл, өртөг зардлыг Худалдан авагч өөрөө хариуцна.
7.4 Нууц хадгалах тухай
7.4.1 Худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болох өдөр хүртэл Худалдагч нь Байгууллагын үйл ажиллагаа, эд хөрөнгө, санхүүгийн болон бусад байдлын талаар олон нийтэд задруулж үл болох аливаа мэдээллийг шууд буюу шууд бусаар ашиглахгүй, хуульд зааснаас бусад тохиолдолд тэдгээрийг бусад этгээдэд өгөхгүй.
7.5 Бусад баталгааны тухай
7.5.1 Худалдагч нь худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болох өдөр буюу дуусгавар болсны дараа Худалдан авагчид Байгууллагыг шилжүүлэхтэй холбоотой асуудлаар тавьсан Худалдан авагчийн хүсэлтийг хангахаар тохиролцов.
7.6 Саад тотгор учруулахгүй байх тухай
7.6.1 Худалдагч нь Худалдан авагчийн бизнес төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь хөндлөнгөөс оролцох, саад тотгор учруулахуйц ямарваа нэг арга хэмжээ авахгүй.
7.7 Ногдол ашгийн тухай
7.7.1 Худалдагч нь Худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болох өдөр хүртэлх хугацааны төрийн эзэмшлийн хувьцаанд ногдох ногдол ашгийг хуваарилж олгоно.
7.8 Байгууллагын удирдлагыг ажлаас чөлөөлөх тухай1
7.8.1 Худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болсон тухай бичиг баримтад гарын үсэг зурсан өдрөөр тасалбар болгон Байгууллагын удирдлагыг ажлаас нь чөлөөлнө.
НАЙМДУГААР ЗҮЙЛ ХУДАЛДАН АВАГЧИЙН ҮҮРЭГ
8.1 Удирдлагын баг2
8.1.1 Худалдан авагч нь Байгууллагын удирдах үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр өөрийн Удирдлагын багийг бүрдүүлж болно. Хэрэв Худалдан авагч Байгууллагын удирдах үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр өөрийн Удирдлагын багийг бүрдүүлсэн тохиолдолд уг баг нь Худалдан авагчийн Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх Гэрээний хугацаанд тогтвортой ажиллана.
8.1.2 Удирдлагын багийн ахлагч нь удирдлагын өндөр мэргэшил, дадлагатай, Байгууллагын үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулах ур чадвартай боловсон хүчин байхаас гадна багийн гишүүдийн 50-иас доошгүй хувь нь тухайн салбарт 3-аас доошгүй жил ажилласан өндөр мэргэжлийн, дадлага туршлагатай мэргэжилтэн байна.
8.2 Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх тухай
8.2.1 Худалдан авагч нь Бизнес төлөвлөгөөгөө энэхүү Гэрээнд заасан хугацаанд хэрэгжүүлэх үүрэг хүлээж байна. Худалдан авагч нь Байгууллагын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөх, ажиллагсдад учрах эрсдлийг бууруулах, хөрөнгө оруулж, техник, технологийг шинэчлэх замаар үйл ажиллагааны үр ашгийг нь дээшлүүлнэ.
8.3 Үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх тухай
8.3.1 Худалдан авагч нь Гэрээнд заасан хугацаанд Байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүй бөгөөд үйлчилгээний хүрсэн түвшинг бууруулахгүй, сайжруулна.
8.4 Хөрөнгө оруулалт хийх үүрэг
8.4.1 Худалдан авагч нь Гэрээнд заасан хугацаанд Бизнес төлөвлөгөө /Хавсралт А/ -нд тусгасан хөрөнгө оруулалт хийх үүргээ хэрэгжүүлнэ.
8.5 Байгууллагын ажиллагсдын тухай
1 100 хувь төрийн өмчит байгууллагын хувьд энэ заалтыг хэрэгжүүлнэ.
2 Тендерийн ялагч өөрийн удирдлагын багийг бүрдүүлсэн тохиолдолд энэ заалтыг хэрэгжүүлнэ.
8.5.1 Хувьчлалын үр дүнд гарч болох ажиллагсдын нийгмийн хамгааллын асуудлыг Улсын Их Хурлын 2002 оны 56 дугаар тогтоолоор баталсан "Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх үндсэн чиглэл"-ийн дагуу зохицуулна.
8.5.2 Худалдан авагч нь Байгууллагын "Халамжийн хөтөлбөр"-ийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд ялангуяа үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн чадваргүй болсон ажиллагсдад олгох нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу олгоно.
8.6 Нууц хадгалах тухай
8.6.1 Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд Худалдан авагч нь Байгууллагын үйл ажиллагаа, эд хөрөнгө, санхүүгийн болон бусад байдлын талаар олон нийтэд задруулж үл болох мэдээллийг шууд буюу шууд бусаар ашиглахгүй, тэдгээрийг бусад этгээдэд (нууцыг хадгалах тухай Худалдан авагчийн үүргээс бусад) өгөхгүй.
8.7 Зөрчлийн талаар мэдээлэх тухай
8.7.1 Хэрэв Худалдан авагч нь Худалдагч болон Байгууллагаас гаргасан мэдэгдэл, баталгаа нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй гэж үзвэл энэ тухай Худалдагчид мэдэгдэж, тухайн зөрчлийг арилгах боломжийг түүнд олгоно.
8.8 Хөндлөнгөөс оролцохгүй байх тухай
8.8.1 Энэхүү Гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн Худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болох өдөр хүртэл Худалдан авагч нь Байгууллагын болон түүний бэлтгэн нийлүүлэгч болон ажил хэргийн харилцаатай бусад түншүүдийн харилцаанд нь ямар нэг саад тотгор учруулахад чиглэгдсэн арга хэмжээ авахгүй бөгөөд хөндлөнгөөс оролцохгүй.
8.9 Бусад баталгааны тухай
8.9.1 Худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болох өдөр хүртэл Худалдан авагч Худалдагчийн эрх ашгийг хөндөхгүй байх бүхий л арга хэмжээг авахаар тохиролцов.
8.10 Зохицуулах эрх бүхий байгууллагаас олгох зөвшөөрлийн тухай
8.10.1 Байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулахтай холбогдон зохицуулах эрх бүхий холбогдох байгууллагуудаас шаардаж болох бүхий л зөвшөөрлийг хуулийн хүрээнд Худалдан авагч авна.
8.11 Ногдол ашгийн тухай
8.11.1 Худалдан авагч нь энэхүү Гэрээний 7.7-д дурьдсан ногдол ашгийг олгоно.
ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА ДУУСГАВАР БОЛОХ НӨХЦӨЛ
9.1 Худалдан авагч үүргээ биелүүлэх нөхцөл
9.1.1 Худалдан авагч энэхүү Гэрээний нөхцөл, болзлын дагуу Байгууллагыг худалдан авах үнийг төлнө.
9.1.2 Худалдан авагч нь Байгууллагыг худалдан авах үнэ ....... /.......................... /
төгрөгөөс дэнчинд төлсөн....................... /.......................... / төгрөгийг хасч, үлдэх хэсгийг Гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш .... хоногийн дотор буюу ... оны ...
дүгээр сарын ,..-ны өдрийн ажлын цагт багтаан Төрийн сан дахь Төрийн өмчийн хорооны тоот дансанд шилжүүлнэ.
9.1.3 Худалдан авагчийн гүйцэтгэсэн төлбөр Төрийн сан дахь Төрийн өмчийн хорооны дансанд бүрэн шилжиж орсон өдрийг төлбөр төлөгдсөн өдөр гэж тооцно. Худалдан авагч нь төлбөрийн баримтыг Төрийн өмчийн хорооны Өмч хувьчлалын газарт ирүүлнэ.
9.1.4 Төлбөрийг төгрөгөөр буюу Монгол банкны зөвшөөрөлтэй бол чөлөөтэй хөрвөх гадаад валютаар төлж болно. Валютаар төлбөр хийх тохиолдолд Монгол банкны зарласан тухайн өдрийн валютын ханшаар тооцно.
9.1.5 Төлбөрийг Гэрээнд заасан хугацаанаас өмнө урьдчилан төлж болно.
9.2 Худалдагч үүргээ биелүүлэх нөхцөл
9.2.1 Байгууллагын худалдан авах үнэ............... /................. / төгрөг нь Төрийн сан дахь
Төрийн өмчийн хорооны дансанд бүрэн шилжиж орсон өдрөөс хойш........................... хоногийн
дотор Худалдан авагчид Байгууллагыг өмчлөх эрхийг шилжүүлэх тухай Төрийн өмчийн хорооны тогтоолыг гаргана.
9.2.2 Төрийн өмчийн хорооны энэхүү шийдвэрийг үндэслэн "Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ"-г Худалдан авагчид олгоно.
9.3 Худалдах, худалдан авах ажиллагааг дуусгавар болгох үүргийг хүлээхгүй байх нөхцөлүүд
9.3.1 Дараах нөхцөлд Худалдагч нь худалдах, худалдан авах ажиллагааг дуусгавар болгох үүргийг хүлээхгүй:
(а) Энэхүү Гэрээнд заасан Худалдан авагчаас гаргасан мэдэгдэл, баталгаа нь худалдах, худалдан авах ажиллагааг дуусгавар болох өдрийн байдлаар ноцтойгоор буруу болсон,
(б) Худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болох өдөр Худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор биелүүлээгүй ба зөрчсөн.
9.3.2 Дараах нөхцөлд Худалдан авагч нь худалдах, худалдан авах ажиллагааг дуусгавар болгох үүргийг хүлээхгүй:
(а) Энэхүү гэрээнд заасан Худалдагчаас гаргасан мэдэгдэл, баталгаа нь худалдах, худалдан авах ажиллагааг дуусгавар болох өдрийн байдлаар ноцтойгоор буруу болсон,
(б) Худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болох өдөр Худалдагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор биелүүлээгүй ба зөрчсөн.
АРАВДУГААР ЗҮЙЛ ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА ДУУСГАВАР БОЛОХ
10.1 Байгууллагыг хүлээлгэн өгөх
10.1.1 Байгууллагыг өмчлөх эрхийг шилжүүлэх тухай Төрийн өмчийн хорооны тогтоол
гарснаас хойш ажлын ............ хүртэл хоногийн дотор Худалдагч нь Байгууллагыг
Төрийн өмчийн хорооны 1997 оны 562 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болон төрийн өмч оролцсон аж ахуйн нэгжийг хувьчлалд бэлтгэх, хувьчлагдсан аж ахуйн нэгжийг хүлээлгэн өгөх журам"-ын дагуу Худалдан авагчид хүлээлгэн өгнө. Хүлээлгэн өгөх үед Байгууллагын өмч хөрөнгнөөс үрэгдүүлсэн, дутагдуулсан зүйл гарвал үүнийг Байгууллага хариуцан барагдуулна.
10.2 Худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болсон тухай бичиг баримт
10.2.1 Байгууллагыг худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болох нөхцөл биелэгдэж, Байгууллагыг хүлээлгэж өгсний дараа Талууд худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болсон тухай бичиг баримтад гарын үсэг зурна. Худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болсон тухай бичиг баримтад гарын үсэг зурах өдрийг Талууд харилцан жич тохиролцоно.
Нийгмийн салбарын хувьчлалын журам Төрийн өмчийн хороо
АРВАН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ
ТАТВАР
11.1 Худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болох өдрөөс өмнө гарсан татварын асуудал
11.1.1 Худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болох өдрөөс өмнө Байгууллагад ногдуулсан аливаа татварыг Байгууллагаар цаг хугацаанд нь барагдуулах үүргийг Худалдагч хүлээнэ.
11.2 Худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болох өдрөөс хойш гарсан татварын асуудал
11.2.1 Худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болсон өдрөөс хойш Байгууллагад ногдуулсан аливаа татварыг цаг хугацаанд нь төлөх үүргийг Худалдан авагч хүлээнэ.
АРВАН ХОЁРДУГААР ЗҮЙЛ
ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН БИЕЛЭЛТИЙН ЯВЦЫГ ТАЙЛАГНАХ, ДҮГНЭХ
12.1 Тайлан ирүүлэх тухай
12.1.1 Худалдан авагч нь Бизнес төлөвлөгөөний биелэлтийн явцын тухай тайланг жилд нэг удаа Худалдагчид ирүүлнэ.
12.1.2 Тайланд Худалдан авагч өөрийн хэрэгжүүлж буй Бизнес төлөвлөгөөний биелэлтийн талаар зүйл тус бүрээр дэлгэрэнгүй тусгана.
12.2 Аудитын комиссыг томилох
12.2.1 Худалдан авагчийн энэхүү Гэрээний нөхцөл болзлын дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхэд хяналт шалгалт хийлгэж, дүгнэлт гаргуулах зорилгоор Худалдагч нь Аудитын комиссыг тухай бүр томилно.
12.3 Аудитын комиссын бүрэлдэхүүн3
12.3.1 Аудитын комисс нь дор дурьдсан төлөөллийн 5 хүний бүрэлдэхүүнтэй байна:
(1) Төрийн өмчийн хороо - 1
(2) Санхүү, эдийн засгийн яам-1
(3) Тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллага - 1
(4) ...
(5) ...
12.4 Аудитын комиссын эрх, үүрэг
12.4.1 Аудитын комисс дор дурьдсан эрхтэй:
(а) Байгууллагын үйл ажиллагаатай танилцах, холбогдох бүхий л бичиг баримтыг үзэх, шаардлагатай бол санхүүгийн баримтад шалгалт хийх
(6) Байгууллагын удирдлага, Удирдлагын зөвлөл, олон нийтийн байгууллагын удирдлага, ажиллагсад, нийлүүлэгч, үйлчлүүлэгч болон харилцагчидтай уулзах
(в) Байгууллагын удирдлага, Удирдлагын зөвлөлийн шийдвэрүүдтэй танилцах
12.4.2 Аудитын комисс дор дурьдсан үүрэгтэй:
3 Аудитын комиссын бүрэлдэхүүний бусад 2 гишүүнийг тухайн үед нь томилно.
Нийгмийн салбарын хувьчлалын журам Төрийн өмчийн хороо
(а) Худалдан авагчаас ирүүлсэн Гэрээний үүргийн биелэлтийн явцын тухай тайлантай танилцаж, дүгнэлт хийх
(б) Энэхүү Гэрээний 8 дугаар зүйлд заасан Худалдан авагчийн үүргийн биелэлтийн байдалтай танилцаж, дүгнэлт гаргах
(в) Аудит хийсэн ажлын дүнгээр "Худалдах, худалдан авах гэрээний биелэлтийн явцын аудитын тайлан", Гэрээний хугацаа дуусахад "Худалдах, худалдан авах гэрээний үр дүнгийн аудитын нэгдсэн тайлан" бичиж, Төрийн өмчийн хорооны хуралдаанд танилцуулах
12.5 Аудитын комиссын дүгнэлтийн тухай
12.5.1 Гэрээний хугацаа дуусахад "Худалдах, худалдан авах гэрээний үр дүнгийн аудитын нэгдсэн тайлан"-г хэлэлцсэн Төрийн өмчийн хорооны хуралдаанаас Худалдан авагч нь Гэрээгээр хүлээсэн үүргээ биелсэн гэж үзсэн нөхцөлд Талууд энэхүү Гэрээг хаана.
12.5.2 Хэрэв Төрийн өмчийн хорооны хуралдаанаас Худалдан авагч нь Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нөхцөлд Худалдагч нь энэхүү Гэрээг цуцална.
АРВАНГУРАВДУГААР ЗҮЙЛ ГЭРЭЭ ЦУЦЛАХ
13.1 Гэрээ цуцлах нөхцөл
13.1.1 Энэхүү Гэрээний бусад зүйл, заалтыг үл харгалзан дараахь тохиолдолд Гэрээг цуцална. Үүнд:
(а) Худалдагч, Худалдан авагч нарын бичгээр өгсөн зөвшөөрлөөр;
(б) Талуудын аль нэг нь (1) Гэрээгээр хүлээсэн аль нэг үүргээ биелүүлээгүй, (2) өөрийн гаргасан мэдэгдэл, баталгааг ноцтой зөрчсөн, (3) энэхүү Гэрээний 9 дүгээр зүйлд дурьдсан "Үүргээ биелүүлэх нөхцөл"-ийг биелүүлээгүй бол нөгөө тал нь бичгээр мэдэгдсэний үндсэн дээр Гэрээг цуцлах бөгөөд цаашид энэ гэрээний дагуу аливаа үүрэг, хариуцлага хүлээхгүй;
(в) Шүүх болон төрийн захиргааны байгууллагын гаргасан эрхийн актууд нь талуудын энэхүү Гэрээнд заасан үйл ажиллагааг хориглож, эсвэл хязгаарлаж байгаа тохиолдолд Талууд харилцан бичгээр мэдэгдсэний
| үндсэн дээр Гэрээг цуцлах бөгөөд Талууд нь цаашид аливаа үүрэг
хариуцлагыг харилцан хүлээхгүй;
(г) Энэхүү Гэрээний 12.5.2-д заасны дагуу Худалдагчийн санаачилгаар Гэрээг цуцалж болно.
13.2 Гэрээ цуцалснаас үүсэх хариуцлага 4
13.2.1 Худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болох өдрөөс өмнө Худалдагчийн санаачилгаар Гэрээг цуцлах тохиолдолд Худалдан авагчийн тавьсан дэнчин
(.................. /.......................... / төгрөг) улсын орлого болж, тендерийг зарлаж дүгнэх,
Гэрээ байгуулахтай холбогдож гарсан зардлыг Худалдан авагч нөхөн төлөх бөгөөд харин Худалдан авагчийн санаачилгаар Гэрээ цуцлах тохиолдолд Худалдан
авагчийн тавьсан дэнчин (....................... /......................... / төгрөг)-г Худалдагч нь
буцаан олгоно.
13.2.2 Худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болох өдрөөс хойш Худалдагчийн санаачилгаар Гэрээ цуцлах тохиолдолд Худалдан авагчийн тавьсан дэнчин ( / / төгрөг) улсын орлого болж, Худалдан авагч нь
4 Гэрээ цуцалснаас үүсэх хариуцлагыг байгууллага тус бүр дээр Худалдагч, Худалдан авагч нар энд дурьдсанаас өөрөөр тохирч болно.
______________________________________________________ 16
Нийгмийн салбарын хувьчлалын журам Төрийн өмчийн хороо
Байгууллагыг Албан тушаалтны батламж бичгийн дагуу Худалдагчид эргүүлэн хүлээлгэж өгнө. Ингэхдээ Худалдагч нь Байгууллагыг худалдан авсан үнийн үлдэх
хэсэг (................. /........................ / төгрөг)-ийг Худалдан авагчид буцаан олгох
бөгөөд энэхүү төлбөрөөс Худалдагч болон Байгууллагад учруулсан хохирлыг нөхөн суутгана. Нөхөн суутгах хохирлын хэмжээг хоёр Талаас томилсон ажлын хэсэг тогтооно.
13.3 Гэрээ цуцлах Байгууллагын эрх
13.3.1 Энэхүү Гэрээний бусад зүйл, заалтыг үл харгалзан Байгууллага энэхүү Гэрээг цуцлах эрхгүй.
АРВАН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ
ГЭНЭТИЙН БУЮУ ДАВАГДАШГҮЙ ХҮЧНИЙ ШИНЖТЭЙ ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ
14.1 Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын тухай
14.1.1 Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал гэж тухайн нөхцөл байдалд даван гарах боломжгүй гал түймэр, үер, газар хөдлөлт, ган, зуд зэрэг байгалийн гамшигийн шинжтэй үзэгдэл, тахал, байлдааны ажиллагаа, хорио цээр зэрэг нийгмийн амьдралд гарсан онцгой байдлыг ойлгоно.
14.2 Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх
14.2.1 Байгууллагыг Худалдан авагчид шилжүүлэхээс өмнө гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас учирсан хохирлыг Худалдагч хариуцна.
14.2.2 Худалдагч Байгууллагыг хүлээлгэн өгсний дараа тохиолдсон гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас учирсан хохирлыг Худалдан авагч хариуцна.
АРВАН ТАВДУГААР ЗҮЙЛ МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
15.1 Маргааныг шийдвэрлэх
15.1.1 Энэхүү Гэрээнд заасны дагуу Гэрээний аль нэг тал Гэрээг ноцтой зөрчсөн зөрчлөө арилгаж чадаагүй буюу Гэрээний бусад заалтууд зөрчигдсөн гэж үзсэнээс үүсэх маргааныг маргаан үүсгэгч тал тухайн зөрчил болсон талаар нөгөө талдаа бичгээр мэдэгдэл өгснөөс хойш 10 хоногийн дотор Талууд хэлэлцээ хийж шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Ийнхүү хэлэлцээ хийх явцад Талууд нь Гэрээгээр хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн зохих ёсоор биелүүлнэ.
15.2.1 Талууд маргаанаа шийдвэрлэж чадаагүй тохиолдолд шүүхэд хандана.
АРВАН ЗУРГААДУГААР ЗҮЙЛ
БУСАД
16.1 Мэдэгдэл
16.1.1 Энэхүү Гэрээнд өөрөөр заагаагүй бол бүхий л мэдэгдэл, албан тоотыг бичгээр үйлдэж холбогдох этгээдэд дор дурдсан хаягаар биечлэн буюу буухиа шуудан, баталгаат шуудан, факсаар хүргүүлнэ. Талуудын харилцах хаяг, утас, факсын дугаар: Худалдагчийн хаяг: Худалдан авагчийн хаяг:
Төрийн өмчийн хорооны ..............................................................
