A

A

A

Бүлэг: 1979
Төрийн өмчийн хорооны 1997 оны 81 тоот тогтоолын хавсралт


ТӨРИЙН ӨМЧИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ
 
1.                  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу төрийн өмчийн төлөөлөгч нарт төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн /1997 оны 06-р сарын 06-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулж, "Хянан шалгагчдийн зөвлөлийн  гишүүний" гэсэн хэсгүүдийг хассан/ хувьд уг хуулийн этгээдээс олгох ногдох урамшууллыг Төрийн өмчийн агентлагт төвлөрүүлж тэдэнд шагнал, урамшуулал олгоход энэхүү журмыг мөрдөнө.
2.                  Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн бүх гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн төрийн өмчийн төлөөлөгчид Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний нь хувьд өмнөх оны ажлын үр дүнгээр ногдох урамшууллыг бүх гишүүдийн хурлын шийдвэр гарснаас хойш нэг сарын дотор Төрийн өмчийн агентлагт төвлөрүүлнэ.
3.                  Төвлөрүүлсэн ногдох урамшууллын 80 хүртэл хувийг төрийн өмчийн төлөөлөгчийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажилласан байдал, тухайн хуулийн этгээдийн цэвэр ашгийн хэмжээ, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн өсөлтийг харгалзан Төрийн өмчийн агентлагийн даргын шийдвэрээр төрийн өмчийн төлөөлөгч нарын урамшуулалд зарцуулна.
4.                  Төрийн өмчийн төлөөлөгч нь тухайн компанид төлөөлөн хэрэгжүүлэх үүргээ тайлант онд хэрхэн биелүүлсэн тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас өгсөн дүгнэлт, компанийн жилийн эцсийн тайлан тэнцэл, бүх гишүүдийн хурлаас Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний нь хувьд урамшуулал олгохоор гаргасан шийдвэр, Төлөөлөн удирдах зөвлөлд ажилласан хагас, бүтэн жилийн тайланг Төрийн өмчийн агентлагт хэлэлцэж өгсөн үнэлэлт, дүгнэлт нь урамшуулал олгох үндэслэл болно.
5.                  Төвлөрсөн ногдол урамшууллын үлдэх хэсгийг Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах, үр ашгийг дээшлүүлэх, хяналт шалгалт хийх, аудитын дүгнэлт гаргуулах, өмч хувьчлалын ажилд идэвх чармайлт гарган, үр бүтээлтэй ажилласан ажилтан, мэргэжилтэн, зөвлөхүүдийг шагнах, ур чадварын нэмэгдэл олгох, сургалтад хамруулах зэрэгт Төрийн өмчийн хорооны шийдвэрийг үндэслэн зарцуулна.
6.                  Төрийн өмчийн төлөөлөгчид Төрийн өмчийн хорооноос өгсөн удирдамж, зааврын биелэлтийн үр дүнг харгалзан урамшууллын хэмжээг бууруулах, хасах эрхийг Төрийн өмчийн агентлагийн дарга эдэлнэ.
 
 
 
 
ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО