- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- БАРАА, ЭД ХӨРӨНГӨ БАРЬЦААЛАХ ЖУРАМ
МУГЕГ-ын даргын 1999 оны 416 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
БАРАА, ЭД ХӨРӨНГӨ БАРЬЦААЛАХ ЖУРАМ
1. Монгол Улсын Гаалийн тарифын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үндэслэн гаалийн болон бусад татвар /цаашид татвар гэх/-ыг барагдуулах зорилгоор бараа эд хөрөнгө барьцаалах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
2. Барьцаанд өргөн хэрэглээний болон үйлдвэрлэл, техникийн зориулалттай бараа, тээврийн хэрэгсэл, валют, валютын үнэт зүйл, үнэт цаас /цаашид бараа гэх/ авч болно.
3. Дараах барааг барьцаанд авахыг хориглоно. Үүнд:
а/ Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан болон холбогдох бусад байгууллагын зөвшөөрөлгүй;
б/ өргөн хэрэглээний бус, борлуулалт удаан буюу борлуулах боломжгүй;
в/ мэдүүлсэн бараа нь мөн эсэх нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдох шаардлагатай, зориулалт нь тодорхойгүй;
г/ хадгалах хугацаа дуусаж байгаа, түргэн гэмтэх, чанараа алдах, эвдэрч хэмхэрсэн, эд анги дутуу;
д/ тэсэрч дэлбэрэх бодис, тухайлбал сум, дарь, шүдэнз, асаагуур цэнэглэгч, баллонтой шингэн түлш, зарим төрлийн шатагч бэлдмэл ба түүнтэй адилтгах бусад зүйл.
4. Автобензин, дизелийн түлш зэрэг нефтийн бүтээгдэхүүнийг зөвхөн ГЕГ-ын даргын шийдвэрээр 7 хоногийн хугацаатай барьцаалж болно.
5. Мэдүүлэгчийн гаалийн байгууллагад мэдүүлсэн нийт бараанд ногдуулсан татварыг 2 дахин өсгөсөн дүнтэй дүйцэх хэмжээний барааг гаалийн үнээс тооцож барьцаална.
6. Барааг барьцаанд авах гэрээ /цаашид гэрээ/-г тухайн гаалийн га хороодын дарга нар мэдүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага болон зорчигчтой байгуулна.
7. Гэрээнд талуудын нэр, регистр, паспорт, гэрчилгээний дугаар, хаяг, барьцаалах барааны нэр төрөл, марк, тоо хэмжээ, үнийн ,г ногдуулсан албан татварын төрөл, үнийн дүнг тодорхойлсон байх .хамт талуудын хүлээх үүрэг хугацааг тодорхой заана.
8. Гэрээг 1 сар хүртэл хугацаагаар байгуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд бараа, эд хөрөнгө барьцаалах гэрээний хугацааг МУ-ын ГЕГ-ын мэргэжлийн зөвлөлийг хуралдуулж шийдвэрлэнэ.
9. Гаалийн байгууллагад өртэй, татварын барьцаанд бараа нь байгаа, төлбөрөө барагдуулж дуусаагүй аж ахуйн нэгжтэй дахин бараа барьцаалах гэрээ хийхгүй.
10. Барьцаанд авсан барааг гаалийн байгууллага өөрийн агуулахдаа хадгалах бөгөөд гаалийн нэг байгууллагаас нөгөөд шилжүүлэхийг зөвшөөрөхгүй
11. Энэ журмын 7-д заасан гэрээг үндэслэн тухайн бараанд эцсийн бүрдүүлэлт хийсэн ГУБ татварын төлбөрт үлдээсэн барааг няравт хүлээлгэн өгнө.
12. Нярав нь ГУБ-аас барьцаанд авсан барааг хүлээн авч нэр төрөл, марк, үйлдвэрлэсэн улсын нэр, тоо хэмжээ, өнгө үзэмж, шинж чанарын байдлаар нь тодорхой, засваргүй бүртгэл бичиж тэр хэвээр нь хадгалах үүрэг хүлээнэ.
13. Барьцааны барааг хувьдаа авч ашиглах, эвдэж гэмтээх, солих, бусдад ашиглуулсан байвал буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
14. Гаалийн байгууллага гэрээ байгуулсан аж ахуйн нэгж /татвар төлөгч/-ийн гэрээний хугацаанд гаалийн байгууллагаас ногдуулсан татвар, гаалийн хураамжийг бүрэн барагдуулсан тухай санхүүгийн баримтыг үндэслэн гэрээнд хаалт хийж, нярвын бүртгэлээс хасаж барааг эзэнд нь олгоно.
15. Гэрээний хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө /автобензин, дизелийн түлшинд 2 хоног/ гаалийн байгууллага тухайн аж ахуйн нэгжид мэдэгдэх бөгөөд гэрээний хугацаа дуусмагц барааг зарж борлуулж татварын тооцоог хийнэ.
16. Гэрээний хугацаа дууссан барьцааны барааг 1 сарын дотор зарж борлуулах ажлыг гэрээ байгуулсан тухайн гаалийн газар, хороодын дарга комисс томилон зохион байгуулна.
17. Барьцааны барааг худалдан борлуулах комисс нь тухайн барааг зах зээлийн үнээр зарсан орлогоос татварын дүнг татварын дансанд шилжүүлж худалдан борлуулахтай холбогдон гарсан зардлыг санхүүжүүлэн үлдэгдлийг Гаалийн хөгжлийн сангийн дансанд шилжүүлнэ.
18. Энэ журмын 16-д заасан хугацаанд барьцааны барааг гаалийн газар хороодын дарга зарж борлуулах ажлыг зохион байгуулж татварын тооцоог барагдуулаагүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих хариуцлага ногдуулна.
19. Барьцааны барааг худалдан борлуулах үйл ажиллагаа нь гагцхүү энэ журмаар зохицуулагдана.
20. Барьцаалсан барааг буцаан олгосон, худалдан борлуулж, төсвийн дансанд шилжүүлсэн тухай дүн мэдээг гаалийн газар хороод улирал тутам энэ журмын хавсралт маягтын дагуу гаргаж МУГЕГ-ын Тариф, орлогын хэлтэст дараа сарын 5-ны дотор тогтмол ирүүлнэ.
Текст томруулах
A
A
A