Өмч хувьчлалын газар ..............................................................
Засгийн газрын 1Ү байр ..............................................................
417 тоот өрөө ..............................................................
Улаанбаатар-11, Монгол Улс . . ..........................................................
Утасны дугаар: 976-11-................................. Утасны дугаар:.................
Факсын дугаар: 976-11-... Факсын дугаар:.................
16.1.2 Талууд мэдэгдэл болон буСад албан тоотыг хүлээн авах хаягаа нөгөө талд урьдчилан мэдэгдсэнээр өөрчилж болно.
16.2 Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах
16.2.1 Энэхүү Гэрээг зөвхөн Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр бичгээр нэмэлт, өөрчлөлт оруулж болно..
16.3 Гэрээний хэл
16.3.1 Энэхүү гэрээний харилцааг зохицуулах хэл нь монгол хэл байна.
16.4 Зардал
16.4.1 Энэхүү Гэрээг бэлтгэх, хэрэгжүүлэх явцад гарсан холбогдох зардлыг тал тус бүр нь өөрөө хариуцна.
16.5 Хэлэлцээ хийхгүй байх тухай
16.5.1 Худалдах, худалдан авах ажиллагаа дуусгавар болох өдөр хүртэл Худалдагч нь хувь хүн, хуулийн этгээдтэй Байгууллагыг нэгтгэж нийлүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд энэ талаар бусад этгээдтэй хэлэлцээ хийж болохгүй.
16.6 Нийтэд мэдээлэл хийх
16.6.1 Энэхүү Гэрээний Талууд нь Гэрээнд заасан хэлцлүүдийн талаар нийтэд мэдээлэл, мэдэгдэл хийх шаардлагатай болбол энэ тухай нөгөө талаасаа зөвшөөрөл авна.
16.7 Гэрээгээр хүлээсэн үүргээ бусдад шилжүүлэх
16.7.1 Талууд Гэрээгээр хүлээсэн үүргээ харилцан бичгээр тохиролцсоны үндсэн дээр бусдад шилжүүлж болно.
16.7.2 Гэрээний аль нэг тал нь нөгөө талаасаа бичгээр зөвшөөрөл аваагүй тохиолдолд энэхүү Гэрээний дагуу хүлээсэн эрх, үүргээ бусдад аливаа хэлбэрээр шилжүүлж болохгүй. Бичгээр өгсөн зөвшөөрөлд эрх, үүрэг шилжих нөхцөл, болзлыг тусгасан байна.
ГЭРЭЭГ БАЙГУУЛСАН:
Худалдагчийг төлөөлж: Худалдан авагчийг төлөөлж:
(Албан тушаал) (Албан тушаал)
(Овог, нэр) (Овог, нэр)
Байгууллагыг төлөөлж:
(Албан тушаал) (Овог, нэр)
Энэхүү Гэрээг ..... оны ... дугаар сарын ...-ний өдөр байгуулав.
ХАВСРАЛТ А ХУДАЛДАН АВАГЧИЙН БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ
ХАВСРАЛТ Б БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНЫ БАТЛАМЖ БИЧИГ
"Хавсралт 1" - Байгууллагын.. оны ... дугаар сарын ...-ний өдрийн санхүүгийн
тайлан тэнцэл
"Хавсралт 2" - Байгууллагын өглөг, өр төлбөр "Хавсралт 3" - Байгууллагын авлага
"Хавсралт4" - Байгууллагын зээл /Гадаадын олон улсын байгууллагын зээл, тусламж,
хэрэгжүүлж буй төсөл г.м/ "Хавсралт 5" - Байгууллагын үндсэн хөрөнгө
"Хавсралт 6" - Байгууллагын гэрээ, хэлэлцээрүүд
"Хавсралт 7" - Банкны дансны дугаарын жагсаалт
"Хавсралт 8"- Ажиллагсад болон тэдгээрт үзүүлэх халамжийн хөтөлбөр
"Хавсралт 9" -Оюуны өмчийн тухай
"Хавсралт 10" - Даатгалын тухай
"Хавсралт11"- Байгаль орчны асуудлын тухай
Текст томруулах
A
A
A